Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

 

2021        02         08                                              2021/ШЦТ/57

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ч.С

Иргэний нэхэмжлэгч Ч.А

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Дт холбогдох 2021000000398 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, .................................... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .......................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. овогт Д /РД: ...................../.

Шүүгдэгч Д нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө 23 цагийн орчимд “Toyota Prius” маркийн ......УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгат хорооллын урд талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна...”, 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.5-д заасан “...тээврийн хэрэгслийн осолд холбогдсон жолооч нь а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтанд/ яаралтай мэдэгдэж, ослын гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...” үүрэгтэй гэх заалтууды тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гг, Ч.А, Ч.С нарыг мөргөж, Б.Гг, Ч.А нарын эрүүл мэндэд хөнгөн, Ч.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч С-д 9,109,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ............. 860,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна” гэв.

         Хохирогч Ч.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчим гэртээ харих гээд Мянгатын урд явж байхдаа машинд мөргүүлсэн бөгөөд тухайн үед цас, бороо ороод намдчихсан үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Шүүгдэгчээс эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд цаашид нүүрэнд үүссэн сорвийг арилгах гоо сайхны хагалгаанд орох бөгөөд уг гоо сайхны хагалгааны зардал 10 сая төгрөг болно гэдгийг эмнэлгээс асууж тодруулсан. Шүүгдэгч гоо сайхны хагалгааны урьдчилгаа 5,000,000 төгрөг болон эмчилгээний зардалд нийт 9,109,000 төгрөгийг надад өгсөн. Би цаашид хийлгэх гоо сайхны хагалгааны зардлын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ мөнгөнөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

         Иргэний нэхэмжлэгч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед такси барих гэж байгаад машинд мөргүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд эмнэлгээс шууд ирээд оролцож байна. Энэ хүний үйлдлээс болоод 4 сар гаруй хугацаанд ямар ч орлогогүй байсан. Шүүгдэгчээр өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна. Шүүгдэгч надад эмчилгээний зардалд 860,000 төгрөг өгсөн гэлээ. Энэ мөнгөнд намайг эргэж ирэхдээ авч ирсэн зүйлийг хүртэл мөнгөөр тооцож оруулсан байна. Би гэмтэл авснаас хойш 4 сар гаруй хугацаанд ямар ч орлогогүй байсан. Би өрх толгойлон амьдардаг ганц бие хүн бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлж өөрийн амьжиргаагаа залгуулдаг. Иймд ажилгүй байсан хугацааны 4 сарын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийт 1,680,000 төгрөгийг шүүгдэгчээс  нэхэмжилж байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд такси барих гээд төв зам дээр С, А хоёр миний урд талд сугадалцаад явж байсан. Тэгээд би араас нь такси барих гээд зам дээр алхаж байтал зүүн талаасаа аймаар хурдтай цагаан өнгийн жижиг тэрэг орж ирээд намайг шүргээд би уначихсан. Тэгээд босоод харсан чинь А эгч бас тухайн машинд шүргүүлчихсэн, С замын хашлагын хажуу талд зам дээр усан дотор толгойноос нь цус гарчихсан доош харсан байдалтай хэвтэж байсан. ...Эхлээд намайг мөргөөд дараа нь миний урд явж байсан А, С хоёрыг мөргөөд зогсохгүй тэр чигтээ зугтаагаад явсан...” гэжээ. /хх-ийн 25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 753 тоот дүгнэлтэд:

1. Ч.А-ын биед баруун сарвууны зулгаралт, зүүн шууны няцарсан шарх, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 758 тоот дүгнэлтэд:

1. Б.Г-ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний цус хуралт, зүүн өвдөгний няцарсан шарх шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 38-39/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 166 тоот дүгнэлтэд:

1. Шинжлүүлэгч Дын гэх цусанд 2,0 промилли спиртийн зүйл илрэв.

2. Цусанд 2,0 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 48/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 764 тоот дүгнэлтэд:

1. Ч.С-ийн биед давсагны ар ханын урагдал, 2 хажуу ханын гадна давхаргын язрал, хэвлий болон аарцагны хөндийн шингэн хуралдалт, эрүүний баруун булангийн далд, зөрөөгүй хугарал, духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, баруун хацрын няцарсан шарх, эрүүний ооч хэсгийн няцарсан шарх, зулгаралт, баруун сарвууны зулгаралт, баруун өвдөг, баруун гуя, баруун, зүүн шилбэний цус хуралт, зүүн өвдөгний няцарсан шарх, цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Давсагны ар ханын урагдал, хэвлий болон аарцагны хөндийн шингэн хуралдалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 47-48/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн магадлагаанд:

6.Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

6.1. .....УНИ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч ............. овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, 3.5.а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5.б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 3.5.г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 12.2/ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 50-51/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...орой 23 цагийн үед Мянгат хорооллын урд талын төв зам дээр явж байхад үзэгдэх орчин хязгаарлагдмал цас, бороо холилдон орж байсан бөгөөд зүүнээс баруун зүгт чиглэлтэй явж байхад зам дээр такси барих гээд гуйвсан хэдэн хүмүүс гэнэт гараад ирсэн. Тэгээд би машинаа зогсоож чадалгүй гулсаж ороод тухайн хүмүүсийг мөргөсөн. Миний уусан архи гараагүй болохоор тухайн үед айж сандарсандаа шууд яваад өгсөн. Цонхоороо харахад юм харагдахгүй байхаар нь тэр чигээрээ зогсолгүй хэргийн газраас яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 54-55/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 10/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/

Зам тээврийн осолд холбогдсон Toyota prius маркийн 11-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

Дын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77, 78/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 80/

Гэрч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 98/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот дүгнэлт /хх-ийн 100-101/

Шинжээч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 106-107/

Хохирогч Ч.С-ийн хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 108-143/

Иргэний нэхэмжлэгч Ч.А-ын хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 144-163/

Шүүгдэгч Даас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол нөхөн төлсөн талаарх баримтууд /хх-ийн 164-171, 207, 208-213/

Хохирогч Ч.С-ийн өвчний түүх /хх-ийн 173-193/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

                                                                                                     

         Шүүгдэгч ................. овогт Д нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө 23 цагийн орчимд 11-02 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгат хорооллын урд талын төв замаар хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна...”, 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.5-д заасан “...тээврийн хэрэгслийн осолд холбогдсон жолооч нь а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх болон жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтанд/ яаралтай мэдэгдэж, ослын гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...” үүрэгтэй гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Г, Ч.А, Ч.С нарыг мөргөж, Б.Г, Ч.А нарын эрүүл мэндэд хөнгөн, Ч.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Дын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн хохирогч Ч.С, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Б.Г, шинжээч Ж.Ж, гэрч Г.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон Toyota prius маркийн 11-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 764, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 166, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 758, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 753 тоот дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, харин мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй хоёр гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

         Шүүгдэгч Дт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Дын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болон 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах мөн хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдэгджээ. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй юм.   

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Дын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт хохирогч Ч.С-д 9,109,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.А-д 860,000 төгрөг тус тус төлсөн, цаашид хохирогч Ч.С-д 5,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.А-д 1,680,000 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Дын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жилээр тогтоож, уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Ч.А, Б.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.С-д эмчилгээний зардалд 9,109,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.А-д 860,000 төгрөгийг тус тус төлжээ. Шүүх хуралдаанд хохирогч Ч.С нь “...миний хувьд цаашид нүүрэнд үүссэн сорвийг арилгах гоо сайхны хагалгаанд орох бөгөөд уг гоо сайхны хагалгааны зардал 10 сая төгрөг болно гэдгийг эмнэлгээс асууж тодруулсан. Шүүгдэгч гоо сайхны хагалгааны урьдчилгаа 5,000,000 төгрөг болон эмчилгээний зардалд нийт 9,109,000 төгрөгийг надад өгсөн. Би цаашид хийлгэх гоо сайхны хагалгааны зардлын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ мөнгөнөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, мөн иргэний нэхэмжлэгч Ч.А нь “...би гэмтэл авснаас хойш 4 сар гаруй хугацаанд ямар ч орлогогүй байсан. Би өрх толгойлон амьдардаг ганц бие хүн бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлж өөрийн амьжиргаагаа залгуулдаг. Иймд ажилгүй байсан хугацааны 4 сарын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийт 1,680,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд “...Хохирогчийн нүүрэнд учирсан сорвийг эмчлэх цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн. ...мөн иргэний нэхэмжлэгч Ч.А нь гэмтэл авсан цаг хугацаанд ажилгүй байсан хугацааны орлогыг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилгүй байсан хугацааны орлогыг нэхэмжлэх эрхийг Иргэний хуульд зааж өгсөн. Тиймээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,680,000 төгрөгийг гаргуулахаар зааж өгнө үү...“ гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар мэдүүлж байх бөгөөд шүүгдэгч Д нь хохирогч Ч.С-ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжилсэн 1,680,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Даас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 6,680,000 төгрөгийг гаргуулж, 5,000,000 төгрөгийг хохирогч Ч.С-д, 1,680,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.А-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ч.С, иргэний нэхэмжлэгч Б.Г, Ч.А нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

         Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .................. овогт Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Дт тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Дт мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 6,680,000 /зургаан сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ...................... тоотод оршин суух ............ овогт Ч.С /РД: ...................../-д 5,000,000 /таван сая/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ...................................тоотод оршин суух, ............... овогт С.А /РД: ..................../-д 1,680,000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдоогүй, хохирогч Ч.С-д 9,109,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.А-д 860,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Ч.С, иргэний нэхэмжлэгч Б.Г, Ч.А нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                                                                                                                                               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ПАГМА