| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, Шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2011019121155 дугаартай хэргийг 2021 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, Өлзийт овогтой Самданжамцын Амарзаяа,1975 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй регистрийн дугаар ХД75021405. Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лха-Түшиг дэлгүүрийн ойролцоо П.Гүрбазартай өөр хүнтэй андуурч хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн далд хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч *******гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв. Шүүгдэгч *******гаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-21-22/: “..2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх Лха-Түшиг дэлгүүрийн үүдэн дээр нэгдүгээр эгнээнд өөрийн машин 79-55 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ сууж байсан, тэгээд манай найз Болортуяа нь өөрийн машинтайгаа мөн таксинд явах гээд хамт байж байтал нэг залуу хүрч ирээд чиний дараагийн машин аль вэ гэхээр энэ гээд найз Болортуяагийн машиныг зааж өгтөл Болортуяагийн машин руу өнөөх залуу очоод суусан тэгэхээр нь би араас очоод Болортуяагийн машины урд талын цонх нь онгорхой байхаар нь Болортуяатай юм ярьж байгаад цаана сууж байх өнөөх залууг чи нээрээ “Дукий” дэлгүүрийн буудал дээр буудаг залуу мөн үү гээд хэлтэл өнөөх залуу шууд над руу салаавч гаргаад хуц пязда, лалар, янхан, гичий зэргээр хараагаад байхаар нь чи яахаараа намайг ингэж хэлдэг юм гэхэд дөрвөн дугуй нь дээшээ харж үхээрэй гээд намайг хараагаад байсан. Тэгэхээр нь чи болиоч энэ тэр гэж хэлээд хаалгыг нь онгойлгоод чи яах гээд байгаа юм бэ гэхэд намайг түлхээд дахиад янз бүрээр хараагаад байсан. Тэгтэл өнөөх залуу чинь орилоод хашгираад байсан бөгөөд тэгсэн Болортуяа чи машинаас буу гээд хэлтэл нөгөө залуу машинаас нь буухдаа Болортуяагийн машины хаалгыг нь маш хүчтэй саваад буусан бөгөөд тэгсэн Болортуяа чи яахаараа хүний машины хаалга савдаг юм гэж хэлээд түүний нуруу хэсэг рүү нь зөөлөн цохиод авсан, тэгэхээр нь мөн би гүйж очоод тухайн залуугийн гар хэсэг рүү нь цохиод Болортуяаг боль одоо гээд машиндаа суу гэж хэлээд суулгасан. Тэгээд миний бие машиндаа суух гээд явж байтал өнөөх залуу араас ирээд миний нуруу хэсэг рүү цохиод авсан. Тэгээд тухайн залуутай муудалцаад хэрэлдэж байгаад миний бие өөрийн хүү Бишрэлийн /96260610/ гэсэн дугаар луу нь залгаад /өнөөх намайг байнга дарамтлаад занаад хараагаад байдаг залуу хүрээд ирлээ миний хүү хүрээд ирээч гээд хүүхдээ дуудсан/ Тэгсэн жоохон байж байтал манай хүүхэд Бишрэл /эрэгтэй 20 настай / гүйгээд над дээр хүрээд ирэхээр би тухайн залууг наад хүн чинь гээд хэлтэл манай хүүхэд нөгөө залуу дээр очихоор нь за миний хүү гар хүрч болохгүй шүү гэж хэлээд миний бие машинаасаа бууж очоод уур хүрээд тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод авсан. Тэгсэн өнөөх залуу намайг заамдаад авахаар нь би ч гэсэн тухайн залууг заамдаад авсан тэгсэн манай хүү бид хоёрыг салгасан. Тэгээд би хүүхдээ өөрийн машиндаа суулгаад дээшээ өгсөөд яваад өгсөн. Тэр залуу тэндээ үлдсэн юм..” гэх мэдүүлэг, Хохирогч П.Гүрбазараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-10-12/ “..2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед миний бие гэр лүүгээ явах гээд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын автобусны буудал дээр байж байтал Амараа гэх эмэгтэй хүрч ирээд энэ нөгөө намайг андуураад байдаг залуу ш дээ энэ тэр гээд нэг эмэгтэй яриад байсан бөгөөд тэрнээс болоод тухайн Амараа гэх эмэгтэйтэй жоохон муудалцсан тэгсэн өнөөх эмэгтэй чинь утсаараа яриад байх шиг байсан ба “Хурдан хүрээд ир нөгөөх чинь явах гээд байна” гээд хэн нэгэнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа 20 гаран насны нэг эрэгтэй хүн гүйж хүрч ирээд шууд миний цээж хэсэг рүү цохиод авсан ... Амараа гэх эмэгтэй миний зүүн нүд хамар хэсэг рүү хатуу зүйлээр цохисон тэрийг нь миний бие чулуу байх гэж бодож байгаа. Мөн Амараа нь миний толгойн ар дагз, нуруу шилний хүзүү зэрэг газрууд руу 5-6 удаа цохисон. ..” гэх мэдүүлэг, Гэрч Д.Болортуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-17/ “..машиныхаа толинд харахад Амарзаяа нь тухай залуугийн нүүр хэсэгрүү цохиж байх шиг байсан ба би тэгээд хөдлөөд яваад өгсөн. Амарзаяаг тэр залуу цохиж зодсон зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12837 дугаартай /хх-25/ П.Гүрбазарын биед хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн далд хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, ..” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, хохирол төлсөн баримт /хх-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лха-Түшиг” дэлгүүрийн ойролцоо “өөр хүнтэй андуурч хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Гүрбазарын нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, түүний биед хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн далд хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч хохирогчийг нүүрэн тус газар гараараа цохих, мөн аягаар толгойн тус газар цохьсон зэргээр түүнийг зодож үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Гүрбазард, шүүгдэгч *******гаас 500.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчоос өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Өлзийт овогт Самданжамцын Амарзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай. 5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР