Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

  2021        02          04                                   2021/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2011 01893 1125 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэл, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт,       аймгийн       сум, 2 дугаар баг,        гудамж          тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлсэн,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 хэсгүүдэд зааснаар 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр 6 сар баривчлах ялын зарим болох 2 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сар хорих ялаар шийтгүүлсэн,

  Ц.Б /РД:  /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 18а тоотод хохирогч М.Очбаярын нүүрэн тус газар ус буцалгагчаар цохиж, зүүн гарын шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “...зүүн бугалга, цохонд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийснээ ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

Хохирогч М.Очбаярын “...23 цагийн орчим Жагаа, Аагий, Өсөхөө 3 манайд ирсэн бөгөөд ирэхдээ 2 түмний ундаа, 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи Сэнгүр нэртэй 2.4 литийн пиво авч ирсэн. ...авч ирсэн архийг нь уусан бөгөөд архи ууж байх үед Жагаа надад уурлаад үг хаяад байсан. Яагаад гэвэл би Жагааг Дорнодоос наашаа гарлаа гэж хэлэх үед би ажилд оруулж өгнө гэж хэлээд оруулж өгч чадаагүй учир надад үг хаяад над руу дайраад байсан. Тэгээд архиа ууж байтал Жагаа тасраад унах үед би газар унагаахгүй гээд татсан бөгөөд ардаас бас Аагий татах үед Жагаа хана мөргөөд та нар намайг хана мөргүүлчихлээ 2 нүхээ ухсан писда гэж хэлээд Жагаа босож ирээд намайг барих гэхээр нь би барьж аваад унагаагаад дээр нь гараад одоо 2-уулаа болъё санаандгүй Аагий бид 2 хана мөргүүлчихлээ гэж хэлтэл заза ойлголоо гэж хэлээд босож ирээд ус буцалгагч аваад миний нүүр лүү нэг удаа цохихоор нь би одоо больё гэж хэлтэл намайг би чамайг ална гэж хэлээд манай гал тогооны өрөө рүү орж хутга авч ирээд миний зүүн гар луу 1 удаа дүрээд хутгаа сугалж аваад дахиад нэг удаа миний гар луу хутгалчихаар нь би гэрээсээ гараад зугтаасан. Миний ардаас Аагий Жагаа 2 гарч ирээд Жагаа архины шил олоод газар цохиж хагалаад би чамайг шаана гээд над руу дайрахаар нь Аагий хориод болиулаад бид нар гэр лүү орж бид 4 унтсан. ... Жагаа миний зүүн гарын булчин хэсэгт хутгаар 2 удаа дүрсэн. Мөн миний дух руу ус буцалгагчаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч М.Арслангийн “...Очбаярын гэрт очсон. Замдаа бид нар 2 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад очсон. Бид нар 4 үүлээ авсан архийг хувааж ууж байтал Очбаяр, Ц.Б нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тухайн үед бие засах гээд 00 ороод ирэхэд хоорондоо маргалдаад би үүдээр орж ирж байхад өөдөөс ус буцалгагч унасан. Ц.Б нь Очбаярын толгой руу ус буцалгагчаар цохисон юм байна лээ. Тэгээд үргэлжлүүлэн архиа уугаад сууж байтал дахин маргалдаад эхэлсэн бөгөөд Ц.Б Очбаярын зүүн гарын булчин хэсэгт 2 удаа хутгалсан. Ц.Б гал тогооны өрөө рүү ороод ирэхдээ хутга аваад ирсэн байна лээ. Миний санаж байгаагаар хар иштэй, жижиг хутга байсан. Би тэр хоёрыг юу гэж хэлээд хоорондоо маргалдаад байсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12563 дугаартай “...М.Очбаярт зүүн бугалга, цохонд шарх тогтоогдлоо Дээрх гэмтэл нь нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр . үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 39/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол /хх 86/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55-56/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 18а тоотод хохирогч М.Очбаярын нүүрэн тус газар ус буцалгагчаар цохиж, зүүн гарын шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “...зүүн бугалга, цохонд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 дугаар хуудас/, хохирогч М.Очбаярын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч М.Арслангийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12563 дугаартай “...М.Очбаярт зүүн бугалга, цохонд шарх тогтоогдлоо Дээрх гэмтэл нь нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр . үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Очбаярын нүүрэн тус газар ус буцалгагчаар цохиж, зүүн гарын шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “...зүүн бугалга, цохонд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч М.Очбаяр нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар хар иштэй хутга 1 ширхэг, хуванцар хар өнгийн бариултай мөнгөлөг өнгийн ус буцалгагч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар хар иштэй хутга 1 ширхэг, хуванцар хар өнгийн бариултай мөнгөлөг өнгийн ус буцалгагч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ