Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

   2021       01           11                                  2021/ШЦТ/58

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Түмэннаст, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,  

иргэдийн төлөөлөгч Э.Хулан,                        

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т.О, 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Б*** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *** тоот хаалганы үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Мтэй харанхуй шөнө хүүхдээ хаяад алга боллоо гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар нуруу хэсэгт хутгалж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдөр хөдөөнөөс ирээд 2 хонож байсан. Манай нөхөр Гачууртад ажиллаж байгаад ирсэн байсан. Тухайн өдөр нөхөр бид 2 гадуур гарах ажилтай байсан. Манай нөхөр найзынхаа ажил руу монтаж тавина гээд явсан. Манай нөхөр нэлээд удаж байгаад согтуу над руу залгаад одоо очлоо гэж байсан. Тэгээд ирэхдээ пиво авч ирсэн. Тухайн авчирсан пивийг уусан. Манай найзынх тэр байрны 1 давхарт байдаг. Манай найз 1 давхарт утсаа орхисон байна гээд бид 2 хамтдаа утсыг нь авч ирэх хооронд, манай нөхөр намайг 2, 3 цаг хэлэхгүй алга боллоо гээд уурлаж байсан. Тэгээд манай нөхрийн найз нь ирсэн. Найз нь ирээд нэг мөсөн тасарч унатал нь уулгаад унтуулъя гэж хэлээд дахиад 1 пиво авч ирсэн. Тухайн пивийг ууж байгаад муудалцаж эхэлсэн. Нөхөр маань манай гэр бүлийнхнийг доромжилсон. Тэгээд би өөрөөр яриулж байгаад манайхан угаасаа тийм, танайхан гоё гэж хэлсэн чинь уурлаад намайг үстээд авсан. Тухайн нөхцөл байдалд Х нөхөр бид хоёрыг салгаад манай нөхөр рүү уурласан. Эмэгтэй хүнийг үстэж цохилоо гэж уурласан. Тэгээд Хманай нөхөр 2 муудалцсан. Манай нөхөр Х-г цохиод авсан. Тэр хооронд би өөрийнхөө үсийг янзлаад байж байсан. Х-г заамдаж чирээд гэрээс нь гарч байсан. Намайг ардаас нь гараад харахад Х-н хоолойг нь боосон байдалтай байсан. Бид хоёрын хэрүүл, маргаанаас болоод найзад маань янз бүрийн зүйл болох вий гэж би маш их айсан. Болиулах санаатай ямар ч байсан цагдаа дуудъя гэж бодоод гэртээ орсон. Буцаад гэрт нь ороход утасны цэнэг дуусаад унтарчихсан байсан. Тэгээд шүүгээн дээр хутга харагдаж байсан. Тухайн хутгаар нөхрөө айлгая гэж бодоод хутгыг авсан. Тэгээд ардаас нь 1 удаа хутгалсан. Тэгээд Мтэй хутгаа булаацалдаж эхэлсэн. Хутга булаацалдаж байх үедээ санамсаргүйгээр гар, хөлд нь зүссэн байсан. Тэгээд хажуу айлын хүн гарч ирээд бид хэдийг бүгдийг нь салгасан. Тухайн үед би хэвлийд хутгалснаа мэдээгүй байсан. Үүнийг нь хүн хараад чи 2, 3 удаа хутгалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нуруу руу нь 2, 3 удаа хутгалсан байх гэж бодоод Х-н утсаар түргэн тусламж, цагдаа дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэв

Хохирогч Б.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие тухайн үйл явдал болохоос өмнө найзтайгаа хамт согтууруулах ундаа нилээдгүй хэмжээнд хэрэглэсэн байсан ба О, Хнарын хамт дахин согтууруулах ундаа ууж хэрэглэсэн байсан тул өөрийн хууль бус үйлдлээ хянан боломжгүй нөхцөл байдалтай байсан. ...Нэгэнт бодит байдал ийм байх тул миний бие Ог шууд буруутгаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцэхгүй гэж бодож, ямар нэгэн гомдол санал байхгүй болохоо үүгээр бүрэн дүүрэн илэрхийлж байна. Миний үйлдлийг таслан зогсоохын тулд буюу өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдлийг эсрэг хийсэн Оы гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгээд би согтуу байсан яг ямар зан авир гаргаснаа санахгүй байна, тасарчихсан байсан би тэднийд байхдаа найз Цыг дуудаж байснаа санаж байна. Би тэднийд гаднаас орохдоо хүнсний дэлгүүрээс 2 ширхэг хүрэн саатай пиво авч ороод эхнэр О, эхнэрийн найз Х, найз Ц бид 4 хувааж ууж байсан. Би хэнтэй муудалцсанаа санахгүй байна тасарчихсан. Миний зүүн талын далны доод хэсэг, зүүн тохойн дээр хутгалсан, манай эхнэр Т.О хутгаар 2 удаа хутгалсан байна. Би эхнэртэйгээ юунаас болж маргалдсан талаар одоо санахгүй байна. Би эхнэрээ цохиж зодсоноо бас санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22/,

Гэрч Б.Хмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед М манай найзыг үсдэж дараад толгой руу нь цохиод байхаар нь би тэр хоёр дээр очоод найзыгаа салгаж авсан мөн М-г нөгөө найз нь салгаж авсан...Тэгэхээр нь би М-г ууртай байсан учраас чи муу гээд яваад очих гэтэл манай найз О миний урдаас би нөхрийгөө хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн...хэзээ вэ гэж асуугаад М-г хартал нуруу хэсэгт нь цамцны гадна жоохон цус гарчихсан байхаар нь цамцыг нь сөхөөд үзтэл нуруу хэсэгт нь бага зэрэг юмаар урчихсан юм шиг зүсэгдсэн шарх байсан...Надад одоогоор бэртэж гэмтсэн зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Х.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр ууж байсан пиво дуусаад миний авч ирсэн пивыг ууж байтал гэнэт тэр гурав хоорондоо маргалдаж эхэлсэн. М рүү О, Хаа нар дайраад байсан. Тэгэхээр нь би салгаж байтал хажуу айлын нэг залуу цуг ирж салгалцсан. Тэр залуу М-г хараад хутгалчихсан байна гэж хэлэхээр нь М-г хартал нуруу хэсэгтээ хутгалуулчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,

Яллагдагч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ: “... 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө манай нөхөр М гаднаас архи уучихсан, 2.5 литрийн 1 ширхэг Сэнгүр, 1 ширхэг Нийслэл пиво барьчихсан Х-аагийн гэрт орж ирсэн. Тэгээд Х-аа, М бид гурав өнөөх пивоо хувааж уучхаад байж байтал Х-аа хуучин байсан байрандаа гар утсаа цэнэглээд орхичихсон байна гээд Х-аа бид хоёр Х-аагийн хуучин амьдарч байсан байр руу орж, гар утсыг нь авчхаад иргээд Хаагийн гэрт ороод иртэл манай нөхөр М байрны гадаа ганцаараа гарчихсан байж байхаар нь яваад очтол М надад харанхуй шөнө хэл үггүй хүүхдээ хаяад алга боллоо гээд агсам тавьж хардаад, би танай найз Хаагийн гэр хонохгүй гээд өөрийнхөө Ц гэх найз руугаа утсаар залгаад намайг ирж ав гээд байсан ... тэгэхээр нь би тэр гурвын араас нь гартал М Х-ааг доороо хийчихсэн цохиж байсан. Гэхдээ би тухайн үед М-г араас нь харж байсан болохоор Х-аагийн хаашаа нь цохисныг хараагүй. Тэгээд би М-г Х-аагаас салгах гээд дийлэхгүй болохоор нь цагдаа дуудах гэж гэр рүү буцаж ортол миний гар утасны цэнэг дуусчихсан байсан. Энэ үед хоолны шүүгээн дээр шар иштэй хутга байж байхаар нь би тэр хутгыг барьж аваад өнөөх хутгаараа М-г айлгах санаатай орцонд Хааг зодож байгаа М дээр явж очоод өнөөх гартаа барьсан байсан хутгаараа М-н нурууны хойд хэсэгт удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12078 дугаартай дүгнэлт:

  1. Б.М-н биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 117/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 56/ зэрэг болно.

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *** тоот хаалганы үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.М-тэй харанхуй шөнө хүүхдээ хаяад алга боллоо гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар нуруу хэсэгт хутгалж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.М-н: “...Тэгээд би согтуу байсан яг ямар зан авир гаргаснаа санахгүй байна, тасарчихсан байсан би тэднийд байхдаа найз Ц-ыг дуудаж байснаа санаж байна. Би тэднийд гаднаас орохдоо хүнсний дэлгүүрээс 2 ширхэг хүрэн саатай пиво авч ороод эхнэр О, эхнэрийн найз Х, найз Ц бид 4 хувааж ууж байсан. Би хэнтэй муудалцсанаа санахгүй байна тасарчихсан. Миний зүүн талын далны доод хэсэг, зүүн тохойн дээр хутгалсан, манай эхнэр Т.О хутгаар 2 удаа хутгалсан байна. Би эхнэртэйгээ юунаас болж маргалдсан талаар одоо санахгүй байна.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Х-н: “...Тэр үед М манай найзыг үсдэж дараад толгой руу нь цохиод байхаар нь би тэр хоёр дээр очоод найзыгаа салгаж авсан мөн М-г нөгөө найз нь салгаж авсан...Тэгэхээр нь би М-г ууртай байсан учраас чи муу гээд яваад очих гэтэл манай найз О миний урдаас би нөхрийгөө хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн...хэзээ вэ гэж асуугаад М-г хартал нуруу хэсэгт нь цамцны гадна жоохон цус гарчихсан байхаар нь цамцыг нь сөхөөд үзтэл нуруу хэсэгт нь бага зэрэг юмаар урчихсан юм шиг зүсэгдсэн шарх байсан...Надад одоогоор бэртэж гэмтсэн зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Ц-ын: “...тэр ууж байсан пиво дуусаад миний авч ирсэн пивыг ууж байтал гэнэт тэр гурав хоорондоо маргалдаж эхэлсэн. М рүү О, Хаа нар дайраад байсан. Тэгэхээр нь би салгаж байтал хажуу айлын нэг залуу цуг ирж салгалцсан. Тэр залуу М-г хараад хутгалчихсан байна гэж хэлэхээр нь М-г хартал нуруу хэсэгтээ хутгалуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Намнансүрэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь өөртөө буюу бусдын амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн тул аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж түүнийг гэм буруугүй гэж мэтгэлцсэн ба шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.О нь хохирогчийн араас хутгалсан ба цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх үүсгэсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй гэж үзсэн болно.

Прокуророос шүүгдэгч Т.О-ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар нуруу хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.О-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч М.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Оы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, хохирогч хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Ог зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Т.Од 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, Т.О нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                 М.ТҮМЭННАСТ

 

                                                                                             Г.ХАТАНЦЭЦЭГ