| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/022 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Шүүгдэгч Д.А ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20140080438 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ ******* улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны тоот хашаанд байх монгол гэрийг мөргөн тус гэрт байсан иргэн *******г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой манай гэрт би манай ач *******, ******* бид гурав хоол хийж идчихээд байж байсан чинь пир хийгээд явчихсан. Тэгээд нэг мэдхэд гэр нурчихсан байсан. Тэгээд би хамт байсан 2 хүүхдийг дуудсан чинь дуугарахгүй байсан. Удалгүй миний дээрээс дарсан юмыг нэг хүн аваад байх шиг байсан. Тэгээд би хархад манай гэрийг машин дайрчихсан бас харагдаж байсан. Манай гэрийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1800 цагийн үед дайрсан. Тэр үед ******* бид 2 гэрийн голд байх ширээний хажууд сууж байсан. Харин ******* гэрийн зүүн талд тогоо угааж байсан. Би мэдээгүй ээ. Би тэр үед ухаан алдчихсан байсан. Миний зүүн талын хөл хугарчихсан байгаа. Би гэмтлийн тасаг, мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлээд гарсан байгаа. Би тэр үед гэр дотроо байсан болохоор хаанаас ирж яаж дайрсныг нь мэдээгүй. Гэнэтхэн л пир хийгээд явчихсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Машинд хэдэн хүн байсныг би мэдэхгүй ээ. Би одоо гомдолтой байна. Тэр хүн бие яаж байна гэж асуухгүй. Ирэхгүй байгаа. Би гомдолтой байна. Би одоо эмчилгээний зардалд нь 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай хүүхэд баримтыг нь гаргаж өгсөн байгаа. Эвдэрсэн эд зүйлийн төлбөрт 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ******* нь хашааг шинэ банз авчирч хадаж өгсөн. Мөн хөлөө хадуулах хадаасны мөнгө 1.700.000 төгрөг өгсөн. Мөн гэрийн 4 хана, тооно, багана өгсөн байгаа. Бас гэрийн гадуур цагаан бүрээс 1 ширхэг, хөшиг 1 ширхэг гэрийн дотуур цагаан бүрээс авч өгсөн ... Нэмж хэлэхэд бие өвдөөд үхмээр бодогдоод байна. Ямар хүн дайрсныг нь хараагүй уулзаагүй. Хүн нь ирж уулзахгүй болохоор гомдож байна. 4 замын уулзвар байхад ирж дайрсанд гомдолтой байна. Санаатай дайрсан гэж бодож байна. Хашааны банз авчирч хүүхдүүдтэй хамтарч бөглөж өгсөн. Гэрийн мод, бүрээс хөшиг, бүрээс зэрэг тоймтой юмыг авчирч өгсөн. Ирж уулзахгүй байгаа. Би ганц бие хүн бөгөөд 3 хүүхдийн хамт амьдарч байсан. 1 хүүхэд нь сургуульд явсан байсан тул зүгээр 2 хүүхэд нь бэртэж гэмтсэн байгаа. Хуулийн байгууллага үнэн мөнийг нь олж шийдэж өгөх байх гэж бодож байна. Сүйтгэсэн юмныхаа төлбөрийг төлөх байх гэсэн чинь төлөөгүй. Эргэж тойрохгүй өдийг хүргэлээ. Би маш их гомдолтой байна. Хөл гайгүй байсан чинь өвдөөд салахаа болилоо. Хөдөлгөөн ихэссэн байна гэсэн. Одоо байнгын хэвтэрт байна. Одоо даралт ихсээд эм уугаад л байна. Сайн дарагдсан ч юмгүй байна. Амьд дээр төлбөр барагдуулчихвал сэтгэл амармаар байх юм. Хуулийн байгууллага үнэн мөнийг нь олж шийдэж өгөх байхаа гэж бодож байна. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийн талаар манай охин хэлж мэдүүлэг өгсөн байгаа тэрүүгээр адил нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 146-149/,
Насанд хүрээгүй хохирогч Б.С гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 10 сарын 05-ны өдрийн орой би гэртээ өвөөгийн гэрт хоол идээд гэрийн зүүн урд талд сууж байсан чинь эхлээд хашааны тэнд тар няр гэсэн дуу гарсан. Тэгээд би юу вэ гээд бодсон чинь л гэр пир пар гэж нураад баахан юманд дарагдчихсан. Тэгээд би дээрээс дарсан юмнуудыг зайлуулаад босоод ирсэн чинь тэр саарал өнгөтэй приус 20 машин манай гэрийг дайрчихсан байсан. Жолооч нь машинаасаа буучихсан миний өөдөөс хараад зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэр үед 1800 цагийн үед манай гэрийг дайрсан. Тэр үед өвөө, манай дүү ******* бид 2 ширээний хажууд гэрийн гол хэсэгт сууж байсан. Би гэрийн зүүн урд хэсэгт суучихсан хоол идэж байсан юм. Би тэр үед гэр дотор байсан болохоор машин хаанаас ирж яаж дайрсныг мэдээгүй. Намайг гэр дайрсны дараа босоод ирэхэд жолооч нь бололтой нэг хүн ганцаараа зогсож байсан. Миний толгой, нуруу, хөл, өвдөж байгаа. Мөн 1 шүд эмтэрсэн байна. Бас миний эзэмшлийн гар утас эвдэрсэн. Үүнийг 2020 оны намар 350.000 төгрөгөөр авсан. Би аймгийн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн байгаа. Би гомдолтой байна. Гар утасны үнийг нэхэмжилж байна. Би одоо МР1 аппаратад зураг авхуулах шаардлагатай гэсэн. Үүнд 1.000.000 төгрөг орно гэсэн. Үүнийг нэхэмжилж байна. Би гар утасны төлбөрт 220.000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 152-153, 157/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орой 18:00 цагийн үед ******* надруу утсаар яриад өвөөгийн гэрийг машин дайрчихлаа гэж уйлж орилж утсаар ярьсан. Тэгээд би яг 18: минутад аав гийн гэрийн гадаа ирэхэд машин гэрийг нь дайрчихсан хүмүүс аавыг гэр доороос нь татаад гаргаад байж байсан. Угаалгын машин, хөлдөөгч хоёр нь л байгаа. Ламд үзүүлсэн чинь шатааж устга гэхээр нь бусад эвдэрсэн эд зүйлүүдийг нь бүгдийг нь шатааж устгасан байгаа. Индүү нь байгаа ус буцалгагч нь эвдэрсэн тул шатааж устгасан байгаа. ******* нь гэрийн тооно, 4 ширхэг хана, 2 ширхэг багана, гэрийн дотуур хөшиг, гадуур болон дотуур цагаан бүрээс зэргийг авчирч өгсөн. Мөн аав гийн хөлөө хадуулсны хадаасны төлбөр болох 1.700.000 төгрөгийг төлсөн. Мөн хашааны эвдэрсэн хавтанг шинээр сольж өгсөн байгаа. Өөр ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй ээ. Бид нар одоо 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Аав гийн эмчилгээний зардал 1.890.000 төгрөг, *******гийн эмчилгээний зардал 2.000.000 төгрөг. Үүнд хорио цээр тавигдахаар Улаанбаатар хот руу явж томографын зураг авхуулна шинжилгээ өгүүлнэ үүний зардалд 2.000.000 төгрөг шаардлагатай энэ орсон байгаа. Эвдэрсэн зүйлүүдийн төлбөрт 3.054.500 төгрөг нэхэмжилж байна. Баримтуудыг нь би гаргаж өгсөн байгаа ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 160/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 200 дугаар байрны 2 дугаар давхарт тоотод байдаг юм. Манай гэрт *******, , 3 орж ирээд гарсан. Харин манайх тэр үед хүүхдийн үсний найр хийгээгүй зүгээр байсан. Тэр 3 манай гэрт орж ирээд надаас сантехникийн юм асуучихаад удаач үгүй гараад явсан. Манайх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үсний найр хийгээгүй ээ. Манай хүүхдүүд том болчихсон одоо даахиа авах хүүхэд байхгүй ээ. *******ыг яагаад тэгж худлаа мэдүүлснийг мэдэхгүй байна. Тэр 3 манайд ирэхдээ *******, 2 архи уучихсан байсан. Харин архи уугаагүй байсан. Тэр 3 манай гэрт бол архи уугаагүй надаас сантехникийн юм асуучхаад л гараад явсан. Мэдэхгүй ээ гарлаа явлаа гээд гарсан. Би хаашаа явсныг нь мэдээгүй. Надад хаашаа явахаа хэлээгүй. Надад хаана архи ууснаа хэлээгүй ээ. Манай гэрт орж ирэхдээ ******* архи уучихсан байсан. Харин манай гэрт ******* нь нэг рунк архи уучихаад л гарсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163/,
Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Энх Нахиа” ХХК-нд дотоод аудитор, үнэлгээчнээр ажиллаж байна. Манай компани нь хөрөнгийн үнэлгээ хийх, санхүүгийн шинжилгээ хийх, даатгалын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байгаа юм. “Энх нахиа” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн болон хөдлөх эд хөрөнгийн эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй. Би өөрөө бол хөрөнгийн үнэлгээний зөвшөөрлийн Монгол Улсын Сангийн сайдын 2015.06.29-ний өдрийн 172 дугаартай тушаалаар авсан. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 жилээр сунгуулсан байгаа. Бүх зөвшөөрөл, гэрчилгээнүүд одоо хүчинтэй байгаа. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн институтээс аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитораар бүртгэж батламж олгосон байгаа. Манай компани одоо Баянхонгор аймагт байрлаж үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ даатгалын хохирлын үнэлгээ, санхүүгийн шинжилгээ хийх зэрэг үйлчилгээг явуулж байна. Би мөрдөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ирүүлсэн шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу эд зүйлийн үнэлгээг тогтоож 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 469 дугаартай дүгнэлтийг гаргасан. Би шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа иргэн *******гийн эвдэрч гэмтсэн эд зүйлүүдийг нүдээр үзэж өртгийн болон зах зээлийн харьцуулах аргаар үнэлж дүгнэлт гаргасан. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбалаас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг ирүүлсэн би тогтоолыг хүлээн авч иргэн *******гийн гэрт нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр очиж эвдэрч гэмтсэн эд зүйлүүдийн зургийг өөрийнхөө гар утасны зургийн аппаратаар авч байсан юм. Тэгээд би тэр үед авсан гэрэл зургуудыг угаалгаж дүгнэлтэд хавсаргаж хүргүүлсэн юм. Намайг очиж нүдээр үзэхэд модон авдар нь нүүр хэсэгтээ багахан газар цөмөрсөн байсан. Зурагт, Ддэш-н антен зэрэг нь асахгүй байсан. Хөлдөөгчийн жнамны утас нь салчихсан байсан. Гадна талдаа цөмөрсөн гэмтэл байгаагүй. Аяга таваг нь хагарсан байсан тоолж үзээгүй. 3 хавтастай толь хагарсан, 2 ширхэг жааз хагарсан халуун тогоо эвдэрсэн байсан. Ус буцалгагч индүү хоёрыг цахилгаанд залгаж үзэхэд эвдрэлгүй зүгээр ажиллаж байсан. Нэг ширхэг төмөр ор бүрэн эвдэрсэн. Нэг ширхэг төмөр орны нэг толгой нь эвдэрсэн байсан. 1 литрийн хэмжээтэй болор архи, 0.75 граммын хэмжээтэй виски архи хоёр хагарсан байсан. Яндан жайжийсан байсан. Өдрийн гэрэл асахгүй хагарсан байсан. Шаазан гүц хагарсан. Хуванцар хувин хагарсан байсан. Гэрийн 5 хана тавуулаа эвдэрсэн тооно эвдэрсэн нэг ширхэг багана эвдэрсэн тоононы рамууд хагарсан байсан. Хашааны 12 ширхэг банз хугарсан байсан. Гэрийн гадуур болон дотуур бурээс гэрийн хөшиг нь урагдсан байсан. Угаалгын машин таг нь салчихсан бөөрөн дээрээ цоороод цөмөрчихсөн байсан. Гэрийн 3 ширхэг хошлон тасарчихсан байсан. Сандлуудыг хараагүй. Гар утсыг хараагүй ээ. Тэгээд би эхний шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу эдгээр эд зүйлүүдийг үнэлж дүгнэлт гаргасан. Шинжилгээ хийлгэх тухай тогтоолд эвдэрсэн эд зүйлүүдийн чанар байдлыг тогтоол дээр бичээгүй байсан тул би шинжилгээ хийхээс татгалзаж буцааж хүргүүлсэн юм. Тогтоол дээр бичигдсэн байсан тул би зах зээлийн ханшаар нь үнэлж дүгнэлт гаргасан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 208/,
Шүүгдэгч Д.А ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би хүмүүстэй хуваагаад 0.75 литрийн 2 шил архи уусан юм. Би тэр өдөр нь унд уугаагүй байсан тул амархан согтсон байх. Би тэр үед драгер үлээлгэхэд 2.5% гарч байсан. Би өөрөө бол гайгүй ухаантай нэг их согтоогүй байсан. Би тэр үед авто машиныг жолоодоод ганцаараа явж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 248/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 562 тоот шинжээчийн ... *******гийн биед зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, өвдөг, сарвуу, шуу, шагай, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 181-182/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 572 тоот шинжээчийн ... Б.*******гийн биед тархи доргилт, баруун дээд 2-р шүдний цөгцний эмтрэл, зулай, нуруу, мөр, сарвуу, шилбэнд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 188-189/,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Гансүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ... Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 562 дугаартай дүгнэлтээр иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, мөн шинжээчийн 572 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. “Энх Нахиа” ХХК-ны шинжээчийн 469 дугаартай дүгнэлтээр хохирогч *******д 3.054.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны тоот хашаанд байх иргэн *******гийн эзэмшлийн хашаа, гэрийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1800 цагийн орчимд авто машин мөргөсөн гэх үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна.
Зам тээврийн осол болсон гэх газар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6, 5 дугаар багийн гэр хорооллын хооронд байрлалтай цементэн хучилттай 2 эгнээ бүхий, гэрэлтүүлэггүй, ертөнцийн зүгээр хойд талдаа хөвөөгөөр тусгаарлагдсан явган хүний замтай зам байна. Жолооч Д.А нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас ирүүлсэн лавлагаа нотлох баримтаар 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй “В” ангиллын жолоочийн үнэмлэхтэй, жолоочийн зөрчлийн 10 оноо бүрэн, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09:56 цагт жолоочийн эрх хязгаарлагдсан байна. Жолооч Д.А нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой А.Эрдэнэбалын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 15 минутад үйлдсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.58 хувийн согтолттой байсан болох нь тогтоогдож Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл /Жолоочид дараах зүйлийг хориглоно. /заалтын б/ хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна. Жолооч Д.А нь дээрх зам тээврийн осол болох үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл /Жолоочид дараах зүйлийг хориглоно /заалтын з/ хэсэгт заасан “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах” (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах” заалтыг зөрчиж замын хөвөө хэсгийг давж явган хүний замаар гарч явсан байх үндэслэлтэй байна. Жолооч Д.А нь дээрх зам тээврийн осол болох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл /Тээврийн хэрэгслийн хурд/ заалтын 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж иргэн *******гийн эзэмшлийн хашаа, гэрийг мөргөсөн байх үндэслэлтэй байна. Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/10 дугаартай дүгнэлтэд “Техникийн ерөнхий байдлын үзлэг, хэмжилтийн үр дүнгээс харахад ТОҮОТА Приус маркийн ******* улсын дугаартай авто машин нь зам тээврийн осол болоход техникийн бүрэн бүтэн байдал, /жолоодлогын механизм, тоормос/-аас гэмтэл байхгүй болохыг тодорхойлов. “Энэхүү автомашинд зам тээврийн осолд орохоос өмнө жолоочийн механизм, тоормосны систем, гэрэлтүүлэх хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл байхгүй байв.” Мөн “ улсын дугаартай авто машин нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвд техникийн хяналтын үзлэгт орж тэнцэж байжээ. /Хэмжилтийн хуудсыг хавсаргав./ гэсэн байх тул дээрх зам тээврийн осол нь тээврийн хэрэгслээс шалтгаалаагүй байх үндэслэлтэй байна. Дээрх зам тээврийн осол нь замын нөхцөл байдал, замын эвдрэл, гэмтлээс шалтгаалаагүй байх үндэслэлтэй байна ... гэсэн мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 211-212/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-12/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-, 32-33/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 14-15/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-26/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №20/10 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218-221/,
Хохирлын талаарх нотлох баримтууд /1-р хх-ийн 46-94/,
Хохирол нөхөн төлсөн тухай баримт, фото зураг /1-р хх-ийн 96-100, 2-р хх-ийн 3-2, 5-8/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102-103/,
Хохирогч *******гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчилгээ оношлогоо хийлгүүлсэн тухай баримтууд /1-р хх-ийн 106-143/
Энх-Нахиа ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 201-204/,
Шүүгдэгч Д.А ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 12, 15, 17-20/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ээс гарган өгсөн 10 ширхэг хохирлын баримт, шүүгдэгчийн өмгөөлөгийн зүгээс гарган өгсөн хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн 5 ширхэг баримт, хувийн байдалтай холбоотой 5 ширхэг баримт, шүүхээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Тоёота Приус-20 маркийн ******* улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны тоот хашаа болон хашаанд дотор байсан монгол гэрийг мөргөсний улмаас уг гэр дотор байсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.А ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч Д.А ын үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас гадна насанд хүрээгүй иргэн Б.*******гийн биед хөнгөн хохирол, хохирогч *******гийн гэр болон гэрийн тавилга бусад эд зүйлд хохирол тус тус учиржээ.
Хэрэгт авагдсан хохирлын баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судалж үзхэд:
1 дүгээр хавтаст хэргийн 46-94 дүгээр хуудсанд авагдсан нийт 1.464.711 төгрөгийн, 1 дүгээр хавтаст хэргийн 201-204 дүгээр хуудсанд авагдсан Энх-Нахиа ХХК-ны гэр болон гэрийн тавилга бусад эд зүйлүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр 3.054.500 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ээс гарган өгсөн 10 ширхэг 381.900 төгрөгийн хохирлын баримтууд тус тус цугларчээ.
Дээрх 1.464.711 төгрөгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хоол, хүнс болон ганданд ном уншуулсан гэх зардлууд болох 356.653 төгрөгийн хохирлыг хасч 1.108.058 төгрөг, 381.900 төгрөгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй буюу бензин шатахуун худалдан авсан гэх 338.500 төгрөгийн хохирлыг хасч 43.400 төгрөгийн хохиролын баримтыг нотлох баримтын шаардалга хангасан байна гэж үзэж нийт хохиролын дүнг 1.108.058 төгрөг, 43.400 төгрөг, Энх-Нахиа шинжээчийн дүгнэлтээр 3.054.500 төгрөг зэрэг нийт 4.205.958 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь дээрх хохирлоос буюу Энх-Нахиа шинжээчийн дүгнэлтийн 23,24,25,26,27, 29-р хүснэгтэнд авагдсан 4 ханатын гэрийн мод, хашааны хавтан, гэрийн дотуур бүрээс, гэрийн хөшиг, гэрийн хошлон зэрэг эд зүйлүүдийг шинээр худалдан авч өгсөн ба үнийн дүн нь баримтаар 1.065.000 төгрөг болж байх тул хохирол болох 4.205.958 төгрөгөөс хасч тооцон үлдэгдэл 3.140.958 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.А аас гаргуулж хохирогч *******д олгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг хохирогч *******д нээлттэй үлдээв.
Мөн хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл учирч хагалгаанд орсон ба уг хагалгааны төлбөр 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Д.А нь төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.А ын эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.А т буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн № тоот гэрчилгээг шүүгдэгч Д.А т буцаан олгож, шүүгдэгч нь Д.А ын №9558 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.А ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.А т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.А т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.А аас 3.140.958 төгрөг гаргуулж хохирогч ВГ070119 тоот регистрийн дугаартай Зэд овогт Түгжийн д олгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.А ын эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.А т буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн № тоот гэрчилгээг шүүгдэгч Д.А т буцаан олгож, шүүгдэгч нь Д.А ын №9558 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Хохирогч ******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА