Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шинжээч П.Хонгорзул,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бор, Б.Бурмаа, Д.Мэндээ, Ц.Мөнгөндавалгаа, Г.Доржготов, Д.Уранчимэг,

Шүүгдэгч Д.Б , Г.П , О.Г , Б.Ч ,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар, Г.П , О.Г , Б.Ч  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

     1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт гийн , регистрийн дугаар,

   2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ийн , регистрийн дугаар ,

    3. Монгол Улсын иргэн, овогт ийн , регистрийн дугаар ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П , О.Г , Д.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Ховлийн хөндий” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э.Б , П.Б нарын эзэмшлийн 3 тооны буюу олон тооны үхрийг ******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ч , О.Г , Д.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “Тоглох” гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Б.М гийн эзэмшлийн олон тооны мал буюу 9 тооны хонийг ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” маркын, ******* улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркын тээврийн хэрэгслүүдийг ашиглан хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 8-4 тоот хашаанаас 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд С.Г ийн эзэмшлийн 4 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний бие аймагт байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 28-ны орой Бууцагаан сум руу буцсан юм. Тэгээд замдаа явж байхад Зүүн сайр гэх газарт манай үхэрнүүд байсан юм. Тухайн үед бүртгэж үзэхэд манайхаас 1 тооны улаан тарлан үхэр алга байсан. Тэгээд маргааш нь баахан эрж, хайгаад олоогүй, харин оройд нь ойр хавын хүмүүсээс сурагласан чинь ******* гэх хүн манай гадаа нохой шийр зуугаад авч ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өглөө нь хайгаад явж байгаад үхрийнхээ зэмийг нь олсон юм. Тухайн үед зөвхөн гэдэс нь цухуйж харагдаж байсан ба сайранд булцан байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж тэдгээрийг ирсний дараагаар нь газраас ухаж гаргахад манайхаас алдагдсан 1 тооны улаан тарлан үхрийн гэдэс, сэвс, шийрнүүд зэрэг нь байсан юм. Тухайн үед толгой, арьс, шир нь байхгүй байсан. Манай үхрээс гадна *******ийн 2 тооны үхэр нядлагдсан байсан. Хэргийн газарт арзгар хээтэй мотоциклийн мөр байсан. Мөн хос дугуйтай портер маркын тээврийн хэрэгслийн мөр байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрийн аль нэг өдрийг нь сайн санахгүй байна Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Петровисын колонкын камерийг шүүж үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14:25 цаг минутанд одоо энэ хулгайн хэргийг үйлдсэн миний таньдгаас гацаа ******* гэж дууддаг Б колонкоос бензин авсан байсан юм. Мөн тухайн үед тээврийн хэрэгслийн дээр 1 ширхэг мотоциклийг ачсан байсан ба улаандуу өнгийн юм харагдсан. Мөн машин дотор Б ын эхнэр нь байсан. Би тэр хүний нэрийг мэдэхгүй харин Б ын авгай гэдгээр гаднаас нь танина. Тэгэхэд тэд нар цагаан өнгийн портер маркын машинтай явж байсан. Мөн хулгай хийсэн хүмүүсийг эрж хайгаад явж байхад *******ын ******* гэх хүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг орчимд дээрх цагаан өнгийн портерийг Овоотын улаан гэх газраас явж байхыг харсан байдаг ба тэгэхэд машины улсын дугаарыг харсан байсан юм. Миний үхэр баруун худгын мөр гэх газарт байсан ба тус газраас Хоолын ам гэх газар хүртэл тууж явсан мөр байсан юм. Туусан мөрийг ажиглахад эмэгтэй хүний гутлын мөр байсан. Буриадархуу урагшаа нарийндуу шөвгөрдүү гутлын мөр байсан ба тэрийг хараад эмэгтэй хүний гутлын мөр гэж бодсон юм. Хээгүй чулуун хээтэй байсан. Камерийг *******, ******* нарын хамт шүүж үзсэн юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-86-р тал/,

Хохирогч Э.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Үхрийг нядалсан гэх газраас мөрий нь буцаагаад хөөхөд тус газраас ертөнцийн зүгээр урд зүг рүү чиглэсэн ба Баруун худгын мөр гэх газар хүртэл үргэлжилсэн юм. Энэ зайнд буюу Баруун худгын мөр гэх газарт мотоциклын мөр болон явган эмэгтэй хүний мөр байсан. Ямар учраас эмэгтэй хүний мөр гэж байгаа бэ гэвэл нарийхан эмэгтэй хүний гутлын мөр байсан юм. Үхрийг нядалсан газрыг Гавлын хөндий гэж нэрлэдэг ба тус газар хүртэл Баруун худгын мөр гэх газраас 3-4 км зайтай байдаг юм. Баруун худгын мөр гэх газраас ******* ахын үхэрнүүдийг туусан байсан. Мөн гавлын хөндий гэх газрын ойр орчмоор тээврийн хэрэгсэл, мотоцикль, хүмүүсийн мөр үүссэн байсан. Би харахдаа нийт 4 мөр болов уу гэж харсан юм. Нэг нь лав нарийхан эмэгтэй хүний гутлын мөр байсан юм. Хулгай хийсэн хүмүүсийг эрээд явж байгаад Бөмбөгөр сумын асфальтан зам дагуу байх бензин колонкын камерийг шүүж үзсэн юм. Тэгсэн камерийн бичлэгт 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14:25 минутанд колонк руу ирээд түлш авчихаад 14:32 минутанд хөдпөөд явсан байсан. Тус бичлэгээс үзэхэд Б, нэг эмэгтэйн хамт явж байсан. Таргандуу эмэгтэй байсан, хэн гэж хүн байсан эсэхийг мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88- 89-р тал/,

Хохирогч Б.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг Тоглох гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хоттой хониноосоо 9 тооны эр хонь хулгайд алдаад ойр орчмоор мөр хайгаад нэг машинтай 3 хүний гутлын мөрөөр хайж байтал Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч надтай утсаар холбогдоод танай хоныг хулгайлсан хүмүүс цагдаагийн газар баригдсан юм шиг байна та очиж уулз гэхээр нь өнөөдөр Баянхонгор аймгийн цагдаагийн газар ирж тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас 9 тооны хониноосоо 8-ыг нь амьдаар нь авсан. 1 хонь үхсэн байсан. Миний алдсан хонь зүс эмийн талаар цагаан хонь 2, улаан толгойтой хонь 2, шар нүдэн хонь 2, хар толгойтой хонь 1, хар нүдэн хонь 1 байсан, бүгд зөв талын чих онь эмтэй, буруу талын чих араасаа эсгэмэл эмтэй хонинууд байсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Д.Б , О.Г , Б.Ч  гэдэг хүмүүс манай хонийг хууль бусаар авсан гээд өөрсдөө миний машин дээр хулгайлсан хонио Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас ачиж өгсөн. Тэгээд хүүхэд хоночихоод маргааш өглөө нь 07 цагийн үед явсан байх удаа ч үгүй эргэж ирсэнээ манай хонийг хотноос машинтай болон явган хүмүүс туугаад тараагаад хаясан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ыг дагаад сувай мал байсан хотондоо очсон юм. Тэгсэн чинь хотонд байсан хонийг үргээж таслаад ойролцоогоор 3 орчим км туугаад жалганд оруулж байгаад тэнд барьсан юм шиг байна лээ. Тус газарт хөөгөөд тууж байсан гэмээр мөрнүүд тодорхой үүссэн юм ... жижиг тэрэгний гэмээр мөр үүссэн байсан. Одоо яг сайн санахгүй байна. Лав нэг талын урд хойд дугуй нь хуучин, нөгөө талын хоёр дугуй нь шинэ байсан ба би өөрийнхөө гар утасанд зургийг нь авсан байгаа. Зургийг авахдаа ямар нэгэн шугам байршуулаагүй авсан юм. Би хөдөө гар утасаа үлдээчихээд ирж уг нь миний утсанд зураг нь байгаа. Хэрэг илэрсэн гэж дуудахаар нь аймагт ирсэн юм. Тэгсэн миний 9 тооны хонийг машинтай нь журмын хашаанд оруулсан байсан. Журмын хашаанд нэг жижиг тэрэг мөн нэг цагаан өнгийн Портер маркын машин зогсож байсан. Тэгээд би манай хүүхдийн хотны гаднаас авсан машины мөрийг жижиг тэрэгний мөртэй нь харьцуулахад яг таарч байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-81 -р тал/,

Хохирогч С.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 03 дугаар сарын 01-ний өглөөний 09 цагийн үед манай эхнэр гэрээсээ гараад буцаж орж ирэхдээ гадаа байсан 2 машины 4 ширхэг аккумлятор алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад 2 машин дээр очоод аккумляторыг алга болсон байсныг мэдсэн ... 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Ч над руу согтуу утсаар залгаад хүний машин асааж ойрхон юманд яваад ирий аккумлятороо өгчих гэж ярьсан. Тэгэхээр нь би өгөөгүй харин цагаан сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 29-нд хэрэг гардгийн урд орой манайд эхнэртэйгээ ирсэн. Тэр үедээ гарч надтай хамт машин тойрч үзээд байсан. Д.Б  нь хулгайлсан бол Ч гийн хамтаар хулгайлсан байх ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 102-106-р тал/

Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Өчигдөр манай ах ******* яриад үхрээ олдоггүй гэсэн. Тэгээд би манай аргал дээр нэг цагаан хол байна, шинэвтэр хөл байна нохой зууж ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд өчигдөр ******* ах өөрөө хайж байгаад Ховлийн аманд 3 үхэр нядалсан байна гээд хайж байгаад мэдсэн байсан. Тэгээд очоод үзэхэд үхрийн гэдэс дотор гаргаж булсан байсан, ******* гэж хүний 1 үхэр, ******* гээд манай дүүгийн 2 үхэр байсан. Улаан халзан, шүдлэн халзан үнээ, улаан тарлан үнээ байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-124-р тал/,

Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 04 дүгээр сарын эхээр билүү 3 дугаар сарын сүүлээр билүү ажил дээрээ Петровисруу ороод ирсэн чинь ******* болон наана нь ахиад нэг залуу ирсэн сууж байсан ба камер шүүгээд өгөөч гэхээр нь тэд нарын хэлсэн хугацаагаар нь камерийг шүүж үзэхэд Петровис ШТС-д Б машинтайгаа ирж бензин авсан дүрс харагдаж байсан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх- ийн 145-146-р тал/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний хувьд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гараатай байсан. Б  гэх хүн ирээд 70 хэдэн мянган төгрөгт түлш авсан. Яг хэдэн литр авсан эсэхийг санахгүй байна. Бодоод байхад бараг банкаа дүүргээд авсан байх ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147-148-р тал/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баацагаан сум 6-р баг Туглах гэдэг газар байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай хониноос 9 тооны хонь хулгай хийсэн байдаг. Би 2020 оны 04 сарын 02-ны өглөө 06 цаг өнгөрч байхад би өөрийнхөө хариулдаг сувай мал дээр очтол машинтай хүмүүс ирээд хонийг тасдаад хөөгөөд явсан байсан. Тэгээд манай хонийг тасдсан гэх мөр нь жижиг тэрэгний мөр байсан байхаар нь түүний мөрийг хөөсөнэ хөөгөөд явтал манай гэрээс ертөнцийн зүгээр урагшаа 2 орчим км газар яваад иргэнд шахаж байгаад манай малыг бариад явсан бололтой байсан. тэгээд цааш дахин нөгөө машины мөрийг хөөгөөд явж байгаад гэрийн дэхнүүр байдаг Бөмбөгөр чиглэлтэй явдаг шороон зам руу оруулаад машины мөрийг алдсан. 2020 оны 04 сарын 02-ны өдөр 17 цагийн үед цагдаагаас танай хонийг олсон аймагт байгаа ирж ав гэхээр нь малаа орж ирж авсан тэгэхэд 1 хонь үхсэн бусад 8 тооны хонио эргүүлж авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 149-150/,

Гэрч А.гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... өглөө 09 цагийн үед би гэрээсээ гараад 00 орох гээд явж байх үед манай хашаанд байсан 2 ачааны том машины аккумляторуудын хайрцагнууд сул машины доогуур хэвтэж байхаар нь би гайхаад машинуудыг тойроод харсан чинь 2 машины 4 ширхэг 90, 100 амперийн аккумляторууд алга болсон байсан. Урд орой нь дунд сургуульд нэг ангид байсан Ч  гэх залуу эхнэрийн хамтаар 17 цагийн үед орж ирээд цай уугаад гарсан. Тэгээд гадаа манай нөхөр *******тэй тамхилж байгаад гадаа машин үзэж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 180-182-р тал/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Надад хар өнгийн түрийтэй ботинкон эрэгтэй хүний гутлын зурган дээр харуулсан гутал байхгүй. Би ийм гутал зарж байгаагүй. Надад эмэгтэй хүний, хүүхдийн гуталууд байдаг. Би байнга л захаар эргэлдээд байдаг. 2020 оны 03 дугаар сард зах нээхээр л ирж суусан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 183- 184-р тал/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай зах шинэ төрлийн өвчинтэй холбогдуулаад 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоног ажиллаад 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 7 хоног дахин карентин тавиад 2020 оны 03 дугаар сарын 29- ний өдрөөс бага багаар үйлчилгээ нээж эхэлсэн. Одоо хэвийн ажиллагаатай байгаа. Комиссийн барааны павилонууд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед ажиллаж эхэлсэн. гэж дууддаг манай үүдэнд жижиглэнгээр хуучин хувцас зарж байдаг хүн 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр зах дээр гарч ирсэн. Миний хариуцдаг Ундрах захын үүдэнд суудаг учраас би сайн мэдэж байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 204-205-р тал/,

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны үед Г.П тэй таараад ишгээ авья өгөхгүй гэвэл мөнгөө авья гэсэн тэгтэл П  би ишгийг чинь өгч чадахгүй байна 5 ишиг өгье үлдэгдэл 1.000.000 төгрөгийг ах дээр очоод аваад шууд өгье гэсэн. Тэгээд би О.Г той таараад мал авах ажилтай байна цуг явалцаад өгөөч гэхэд тэгье гэсэн. Тэгээд П гийн унаж явсан мотоциклийг өөрийн унаж явсан өөрийн эзэмшлийн ******* цагаан портер дээр ачаад явсан замаараа сумын клонкоос түлш аваад цааш 130 км газар яваад Байдрагийн гүүрний дээшээ өгсөөд Баянбүрдийн чиглэлд явж байтал түлшгүй болохоор нь буцаад явсан явж байгаад нэг устай хөндий рүү уруудаж байтал зам дээр 12 тооны монголын үхэр харагдаж байсан. Тэгээд шууд машины татлагаар 3 үхэр барьж аваад ачих гэсэн чинь машины тэвшний урд аргал ачсан байсан юм тэгээд багтахгүй болохоор нь тэнд нь П өөрийнхөө хутгаар нугаслаад гаргаад би ачаад сумын төв дээр хоноод маргааш өдөр нь аймгийн төв рүү оруулж ирээд зах дээр цагаан өнгийн портер машинтай хүнд 1.360.000 төгрөгөөр нийтэд нь зараад би 1.000.000 төгрөгийг аваад 60.000 төгрөгийг түлшэнд гэж аваад 300.000 төгрөгийг түүний эхнэрийн данс руу хийсэн ... гэсэн мэдүүлэг/2-р хх-ийн 81-84-р тал/,

... 2020 оны 04 дүгээр сарын 02-нд Бөмбөгөр сум руу алт, шороо угаах гэж ын хамт Бөмбөгөр сум руу яваад тэгээд буцаад явж байтал миний унаж байсан портерийн цаапны шарик нурчихаар нь машинаа бригад дээр үлдээчихээд байж байтал Ч өөрийнхөө прис 11 маркын машинтай явж байсан. Тэгээд түүний машинд бид хоёр аймаг орох гээд явсан тэгээд банкны мөнгө тулаад Баян-Овоо суманд гэх хүнтэй уулзаж мөнгө асуух гэж явна гэсэн тэгээд нөгөө айлыг харанхуй болоод олоогүй тэгээд буцаж байтал зам дээр 40 гаран тооны хонь байсан. Тэгсэн чинь Ч  би энэнээс ачина гэтэл дургүйцээд яах юм гэхэд би банкны мөнгөтэй хугацаа хэтрээд удаж байна гэсэн тэгээд машинаар нь хонийг нь эргүүлээд Ч, хоёр 9 тооны хонь бариад бүсээр баглаад тээшиндээ 3, хойд суудал 6 тооны хонь хийсэн тэгээд засмал зам руу ороод нөгөө мал шахалдаад болохгүй болохоор Ч  чи энэ малуудыг аччих би цаапны шааргийг чинь аймгаас төхүүлье гэсэн тэгээд хонио буулгаад буцаад шөнө 04 цагийн алдад айлын гаднаас аваад буцаж ирж хонийг ачаад аймгийн төв рүү орж ирээд цагдаагийн постод шалгагдаад баригдсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 81-84-р тал/,

Шүүгдэгч Д.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Б той сумын төв дээр таараад хүнээс өр авах гэсэн чинь мал өгч магадгүй юм шиг байна хоёулаа хамт явчихаад ирье гэхэд нь хамт явсан тэгж явж байгаад П тэй таараад цааш гурвуулаа явсан. Тэгээд явж байгаад мөстийн хөндий рүү уруудаад явж байтал үхэр байсан. П хоргоож байгаад Б ын машины татлагаар бугуйлдаж барьж аваад тэндээ амьдаар нь ачих гэхэд уяа оосор муутай боломжгүй байсан. Тэгтэл Б  тэртээ тэрэнгүй зарах юм чинь гаргачихья гээд П  өөрийнхөө хутгаар гаргаад ачиж аваад явсан. Гэдсийг нь гаргасан газраа орхисон. Б  үерийн хонхорхой руу гэдсийг нь хийгээд П  нохой шувуу эргээд байх юм байна чулуугаар далдалчихья гээд жоохон чулуугаар дарж байсан замдаа Б, П тэй утсаар яриад Бөмбөгөр сумын гудамжны ар талд уулзалдсан тэгэхэд П өөрийнхөө улбар шар өнгийн мотоцикльтой явж байсан бөгөөд тэндээсээ мотоциклио Б ын цагаан өнгийн портер дээр ачаад явсан мотоциклоороо 2 тооны улаан зүсмийн үхэр туугаад ирсэн ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 85-86, 3-р хх-ийн 93-94-р тал/,

... Би өмнө нь буюу 2020.04.02-ны өдөр ... ******* над руу залгаад машин асаагаадахья гэж дуудсан юмаа тэгээд намайг ирэхэд урд дугуйгаа солиод байж байсан удаагүй ,ирсэн тэгээд ойрхон юманд яваад ирье гэсэн тэгээд бид нар хоёр машинтай гарсан. Аймгийн төвөөс баруун чиглэлд гарч явж эхлээд бурзайх буюу алт олох газар луу явсан юм аа. Очсон чинь трактор нь эвдэрсэн байсан. Тэгээд бид нар хөх толгойн бригад дээр портероо үлдээсэн ганц үхэр туух санаатай явсан юм аа. Үхэр олдоогүй хонь таарж бид нар 9 хонь барьж аваад жижиг машиндаа ачаад портерлуугаа явсан очоод портертоо ачаад аймгийн төв рүү явсан ... гэх мэдүүлэгт болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан болохоор нэмж ярих зүйлгүй, ...9 тооны хонь авахад Ч , Б  хоёрт бол хүний мал хулгайлаад хэрэггүй гэдгийг хэлж байсан. Тэгэхэд Ч  бол банкны мөнгө 10 гаран хоног хэтэрчихээд байна мөнгөний хэрэгтэй байна би өөрөө зохицуулчихна Б ыг машинаараа аймаг оруулаад өгчих гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 113, 2-р хх-ийн 85-86-р тал/,

Шүүгдэгч Г.П гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Би эхлээд Бөмбөгөр сумын төвөөс Б ын портер маркын машинд би өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклио ачиж аваад нэг ус булагтай газар байсан нэрийг нь мэдэхгүй байна тэгээд тэнд портер дээрээс би мотоциклио буулгаад бид нарын байсан газраас 400-500 метр зайд байсан булаг дээр үхрүүд байсан тэнд байх үхрээс хүрэн үнээ, халзан шүдлэн зүсмийн 2 үхрийг мотоциклоорио тасдаж ирсэн тэгээд дараагаар нь тарлан үхэр булгын доод талд ганцаараа байсныг дахин өөрийн мотоциклиор явж тууж ирээд гаргасан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 89-90-р тал/,

Шүүгдэгч Б.Ч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би урьд нь гэрчээр өгсөн буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн ... барагцаагаар хэлэх юм бол 16 цагийн орчим байх Тэс петровисоос бензин аваад зогсож байхад Б , нартай таарсан. Тэгэхэд тэд нар Б ын цагаан өнгийн Портер маркын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Хөх толгойн бригадаас багцаагаар 10-15 км яваад шороон зам руу салаад 30-40 км явсан байх нөгөө айлаа олоогүй, тэгэхээр нь аймаг руу буцаж явж байсан чинь зам дагуу үргэцэн бололтой 9 тооны хонь байсан. Тэгсэн Б хэлэхдээ энэ хэдийг аваад явчихья гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл 9 тооны хонийг хулгай хийе гэж хэлсэн ба бид хоёр тэгье гээд хүлээн зөвшөөрөөд 9 тооны хонийг машинд ачсан юм. Машинд ачаад явсан чинь хонинуудын гэдэс нь дүүрээд байхаар нь Б ын Портерлуу ачихаар болоод 9 тооны хонийг хар замын хажуу талд буулгаж овоолсон шорооны араар оруулж хооронд нь холбож бугуйл, бүсээ урж холбоод тэнд байх харганд уяж үлдээсэн юм. Тэгээд бригадын төв рүү ороод Б ын машиныг аваад буцаад нөгөө газарт ирээд Б ын машинд 9 тооны хонийг ачсан ... гэх мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөр мэдүүлсэн. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгаж хохиролгүй болгох болно ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 114-116, 2-р хх-ийн 26-27-р тал/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 09-ний өдрийн №39 дүгээр шинжээчийн ... хэргийн газраас ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөр нь иргэн Д.Б оос хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна ... гэсэн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 216-219/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 17-25, 27-31, 33-42, 45-49,

Эд зүйлийн үнэлгээний “Энх- Нахиа” ХХК-ний шинжээч Л.Наранцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №184 дугаартай “...Хулгайд алдсан 3 тооны үхэр нийт үнэ цэнэ 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 194-р тал/,

Эд зүйлийн үнэлгээний “Энх- Нахиа” ХХК-ний шинжээч Л.Наранцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №188 дугаартай “...Эр хонь 9 тооны нийт үнэ цэнэ 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 188-р тал/,

Эд зүйлийн үнэлгээний “Энх- Нахиа” ХХК-ний шинжээч Л.Наранцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №170 дугаартай “...4 ширхэг аккумлятор нийт үнэ цэнэ 760.000 /долоон зуун жаран мянган/ төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 213-р тал/,

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 8 тооны хонийг Б.М д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 26-р тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 50-64, 3-р хх-ийн 95-100/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 65-74/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 102-105, 107-11, 121-145, 152-226/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирол нөхөн төлсөн тухай болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нийт 7 ширхэг баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Г.П , О.Г , Д.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Ховлийн хөндий” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э.Б , П.Б ь нарын эзэмшлийн 3 тооны буюу олон тооны үхрийг ******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль зэргийг тус тус ашиглан хулгайлж бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ч , О.Г , Д.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “Тоглох” гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Б.М гийн эзэмшлийн олон тооны мал буюу 9 тооны хонийг ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” маркын, ******* улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркын тээврийн хэрэгслүүдийг тус тус ашиглан хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 8-4 тоот хашаанаас 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд С.Г ийн эзэмшлийн 4 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч П.Б ь, Э.Б , Б.М , С.Г , гэрч Э.*******, Ц.*******, , М., А., , нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Б , Б.Ч , О.Г , Г.П  нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 09-ний өдрийн №39 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Эд зүйлийн үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ний шинжээч Л.Наранцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №184,  2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №188,  2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №170 дугаартай дүгнэлтүүд, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 8 тооны хонийг Б.М д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг бүтүүмжилсэн прокурорын тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б , Б.Ч , О.Г , Г.П  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, шүүгдэгч Г.П , Б.Ч , О.Г  нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Э.Б , П.Б нарт учирсан 2.700.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.П нь барагдуулж хохирогч Э.Б т 1.700.000 төгрөг, хохирогч П.Б ьт 1.250.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгч мөнгө шилжүүлсэн тухай банкны баримт болон хохирол бүрэн барагдсан тухай хохирогч П.Б ийн хүсэлтийг, мөн хохирогч Б.М  нь шүүгдэгч Б.Ч гээс хохиролд 500.000 төгрөг хүлээн авсан цаашид гомдол саналгүй тухай хүсэлтийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гарган өгсөн байх тул шүүгдэгч нарыг хохирогч Э.Б , П.Б, Б.М  нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч С.Г эд учирсан 760.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Б оос 760.000 төгрөг гаргуулж хохирогч С.Г эд олгов.

Шүүгдэгч О.Г  нь урьд нийт 4 удаа ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.16-д тус тус зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 26-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 19 жил 6 сар 6 хоногийн хорих ялын зарим ял болох 17 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 23 жилээр тогтоосон, мөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 200 тоот шүүгчийн захирамж, Булган аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 29 тоот магадлалаар шүүгдэгч О.Г од оногдуулсан 23 жилийн хорих ялыг 17 жил 6 сар 14 хоногийн хорих ял болгон ялыг дүйцүүлэн хассан, мөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 78 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.

Гэтэл шүүгдэгч О.Г нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хяналтын хугацаанд буюу 2020 оны 03 сарын 27, 2020 оны 04 сарын 01-ний өдрүүдэд мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 26  хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ч , Г.П  нар нь хохирогч Э.Б , П.Б ь, Б.М  нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч О.Г , Д.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Ч , Г.П , О.Г , Д.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Ч , Г.П  нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.П , О.Г , Д.Б  нар нь мал хулгайлах гэмт хэргийг ы эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г.П гийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль зэргийг тус тус ашигласан, мөн шүүгдэгч Б.Ч , О.Г , Д.Б  нар нь мал хулгайлах гэмт хэргийг ы эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл, гийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус ашигласан байх тул ******* улсын дугаартай хюндей портер маркийн авто машины үнэ 700.000 төгрөг, мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 150.000 төгрөг нийт 850.000 төгрөгийг шүүгдэгч Г.П , О.Г , Д.Б  нарт тэнцүү хуваан тус бүр 284.000 төгрөгийг, , улсын дугаартай тоёото приус маркийн авто машины үнэ 1.200.000 төгрөгийг Б.Ч , О.Г , Д.Б  нарт тэнцүү хуваан тус бүр 400.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ы эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл, гийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г.П гийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль зэргийг эзэмшигч нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан алаг өнгийн 8 метрын урттай нарийн олс 1 ширхэг, шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн бүс мэт даавуу 1 ширхэг, автомашины суудлын бүс 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, үхрийн толгой 3 ширхэг, үхрийн шир 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц тус тус устгаж, шүүгдэгч Д.Б , Г.П , Б.Ч , О.Г  нарын 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл 198 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, шүүгдэгч  овогт Г.П ,  овогт Б.Ч ,  овогт О.Г нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.П , Б.Ч  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 сарын 06-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Г од оногдуулсан 23 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Г ын биечлэн эдлэх нийт ялыг 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Г од оногдуулсан 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял, шүүгдэгч Г.П , Б.Ч  нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б , Г.П , Б.Ч , О.Г  нарын 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл 198 /нэг зуун ерэн найм/ хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2021 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 86-02 БНХ улсын дугаартай тоёото приус маркийн авто машины үнэ 1.200.000 төгрөг, ******* улсын дугаартай хюндей портер маркийн авто машины үнэ 700.000 төгрөг, мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 150.000 төгрөг нийт 2.050.000 төгрөгийн үнээс шүүгдэгч О.Г , Д.Б  нараас тус бүр 684.000 төгрөг, шүүгдэгч Г.П гээс 284.000 төгрөг, шүүгдэгч Б.Ч гээс 400.000 төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б оос 760.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г эд олгосугай.

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ы эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл, гийн эзэмшлийн  ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г.П гийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль зэргийг тус тус эзэмшигч нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан алаг өнгийн 8 метрын урттай нарийн олс 1 ширхэг, шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн бүс мэт даавуу 1 ширхэг, автомашины суудлын бүс 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, үхрийн толгой 3 ширхэг, үхрийн шир 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц тус тус устгасугай.

11. Шүүгдэгч Г.П , Б.Ч , О.Г  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б , Г.П , Б.Ч , О.Г  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА