| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/2054/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 01
2020.12.23 2021/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт *******-д холбогдох эрүүгийн 2017 2501 0257 дугаартай хэргийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц овогт *******, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр О аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд
-2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн Нэгдүгээр шүүхийн 1308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
-2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
-2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, РД: **********,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 58 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.О-н эзэмшлийн **-** УБТ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг агуулах сав буюу хүн тээвэрлэхэд зориулсан автомашины бүхээгт нэвтрэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу халив хэрэглэж хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 69 дүгээр байрны гадаа байсан иргэн О.М-н эзэмшлийн **-** УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг агуулах сав буюу хүн тээвэрлэхэд зориулсан автомашины бүхээгт нэвтрэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу халив хэрэглэж хулгайлж 260.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг унаж явж байгаад орой 19 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ** дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харуулан тавьсан. Би тэр орой гэрээсээ ямар нэгэн байдлаар гараагүй бөгөөд маргааш өглөө нь манай байрны урьд нь харж байгаагүй хүн машины чинь шил хагарчихсан байна гэж өглөө 09 цагийн орчим хэлэхээр нь гарч харахад машины жолоочийн эсрэг талын арын хаалганы том шил хагарсан байдалтай машины жолоочийн эсрэг талын арын хаалганы том шил хагарсан байдалтай машины хоёр ширхэг толь нь сууриараа алга болсон байсан...манай байр камертай учир камер шүүхэд нэг хүн машины ард талын шил эхэлж хагалж хаалга онгойлгоод дотор нь орж сууж байгаад урд талын хаалгаар буугаад машины 2 талын толь тайлж хулгайлж байгаа бичлэг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна өөрийн **-** УБТ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг тавьсан. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гарч ирэхэд зүүн хойд талын цонхыг хагалж 2 толийг нь сууриар нь тайлаад авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3, 17/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 20-22/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 35-36/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 37/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 200-201/ шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ** дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.О-н эзэмшлийн **-** УБТ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг агуулах сав буюу хүн тээвэрлэхэд зориулсан автомашины бүхээгт нэвтрэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу халив хэрэглэж хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
Хохирогч Б.От-н: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна өөрийн **-** УБТ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг тавьсан. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гарч ирэхэд зүүн хойд талын цонхыг хагалж 2 толийг нь сууриар нь тайлаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ,
2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ** дүгээр байрны гадаа байсан иргэн О.М-н эзэмшлийн **-** УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг агуулах сав буюу хүн тээвэрлэхэд зориулсан автомашины бүхээгт нэвтрэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу халив хэрэглэж хулгайлж 260.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан
Хохирогч О.М-н: “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг унаж явж байгаад орой 19 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ** дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харуулан тавьсан. ...манай байр камертай учир камер шүүхэд нэг хүн машины ард талын шил эхэлж хагалж хаалга онгойлгоод дотор нь орж сууж байгаад урд талын хаалгаар буугаад машины 2 талын толь тайлж хулгайлж байгаа бичлэг харагдсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *******-д холбогдуулж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-ыг агуулах саванд нэвтэрч тусгайлан бэлтгэсэн багаж ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч О.М, Б.О нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүх түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******-аас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт *******-г агуулах саванд нэвтэрч тусгайлан бэлтгэсэн багаж ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******аас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д урьд цагдан хоригдсон нийт 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР