| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/015 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгч Б.О ,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.О од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004650453 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 17-17 тоотод нөхөр *******ийн нүүрэн тус газар стаканаар цохиж биед духанд нь сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 09 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-17-17 тоотод нөхөр *******ийн нүүрэн тус газар стаканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ... хохирогч М.М ийн ... 2020 оны 09 сарын 29-ний өдөр манай найз ******* Улаанбаатар хотоос ажлаар ирсэн гээд манай гэрт ирсэн юм аа. Би найз *******доо нэг шил архи авч өгөөд ******* надад бас нэг шил архи авч өгөөд найз ******* эхнэр ******* дүү ******* нарын хамт авсан 2 шил архиа уугаад сууж байсан чинь ******* тамхи асаагаад татсан чинь манай эхнэр ******* нь очиж алгадаад *******, ******* нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгасан юм аа. Тэгсэн чинь манай эхнэр “Чи намайг биш *******ыг өмөөрлөө” гээд уурлаад юм ууж байсан стаканаар миний хөмсөг рүү цохиод миний хөмсөгнөөс цус гараад тогтоох гээд арчаад байж байсан чинь манай хадам ээжид манай хүү ******* орж хэлээд манай хадам ээж цагдаа дуудсан байсан ... Би эхнэртэйгээ өмнө нь архи ууж зодоон хийж байгаагүй. Миний хөмсөг рүү нэг удаа л цохисон өөр зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн нэхэмжпэх зүйл, санал гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч Б.*******ын ... ******* гэх хүн Улаанбаатар хотоос ирээд манай хүргэн “Найз ирлээ" гээд архи авч өгсөн. Тэгээд *******, , ******* бид 4 тэр архийг хувааж ууж сууж байгаад би тамхи асаасан чинь ******* намайг ирээд алгадсан. намайг өмөөрөөд босоод ирсэн чинь ******* ийн хөмсөг рүү нь цохиод хөмсөгнөөс нь цус гараад байсан чинь урагшаа ороод эмээдээ хэлсэн байсан. Тэгээд эмээ нь цагдаа дуудаад тухайн өдөр цагдаа нар ирээд , ******* хоёрыг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,
Гэрч гийн ... Манай хүргэнийд Улаанбаатар хотоос найз нь ирээд , *******, *******, ******* тэр 4 хамт архи уусан юм шиг байна лээ. Орой би гэртээ унтах гээд орондоо хэвтэж байхад манай ач ******* манай гэрт орж ирээд тэр “Аав, ээж 2 хоорондоо маргалдаад байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаа дуудсан юм аа. Би бие муутай болохоор ийн гэрт ороогүй. Тэгээд цагдаа нар ирээд аваад явж байх шиг байсан. Би тэр талаар мэдээгүй. Сүүлд нь сонсоход ******* тамхи асаасан чинь ******* загнаад тэгээд тэр 2 маргалдсан чинь дундуур нь орж салгаад хоорондоо маргалдсан гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,
Шүүгдэгч Б.О ын ... Манай нөхөр ийн найз болох ******* Улаанбаатар хотоос ирээд манай дүү *******, ******* манай нөхөр бид 4 архи ууж байгаад би *******той маргалдаад тэгээд манай нөхөр дундуур орж ирж салгаад намайг биш *******ыг өмөөрөөд байхаар нь би уурлаад ийг цохиод авсан юм аа. ******* тамхи асаагаад байхаар нь би хүний хажууд тамхи татаад гээд уурлаад нэг алгадаад авсан юм аа. Би ийн хөмсөг рүү нэг удаа цохисон өөр газарт цохиогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 10-ны өдрийн №581 дүгээр шинжээчийн ... *******ийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон болно.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай бөгөөд шүүгдэгч Б.О нь өөрийн нөхөр *******ийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрийг нь өмөөрсөнгүй өөр хүн өмөөрлөө гэж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч *******э нь шүүгдэгч Б.О од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч Б.О ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ерөөл нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О од мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ерөөл нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА