Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

    2020        12          24                                   2021/ШЦТ/09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Майбаяр,

  шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 1111 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа тээвэр хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77а гудамжны 33 Б тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 559 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгтжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, ялыг бүрэн биелүүлж дууссан

  Б.Б /РД:  /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамж 84ё тоотод хохирогч П.Хулантай “хашаанаас нүү” гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд хаван, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч П.Хулангийн “...Би 2020 оны 6 дугаар сард фэйсбүүкээр Б.Б гэх хүн ачаа тээвэр гэсэн зар тавьсан байхаар нь танилцаж байсан. Хотод очоод түрээсийн хашаа олно гэх зүйл яриад явж байтал Б.Б манай хашаанд бууж болно гэсэн. Учир нь сарын өмнө манай ээжийн тэтгэврийн зээлийг авхуулаад нийт 2 сая төгрөг зээлсэн байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр зөвшөөрөөд тэдний Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-84е тоотод байх хашаанд гэрээ буулгаад амьдрах болсон. ...2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манайх руу орж ирээд ээжийн чинь мөнгийг өгнө, яг одоо гэрээ аваад яв гээд хөөгөөд байхаар нь би одоо яг явж чадахгүй, би одоо ажилтай байна гээд бид хоёр маргалдсан чинь Б.Б миний хамар луу гараараа нэг удаа цохиод миний хамраас цус гарсан...Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Янжиндуламын “...2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай хашааны эзэн Б.Б ахтай манай ээж Хулан утсаар яриад хоорондоо маргалдаад байсан ба Б.Б ах манай гэрт орж ирээд "одоо манай хашаанаас нүү" гээд уурлаад орилоод байсан. Тэгсэн манай ээж Хулан "өнөөдөр би амжихгүй, маргааш бас ажилтай" гэж хэлсэн чинь Б.Б ах уурлаад манай ээж Хулангийн нүүр лүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгсэн ээжийн хамраас цус гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Шинжээч С.Одончимэгийн "...Үзүүлэгч П.Хулангийн биед үүссэн гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоосон. П.Хулангийн биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 12903 дугаар "...П.Хулангийн биед тархи доргилт, духанд хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 13 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-84ё тоотод байх манай хашаанд түр оршин сууж байгаа танил Хулангийн гэрт ороод хашаанаас өнөөдөр нүүгээрэй гэж хэлэхэд Хулан "нүүж чадахгүй, зуны хар халуунд нүүлгэхгүй яасан юм" гээд уурлаад байсан. Тэгэхээр нь тухайн үедээ миний уур хүрээд Хулангийн нүүр хэсэг болон хамар луу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 36/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 35/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 39/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 293 дугаар тогтоол /хх 64/, шүүгдэгчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамж 84ё тоотод хохирогч П.Хулантай “хашаанаас нүү” гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд хаван, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч П.Хулангийн “...Би 2020 оны 6 дугаар сард фэйсбүүкээр Б.Б гэх хүн ачаа тээвэр гэсэн зар тавьсан байхаар нь танилцаж байсан. Хотод очоод түрээсийн хашаа олно гэх зүйл яриад явж байтал Б.Б манай хашаанд бууж болно гэсэн. Учир нь сарын өмнө манай ээжийн тэтгэврийн зээлийг авхуулаад нийт 2 сая төгрөг зээлсэн байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр зөвшөөрөөд тэдний Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4-84е тоотод байх хашаанд гэрээ буулгаад амьдрах болсон. ...2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манайх руу орж ирээд ээжийн чинь мөнгийг өгнө, яг одоо гэрээ аваад яв гээд хөөгөөд байхаар нь би одоо яг явж чадахгүй, би одоо ажилтай байна гээд бид хоёр маргалдсан чинь Б.Б миний хамар луу гараараа нэг удаа цохиод миний хамраас цус гарсан...Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Янжиндуламын “...2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай хашааны эзэн Б.Б ахтай манай ээж Хулан утсаар яриад хоорондоо маргалдаад байсан ба Б.Б ах манай гэрт орж ирээд "одоо манай хашаанаас нүү" гээд уурлаад орилоод байсан. Тэгсэн манай ээж Хулан "өнөөдөр би амжихгүй, маргааш бас ажилтай" гэж хэлсэн чинь Б.Б ах уурлаад манай ээж Хулангийн нүүр лүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгсэн ээжийн хамраас цус гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, шинжээч С.Одончимэгийн "...Үзүүлэгч П.Хулангийн биед үүссэн гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоосон. П.Хулангийн биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 12903 дугаар "...П.Хулангийн биед тархи доргилт, духанд хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч П.Хулан нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирол болох 136.200 төгрөгийг бүрэн барагдуулж авсан....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ