Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­11               

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Н.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан Ойдов овогт Н.Г холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг сумын төвөөс хойш 34 км-т орших “Энгэрийн хар” гэх газарт Э.Чулуунбаатартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон мотоцикль жолоодон зугтаасан Э.Чулуунбаатарын араас мотоцикльтой хөөсний улмаас Э.Чулуунбаатар онхолдож, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан-Ойдов овогт Н.Г холбогдох 1929001680159 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г нь мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас Алтанхундага гэдэг айл руу явсан. Замдаа Цогтжаргалынхаар ороод Цогтжаргал, түүний эхнэртэй нь хамт гурвуулаа Алтанхундагынд очсон. Алтанхундага надад хонь өгнө гэсэн байсан, би тэрийг авах гэж очсон байсан. Би 2 шил архи авч явсан байсан. Хоол, цай идэж уугаад 2 шил архи уусан. Тэгээд байж байгаад Цогтжаргал манай гэрт 1 шил архи байгаа тэрийг авчирч ууя гэсэн. Тэгэхээр нь би чи яваад аваад ир гэсэн чинь үгүй ээ та 2 яваад ир гэсэн. Алтанхундага бид хоёр Цогтжаргалын гэр лүү архи авчрах гээд явахдаа төөрөөд нарийхан жим ороод ирэхээр нь дагж явсаар Чулуунбаатар гэх айлд очсон. Чулуунбаатарын очиход унтаж байсан. Чулуунбаатараас Энгэрийн ар гэх газар хаана байна, зам заагаад замд оруулаад өгөөч гэж хэлсэн. Чулуунбаатар зам зааж өгөөд Цогтжаргалынх руу явсан. Архийг очиж аваад зам салдаг дээр хувааж уугаад  би Чулуунбаатарыг чи миний эгчийг дээрэлхдэг гэж хэлэхэд Чулуунбаатар чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь Чулуунбаатарыг босгож байгаад гэдсэн дундуур нь цохисон, тэгсэн Алтанхундага хориод байсан. Алтанхундагатай зууралдаж яваад Алтанхундагыг  2 цохисон. Энэ хооронд Чулуунбаатар мотоциклоо асаагаад мордоод давхисан. Тэгээд Алтанхундага бид хоёр эргээд харсан чинь Чулуунбаатар давхиж байгаад ойчсон. Би араас нь очоод яасан гайгүй юу гэсэн чи яв гэсэн. Эргэж давхиад Алтанхундага дээр очоод яасан гайгүй байна уу гэхээр өөрөө зүгээр гэж байна гээд Алтанхундагыг сундлаад Чулуунбаатарын гэрт нь очиж хэлэхгүй бол болохгүй, гэрт нь очиж хэлье гээд явсан. Гэрт нь очоод Алтанхундага бид хоёрын хэн нь ч хэлж чадаагүй эхнэр нь загнаад байсан. Гайгүй гэсэн болохоор гайгүй юм болов уу гэж бодоод Чулуунбаатарын хажуугаар нь гарахад хөдөлж байсан. Тэгээд бид хоёр яваад Алтанхундагын гэрт очиход Цогтжаргал, эхнэртэйгээ байж байсан. Алтанхундагынд очоод Чулуунбаатар ойччихлоо гэрт очоод хэлж чадсангүй. Та хоёр замаараа үзчихээд яваарай гэж хэлсэн. Би юу болсон талаар хэлье гээд Манлай сум руу давхиад очиход эмнэлэг, цагдаа мэдсэн байсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө хэргийн онолын талаар шүүхэд тайлбараа хэлж илэрхийлсэн байгаа. Нэгэнт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үндсэн хэдэн асуудлаар шүүх гэм буруугийн талаар дүгнэлт гаргадаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг мөн эсэх, гэм буруутай эсэх дээр маргахгүй. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч хэллээ. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, хэргийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ гэж хэлж байна. Үүнтэй бол маргахгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд хэрэгт 3,185,887 төгрөгийн баримт байдаг гэж хэлж байна. Хохирол төлбөр төлөгдсөн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаас өмгөөлөгчийн хувьд тодорхой хэмжээнд дүгнэлт хийсэн байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан баримт бол 2,737,000 төгрөгийн баримт байна гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Хохирогчтой харилцан ярьж, хохирогч тал шүүгдэгч тал руу санаачилгаараа холбогдож, утсаар ярьж хохирол төлбөр 2 сая төгрөг байхад болно гэсэн саналаа илэрхийлсэн байдаг учраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа.  Тиймээс бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй байна гэдгийг дурдаж дүгнэлтээ хэлж байна.

Н.Г гэм буруугийн талаар дүгнэлтийг шүүхээс тодорхой хэмжээнд гаргалаа. Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн хувьд шүүх бүрэлдэхүүнд дараах саналыг өмгөөлөгчийн зүгээс оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байдаг. Хэдийгээр улсын яллагчийн зүгээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл ангид зааснаар 3 жилийн хорих ял оногдуулна гэж хэлж байна. Өмгөөлөгчийн зүгээс уян хатан, хуулийн энэрэнгүй зарчмыг үндэслэж  эрхэм шүүгч та миний үйлчлүүлэгчид дараах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналаа хэлж байна. Тухайн ял шийтгэлийг оногдуулахад гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тухайн хүний биеийн эрүүл мэнд ямар байгааг, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна уу гэдгийг тодорхой хэмжээнд тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн заалт байдаг. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байдаг. Тухайн хэргийг болгоомжгүй гэдгийг хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Г хувьд болгоомжгүй үйлдлийн улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон байдаг. Гэмт хэргийг гарахад тодорхой хэмжээнд шалтгаалсан нөхцөл байдал байгаа эсэхийг харах ёстой. Нөгөө тал буюу хохирогчийн талаас буруутай үйлдэл байгаа эсэхийг эрхэм шүүгч анхаарч үзээч гэж хэлсээр байна. ХХ-ийн 45-р хуудсанд авагдсан 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тухайн хүн мотоцикл жолоодох эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах чадвар дутмаг байгаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Хохирогч Э.Чулуунбаатар тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхдаа тухайн хүн хурдаа хасаад, зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдал байна гэдгийг анхаарч үзээсэй. Хэдийгээр шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тархинд учирсан гэмтэл, эрүү ясны хугарал гэдэгтэй маргах зүйл байхгүй ч хор уршиг гарсан гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  1318 тоот шинжээчийн дүгнэлтээр ойгуудал үүссэн гэдэг. Гэтэл өмнөх шинжээчийн дүгнэлт нэг талдаа үгүйсгэгдсэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ойгуудал, мэдүүлэг өгөх чадваргүй гэх зүйл байхгүй байна гэж илрээд байгаа учраас ял шийтгэлийг оногдуулахдаа хор уршиг байхгүй байна. ХХ-ийн 145-р хуудсанд хохирогч өөрөө Ханбогд суманд хүрэлцэн ирээд миний эрүүл мэндийн байдал гайгүй болсон, тодорхой хэмжээнд нийгэмшээд, гэр бүлтэйгээ хэвийн харьцаад явж байгаа нь сайжирч байгааг өөрөө илтгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар нотариатаар баталгаажуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцөл байдлыг илүү хараач, ингэхээр ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд орно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Хохирол төлбөрийн хувьд шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэснийг анхаар үзээч мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд орж байгаа хувь хүн гэдэг талаас илүү үнэлээч, залуу насандаа алдаж, онож байгаа хүн сайтар ойлгож ухаарч байна гэдгээ өмгөөлөгч надад хэлж суулаа. Шүүгдэгчийн зүгээс дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хэцүү юм байна, одоо сайхан амьдарна гэж нүдэндээ нулимстай хэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлж, дотроо бодож суулаа. Үнэхээр Н.Г алдаа, оноогоо цэгнэж, ухамсарлаж, төлөвшлийг өөртөө бий болгож  байна гэдгийг харж байна. Өнөөдрийн байдлаар холбогдсон хэрэгтээ ямар нэг байдлаар маргахгүй байна гэдэг нэг талдаа оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлын нэг юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эдгээр байдлыг эрхэм шүүгч харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгуулийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Торгуулийн ял шийтгэл гэдэг бол шүүгдэгчид нэг талдаа үүрэг, хариуцлага нэмэгдэж, цээрлэл хүлээж байгаа нэг ял шийтгэл. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэзээнээс төлөх вэ гэдгийг дурдаж хэлэх ёстой.  Одоо эдэлж байгаа ялын хувьд 120 хоног үлдсэн буюу 05 дугаар  сард дуусна. 120 хоногийн хугацаанд торгуулийн ял төлөхөө ухамсарлаж байгаа ч хуулинд зааснаар 2 жил эсхүл жил хагасын хугацаа олгож өгөөч. Ялаа эдэлж дуусаад ажил хөдөлмөр эрхлэх боломж нь шүүгдэгчид байна. Тиймээс торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-19-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 48-49-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 20/19 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 50-53-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээгийн өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Манлай сумаас манай ээж Эрдэнэцэцэг утсаар яриад “ах Чулуунбаатар мотоциклоос унаад ухаангүй хөдөө байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад Манлай суманд орой очоод маргааш нь 6 сарын 09-ний өглөө сумын эмнэлэг дээр очиход ах Чулуунбаатар нь ухаан ороогүй хэвтэж байсан. Тэгээд эхнэр Налжирмаагаас юу болсон талаар асуухад Налжирмаа хэлэхдээ шөнө хөдөө гэрт Гантулга, Алтанхундага хоёр мотоцикльтой ирээд дагуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд дагуулж яваад мотоциклоос унасан хөдөө зодуулсан байх гэж хэлж байсан”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн өгсөн “...Тэгээд гэрт орж ирээд Гантулга “Бэрх гэж нэртэй газарт очих гэсэн юм газар заагаад замд оруулаад өг” гэж манай нөхөр Чулуунбаатарт хэлсэн. Тэгэхээр нь би “харанхуй хар шөнө наад хэд чинь согтуу юм байна шдээ гэж Чулуунбаатарт хэлсэн чинь манай нөхөр Чулуунбаатар хоноод явж болохгүй юмуу” гэсэн чинь Г “одоо явна зам заагаад өг” гээд байсан. Тэгээд Чулуунбаатарыг мотоцикльтой дагуулаад явсан. “Өглөө Баясгалан ахаас утсаар Чулуунбаатарыг асуусан чинь ирээгүй гэж хэлсэн тэгээд удалгүй Баясгалан эргүүлээд залгаад Чулуунбаатарыг манайхаас баруун өмнө хөдөө мотоцикльтойгоо уначихсан байсныг Цогтжаргал үзсэн байна” гэх хэлсэн. Тэгээд би Чулуунбаатарын унасан газар очсон”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн дахин өгсөн “... Анх Г, Алтанхундага хоёр манайд ирээд Чулуунбаатарыг зам заагаад өг гэж хэлсэн чинь Чулуунбаатар би явж чадахгүй ээ нойр хүрээд байна гээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтсэн чинь Г Чулуунбаатарыг хүргээд өгчихөл дөө гээд гуйсаар байгаад Чулуунбаатараар зам заалгахаар болоод ... би богончигийн цонхоор яриаг нь чагнасан чинь Гантулга, Алтанхундага хоёр хоорондоо Чулуунбаатарыг шаачих уу, зодчих уу гэж ярьж байхыг би сонссон тэгээд тэр хэд явцгаасан ... Чулуунбаатар өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ ямар нэг муу зан ааш байхгүй гэртээ ирээд унтаад өгдөг... Чулуунбаатартай хамт амьдраад 6-7 жил болж байна. Чулуунбаатар архи уусан үедээ гэртээ хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний бие эрх чөлөөнд халдаж ямар нэг байдлаар дарамталж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч Б.Алтанхундагын өгсөн “...Би хүүхэд бие засуулчхаад эргээд ирэхэд Г, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Гантулга намайг нэг удаа цохиж авсан дараа нь Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Гантулга гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Г мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Гантулга ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Гантулга Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Г “гайгүй” гэсэн ”чи морд явъя” гэж хэлсэн тэгээд би хүүхэдтэйгээ сундлаад баруун тийшээ гэрлүү чиглээд явсан.”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р хуудас/

Шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

Шинжээч Л.Өсөхжаргалын өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

              Шүүгдэгч Н.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 91-р хуудас/,

Шүүгдэгч Н.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 90-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №378 дугаартай “Э.Чулуунбаатарын биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 49-50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Г холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Гантулга нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг сумын төвөөс хойш 34 км-т орших “Энгэрийн хар” гэх газарт Э.Чулуунбаатартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон мотоцикль жолоодон зугтаасан Э.Чулуунбаатарын араас мотоцикльтой хөөсний улмаас Э.Чулуунбаатар онхолдож, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас Алтанхундага гэдэг айл руу явсан. Замдаа Цогтжаргалынхаар ороод Цогтжаргал, түүний эхнэртэй нь хамт гурвуулаа Алтанхундагынд очсон. Алтанхундага надад хонь өгнө гэсэн байсан, би тэрийг авах гэж очсон байсан. Би 2 шил архи авч явсан байсан. Хоол, цай идэж уугаад 2 шил архи уусан. Тэгээд байж байгаад Цогтжаргал манай гэрт 1 шил архи байгаа тэрийг авчирч ууя гэсэн. Тэгэхээр нь би чи яваад аваад ир гэсэн чинь үгүй ээ та 2 яваад ир гэсэн. Алтанхундага бид хоёр Цогтжаргалын гэр лүү архи авчрах гээд явахдаа төөрөөд нарийхан жим ороод ирэхээр нь дагж явсаар Чулуунбаатар гэх айлд очсон. Чулуунбаатарын очиход унтаж байсан. Чулуунбаатараас Энгэрийн ар гэх газар хаана байна, зам заагаад замд оруулаад өгөөч гэж хэлсэн. Чулуунбаатар зам зааж өгөөд Цогтжаргалынх руу явсан. Архийг очиж аваад зам салдаг дээр хувааж уугаад  би Чулуунбаатарыг чи миний эгчийг дээрэлхдэг гэж хэлэхэд Чулуунбаатар чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь Чулуунбаатарыг босгож байгаад гэдсэн дундуур нь цохисон, тэгсэн Алтанхундага хориод байсан. Алтанхундагатай зууралдаж яваад Алтанхундагыг  2 цохисон. Энэ хооронд Чулуунбаатар мотоциклоо асаагаад мордоод давхисан. Тэгээд Алтанхундага бид хоёр эргээд харсан чинь Чулуунбаатар давхиж байгаад ойчсон. Би араас нь очоод яасан гайгүй юу гэсэн чи яв гэсэн. Эргэж давхиад Алтанхундага дээр очоод яасан гайгүй байна уу гэхээр өөрөө зүгээр гэж байна гээд Алтанхундагыг сундлаад Чулуунбаатарын гэрт нь очиж хэлэхгүй бол болохгүй, гэрт нь очиж хэлье гээд явсан. Гэрт нь очоод Алтанхундага бид хоёрын хэн нь ч хэлж чадаагүй эхнэр нь загнаад байсан. Гайгүй гэсэн болохоор гайгүй юм болов уу гэж бодоод Чулуунбаатарын хажуугаар нь гарахад хөдөлж байсан. Тэгээд бид хоёр яваад Алтанхундагын гэрт очиход Цогтжаргал, эхнэртэйгээ байж байсан. Алтанхундагынд очоод Чулуунбаатар ойччихлоо гэрт очоод хэлж чадсангүй. Та хоёр замаараа үзчихээд яваарай гэж хэлсэн. Би юу болсон талаар хэлье гээд Манлай сум руу давхиад очиход эмнэлэг, цагдаа мэдсэн байсан” гэв.

Шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн “1. Э.Чулуунбаатар-н биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 49-50-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 20/19 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 50-53-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээгийн өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Манлай сумаас манай ээж Эрдэнэцэцэг утсаар яриад “ах Чулуунбаатар мотоциклоос унаад ухаангүй хөдөө байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад Манлай суманд орой очоод маргааш нь 6 сарын 09-ний өглөө сумын эмнэлэг дээр очиход ах Чулуунбаатар нь ухаан ороогүй хэвтэж байсан. Тэгээд эхнэр Налжирмаагаас юу болсон талаар асуухад Налжирмаа хэлэхдээ шөнө хөдөө гэрт Г, Алтанхундага хоёр мотоцикльтой ирээд дагуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд дагуулж яваад мотоциклоос унасан хөдөө зодуулсан байх гэж хэлж байсан”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн өгсөн “...Тэгээд гэрт орж ирээд Гантулга “Бэрх гэж нэртэй газарт очих гэсэн юм газар заагаад замд оруулаад өг” гэж манай нөхөр Чулуунбаатарт хэлсэн. Тэгэхээр нь би “харанхуй хар шөнө наад хэд чинь согтуу юм байна шдээ гэж Чулуунбаатарт хэлсэн чинь манай нөхөр Чулуунбаатар хоноод явж болохгүй юмуу” гэсэн чинь Гантулга “одоо явна зам заагаад өг” гээд байсан. Тэгээд Чулуунбаатарыг мотоцикльтой дагуулаад явсан. “Өглөө Баясгалан ахаас утсаар Чулуунбаатарыг асуусан чинь ирээгүй гэж хэлсэн тэгээд удалгүй Баясгалан эргүүлээд залгаад Чулуунбаатарыг манайхаас баруун өмнө хөдөө мотоцикльтойгоо уначихсан байсныг Цогтжаргал үзсэн байна” гэх хэлсэн. Тэгээд би Чулуунбаатарын унасан газар очсон”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн дахин өгсөн “... Анх Г, Алтанхундага хоёр манайд ирээд Чулуунбаатарыг зам заагаад өг гэж хэлсэн чинь Чулуунбаатар би явж чадахгүй ээ нойр хүрээд байна гээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтсэн чинь Г Чулуунбаатарыг хүргээд өгчихөл дөө гээд гуйсаар байгаад Чулуунбаатараар зам заалгахаар болоод ... би богончигийн цонхоор яриаг нь чагнасан чинь Г, Алтанхундага хоёр хоорондоо Чулуунбаатарыг шаачих уу, зодчих уу гэж ярьж байхыг би сонссон тэгээд тэр хэд явцгаасан ... Чулуунбаатар өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ ямар нэг муу зан ааш байхгүй гэртээ ирээд унтаад өгдөг... Чулуунбаатартай хамт амьдраад 6-7 жил болж байна. Чулуунбаатар архи уусан үедээ гэртээ хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний бие эрх чөлөөнд халдаж ямар нэг байдлаар дарамталж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч Б.Алтанхундагын дахин өгсөн “... Чулуунбаатарын гэрээс халз урагшаа мотоциклийн нарийн замаар замд оруулж өгнө гээд түрүүлээд явсан ардаас бид дагаад явсан. Тэгээд ардаас нь дагаад явж байхад Гантулга миний ард суучихсан муу хүүрийг дайрчих гээд байсан Би юу солиороод байгаа гэсэн чинь Г өмнө нь гараад Чулуунбаатарыг зогсоосон тэгээд Г мотоциклоос буугаад Чулуунбаатар өөрөө бид хоёр дээрсэн чинь Гантулга Чулуунбаатарт хандаж чи архи уухаараа манай эгчийг их дээрэлхдэг гэсэн гэж хэлээд Чулуунбаатарыг гараараа хоёр удаа эрүү рүү цохиж авсан. ... Би хүүхэд бие засуулчхаад эргээд ирэхэд Г, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Г намайг нэг удаа цохиж авсан дараа нь Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Г гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Гантулга мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Гантулга ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Г Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Гантулга “гайгүй” гэсэн ”чи морд явъя” гэж хэлсэн тэгээд би хүүхэдтэйгээ сундлаад баруун тийшээ гэрлүү чиглээд явсан ...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/

Шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 378 дугаартай “Э.Чулуунбаатарын биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 49-50-р хуудас/

Шинжээч Л.Өсөхжаргалын өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн хувьд тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн бол гэрч Б.Алтанхундага юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заажээ.

Гэрч Б.Алтанхундагын дахин өгсөн “...Тэгээд ардаас нь дагаад явж байхад Гантулга миний ард суучихсан муу хүүрийг дайрчих гээд байсан Би юу солиороод байгаа гэсэн чинь Г өмнө нь гараад Чулуунбаатарыг зогсоосон тэгээд Г мотоциклоос буугаад Чулуунбаатар өөрөө бид хоёр дээрсэн чинь Г Чулуунбаатарт хандаж чи архи уухаараа манай эгчийг их дээрэлхдэг гэсэн гэж хэлээд Чулуунбаатарыг гараараа хоёр удаа эрүү рүү цохиж авсан. ... Би хүүхэд бие засуулчхаад эргээд ирэхэд Гантулга, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Гантулга намайг нэг удаа цохиж авсан дараа нь Гантулга намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Г гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Гантулга мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Гантулга ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Г Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Гантулга “гайгүй” гэсэн ...”  гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 35-36-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Хохирогч Э.Чулуунбаатарын биед хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн “1. Э.Чулуунбаатар-н биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлтээр /1-р хх-ийн 49-50-р хуудас/ тогтоогдож байна.

Хохирогч Э.Чулуунбаатар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээ нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Э.Чулуунбаатар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээ нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтдээ “... бид нар шүүгдэгчээс эрүүл мэндийн хохирол төлбөрт өгсөн 2.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Иймд хохирогч талаас цаашид Н.Гантулгаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон. Н.Г залуу хүн тул, алдаагаа засахад нь боломж олгоод, түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөнөөр оногдуулж өгөхийг хүсэж байна.” /2 дугаар хх-ийн 144-147 дугаар хуудас/ гэжээ. Иймд шүүгдэгч Н.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь шүүгдэгчийг 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох, хуульд зааснаар 2 жил эсхүл жил хагасын хугацаа олгож өгөөч гэж хүсэж байна гэв.

Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Н.Г  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “... учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Н.Г үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хохирогчийн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 4 хоногийн хорих ял тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан 1 жил 5 сар 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон 301 хоногийг хорих ялын 301 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Хэдийгээр шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдлэж байгаа боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдож байсан нийт 301 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “... түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч Н.Г нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан ба шүүгдэгч Н.Гантулгыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагт болох шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангаж, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл шүүгдэгч Н.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хх-ийн 180 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Г анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн харьяа Цагдан хорих байранд цагдан хорьж байсан болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Чулуунбаатарт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон 301 хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаан ойдов овогт Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 4 хоногийн хорих ял тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулгад оногдуулсан 1 жил 5 сар 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулгын цагдан хоригдсон 301 хоногийг хорих ялын 301 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Хохирогч Э.Чулуунбаатар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээ нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Чулуунбаатарт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон 301 хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАТМӨНХ