Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р баг, Чингийн 10-2 тоотод оршин суух Засаг овогт Тогтохбазарын Нармандах /ЗН77012200/-ын нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Гүнрэгчүлтэмийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Нармандах шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Баасанжавын Гүнрэгчүлтэм нь 2015 оны 05 сарын 22-ны өдөр надаас 3000000 /гурван сая/ төгрөгийг нэг сарын хугацаатай хэрэглээд өгье гэж хэлж яриад банкнаас хадгаламжийн зээл хийлгэж авсан. Тохирсон хугацаа дууссан боловч мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Мөн утсаар залгахаар утсаа авахгүй надруу ярихгүй оршин суугаа газарт нь очиход хаяг дээрээ байхгүй Улаанбаатар хотод очиж уулзах гээд чадаагүй. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй хаяг нь тодорхойгүй, хаашаа нүүсэн нь мэдэгдэхгүй байгаа тул Б.Гүнрэгчүлтэмийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Нармандах нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Гүнрэгчүлтэмийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Б.Гүнрэгчүлтэм нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч Т.Нармандахын хүсэлт, Хаан банкны 2015 оны 05 сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтын хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Б.Гүнрэгчүлтэм нь 3000000 /гурван сая/ төгрөгийг хүсэлт гаргагч Т.Нармандахаас зээлж аваад буцаан төлөхгүй, оршин сууж байсан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо согоотын 20-1126 тоот хаягт нь очиход байхгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй байх тул иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох уо66112830 регистрийн дугаартай Баасанжавын Гүнрэгчүлтэмийг эрэн сурвалжилж , хаягийг тогтоолгохыг хүссэн Т.Нармандахын хүсэлтийн шаардлагыг хангаж, эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэхийг  Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Б.Гүнрэгчүлтэм нь Төв аймгийн Баянцогт суманд оршин сууж болзошгүй гэх. /утас: 89019931, 982022836, 99182836/, охиных нь утас 91222474, эхнэр нь 89119931, хүү Г.Мөнхбүрэн /ис88040812/ утас: 80011212

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УО66112830 регистрийн дугаартай Дугант овогт Баасанжавын Гүнрэгчүлтэмийг  эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дугант овогт Баасанжавын Гүнрэгчүлтэмийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ХИШИГДЭЛГЭР