| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, Улсын яллагч С.Солонго, Шүүгдэгч Ц.Төмөр-Очир /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.ТөмөрОчирт холбогдох эрүүгийн 2011019061112 дугаартай хэргийг 2020 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, Ойн түшмэл овогтой Цэнд-Аюушийн Төмөр-Очир,1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн 5 дугаар гудамж 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 200-13 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй регистрийн дугаар ХМ74122718 Шүүгдэгч Ц.Төмөр-Очир нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн задгайд хохирогч Х.Намширын нүүрэн тус газар гараараа, толгойн тус газар шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Ц.Төмөр-Очироос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гадаа хохирогчтой барилдаж байгаад би “...Дийлэхгүй юм байна. Одоо больё...” гэж хэлсэн боловч намайг дахин хэд хэдэн удаа унагаасан. Би болиулахын тулд хохирогчийн нүүрэнд нь 2 удаа цохисон. Тэгээд гэрт ороод ам цангаад байхаар нь юм ууж байтал хохирогч араас орж ирээд намайг зуурч унагаасан. Унахдаа юм ууж байсан аягаараа цохисон. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв. Шүүгдэгч Ц.Төмөр-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-47-48/: “..Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 5-р хороо, 200-13 тоотод гэртээ унтаж байтал манай эхнэрийн талын хамаатан болох Саруул-Эрдэнэ гэх залуу над руу 01 цаг өнгөрч байхад утсаар залгаж яриад “Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Майхан толгой гэх газарт архи уучихсан согтуу байна намайг ирээд авчихаач” гэхээр нь би Саруул-Эрдэний байгаа газар луу заалгаж байгаад очсон. Тэгсэн миний багадаа таньдаг байсан Чүгсэнсэнгэ гэх залуугийн гэрт тэр 2 архи уучихсан Саруул-Эрдэнэ ухаангүй тасраад унтчихсан байсан бөгөөд түүнийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй унтаад байхаар Саруул-Эрдэнийг түр унтуулж байх хоорондоо өргөж танил удаан уулзаагүй Чүгсэнсэнгэтэй таарсан болохоор бид хоёр уулзсаных гээд тэнд байсан архийг хувааж уусан. ..Намшир бид 2 хоорондоо барилдсан чинь намайг Намшир 2 удаа унагаачихаад жаахан хөөрсөн байдалтай дахин барилдах гээд над руу дайраад байхаар нь би хэрэггүй гэж хэлсэн боловч над руу дайраад байхаар нь тухайн үед уур хүрээд гадаа байхдаа Намширын нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн Намшир доошоо тонгойгоод үлдэхээр нь би түрүүлж дотогшоо ороод ам цангаад байхаар нь цагаан өнгийн бариултай шаазан аягаар ус уугаад зогсож байтал гаднаас Намшир орж ирээд над руу дайраад надаас зуураад бид 2 хамт унах үедээ би гартаа байсан шаазан аягаараа түүний толгой орчим нь нэг удаа цохисон. Тэгээд газар уначихаад босоод иртэл Намширын толгойноос цус гарч эхэлсэн..” гэсэн мэдүүлэг, Хохирогч Х.Намшираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-7/ “..2020 оны 10 сарын 31-ний орой 21 цагийн орчим баз хүргэн Чүвсэнсэнгэ нь миний утас руу залгаад “Саруул бид хоёр хойшоо манай лагер явж байна. Базуудаа уулзаж жаахан сууя” гэхээр нь би очно гэж хэлчхээд Төв аймгаас очсоор байтал 02 цаг өнгөрч байсан. Чүвсэнсэнгийн зуслангийн байшинд ороход Саруул-Эрдэнэ ухаангүй согтуу байдалтай унтаж байсан. Харин Чүвсэнсэнгэ нэг танихгүй залуутай архи уугаад сууж байсан. Би ороод тэр хоёртой архи хувааж уугаад сууж байхдаа уг залууг Саруул-Эрдэнийг авахаар ирсэн хүргэн нь болохыг мэдсэн бөгөөд энэ хугацаанд Саруул-Эрдэнийг сэрээх гээд Төмөр-Очир /Улаанаа/ гэх залуу чихнээс татаж чангаагаад байгаа харагдаж байсан. Удалгүй Чүвсэнсэнгэ ухаангүй болохоор нь би түүнийг өөр өрөөнд оруулж унтуулчхаад Улаанаатай хоёулаа үлдсэн архи хувааж уугаад сууж байхад Улаанаа надад өөрийгөө Босоо хөх Монгол бүлгэмд байдаг чанга гар гэх мэтээр хэлээд намайг дүү гэх маягаар дээрэнгүй байгаад байсан. Үүнээс болж бид хоёр жаахан маргалдаж байгаад гадаа гарч барилдсан. Би түүнийг хэд хэдэн удаа унагасан чинь түүнээс болж Улаанаа уурлаж намайг нүүр хэсэгт 2-3 удаа цохичхоод байшин руу орохоор нь би араас нь ороод дахин маргаж эхэлтэл архи ууж байсан шаазан бариултай аягаар миний толгой руу цохиод би уусан архи болон цохиулсандаа болоод ухаангүй болсон байсан. Өглөө сэртэл Чүвсэнсэнгэ унтаж байсан бөгөөд өөр хэн нэгэн байхгүй, байшингийн доторх шал, хивсэн дээр энд тэндгүй болон миний унтаж байсан орны хөнжил тэр чигтээ цус болсон байдалтай байсан. Эхнэр рүүгээ видео дуудлага хийж эхнэртэйгээ ярьчхаад буцаж унтаад байж байтал эхнэр ирээд намайг эмнэлэг рүү авч явсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Саруул-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-12-13 “..Би 2020 оны 10 сарын 31-ний орой 22 цагийн орчим өөрийн баз хүргэн Чүгвсэнсэнгийн зуслангийн байшинд түүний хамт очсон бөгөөд хоёулаа 1 шил виски, 2 шил том архи аваад очсон юм. Уг архиа ууж байгаа эхний архийг дуусч байх үед би нилээн согтож шөнө гэртээ хүргүүлэхээр өөрийн үеэл Төмөр-Очирыг ирж аваач гэж утсаар ярьсан. Тухайн үед Чүвсэнсэнгтэй мөн баз хүргэн болох Намширтай утсаар яриад хүрээд ир гээд дуудаад байсан. Би ч гэсэн түүн рүү мессеж бичиж ирэхдээ тамхи аваад ирээрэй гэж захисан. Түүнийхээ дараахан би уусан архиндаа согтоод ухаангүй болсон байсан. Нэг сэртэл өглөө болчихсон Чүвсэнсэнгийн гэрт Намшир газар хэвтчихсэн тархи толгой нь хагарсан байдалтай байж байсан. Мөн Төмөр-Очир ирчихсэн хоносон бололтой байхаар нь би яагаад Намширын толгой хагарсан талаар асуухад Төмөр-Очир “Би маргалдаж байгаад аягаар толгойг нь цохиж хагалсан” гэж байсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Чүвсэнсэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүдэхдээ: /хх-14-15/ “..Саруул-Эрдэнэ бид хоёр 2 дахь шил архиа хувааж ууж байхад би уусан архиндаа болоод ухаангүй болж унтсан. Үүрээр сэрсэн чинь байшин дотор шалан дээр нил цус болчихсон байдалтай байхаар нь би хажууханд байсан ширээнд байсан пивоноос 1 шилийг уучихаад буцаад ухаангүй болоод унтсан байсан. Хэсэг унтаж байгаад сэрсэн чинь би ганцаараа гэртээ унтаж байсан. Гэрийн шал цус нөж болсон хэвээрээ байсан..” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12630 дугаартай /хх-17-19/ “...Х.Намширын биед аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун хуруунд шарх, 1 шүдний эмтрэл, уруулын дотор салст, бугалганд цус хуралт, баруун чих, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, ..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Төмөр-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Ц.Төмөр-Очир нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн задгайд Х.Намширтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон үедээ хоорондоо маргалдан түүний нүүрэн тус газар гараараа, толгойн тус газар шаазан аягаар цохиж биед нь аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун хуруунд шарх, 1 шүдний эмтрэл, уруулын дотор салст, бугалганд цус хуралт, баруун чих, цээжинд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь хохирогчийг нүүрэн тус газар гараараа цохих, мөн аягаар толгойн тус газар цохьсон зэргээр түүнийг зодож үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Ц.Төмөр-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Төмөр-Очирын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь архи ууж согтуурч биеэ бүрэн хянах чапваргүй болсон, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бөгөөд хохирогчид хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохтролыг барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.Төмөр-Очирт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Намшираас эмчилгээний зардалд 2.462.638 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Төмөр-Очир 2.467.650 төгрөгийг төлсөн, хохирогчоос өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Төмөр-Очир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Ойн түшмэл овогт Цэнд-Аюушийн Төмөр-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.ТөмөрОчирыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төмөр-Очирт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаан дотор төлөхийг даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.ТөмөрОчир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай. 5. Шүүгдэгч Ц.Төмөр-Очир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.ТөмөрОчирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. Д