Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 135

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 148-4 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Шар овгийн Шийрэвийн Энхтуяагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Энхтуяа, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед надад хөдөлмөрийн дэвтэр огт олгож байгаагүй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Ш.Энхтуяа нь 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 87 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 тоот тушаалууд, №89 тоот Ш.Мөнхундрахын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Түмэнжаргал, Ч.Эрдэнэчимэг, Н.Мягмар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/16, Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 тоот тодорхойлолтуудаар тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарШар овгийн Шийрэвийн Энхтуяаг 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА