| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/024 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Б.Ц ,
Шүүгдэгч Э.Ц ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000455 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,******* овогт *******гийн *******,******* тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 12 сарын 06-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг Хөх толгойн шил дээр Б.Ц ыг зодож баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Б.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед би төвд Шар бүрд дэлгүүрийн урдуур өөрийн ******* улсын дугаартай приүс 11 маркийн цэнхэр өнгийн машинтайгаа явж байтал Шар бүрдийн урд талаас хүмүүс аваад хоёр охиныг модны үйлдвэрт буулгаад тэгээд сүүлд суусан охиныг хүргэж өгөх гээд явж байтал тэр охин ахаа та таксинд явдаг юм уу гэж асуухаар нь хааяа явдаг юм гэхэд та надад утасныхаа дугаарыг өгчих би таниар эргээд хүргүүлнэ гээд байсан. Тэгээд хаягийг нь мэдэхгүй байна Хөх толгойн нэг дэлгүүр дээр тэр охин зогсоодхооч мөнгө задлуулчихъя ах гэхээр нь тэр дэлгүүр дээр зогсоод тэр охин таксиныхаа мөнгийг өгчихөөд алхсан. Тэгээд тэр охин машинаас буугаад зүүн тал руу алхахаар нь би араас нь очоод ах нь энээд өгсөх гэж байна 1000 төгрөг өгсөн юм чинь дөхөөд буухгүй юу гэтэл яахын яахын ахаа гэхээр нь тэр гудамжаар нь өгсөж даваад би гэртээ ирсэн. Гэртээ ирчихээд хоолоо идчихээд байж байхад миний утас унтарсан байсан. Тэгээд нэг утсаа авахад ******* дугаар залгасан байхаар нь зөрүүлээд залгатал ахаа би түрүүний таксидсан хүүхэд байна та намайг анх таксинд суусан газар хүргээд өгөөдхөөч гээд надад хаягаа 2 дугаар багтай юм хэлсэн. Тэгээд би хаягийг нь мартаад олохгүй Хөх толгойн арын шил дээр хаягийг нь харах гээд зогсож байтал нэг хар өнгийн машин гудамжнаас гарч ирээд миний машины хажууд зогсоод намайг буугаад ир гээд байсан. Тэгэхээр нь яасан ахын дүү гэтэл үгийн зөрүүгүй шууд ирээд намайг жолооны ард машинаас буугаагүй байж байхад ирээд баруун гараараа миний шүдруу цохисноо машины үрүүл талын буюу буруу талын толийг өшиглөж хугалчихаад яваад өгсөн. Тэгэхээр нь яагаад намайг цохиж байгаа юм гэхэд надад юу ч хэлээгүй. Би тэр залууг танихгүй юм байна лээ харин цагдаа нар намайг цохисон залууг олоод ирсэн. Тэгтэл анх найз охиноо миний машинд суулгаж өгсөн залуу байсан ... Би зодуулсан газрын хаягийг нь мэдэхгүй байна үзүүр дээрээ блокон гудамж байсан. Би үзүүр дээр нь хаягийг нь харах гээд зогсож байсан юм. Тэр залуу намайг машинд байхад шүд, толгой руу 2-3 удаа гараараа цохисон би урдаас нь ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй учир нь суудлынхаа бүсийг зүүсэн тайлж чадахгүй байсан тэр залуу надад мэдэгдэж байгаа миний үүдэн 2 шүдийг хугалсан миний шүд яг өөрийн шүд хиймэл шүд бол биш байсан. Би гомдолтой байна зүгээр байж байхад намайг цохиж зодсон ямар ч мэндийн зөрүүгүй намайг цохисон ... Би эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-21/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн .. 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой би гэрээсээ гараад найз залуу болох *******той уулзчихаад манай найз залуу төвд Дөвөнтийн 48 дугаар байрны урд талын явган хүний гарцан дээрээс такси зогсоогоод намайг таксинд суулгаж өгсөн. Намайг хаашаа явах юм гэж тухайн машины жолооч асуусан Хөх толгой явна гэж хэлсэн тэгээд 2-25 дугаар гудамж гэтэл хаашаа байдаг билээ засмалаас хаана байдаг билээ гэхээр нь засмалаас урагшаагаа гэж хэлсэн. Тэгээд би та хэд хүртэл таксинд явдаг бэ би буцаад гэрлүүгээ хүргүүлэх гэсэн юм гэж асуутал 22 цаг хүртэл явна гэхээр нь би тэгвэл таны дугаарыг аваад буцахдаа залгачихаж болох уу 1 цагийн дараа болох байх гэхэд өө тэг тэг гээд надад утасны дугаараа өгсөн. Тэгснээ чи над руу одоо залгачих дуудлага ирсэнгүй гээд утсаа бариад эргэж хараад байсан би машины хойд талын харалдаа ар талын суудал дээр суусан байсан юм тэгэхэд нь би таны дугаарыг утсан дээрээ тэмдэглээд авсан гэж хэлтэл та та гээд байх юм чи хэдэн оных юм гээд надаас асуугаад байхаар нь би юм дуугараагүй явж байтал саяны чамайг суулгаж өгсөн залуу чиний найз залуу юу гээд асуухаар нь би юм дуугарахгүй байж байгаад үгүй гээд хэлсэн. Тэгтэл чи 1994 оных байх гээд байтал манай эмээгийнх руу эрэгдэг уулзвар дээр хүрээд ирсэн тэгэхээр наад трансматарын урд талаар баруун гар тийшээгээ эргэчих би дэлгүүр ороод мөнгөө задлуулчихаад ирье гээд би Жинст хайрхан дэлгүүрийн үүдэнд буугаад дэлгүүр ороод мөнгөө задлуулчихаад буцаж гарч ирээд таксиныхаа мөнгийг өгөх гэтэл мөнгөөр яах гэж байгаа юм би чамайг гэрт чинь хүргээд өгье гээд байсан тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод таксины 1000 төгрөг өгчихөөд эмээгийнхээ гудамж руу алхаад явсан. Тэгтэл араас машинтайгаа дагаад суучих л даа хүргээд өгье гээд урдуур машинтайгаа хэрээд зогссон тэгэхээр нь би үгүй гээд гараараа дохиод машиных нь ар талаар тойроод эмээгийнхээ хашааруу яваад өгсөн. Тэгээд эмээгийн үүдэн дээр машинаа удаашруулж зогсоод намайг оронгуут хурдан яваад өгсөн. Тэгээд эмээгийндээ ороод байж байтал манай найз залуу залгахаар нь сая таксинд суусан чинь таксины жолооч намайг хүргээд өгье, чи хэдэн оных юм гээд араас дагаж яваад айгаад орж ирлээ гэж хэлээд хичээл сургууль орсон үед 10 жилийн эмэгтэй хүүхдүүдийг ийм таксины жолооч нар ингэж айлгадаг байхдаа гэж хэлтэл манай найз буцаад хүрч ирэхдээ наад таксигаа дуудаад над дээр хүрээд ирээ би хэдэн үг хэлье ямар даварсан юм бэ гээд байсан. Тэгээд би эмээгийндээ байж байгаад 1 цагийн дараа найз залуу руугаа залгаад би гэрлүүгээ явах гэж байна яах уу нөгөө таксигаа дуудах уу аль эсвэл замаас суучих уу гэтэл манай найз залуу ******* иймэрхүү юмнуудыг даврааж болохгүй зүгээр өнгөрөөж болохгүй улам даварна наад таксигаа дуудчих тэгээд над дээр хүрээд ир гэхээр нь би сууж ирсэн такси руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би буцаагаад найз залууруугаа залгаад замаас суугаад очъё гэтэл одоо такси олдохгүй би очоод авъя байж бай гэхээр нь тэг тэг хүлээж байя гээд байж байтал таксины жолооч над руу залгасан тэгэхээр нь би хүргүүлнэ гээд ярьсан хүн байна гэр руугаа явах гэсэн юм гээд хэлтэл нөгөө жолооч тэгье тэгье очоод авъя таксиндаа явж байна хаяг чинь хаана билээ гэхээр нь би хаягаа хэлээд тасалчихаад буцаагаад найз залууруугаа залгаад таксины жолооч ярьж байна бий дуудчихлаа гэтэл тэг тэг хоёулаа цуг уулзъя гэсэн тэгэхээр нь би найз залуудаа ямар нэг зодоон хийж болохгүй шүү зүгээр орой үдэш эмэгтэй хүүхдүүдийг айлгаж болохгүй шүү гэж хэлнэ шүү гэж хэлтэл манай найз залуу тэгнээ тэгнээ гэсэн. Тэгээд байж байтал манай найз залуу ирээд би машинд ороод суугаад байж байтал таксины жолооч залгаад Хөх толгойн шатны энд байна танайхыг олохгүй байна гудамжныхаа үзүүрийн овоон дээр гараад ир гээд айлгүй маяглаж яриад байсан. Тэгэхэд нь би утсаа спикер дээр тавьсан байсан түүнийг манай найз залуу сонсоод уурлаад байсан. Тэндээс бид хоёр гудмаа өгсөөд овоо руу явж байтал яг өөдөөс гараад ирсэн тэгээд машины гэрэлд зөрөхөд нөгөө таксины жолооч мөн байсан тэгэхээр нь би энэ мөн байна ш дээ гэтэл манай найз залуу эргээд түүний машины араас нь дагаад хажуу талд нь жолоочийн үрүүл тал руу машинтайгаа зогсоод машинаас буугаад нөгөө таксины жолоочид чи яагаад манай найз охиныг айлгаад өдөж хоргоогоод байгаа юм бэ гээд хэлтэл тэр жолооч цонхоо онгойлгоод чамд ямар хамаатай юм бэ бацаан чинь гэсэн тэгсэн манай найз залуу хаалгыг нь онгойлгоод кабин руу нь толгойгоо хийгээд чанга дуугараад эхлэхээр нь уурлачихлаа гэж бодоод машинаас нөгөө талын хаалгаар дамжиж гараад араар нь тойроод очтол манай найз залуу нөгөө таксины жолоочийг гараараа цохиж байсан хаашаа цохиж байсныг хараагүй машин шахаад зогссон байсан болохоор тэгээд би шууд найз залуугийнхаа араас татаад салгасан. Тэгтэл манай найз залуу машины хаалгыг нь хаагаад толийг нь гараараа уурлаад цохисон тэгээд машиндаа суугаад явсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Шүүгдэгч Э.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой би найз охин *******тай уулзчихаад түүнийг эмээгийнх руугаа явна гэхээр нь төвд дөвөнтийн 48 дугаар байрны урд талын явган хүний гарцан дээрээс такси зогсоогоод таксинд суулгаж явуулсан. Тэгээд байж байгаад гэртээ очсон болов уу гээд утасруу нь залгаад ярьтал манай найз охин аймар айлаа гэхээр нь би яасан гээд асуутал сууж ирсэн таксины жолоочийг та гээд харьцтал чи бид хоёр үеийн юм байна чи намайг битгий та гээд бай зүгээр чи гэж харьц байнга таксинд явдаг болохоор нь дугаарыг нь аваад буцаж хүргүүлье гэтэл чи над руу одоо залгачих залгаагүй байна ш дээ гээд тэгж явсаар байгаад эмээгийнхээ гудамжны үзүүрийн дэлгүүр дээр буугаад мөнгөө задлуулаад таксиных нь мөнгийг өгтөл араас нь дагаад урдуур хойгуур нь ороод хэрээд явуулахгүй байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг ингээд байдаг яадаг новш бэ чи нөгөө таксиныхаа жолоочийг дуудчих хайр нь эвээр хэлнэ тэгэхгүй бол цаашдаа ингээд хүмүүс явуулахгүй байх надад утасных нь дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгтэл манай найз охин залгалаа утас нь холбогдохгүй байна гээд такси бариад гэр руугаа явлаа гэхэд нь би одоо такси олдохгүй олдлооч дахиад иймэрхүү хүмүүс таарах байх гэж бодоод би очиж авъя байж бай гэсэн. Тэгээд би найз охиныхоо байгаа газар руу явж байхад манай найз охин над руу залгаад таксины жолооч залгалаа ирээд авчихъя гэж байна би дуудчихлаа гэхээр нь би найз охин дээрээ очоод түүнийг аваад байж байтал нөгөө приүс 11 маркийн машинтай таксины жолооч манай найз охин руу залгаад танайх яг хаана юм бэ би яг хаяггүй дэлгүүрийн энд яваад байна яг хаана юм гэснээ би нэг овоон дээр гараад ирлээ гэсэн. Тэгээд би гудамжаар дээшээ гараад иртэл нөгөө такситай зөртөл манай найз охин нөгөө такси чинь энэ байна гэсэн. Тэгэхээр нь араас нь дагаж яваад найз охиноороо харьчихлаа гээд хэлчих гэж хэлүүлээд нөгөө машиныг зогсоогоод хажуугаар нь орж зогсоод машинаасаа буугаад нөгөө жолоочийн урд үрүүл талын хаалгыг онгойлгоод уулзаад чи таксинд явах мөрөөрөө явахгүй яах гээд харанхуй шөнө эмэгтэй хүн айлгаад байгаа юм гэтэл чи хэн юм гээд хаалга хаах гэхээр нь би чи зүгээр яв битгий эмэгтэй хүн айлгаад бай буугаад ир гэтэл яах гээд байгаа чацга вэ гэснээ миний баруун гар талын ханцуйнаас бариад авахаар нь баруун гараа мулталж аваад хамар хэсэг руу нь цохисон. Тэгэхэд масктай байсан тэгсэн миний хоёр гарыг бариад авахаар нь би заамдаад зүүн гараараа толгойных нь ард хэсэг руу нь нэг удаа цохисон тэгээд манай найз охин машин дотор байж байгаад бууж ирээд намайг салгасан тэгсэн амнаас шүүс гараад байсан. Тэр залуу цагдаа дуудлаа гэхэд нь дууд хэнийх нь буруу билээ гэж хэлээд хаалгыг нь хаагаад хажуугаар нь гарахдаа машины толийг нь хугалсан тэгээд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-64/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 сарын 08-ны өдрийн №654 дүгээр шинжээчийн ... Б.Ц ын биед баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 2-4/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 5-8/,
Шүүгдэгч Э.Ц ын насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10-14/,
Энх-Нахиа ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/,
Шүүгдэгч Э.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 65, 70, 72-75/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гарган өгсөн 70.000 төгрөгийн хохирол төлсөн санхүүгийн баримт 2ш, автомашины тольны хохирлыг барагдуулсан тухай фото зураг 3ш, Үндэсний техникийн их сургуулийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 17 тоот тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 12 сарын 06-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг Хөх толгойн шил дээр Б.Ц ыг зодож баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Ц , гэрч *******, шүүгдэгч Э.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 сарын 08-ны өдрийн №654 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Э.Ц т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Э.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Ц нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 4.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч уг хэрэгт хохиролтой холбоотой санхүүгийн баримт огт авагдаагүй тул хохирогч Б.Ц ын 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Э.Ц нь хохирогч Б.Ц ын автомашины толинд учирсан хохирол болон хиймэл шүдний хэвний үнэ 70.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч Э.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Э.Ц ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Э.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ц т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Ц ыг цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ц т мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Ц ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хохирогч Б.Ц нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА