Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Булуут овгийн Батсүхийн Оюунжаргалын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюунжаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 жилийн сургуульд эмчээр, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баригадын бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт эрүүл ахуйн бага эмчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус сумын 2 дугаар баригадын бага эмчээр, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 3 дугаар баригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюунжаргал Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Б.Оюунжаргал нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 жилийн сургуульд эмчээр, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар бригадын бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт эрүүл ахуйч, бага эмчээр, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 2 дугаар бригадын бага эмчээр, 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03/101 тоот архивын лавлагаа, Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт эрүүл ахуйч, бага эмчээр ажиллаж байсан Б.Оюунжаргалын цалингийн лавлагаа, Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот тушаал, Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 167 тоот тушаал, 1984 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Думаа, Цэцгээ, Оюунцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Оюунжаргал өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБулуут овгийн Батсүхийн Оюунжаргалыг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 жилийн сургуульд эмчээр, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар бригадын бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт эрүүл ахуйч, бага эмчээр, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 2 дугаар бригадын бага эмчээр, 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА