Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 60

 

2021.01.11                                  2021/ШЦТ/060

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Т, 2001 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / /,

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд *** аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд *** тоот гэртээ болон өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт 3.5558 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хавар цэрэгт явж ирээд ажил хөдөлмөр хийж зөв хүн болж, ээжийгээ харж хандах болно. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т *** аймаг руу 2020 оны 08 дугаар сарын сүүлээр “ТҮЦ” буулгадаг машин бариад явсан. Тэр үедээ өвс түүж ирсэн гэж надад хэлж байсан. Ийм зүйл байдаг юм байна гээд надад үзүүлээд тэгээд хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Т-н *** байрлах “***” дэлгүүр дээр очиж уулзаад 00 цаг хүртэл ажил тарахыг нь хүлээгээд хамт байсан. Тэгээд түүний ажил тарахаар нь гадаа сааданд хэдэн пиво ууж байгаад Сансарт байдаг гэрт орж хоносон. Маргааш нь буюу 8 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт гэрээс нь гараад Т-н ажлын гадаа сууж байхад Т-н найз Т ирээд надад төрсөн өдрийн мэнд хүргэж пиво авч уугаад 12 цагийн үед гэр рүүгээ харих гээд Сансраар доошоо уруудаад 31 дүгээр байрны хажууд явж байтал 2 цагдаа дуудсан. Яваад очсон миний биеийн байцаалтыг шалгана гээд цагдаагийн хэсэг дээр очсон. Тэгэхэд Тгийн үүрч явсан үүргэвчнээс гялгар уутанд боосон ногоон өнгийн өвс шиг зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...зан аашны хувь сэргэлэн цовоо, 10 10 жилийн сургуульд сурч байхдаа анги хамт олноо манлайлж явдаг, сайн хүүхэд байсан. Том өолж ирээд л тодорхой зорилгогүй сонин байгаад байдаг болчихсон. Би Т-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байхыг хараагүй. Хар тамхины талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Т найз нөхдийн хүрээлэл муу хүмүүстэй нөхөрласнөөс болж хар тамхи хэрэглэсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

Яллагдагч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр анх удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн. Өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Хэргийг минь хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Би хэргээ шийдвэрлүүлчихээд цэргийн алба хаана гэсэн бодолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4713 дугаартай дугаартай дүгнэлт:

1. 2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн Т , Х.Т  гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Л.Т // гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт  /хх-ийн 60-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4712 дугаартай дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд дээжүүд нь тэнцэнэ.

2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “Avion гэсэн бичиглэл бүхий шүдэнзний хайрцаганд хийсэн гялгар ууттай 2ш ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

6. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

5. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.3005 грамм, 0.2553 грамм байсан ба ургамал мэт зүйл тус бүрээс 0.1 граммыг шинжилгээнд зарцуулав. гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт  /хх-ийн 65-67/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 15/,  2020 оны 08 дугаар сарын 27-ны 80 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 17-18/, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 28-31/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 103, 107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд *** аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд *** тоот гэртээ болон өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт 3.5558 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь

Гэрч Х.Тгийн: “...Т *** аймаг руу 2020 оны 08 дугаар сарын сүүлээр “ТҮЦ” буулгадаг машин бариад явсан. Тэр үедээ өвс түүж ирсэн гэж надад хэлж байсан. Ийм зүйл байдаг юм байна гээд надад үзүүлээд тэгээд хамт хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Тийн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Т-н *** байрлах “***” дэлгүүр дээр очиж уулзаад 00 цаг хүртэл ажил тарахыг нь хүлээгээд хамт байсан. Тэгээд түүний ажил тарахаар нь гадаа сааданд хэдэн пиво ууж байгаад Сансарт байдаг гэрт орж хоносон. Маргааш нь буюу 8 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт гэрээс нь гараад Т-н ажлын гадаа сууж байхад Т-н найз Т ирээд надад төрсөн өдрийн мэнд хүргэж пиво авч уугаад 12 цагийн үед гэр рүүгээ харих гээд Сансраар доошоо уруудаад 31 дүгээр байрны хажууд явж байтал 2 цагдаа дуудсан. Яваад очсон миний биеийн байцаалтыг шалгана гээд цагдаагийн хэсэг дээр очсон. Тэгэхэд Тгийн үүрч явсан үүргэвчнээс гялгар уутанд боосон ногоон өнгийн өвс шиг зүйл гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4713,  2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4712 дугаартай дугаартай дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл болон шүүгдэгч нарын өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Тг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Тд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэж хянан харгалзаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Тг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь 17 /арван долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ШИНЭБАЯР