| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0284/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/251 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч А.Азжаргал,
хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Цэрэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох эрүүгийн 1934009570229 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ө овгийн Г.С. 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймаг Их-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Завхан аймаг Их-Уул сум 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Атар гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Арвайхээр явах чиглэлийн төв асфальтан замын 115 дахь км шонгийн орчимд 53-94ЗАН улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” мөн 3.4.”жолооч дараах үүргийг хүлээнэ: “хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа /грааш/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” дүрмийн 4 дүгээр хавсралтанд “тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр /мотоциклийн хувьд зөөллүүр/ажиллахгүй буюу байхгүй болсон” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. “12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж улмаар эсрэг урсгалд зорчин явсан 75-89 ТӨА улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ш.Цэдэнжанцангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Чойжанцангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “осол гарахад тодорхой хэмжээний буруутай үйлдэл байгаа... Бас урдаас ирж байсан машин зам чөлөөлөх боломжтой байсан... Шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоож гаргасан хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Ш.Чойжанцан мэдүүлэхдээ: “Гомдолтой байна. Дүрмийн дагуу өөрийн урсгалд явж байхад С урсгал сөрж орж ирсэн” гэв.
Хохирогч Ш.Цэдэнжанцан мэдүүлэхдээ: “Гомдолтой байна. Дүрмийн дагуу өөрийн урсгалд явж байхад С урсгал сөрж орж ирсэн. Эрүүл мэндийн улмаас маш их хохирол үзэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-07 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/, шүүгдэгч Г.Сгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-10, 16 тал/, гэрч Я.Гүрпүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11, 17 тал/, хохирогч Ш.Чойжанцангаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, хохирогч Ш.Цэдэнжанцагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14-15 тал/, хохирогч Ш.Чойжанцангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19-20 тал/, хохирогч Ш.Цэдэнжанцангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №27 дугаартай дүгнэлт/хх-27-28 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №24 дугаартай дүгнэлт/хх-30-31 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №398 дугаартай дүгнэлт/хх-35-53 тал/, шинжээч С.Дарханбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-55-56, 176-177 тал/, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-58-59 тал/, “Хос стандарт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-63-66 тал/, “Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-69-70 тал/, хохирогч Ш.Чойжанцангийн өвчний түүх/хх-77-86 тал/, хохирогч Ш.Цэдэнжанцангийн өвчний түүх/хх-87-92 тал/, хохирлын баримтууд/хх-104-149, 195-198 тал/, 53-94ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-169 тал/, иргэний нэхэмжлэгч Я.Гүрпүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-171-172 тал/, иргэний хариуцагч Я.Гүрпүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-173-175 тал/, хохирол төлсөн баримтууд/хх-183 тал/, Г.Сгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-184-185 тал/, Г.Сгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-188 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Г.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Атар гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Арвайхээр явах чиглэлийн төв асфальтан замын 115 дахь км шонгийн орчимд 53-94ЗАН улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” мөн 3.4.”жолооч дараах үүргийг хүлээнэ: “хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол/грааш/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” дүрмийн 4 дүгээр хавсралтанд “ хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр /мотоциклийн хувьд зөөллүүр/ажиллахгүй буюу байхгүй болсон” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. “12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж улмаар эсрэг урсгалд зорчин явсан 75-89 ТӨА улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ш.Цэдэнжанцангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Чойжанцангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-07 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/, “Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-69-70 тал/, хохирогч Ш.Чойжанцангийн өвчний түүх/хх-77-86 тал/, хохирогч Ш.Цэдэнжанцангийн өвчний түүх/хх-87-92 тал/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №27 дугаартай “1.Ш.Цэдэнжанцангийн биед зүүн шуу, зүүн шилбэ ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-р цаашид эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт/хх-27-28 тал/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №24 дугаартай “ 1. Ш.Чойжанцангийн биед баруун шилбэний ил хугарал, зүүн шилбэнд хугарал, зүүн тавхайн шарх, хоёр талын олон хавирганы хугарал, плеврийн зайд шингэн, зүүн түнхний мултрал, зүүн сүүж ясны хугарал, духанд зулгаралт, хоёр тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”гэх дүгнэлт/хх-30-31 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №398 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Migthy маркийн 53-94ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй байна. 2.Эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол болох цаг хугацаанд үүссэн байх үндэслэлтэй. 3.Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Migthy маркийн 53-94 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм баруун тийш залагдахгүй гацсан, жолооны механизмын дотор хана гүн зурагдсан гэмтэлтэй, хүчлүүрийн поршингийн араан дээр 7х5 мм хэмжээтэй төмрийн хэлтэрхий байна. 4.Жолоочийн механизмын гацсан гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байж болох үндэслэлтэй. 5.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” дүгнэлт/хх-35-53 тал/,
2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай шинжээчийн “ 1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай Маяти маркийн 53-94 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай Маяти маркийн 53-94 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” мөн 3.4.”жолооч дараах үүргийг хүлээнэ: “хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол/грааш/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” дүрмийн 4 дүгээр хавсралтанд “ хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр /мотоциклийн хувьд зөөллүүр/ажиллахгүй буюу байхгүй болсон” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хьюндай Портер маркийн 75-89 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Чойжанцан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. 4. 4-р асуултын хариултыг 3-р хариултанд дурьдав. 5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №398 дүгнэлтээс үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай Маяти маркийн 53-94 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” мөн 3.4.”жолооч дараах үүргийг хүлээнэ: “хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа /грааш/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” дүрмийн 4 дүгээр хавсралтанд “ хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр /мотоциклийн хувьд зөөллүүр/ажиллахгүй буюу байхгүй болсон” гэсэн заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв” гэх дүгнэлт/хх-58-59 тал/, “Хос стандарт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-63-66 тал/,
Хохирогч Ш.Чойжанцангийн гэрчээр мэдүүлсэн: “... 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн дүү Цэдэнжанцангийн хамт өөрийн Х.Портер маркийн 79-89ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Эрдэнэсант сумаас гэрээсээ Улаанбаатар хотын эмээлт зах руу хонь борлуулах гэж явсан юм. Өдөр 15 цагийн үед Лүн, Атар хоёрын голд явж байхад өөдөөс цагаан өнгийн Х.Маяти маркийн машин гарч ирсэн. Тэр машин цаанаас ирж байхдаа өөрийнхөө эгнээгээр явж байснаа манай машинтай тулж ирэнгүүтлээ манай эгнээнд урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Осол болсны дараа би руль суудал хоёрын дунд хавчуулагдсан ба замаар явж байсан залуучууд намайг гаргасан. Тэндээсээ Атарын эмнэлэгт хүргэгдээд цаашаа Улаанбаатар хот руу гэмтэл рүү хүргэгдсэн. Тэр машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би тоормос гишгээд зайлуулж баруун гар тийш дарсан боловч тэр машин манай машиныг ирж мөргөсөн” гэх мэдүүлэг/хх-12-13 тал/,
Хохирогч Ш.Цэдэнжанцангийн гэрчээр мэдүүлсэн: “ ... 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би ахынхаа Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлд суугаад ах жолоо бариад Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу 24 ширхэг хонь борлуулах гээд өдрийн 12 цагийн үед гарсан юм. Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байх үед өөдөөс нэг цагаан Х.Маяти маркийн машин гарч ирээд нилээн ойртож ирж байснаа манай машины өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд манай машинтай урдаасаа мөргөлдсөн. Мөргөлдсний дараа ах бид хоёрыг машинаас гаргаад Атарын эмнэлэг рүү аваачсан ба тэндээсээ хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Шүүгдэгч Г.Сгийн гэрчээр мэдүүлсэн: “... 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумруу гэрлүүгээ өөрийн аав Гүрпүрэвийн хамт, аавын эзэмшлийн Хьюндай Маяти маркийн 53-94 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гарсан юм. Төв аймгийн Баянхангай сумын зам дагуух цайны газрууд өнгөрөөд явж байтал манай машины руль ажиллагаагүй болоод эсрэг урсгал руу ороход өөдөөс портер маркийн машин гарч ирэхээр нь анхааруулах зорилгоор гэрлээрээ дохисон боловч зогсож амжилгүй өөд өөдөөсөө мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-10 тал/,
Гэрч Я.Гүрпүрэвийн: “ .... 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн хүү Сгийн хамт өөрийн Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сум руу гарсан. Замдаа Төв аймгийн Атарын гуанз өнгөрч яваад Атар Лүн хоёрын голд явж байхад жолоо барьж явсан манай хүү С машины руль ажиллагаагүй болчихлоо гэхэд нь би за сандарч болохгүй шүү тооромсоо гишгээд зогсоох арга хэмжээ аваарай гэсэн. Машин эсрэг урсгал руу ороод засмал замаас гарах гэж байхад гэнэт түс тас болоод явчихсан ба машинтай мөргөлдсөн байсан” гэх мэдүүлэг /хх-11 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Г.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Атар гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Арвайхээр явах чиглэлийн төв асфальтан замын 115 дахь км шонгийн орчимд 53-94ЗАН улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” мөн 3.4.”жолооч дараах үүргийг хүлээнэ: “хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа /грааш/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” дүрмийн 4 дүгээр хавсралтанд “ хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр /мотоциклийн хувьд зөөллүүр/ажиллахгүй буюу байхгүй болсон” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. “12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж улмаар эсрэг урсгалд зорчин явсан 75-89 ТӨА улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ш.Цэдэнжанцангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Чойжанцангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.С, түүний өмгөөлөгч нар “осол гаргахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа” гэж мэтгэлцэх боловч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, уг үйл баримтыг бэхжүүлсэн түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-07 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт тусгагдсанаар 53-94 ЗАН улсын дугаартай Хюндай Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийн урсгалаас гарч 75-89 ТӨВ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн урсгалд орж, өөрийн урсгалаар явж байсан 75-89 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөр зам тээврийн осол гарч ослын улмаас 75-89 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэглийн жолооч зорчигч нарын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл тус тус учирсан үйл баримтад шүүгдэгч Г.Сгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон. Тухайн осол гаргахад 75-89 ТӨВ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ш.Чойжанцангийн буруутай үйлдэл байхгүй байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг харгалзан үзэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Г.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг ээмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Ш.Чойжанцангийн эрүүл мэндэд баруун шилбэний ил хугарал, зүүн шилбэнд хугарал, зүүн тавхайн шарх, хоёр талын олон хавирганы хугарал, плеврийн зайд шингэн, зүүн түнхний мултрал, зүүн сүүж ясны хугарал, духанд зулгаралт, хоёр тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд, хохирогч Ш.Цэдэнжанцан эрүүл мэндэд зүүн шуу, зүүн шилбэ ясны битүү хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч Ш.Чойжанцан нь суга таяг хэрэглэдэг өөрөөрөө явах боломжгүй болсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан шууд хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардал гэж хохирогч Ш.Цэдэнжанцан нь 6.150.000 төгрөг Ш.Чойжанцан нь 46794457 төгрөг нийт 52,944,457, төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тогтоож хянан шийдвэрлэлээ.
Үүнд:
Гэмт хэргийн улмаас машин дээр тээвэрлэж явсан хонь үхсэн тул 7 толгой хонины үнэ 980000 төгрөг, эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн баримт 8164494 төгрөг нэмж өгсөн 2021400 төгрөг. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардал 2.439.968 төгрөг, согогт эмчилгээ хийлгэсэн 1.076.314 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан зардал 6.130.000 төгрөг /хх64 тал/гэмтэл тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахад гарсан зардал 250.000 төгрөг, хохирогч Ш.Чойжанцангийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул мал маллах боломжгүй болсон тул малчны хөлс 500.000х7сар нийт 3.500.000 төгрөг нийт 24,562,176 төгрөг үүнээс мөрдөн шөлгөх ажиллагааны явцад Г.С нь 2,000,000 төгрөгийг хасч энэ шүүх хуралдаанаар 22,562,176 төгрөгийг шүүгдэгч Г.С-гаас гаргаж хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,432,281 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан.
Шүүхээс шүүгдэгч Г.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол гарсаны дараа Г.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирлд дахин 4,000,000 төгрөг /нийт 6,000,000 төгрөг/ төлснийг хасч энэ шийтгэх тогтоолоор 18,562,176 төгрөгийг шүүгдэгч Г.Сгаас гаргуулж, хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан нарт олгох зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан хор уршгийн хохирлыг шүүгдэгч Г.С төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс гаргасан хохирлыг 2020 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг шүүгдэгч Г.Сд хүлээлгэж, хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан нар нь цаашид гаргах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэгийн улмаас учруулсан хохирлоос 6,000,000 төгрөг төлсөн үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Г.Сгийн №624261 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овгийн Г.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ө овгийн Г.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овгийн Г. С-г гэмт хэргийн хор уршиг болох шүүхээс тогтоосон 18,562,176 төгрөгийг шүүхийн заасан хугацаанд /2020 оны 10 сарын 1-ны дотор/ төлөх буюу хохирлыг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шүүхээс хүлээлгэсэн хохирлыг арилгах үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С нь шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С-гаас 18,562,176 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан нарт олгож, хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 28,432,281 төгрөгийн нэхэмжлэл болон хохирогч Ш.Чойжанцан, Ш.Цэдэнжанцан нар нь цаашид гаргах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Г.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №624261 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ