| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/00225/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
хэлмэрч, орчуулагч Е,
улсын яллагч Ф,
хохирогч Е,
шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, цагдаа-ахлагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х , регистрийн дугаар ББ97******.
Шүүгдэгч Х нь 2020 оны 12 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Е ы нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 900.000 төгрөгийг төлж өгөх болно гэв.
2. Хохирогч Е аас мэдүүлэхдээ: Гомдол, санал байхгүй, хохирол 900.000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,
2. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
3. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
4. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
5. Иргэн Х ы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
6. Яллагдагч Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х нь 2020 оны 12 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Е ы нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машинаас бууж очоод юу болоод байна гэхэд Х нь миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохиж зодсон. Тухайн үед миний зүүн талын нүд орчмоороо гэмтэж цус гарсан. Мөн хамар маань гэмтсэн байсан. Х бид хоёр хоорондоо тохирсон. Цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно.
...хохирол 900.000 төгрөгийг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б миний хөл рүү өшиглөөд босоорой гэж машинаас буулгасан. Тэгж байтал Е ах бууж ирээд Б ыг салгахад цаанаас найз нь болох Х ирж Е ыг дагуулаад цаашаа яваад өгсөн ба би машин руу орж сууж байхад Е ы зүүн талын нүд, хамарнаас цус гарсан байдалтай хүрч ирсэн. Тухайн үед Х нь түүний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодсон байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрээр А ийн машинаар бид гурав Х ы хашаан дотор орж зогсоход цаанаас нь Х , Б нар гарч ирсэн ба Е бууж очоод та нар яагаад байна гэж хэлэхэд Х Е ыг байшин руу дагуулж яваад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохих шиг болсон. Тухайн үед Е ы зүүн талын нүд болон хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 530 дугаартай: “...Иргэн Е ы биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хар хөх яагаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун нүдний дээд ба доод зовхинд хар хөх яагаан туяатай, цус хуралттай, хавдартай, хамрын нуруунд хамрын ясны хугаралттай, хавдартай, мурийлттай, хамрын хөндийгөөс нөжирсөн цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хар хөх яагаан туяатай, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Е ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт түр нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
- Иргэн Х ы согтуурлын хэмжээг шалгахад “согтуурлыг шалгах багажны заалт нь 2.06% заасан” тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
- Яллагдагч Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед танил, дотны ах болох Б тай уулзаж, бид хоёр нэг шил 0.75 литрийн архи уусан. Ингээд би найз М ийн утас руу залгаж ярихад найз А тэй хамт явж байна, одоо очлоо гэхээр нь Б бид хоёр манай хашаан дотор байхад А ийн машиныг М жолоодож, хажууд нь Е гэх залуу, хойд талын суудалд А унтсан байдалтай хүрч ирсэн. Тэгээд би найз болох М т та нар уугаад явж байна уу, надад хэлэхгүй яасан юм бэ, гэж хэлж байхад Е машинаас бууж ирээд над руу хандаж чи юу хийгээд байна, гэхээр нь миний уур хүрээд Е ы зүүн талын нүд руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн Е ы зүүн талын нүд нь хавдаж, цус гарсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандсан байна лээ.
...Хохирогч Е д хохирол 900.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж тайлбараа гаргасан болно.
Шүүгдэгч Х ы хохирогч Е ы эрүүл мэндэд “тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хар хөх яагаан туяатай цус хуралттай, хавдартай, баруун нүдний дээд ба доод зовхинд хар хөх яагаан туяатай, цус хуралттай, хавдартай, хамрын нуруунд хамрын ясны хугаралттай, хавдартай, мурийлттай, хамрын хөндийгөөс нөжирсөн цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хар хөх яагаан туяатай, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал болон зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Е ы зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хор уршгийн талаар шүүгдэгч Х тай хоорондоо тохирсон гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч Х аас эмчилгээний зардал, тухайн үед өмсөж явахад урагдсан хувцасны үнэ, ажилгүй байсан хугацаан цалин гээд нийт 1.050.000 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 150.000 төгрөгийг төлүүлж авсан, Одоо үлдсэн 900.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүгдэгч Х нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Е д гэмт хэргийн хор уршигт 900.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн тул түүнээс 900.000 төгрөг гаргуулан хохирогч Е д олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х нь хохирогч Е тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар хоорондоо тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаартай саналд яллагдагч Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Х д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Шүүгдэгч Х д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х аас 900.000 (есөн зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч Е д олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Х цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ