Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/236

 

Б-Өаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е

улсын яллагч Ө,

хохирогчийн өмгөөлөгч А,

шүүгдэгчийн өмгөөлөгч К,

шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б-Өаймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох эрүүгийн 2013*********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс, Б аймгийн Дсуманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг гэх, Б аймгийн Өсумын 13 дугаар багт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, М , паспортын дугаар: N11******.

Шүүгдэгч М  нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Б-Өаймгийн Өсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б ийг гэрт нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан гаргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

2. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

3. Б-Өаймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 456 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

4. Яллагдагч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч М нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Б-Өаймгийн Өсумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б ийг гэрт нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан гаргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өсумын 4 дүгээр багт оршин суудаг юм. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед гэртээ байж байхад гаднаас найз болох А  орж ирсэн ба тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Ингээд А  гаднаас орж ирэхэд 0.33 “Хараа” нэртэй 1 шил архи авчирсан байсан. Тэгээд бид хоёр 1 шил архийг хувааж уугаад сууж байхад, танил болох М  гэгч залгаад танайд очих уу, та юу хийж байна гэхээр нь би гэртээ байна. Манайд хүрээд ир гэж хэлсэн.

 Тэгсэн удалгүй 20 цаг дөнгөж өнгөрч байхад манайд М  орж ирсэн. Тухайн үед М  нь 0.75 “Улаанбаатар” нэртэй 1 шил архи авчирсан байсан. Тэгээд А , М  гурвуулаа уг архийг хувааж ууж байснаа санаж байна. Дараа нь юу болсныг мэдээгүй. Согтож, тасарсан байсан. Нэг сэрэхэд гэртээ хэвтэж байсан ба миний ам хамарнаас цус гарсан байдалтай, баруун талын нүд хөхөрч хавдсан, мөн доод уруулын дотор хэсгээр шалбарсан шархтай, элэг орчмоор зовуурьтай өвдөж байсан. Ингээд би А тай уулзаж, болсон асуудлыг асуухад М  нь чамтай хэрэлдэж, улмаар намайг хүргэж өгнө гэхэд чи А ыг явуулахгүй, би өөрөө хүргэж өгнө гэж хэрүүл маргаан гарсан. Тэгсэн М  нь чамайг зодож, ийм байдалд хүргэсэн гэж хэлсэн.

...Би М тай танилцаад 1 жил гаруй хугацаа болж байна. Хэрэг учрал болох өдөр М  нь өөрөө над руу залгаж, танайд очих уу гэхээр нь би дуудсан гэж ойлгосон боловч би буруу хэлсэн байна. Тухайн үед би нэлээн согтсон байна лээ. Үнэн хэрэг дээр М ыг би дуудсан байна. Ингээд М тай маргалдаж, улмаар М  нь намайг зодсон байна лээ. Үүнийг М аас сонсож мэдсэн. Би М ыг уучилсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Цаашид ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх тус сумын 11 дүгээр багт оршин суудаг. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 30 минутын үед ажлаас гараад гэртээ очиход манайд хүн байгаагүй. Тэгээд би нөхөр болох Ж ыг хайгаад манайд ойрхон байрлах Б гийн гэрт нь очиход тэднийд нөхөр маань байгаагүй. Учир нь нөхөр Ж  байнга Б гийн гэрт нь очиж байж байдаг байсан. Намайг очиход надаас өмнө очиж буцаад явсан байсан. Тэрээр намайг Б гийнд очиход Б  нь нэлээн согтуу, өөрөө ганцаараа тал шил архи ууж сууж байсан. Ингээд надад сууж, архи уугаарай гэхээр нь би нөхрөө хайж ирсэн гэхэд Б  нь нөхөр чинь одоо ирнэ гэхээр, гэрийн түлхүүр байхгүй болохоор Б тэй хамт суугаад, түүний өгсөн нэг хундага архинаас амсаж суусан.

Тэгж байтал гаднаас намхандуу, туранхай биетэй, бор залуу орж ирээд сууж байхад Б  тэр хоёр хоорондоо маргалдсан ба нөгөө залуу нь Б ийг заамдаж татахад, Б  нь газар луу унасан. Тэгэхэд нөгөө залуу Б ийг өшиглөж эхэлсэн. Тэгэхээр нь би гадагшаа гараад явсан ба дахиж очоогүй. Намайг гарч явсны дараа юу болсныг мэдээгүй.

...М  гэдгийг нь дараа мэдсэн. Юу ч гэсэн намайг Б гийн гэрт нь сууж байхад нөгөө залуу орж ирээд Б тэй архи ууж сууж байгаад, тэр хоёр хоорондоо маргалдаж, улмаар Б ийг заамдаж татахад газар унасан. Тэгэхэд түүнийг өшиглөөд эхэлж байхад би гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- Б-Өаймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 456 дугаартай “1. Иргэн Б ий биед тархины доргилттой, баруун нүдний дээд ба доод зовхид хавантай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүүр эрүүнд хэсэгт хавдартай, доод уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамраас цус гоожсон, баруун нүдний салстад цус харвасан, баруун гарын заагч болон дунд хуруунд хавдартай гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн Б ийн биед үүссэн бүх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.

4. Иргэн Б ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

5. Ерөнхий хөдөлмөрлөхөд түр нөлөөлөх болно.

6. Иргэн Б ийн бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

- Яллагдагч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие БН Казакстан улсын иргэн юм. Одоогоор тус аймгийн Өсумын 13 дугаар багт түр оршин сууж байна. Хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой харанхуй болсон байсан ба цагийг сайн санахгүй байна. Танил болох Б  над руу залгаж, манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би очсон. Тэднийд очиход Б  ах болон үл таних эмэгтэй сууж байсан бөгөөд ширээн дээр хоёр шил архи байсан. Нэг шил архийг тэр хоёр хувааж ууж байсан. Ингээд би тэд нартай хамт ууж байсан архинаас амсаж өгсөн. Тэгэхэд Б  нь нэг шил архи аваад ир гэж хэлэхээр нь ширээн дээр байсан 1 шил задлаагүй архийг барьж энэ архийг уугаарай гэж хэлээд явах гэхэд Б  нь намайг явуулахгүй маргалдсан. Тэгсэн би түүнийг барьж аваад нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М  нь Б ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үед хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ий эрүүл мэндэд “тархины доргилттой, баруун нүдний дээд ба доод зовхид хавантай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүүр эрүүнд хэсэгт хавдартай, доод уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамраас цус гоожсон, баруун нүдний салстад цус харвасан, баруун гарын заагч болон дунд хуруунд хавдар” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад хохирогч болон шүүгдэгч нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б ий зүгээс “...би М ыг уучилж, бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Цаашид ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч М  урьд нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч М ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б-Өаймгийн Өсумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өсумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б-Өаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүгдэгч М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч М нь БН Казахстан улсын иргэн учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуустал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 34 дүгээр зүйлийн 34.2.2-т зааснаар шийтгэх тогтоолыг Гадаадын иргэн, харьяатын газрын Б-Өаймаг дахь хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М ад оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М  оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг Б-Өаймгийн Өсумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өсумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б-Өаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Энэ хэрэгт шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 34 дүгээр зүйлийн 34.2.2-т зааснаар шийтгэх тогтоолыг Гадаадын иргэн, харьяатын газрын Б-Өаймаг дахь хэлтэст хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б-Өаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ