Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч Д.М ,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001060445 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт гийн *******,  тоот регистрийн дугаартай

            Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Д.М  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Жаргалант зочид буудлын 201 тоот өрөөнд 2020 оны 01 сарын 25-ны өдөр Л.М ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :             

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Л.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: 

... 2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим ажлаасаа бууж ирээд Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Соёмбо ресторанд ажпын газрын хамт ажилладаг 6 залуугийн хамт орсон тэнд бид нар хоол идэж архи уусан ... Соёмбо буудлаас гарсан гарч ирээд *******, *******, *******, ******* гэх танихгүй залуу бид тав Жаргалант буудал орохоор явсан ороод сууж байхад *******ыг тэр ******* гэх танихгүй залуу хэрүүл нэхэж зодоод байсан. Тэр хоёрыг ******* салгаж байхад ******* гэх залуу над руу дайраад байсан намайг пойлдож зодлоо гэж хэлээд хэрүүл өдөөд байсан ******* гэх залуу салгаж *******ыг авч ******* авч явахад намайг ******* гэдэс рүү өшиглөж дээрээс дэвсэж, хана руу шахаж, гэдэс толгой руу гараараа цохиод байсан. ******* ирээд салгасан би тэгээд ухаан алдсан байсан тэгтэл ******* гэх залуу намайг Жаргалант буудлаас гаргаж *******тай хамт машинд суулгаж өгсөн, тэгээд нэг мэдхэд гэртээ ирсэн байсан ... Д.М  нь Жаргалант зочид буудлын 2 давхрын өрөөнд миний гэдэс рүү өшиглөж, дээрээс дэвсэж, хана руу шахаж байгаад гэдэс толгой зэрэг рүү цохисныг санаж байгаа түүнээс хойш ухаан алдаад болсон зүйлийг мэдэхгүй байгаа. Миний хувьд Д.М ыг намайг зодож байсныг санаж байгаа бөгөөд шат руу унаснаа мэдэхгүй байгаа юм. Тиймээс дээрх гэмтлүүдийг бүгдийг Д.М  учруулсан байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-49/,

Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн

... *******ыг буудлын орон дээр тасраад уначихсан байхад би 00 өрөө орчnхоод гараад ирсэн чинь ******* нь орон дээр хэвтэж байгаа; *******ын цээж рүү нь 1 удаа хөлөөрөө жийгээд, гараараа цээж рүү нь 1 удаа цохихоор нь би *******ыг араас нь татаж болиулаад *******ыг аваад буудлаас гарсан юм ... Тэр үйл явдлын өмнө ******* нь *******ыг цохиж зодох гээд байхаар нь би салгаад *******ыг 00 руу оруулчnхаад гараад ирэхэд дээрх үйл явдал болсон. ******* нь 00 өрөөнд байсан болохоор ******* нь *******ыг цохиж зодохыг хараагүй ... Тэгээд *******ыг тасраад орон дээр хэвтэж байхад нь ******* цээж рүү нь хөлөөрөө жийгээд, гараараа мөн 1 удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн

... би нүүрээ дараад сууж байсан тэгтэл *******тай ******* хэрүүл маргаан хийж *******ыг орон дээр унагаж цохиж аваад байсан би боль гэж хэлж чадахгүй айгаад доошоо хараад суугаад байсан тэгтэл ******* орж ирээд энд бөөн зодоон болох шинжтэй та хоёр яв гэж хэлээд бид хоёрыг дагуулж гараад таксинд суулгаж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн

... 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед манай нөхөр Л.М  Баянхонгор сумын 3 дугаар баг 26-18 тоотод байх гэрээсээ гарч явсан ажлын хүмүүстэйгээ хурал хийнэ гээд гарсан ... 23 цагийн орчим би ээжийнд очих гэж яваад гэртээ ирсэн тэгтэл манай нөхөр гэрт ирчихсэн байсан намайг орж ирэх үед манай нөхөр Л.М ын дух хавдчихсан нүд хөхөрсөн амнаас цус гоожсон байдалтай байсан удалгүй цусаар бөөлжсөн хоолой хэсэг ором гарч ар нуруу хэсэг халцарчихсан байсан тэр шөнө ******* унтаж чадаагүй тэгээд өдөр 11 цагийн орчимд яаралтай түргэн дуудаж үзүүлсэн эмч дотуур цус алдсан байна сэмж тасарсан элэг цус хуралттай байна гэж хэлсэн тэгээд хагалгаанд ороод одоогоор биеийн байдал тааруу байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн ... Л.М ын биед хэвлийн битүү гэмтэл, сэмж чацархайн урагдал хэвлийн хөндийн цус хуралдалд баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, нуруун зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 1039 дугаартай шинжээчдийн ... Урд гаргасан 2020.01.29-ний өдрийн 96 дугаартай, 2020.06.25-ны өдрийн өдрийн 347 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Уг дүгнэлтүүдийг эмнэлгийн зохих бичиг баримтыг үндэслэж гаргасан байна. Хохирогч *******ын биед хэвлийн битүү гэмтэл, сэмж, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1600 мл/ баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан хэвлийн битүү гэмтэл, сэмж чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хурал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, нурууны зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 130-135/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 23-26/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 30-32/,

Эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34-39/,

Хохирогч Л.М ын 1039 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 92-119/,

Шүүгдэгч Д.М ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 155-162/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирогч Л.М ын гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухай хүсэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 01 сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Жаргалант зочид буудлын 201 тоот өрөөнд Л.М тай маргалдаж түүний хэвлийн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас Л.М ын биед хэвлийн битүү гэмтэл, сэмж чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.М ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-49/, гэрч Ч.******* /хх-ийн 52-54/, Б.******* /хх-ийн 59/, ******* /хх-ийн 62-64/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 1039 дугаартай шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 130-135/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 23-26/, хохирогч Л.М ын 1039 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 92-119/, шүүгдэгч Д.М ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэлүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч Л.М  нь шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эрүүл мэндийн байдал хэвийн болж ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байгаа тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Д.М  нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.М ын эзэмшлийн 59-28 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг бичлэг бүхий хатуу дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Д.М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М ад 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.М ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М ад мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.М ын эзэмшлийн 59-28 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий хатуу дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Д.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГЭРЭЛМАА