Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р баг, Элгэн гэх газар нутаглах, Төгрөг овогт Лувсанбалдангийн Ганзайдулам /ЗГ64051501/-ын Р.Ваанчиг  /ЗГ62052114/-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Ганзайдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Ганзайдулам шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн иргэн Р.Ваанчигтай 1987онд анх танилцаж, 1987 оны 3 сараас  2017 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл хамт амьдарч 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд бага охин В.Банзрагч нь 2000 оны 07 сарын 24-ний өдөр төрсөн ба одоо Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид сурдаг. Аав Р.Ваанчиг нь 2017 оны 01 сарын 31-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин В.Банзрагчид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй учир боломжгүй болоод байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1987 оны 3 сараас 2017 оны 01 сарын 31-нийг хүртэл Р.Ваанчигтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Л.Ганзайдулам нь Р.Ваанчигтай хамтран амьдарч байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

 

  1. №0000956815 дугаартай 2000 оны 08 сарын 24-ний өдөр төрсөн Ваанчигийн Банзрагчийн төрсний гэрчилгээний хуулбар
  2. №0000144921/Г-02 дугаартай Р.Ваанчигийн нас барсны гэрчилгээний гэрчилгээний хуулбар
  3. Дундговь айгийн Гурвансайхан сумын Элгэн багийн Засаг даргын 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 34 дугаар тодорхойлолт,
  4. Дундговь аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 4/169 дугаар лавлаагаа
  5. Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 13 сарын 13-ны өдрийн 005/000002 дугаартай Р.Ваанчигийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 
  6. Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 13 сарын 13-ны өдрийн 005/000001 дугаартай Л.Ганзайдуламын иргэний үнэмлэхийн лавлагаа
  7. Гэрч Ц.Алтангэрэл, М.Банзрагч, С.Нарангэрэл нарын мэдүүлэг

 

Хүсэлт гаргагч Л.Ганзайдулам, Р.Ваанчиг нар нь гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 5 хүүхэд төрсөн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг, 6, 11-13, 27-31-р хуудсанд авагдсан Дундговь айгийн Гурвансайхан сумын Элгэн багийн Засаг даргын 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 34 дугаар тодорхойлолт, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 сарын 24-ны өдрийн  тодорхойлолт, 005/000001, 005/000002 дугаартай Л.Ганзайдулам, Р.Ваанчиг нарын иргэний үнэмлэхний лавлагаа, В.Дуламрагчаа, В.Лхагвасүрэн, В.Үдэл, В.Совд, В.Банзрагч нарын төрөлт бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх тул Л.Ганзайдуламын хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Лувсанбалдангийн Ганзайдулам, Равдандоржийн Ваанчиг нарыг 1987 оны 3 сараас 2017 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР