Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/243

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

-улсын яллагч М.Гансувд,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэг, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

-хохирогч М.Оюунтунгалаг,

-хохирогч Н.Нямсүрэнгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

-шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М нарт холбогдох эрүүгийн 1934005210142 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т овгийн С Б. 1981 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Майхан толгой 3 гудамж 25 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Монгол улсын иргэн, Т овгийн З. М. 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1-19 тоотод оршин суух хаягтай боловч одоо Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг 10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Заамар сумын Баянгол багийн нутаг, “Хунтай нуур” гэх газарт байх сайжруулан зассан шороон замд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой М.Оюунтунгалагийн нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн 3965УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсний улмаас эсрэг урсгал руу орж улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин урдаасаа ирж явсан жолооч З.Мын Тоёото Креста маркийн 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг зам тээврийн ослоос 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баяржаргалын амь нас хохирсон, 39-65 УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Нямсүрэн, М.Оюунтунгалаг нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч З.М нь согтуурсан үедээ Төв аймгийн Заамар сумын Баянгол багийн нутаг, “Хунтай нуур” гэх газарт байх сайжруулан зассан шороон замд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой О.Ганболдын нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн 5285ТӨА улсын дугаартай Тоёото Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсний улмаас урдаасаа эсрэг урсгал сөрж орж ирсэн буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж ,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон жолооч С.Бийн жолооодож явсан Киа Пронтер маркийн 39-65 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баяржаргалын амь нас хохирсон, 39-65УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Нямсүрэн, М.Оюунтунгалаг нарын биед хөнгөн хохирол учруулсан гэм гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч З.М  нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Б нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг дүгнэхэд:

Шүүгдэгч З.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ Төв аймгийн Заамар сумын Баянгол багийн нутаг, “Хунтай нуур” гэх газарт байх сайжруулан зассан шороон замд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой О.Ганболдын нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн 5285ТӨА улсын дугаартай Тоёото Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсний улмаас урдаасаа эсрэг урсгал сөрж орж ирсэн буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж ,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон жолооч С.Бийн жолооодож явсан Киа Пронтер маркийн 39-65 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баяржаргалын амь нас хохирсон, 39-65УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Нямсүрэн, М.Оюунтунгалаг нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Заамар сумын Баянгол багийн нутаг, “Хунтай нуур” гэх газарт байх сайжруулан зассан шороон замд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой М.Оюунтунгалагийн нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн 3965УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсний улмаас эсрэг урсгал руу орж улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин урдаасаа ирж явсан жолооч З.Мын Тоёото Креста маркийн 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг зам тээврийн ослоос 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баяржаргалын амь нас хохирсон, 39-65 УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Нямсүрэн, М.Оюунтунгалаг нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

  • Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: "...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв
    аймгийн Заамар сумын нутаг Баянгол баг "Хунтай нуур" гэх газарт орон нутгийн
    шороон замд Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэл Тоёота Креста маркийн 52-85
    ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын зорчих хэсэгт мөргөлдөх
    хэлбэрээр зам тээврийн осол гарсан байх ба ослын газарт Тоёота креста маркийн
    тээврийн хэрэгслийг зөөвөрлөсөн байв. Осол болсон газар нь хойд талаасаа өгсүүр,
    хуурай, шулуун хайс, хашлагагүй, гэрэлтүүлэггүй, сайжруулсан шороон зам байв...хэргийн газарт тээврйин хэрэгсэл мөргөлдсөн А цэгийг тээврийн хэрэгслийн  гэрэл дохио, будаг, замаска, тээврийн хэрэгслийн гуперээс доош унасан нунтаг
    шороо, доош гоожсон тос зэрэг зүйлийг үндэслэн А цэгийг авч, үл хөдлөх цэгээр
    замын баруун талд байх бетон хөлтэй агаарын 52 тоот шонг авч хэмжилт
    хийхэд...байв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн
    үзүүлэлтүүд /хх-ийн 31-33, 36-38 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 34 тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-47 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30/, З.Мын согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 169 тал/, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-43 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 01-16/,
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгийн: "...2019 оны 06 дугаар сарын 30-ны орой Баяржаргал би танайд очиж хономоор байна гэж утсаар яриад уурхай дээрээс Хайлааст багт ирсэн машинд сууж ирээд манайд хоночихоод 07-р сарын 01-ний өглөө уурхай руугаа явсан юм. Тэгээд хамгийн сүүлд 2019 оны 07-р сарын 02-ны орой 18 цаг 29 минутанд манай дүү Баяржаргал над руу утсаар яриад уурхай дээрээ байна өнөөдөр цалингаа авна, Мөөнөө буюу М Хайлааст багийн төв явж эхнэрээ эмнэлэгт эргэнэ гэнэ хамт явж ойр зуурын юм нүүрний будаг авахгүй бол дуусчихсан оройдоо очно гэж хэлж байсан. Тэгээд би тэрнээс хойш утсаар яриагүй ба 2019 оны 07-р сарын 03-ны өглөө 07 цагийн орчим дүү Баяржаргалыг зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн...Би дүү Баяржаргалыг зам тээврийн осолд орж нас барсанд гомдолтой байна, оршуулганы зардал бусад зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж гаргуулж авах хүсэлтэй байна...", "...би нэхэмжлэлийн баримтаар 7,004,575 төгрөгийн баримт хэрэгт хавсаргахаар өгсөн. Одоо түүн дээрээ нэмж бензин тос, өмгөөлөгчийн зардал гэх мэт 3,000,000 төгрөгийн баримтыг өмгөөлөгчид өгсөн. Нийтдээ 10,004,575 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 тал/,
  • Хохирогч Н.Нямсүрэнгийн: "...Би ослын улмаас баруун хөл бүдүүн гуя хэсгээр хавдсан, баруун дух гэмтсэн байсан. Ослын дараа яаралтай Улаанбаатар хот руу явж Мөнгөнгүүр эмнэлэгт очиж тархины зураг авахуулсан. Тэгээд Амин-Эрдэнэ эмнэлэгт 2019 оны 07 сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Түүнээс хойш бол мөнгө төгрөг байхгүй учир гэрээрээ болсон болоогүй эм тариа уугаад л сууж байна. Бтэй утсаар ярих гэхээр утсаа авахгүй намайг тоохгүй хаясан...Одоо надад нэхэмжлэлийн баримт гэж 855 670 төгрөгийн баримт байна...Цаашид Бөөс 1 000 000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
  • Хохирогч М.Оюунтунгалагийн: "...Манай нөхөр бид хоёр Төв аймгийн Баянчандмань сумын нутгаас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын нутагт байх нэрийг нь мэдэхгүй нэг алтны уурхайгаас өөрийн ач охин Эгшиглэнг авахаар явж байгаад Заамар сумын нутгаас манай нөхөр Бийн садангийн хүн болох Давааням ахын гэрт ирээд Хайлааст багийг мэдэхгүй учир тэдний эхнэр Нямаа эгчээр зам заалгахаар аваад хамт явж байтал орой 22-23 цагийн орчим бид нарын урсгалаар өөдөөс нэг машин галзуу хурдан давхиад ороод ирэхээр нь манай нөхөр эсрэг урсгал руугаа ортол нөгөө машин манай машины баруун урд талаас сөрж орж ирээд мөргөлдсөн тэгээд манай нөхөр машинаасаа буугаад миний сууж явсан талын хаалгыг татаж онгойлгоод Нямаа эгч бид хоёрыг машинаас буулгахаар нь би нөгөө өөдөөс ирж мөргөсөн жолооч дээр очиход урд талынх нь суудал дээр нэг хүүхэн ухаангүй согтуу хэвтэж байхаар нь эхлээд загнаад тэгээд хажууд нь сууж яваа хүүхнийг нь цонхоор хараад сэрээх гэхэд жолооч нь цонхоо хаагаад уурлаад манай эхнэр унтаж байна танд ямар хамаатай юм гээд байхаар нь би буцаад машин дээрээ ирэхэд Нямаа эгч би хүүдээ хэлээд цагдаа дуудчих гээд хэлчихлээ гэхэд нөгөө мөргөлдсөн машинаас жолооч нь бууж ирээд манай нөхөр бид нартай тохиръё цагдаа битгий дуудаач гээд гуйгаад байж байтал эхлээд нэг саарал өнгийг жижиг тэрэгтэй 5-6 залуу бууж ирээд юу болсон бэ? гэхээр нь машинд ухаангүй байсан хүүхнийг эхлээд эмнэлэгт үзүүлээд өг гэж хэлэхэд тэд нар жолооч залууд энэ хаанаас юу хүүхэн олчихсон юм. Энэ хүүхнийг нь би лав танихгүй юм байна гээд гэж ярьцгааж байгаад манай машинтай мөргөлдсөн 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1458 ТӨВ гэсэн дугаартай цагаан өнгийн ачааны машин пикаб дуудаж ирээд чирээд дотор сууж явсан талийгаач хүүхнийг өөрсдөө сууж ирсэн жижиг тэргэндээ өргөж оруулж машинтай нь үлдээгээд явсан...Буцаж ирээд манай машиныг чирэх гэхээр нь чирүүлээгүй наад ухаангүй байгаа хүүхнээ авч яв гэж хэлээд доошоо явуулахад удалгүй буцаад ирсэн чинь нөгөө хүүхнийг эмнэлэгт хүргэж өгөөгүй буцаж авч ирээд манай машинаас нилээн зайтай тавьчихсан байхаар нь Нямаа эгч бид хоёр толгой дээрээ хүйтэн чулуу олж тавих гээд явж байтал нөгөө хүүхэн жижиг тэргэндээ хэвтэж байгааг нь харсан тэгтэл бид нар дээр 7470 ТӨВ Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл ирээд нөгөө ухаангүй байсан талийгаач хүүхнийг согтуу жолоочийн хамт аваад эмнэлэг рүү явахаар нь би нөхөр Бөд Нямаа эгч бид хоёр эмнэлэг явж үзүүллээ чи машин дээрээ үлд гэж хэлээд Нямаа эгчийн хүү Хүрэлчулууныг дуудаж түүний машинтай сумын эмнэлэг дээр ирж үзүүлээд би дахиж цагдаагийн 102 дугаартай дуудлага өгсөн. Эхлээд Хүрэлчулуун утсаар дуудлага өгснийг 5285 ТӨА тээврийн хэрэгслийн согтуу жолооч бид хоёр ярьж байгаад тохирохоор боллоо гэж хэлээд дуудлагаа цуцалчихсан байсан...Эрүүл явсан...Осол болох үед манай машин өгсөж байсан болохоор их удаан явж байсан харин манай явж байсан урсгалаар өөдөөс их хурдтай машин ороод ирэхээр нь Нямаа эгч бид хоёр зэрэг орилоод цаашаа дараачээ гэхэд нөхөр эсрэг урсгалдаа орсон тэгтэл нөгөө машин ирээд баруун урд талаас буюу манай машины жолоочийн эсрэг талаас нь мөргөсөн юм...үзэгдэх орчин бүрий харанхуй...байсан...Тохирно гээд л чирээд явчихсан. Эргэж ирээд манай машиныг чирж замаас холдуулах гэхэд нь би наад ухаангүй байгаа хүүхнийг эхлээд үзүүл гэж байгаад машинаа чирүүлж явуулаагүй юм. Согтуу байсан жолооч бол нөхөр бид хоёрт 3,000,000 төгрөг өгье гэж тохиролцсон байсан. Тэгээд мөнгө олдохгүй байна гээд байхаар нь би цагдаад буцаагаад дуудлага өгүүлсэн юм. Гэхдээ би эхлээд ухаангүй байсан хүүхнийг үзүүл гэж хэлээд байсан...Намайг аваад яв гэхэд л явахгүй байсан нэг аваад явсан чинь буцаагаад аваад ирсэн байсан тэгээд сүүлд нь 7470 ТӨВ улсын дугаартай хар Ланд 100 эмнэлэг рүү авч явсан...Энэ тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй манай нөхрийн эзэмшлийнх...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна..." /хх-ийн 54, 65-66 тал/,
  • Түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн: "...Би 3965 УНУ улсын дугаартай Бонгор Пронтер маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй боловч манай нөхөр С.Б эзэмшдэг юм....Би буруутай этгээдээс хохирол болох 952,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч О.Ганболдын: "... гомдол санал нэхэмжлэх зүйл...байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,
  • Гэрч Ж.Гүнцэцэгийн: "...2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 01 цаг 10 минутанд гэртээ байхад эмнэлгээс ухаангүй хүн ирчихлээ гэж дуудахаар нь би 01 цаг 15 минутанд эмнэлэг дээр ирэхэд сувилагч Баярцэцэг ганцаараа миний араас их эмч Гэрэлчимэг орж ирээд ухаангүй ирсэн гээд 30 орчим насны эмэгтэй эмнэлгийн орон дээр хувцастайгаа хэвтсэн сувилагч зүрхэнд нь гар массаж хийж байхаар нь үзлэг хийхэд хүүхэн хараа нь өргөссөн, амьсгал үгүй, ам хамраас нь цагаан хөөс, нус, цэр их хэмжээгээр гарсныг нь соруулж авахад хэлээ хазчихсан байхаар нь зүрх судас дэмжих тариа хийгээд үзсэн түүнээс хойш ухаан ороогүй ерөнхийдөө эмнэлэг дээр бол зүрх судас зогссон нас барсан байдалтай ирсэн байсан...2 залуу авчирсан тэр залуучуудыг нь цагдаа ирээд аваад явчихсан гэж ярьж байсан. Талийгаачийн араас 20-30 минутын дараа Нямсүрэн, Оюунтунгалаг гэх хоёр хүүхэн бас осолд орсон гээд орж ирэхэд Гэрэлчимэг эмч үзлэг хийгээд тодорхойлолт бичиж өгсөн. Оюунтунгалагийн биеийн байдал гайгүй, баруун хөлийнх нь өвдөгнийх нь үе хэсэг хавдартай байса. Нямсүрэн нь тархины баруун тал цусан хураа үүссэн, ар дагз хэсэгтээ хавдартай, бас хөл нь гэмтсэн байсныг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд явуулсан...Яаралтай тусламжийн хуудас нээсэн, мөн осол гэмтлийн хуудас гэж нээдэг...Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж тэмдэг байсан. Амнаас нь цагаан хөөс гарсан, шүлс, нус, цэр гээд хамар амнаас нь соруулж гаргасан зүйлээс нь согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан. Мөн хүргэж ирсэн залуу согтуу байсан гэж сувилагч Баярцэцэг ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,
  • Гэрч Э.Батжаргалын: "...2019 оны 07 дугаар сарын 02-ны орой би уурхай дээр амрах гээд хэвтэж байхад нилээн орой Хуягаа ах надад М осол хийчихсэн гэнэ явъя гээд уурхай дээрээс Хуягаа ах Тоёота креста маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Бумаа, Өлзий, Батсүх бид нар ослын газарт ирэхэд Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэл замынхаа эсрэг урсгалд орж Мын унаж явсан 5285 ТӨА улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгсэлтэй баруун талаараа буюу пронтер жолоочийн эсрэг талаасаа креста нь жолооч талынхаа хоёр булангаар мөргөлдсөн байдалтай Мын машины урд талын суудал талийгаач арагшаа суудлаа налаад суучихсан харахад яг л согтуу хүн шиг байж байсан. Пронтероос 2 эгч, жолооч нь гээд нэг залуу буугаад ирчихсэн Мтай хэрүүл хийгээд маргаад л байж байхаар нь бид нар очоод хүн зүгээр үү гэхэд бүгдээрээ зүгээр гэсэн талийгаачийг асуухад пронтерын жолооч зүгээр байна лээ сая юм асуусан чинь цаашаа бай, хэн бэ? гээд өөдөөс ярьж байсан гээд М нөгөө жолоочтой тохиролцсон 3 сая төгрөг өгөхөөр боллоо гээд чирэх машин хэрэгтэй гэхээр нь бид нар уурхай дээр очиж уурхайн пикабыг би унаж ирээд Мын машинаас талийгаачийг өргөж Хуягаагийн Креста маркийн тээврийн хэрэгсэлд оруулж суулгаад Мын машиныг чирээд уурхай дээр авчирч тавиад уурхайн дарга Мөнх-Эрдэнэ гэх залуутай хамт ирэхэд Шүрээ гэх уурхай дээр хамт ажилладаг залуу Мөнх-Эрдэний Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг унаж ирээд талийгаачийг аваад сумын эмнэлэг рүү Мын хамт явсан...Бид нар нөгөө пронтерын урд крило урд талынхаа дугуйтай наалдсан байсныг нь татаж гаргаж өгчихөөд тэгээд уурхай руугаа явж амарсан...Мыг хаана хэнтэй хамт архи дарс уусныг нь мэдэхгүй өдөр уурхай дээр харагдаж байсан...анх хэргийн газарт ирэхэд талийгаач согтуу хүн ямар нэг ил харагдаж гэмтэл байхгүй зүгээр хүн шиг л байгаад байсан. Пронтерын жолооч ах бас талийгаачийг зүгээр байх шиг байна өөдөөс юм яриад байсан гээд тэд нар хоорондоо тохирно гээд ярилцаж байхаар нь хүмүүс нь зүгээр болоод л тохирох гэж байна гэж ойлгосон.,.5285 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг саяхан авсан гээд л бариад яваад байдаг байсан...23.00 цагийн үед осол гарсан байх...Хэргийн газар дээр ирээд харахад бол пронтер нь урсгал сөрөөд орчихсон Мын жолоодож явсан тээврийн хэрэгсэл өөрийнхөө урсгалдаа зогсоох арга хэмжээ аваад дугуйгаа чирээд нилээн газар явж байгаад мөргөлдсөн байсан...Пронтер маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөгүй бол осол гарахааргүй урсгал сөрснөөс л болж осол гарсан гэж харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/
  • Гэрч Ч.Шүрэнхүүгийн: "...2019 оны 07 дугаар сарын 02-ны өглөө уурхай дээрээс Сов дээр ирж өөрийнхөө гэрийг янзалчихаад Мөнх-Эрдэнийн хамт Заамар сумын төв ороод орой нашаа уурхай руугаа ирж явахад 23.00 цагийн орчим М уурхайн хажуугийн шороон замд осолд орчихсон байна гэж Мөнх-Эрдэнэ рүү утсаар нэг нь хэлсэн тэгээд шууд уурхай дээрээ ирээд тэндээсээ ослын газарт ирэхэд уурхай дээр байсан Батжаргал, Хуягаа, Бумаа, Өлзий, Батсүх ах нар ирчихсэн байсан.Тэгээд би талийгаачийг Мтай хамт аваад шууд сумын эмнэлэг дээр талийгаачийг хүргэж ирсэн. Тэгээд Мтай хамт цагдаагийн хэлтэс дээр байж байгаад 03 цагийн үед ганцаараа уурхай дээрээ очиж амарсан. Талийгаачийг бол эмнэлэг дээр оруулж ирээд удаагүй нас барсан. Ирэх замдаа бол машинд хурхираад байсан. Ил харагдах гэмтэл байгаагүй...М...Ямар ч байсан архи уучихсан харагдсан...бусад хүмүүс бол эрүүл байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,
  • Гэрч Э.Мөнх-Эрдэний: "...Би тухайн үед Заамар сумын нутагт явж байгаад наашаа ирж явах замдаа манай ажилтан Ганхуяг утсаар 23 цагийн орчим гагнуурчин М уурхайн хажуугийн замд машинтай мөргөлдчихсөн гэж хэлэхээр нь удалгүй ирээд хүн амьтан зүгээр үү гэхэд бүгдээрээ зүгээр гэсэн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан гэх 2 хүүхний нэг нь доголчихсон, нэг нь толгойгоо гараараа дарчихсан жолооч нь бол зүгээр гээд байж байсан.Тэгсэн Мын машинд сууж явсан талийгаач болсон хүүхнийг согтуу юм уу? эрүүл юм уу? гэхэд мэдэх хүн байгаагүй очиж харахад хурхирсан байдалтай байхаар нь Шүрэнхүүгээр машин бариулаад М тэр талийгаач хүүхэн хоёрыг аваад эмнэлэгт хүргэж өг гээд явуулж үзүүлсэн тэгсэн эмнэлэг дээр ирээд Баяржаргал гэх хүүхэн нь нас барчихлаа гэж утсаар мэдэгдсэн. Уул нь бүгдээрээ эмнэлэг яв гэхэд нөгөө машиных нь хүмүүс яахав гээд яваагүй хэргийн газар дээр үлдсэн...Мын эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтчихсэн байсан. Уурхай дээр ууж идсэн асуудал байхгүй Хайлааст багт ирж л архи уусан байх...М...бүүр гуйвж дайвсан юм байгаагүй архи үнэртэж л байсан...Миний харагдах байдлаар пронтер нь урсгал сөрчихсөн харагдсан.Эсрэг зөрөх байдлаар осол гаргасан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,
  • Гэрч М.Энхзаяагийн: "...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр талийгаач надтай хамтхоол хийж дуусаад аяга таваг угаагаад 21 цаг өнгөрч байхад найзтайгаа уулзаад ирье гээд ганцаараа явган гарсан гаднаас цагаан өнгийн жижиг тэрэг ирээд аваад явсан. Тэгсэн шөнийн 02 цаг өнгөрч байхад манайд 2 цагдаа орж ирээд Зам тээврийн осолд ороод нас барсан байна. Бичиг баримт нь байна уу? гэж асууж ирээд жолоодох эрхийн үнэмлэхийг нь аваад явсан...Тухайн өдөр...эрүүл гарсан...талийгаач цалингийнхаа урьдчилгаа болох 275,000 төгрөг аваад найзтайгаа уулзаж ирнэ гээд л гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,
  • Гэрч Г.Баатарын: "...Миний аав Ганболдын нэр дээр 5285 ТӨА улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Энэ тээврийн хэрэгслийг манай аав надад 2017 оны 08 дугаар сарын орчим надад өгсөн. Би эзэмшиж байгаад 2019 оны 03 дугаар сарын орчим Төв аймгийн Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер Пүрэвням гэх хүнд 1,000,000 төгрөгөөр зарсан. Пүрэвням надаас аваад цаашаа Ядамсүрэн гэх хүнд зарсан гэж ярьсан. Хэзээ хэдэн төгөргөөр зарсан эсэхийг нь мэдээгүй...Миний аав надад энэ талаар 2019 оны 08 дугаар сард хэлсэн...Пүрэвням надад 600 000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгөө өгөөд нэр дээрээ шилжүүлж авна гэж байсан.Одоо 400 000 төгрөг дутуу байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/,
  • Гэрч Б.Пүрэвнямын: "...2019 оны 03 дугаар сард 5285 ТӨА улсын дугаартай Т.Креста маркийн тээврийн хэрэгслийг Г.Баатараас бэлэн 600,000 төгрөг өгөөд авч байсан бөгөөд 400,000 төгрөгөө өгөөгүй анх авахдаа 1,000,000 төгрөгөөр тохирч авч байсан...Би тухайн машиныг засаж янзлаад хамт ажиллаж байсан С.Ядамсүрэн гэдэг залууд бэлэн 2,000,000 төгрөгөөр 2019 оны хавар зарсан...Г.Баатарын аав Ганболд гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан зарах үедээ нэрээ шилжүүлээгүй өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/,
  • Гэрч О.Ганболдын: "...Би ямар нэгэн тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй. Харин миний нэр дээр 5285 ТӨА улсын дугаартай Тоёота криста маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг юм. Энэ тээврийн хэрэгслийг би өөрийн хүү болох Баатарт 2017 оны намар шилжүүлэн өгсөн. Тэгсэн 2019 оны хавар машин тэргээ зарах гэж байгаа гэхээр нь би нэр усаа шилжүүлж өгөөрэй гэж хэлсэн тэгсэн нэрээ шилжүүлээгүй хүнд зарчихсан байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/,
  • Шинжээч И.Ганболорын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 504 дугаартай: "...1.Н.Нямсүрэнгийн биед баруун хацар, зулай баруун талд цус хуралт, баруун нүд, дух, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 96-97 тал/,
  • Шинжээч И.Ганболорын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 466 дугаартай: "...1.М.Оюунтунгалагийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, гэмтэл тогтоогдпоо.2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хх-ийн 93-94 тал/,
  • Шинжээч Э.Эрхэмбаярын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №100 дугаартай: "...1.Талийгаач Д.Баяржаргалын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт сак, эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...3.талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ..." гэх дүгнэлт /хх-ийн 90-91 тал/,
  • Шинжээч "Эй Жэй Жэй Эм" ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09/285 дугаартай: "...Бонго Пронтер маркийн 3965 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардал....756,000...шууд бус зардлын дүн 196,000 төгрөг...нийт 952,000 төгрөг..." гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 115-117 тал/,
  • Шинжээч "Эй Жэй Жэй Эм" ХХК-ний үнэлгээчин 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09/283 дугаартай “Тоёота Креста маркийн 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардал....659,800...шууд бус зардлын дүн 198,000 төгрөг...нийт 857,800 төгрөг..." гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 122-124 тал/,
  • Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20/1734 дугаартай: "...Зоригт овогтой М /РД:ГВ87112311/ нь жолооч болоогүй...санд бүртгэлгүй байна..." гэх албан бичиг /хх-ийн 167 тал/.
  • Замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №77 дугаартай: "...1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 5285 ТӨА улсын дугаартай Тоёота Криста маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. 2.5285 ТӨА улсын дугаартай Тоёота Криста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн ) хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. З.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол, хэрэг болоход 3965 УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. 4.3965 УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв...6.5285 ТӨА улсын дугаартай Тоёота Криста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан З.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а...12.3..., мөн 3965 УНУ улсын дугаартай Зиа пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон..." гэх дүгнэлт /хх-ийн 110 тал/,
  • 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 165 дугаартай: "...1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөнөөс гадна 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд жолооч З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.1.а, 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс гадна 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв..." гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 112 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч нарын З.М, С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч З.М, С.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч З.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 52-85 ТӨА улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7, 12.3, 11.3 дахь заалтуудыг зөрчсний улмаас урдаасаа эсрэг урсгал сөрж орж ирсэн буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3 дахь заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон жолооч С.Бийн жолооодож явсан Киа Пронтер маркийн 39-65 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тааврийн осол гаргаж 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баяржаргалын амь нас хохирсон, 39-85 УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Нямсүрэн, М.Оюунтунгалаг нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн,

Шүүгдэгч С.Б нь 39-65 УНУ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсний улмаас эсрэг урсгал руу орж улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7,  12.3, 11.3-т заасныг тус тус зөрчин урдаасаа ирж явсан жолооч З.Мын Тоёото Креста маркийн 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас, 52-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баяржаргалын амь нас хохироосон шүүгдэгчийн буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг тус тус бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч С.Б, З.М нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, З.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тус тус тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Б, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, /нэг хүний амь нас хохирсон,/хор уршгийн шинж, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэглслийг жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр,

 Шүүгдэгч З.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирол төлсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар нь хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг шүүгдэгч З.Мт оногдуулж хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж” гэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул С.Б, З.М нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэг, хохирогч М.Оюунтунгалаг, Н.Нямсүрэн нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүйг,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн С.Б-ийн №657185 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, З.М-ын жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй тул шийтгэх тогтоолын хувийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овгийн С Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь насыг хохироосон,

   Шүүгдэгч Т овгийн З М-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар З.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б нь шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэг, хохирогч М.Оюунтунгалаг, Н.Нямсүрэн нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагар хасах Зоригтын М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийн хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №657185 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, З.М-ын шийтгэх тогтоолын хувийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

10.З.М-ын урд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 7 сарын 1-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

12.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, С.Б-өд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ