| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0064/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 61
105/2021/0064/Эс
2021.01.11 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Г.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Т, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай гэх, урьд 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулсан,
- 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
- 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 109 дүгээр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ү.Н-г “машины сигнал дарж цочоолоо” гэх үл ялиг зүйлээр шалтаглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, цохин эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын зүүн тал, зүүн бугуйн дотор талд цус хуралт, ууцны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ү.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надтай амьдрах 9 жилийн хугацааны 5 жил тогтмол зоддог байсан. Намайг хий хоосон хардаад утас шалган дарамталж зоддог байсан. Би нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй байж байгаад 2016 онд нэг удаа хандаж байсан. 2019 онд манай охин С төрсний дараагаас намайг дахин дарамталж эхэлсэн. Мөн хэл амаар доромжилж харгис догшин харьцдаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим нөхөр бид хоёр гаднаас хашаа руу машинтайгаа орсон. Тэгээд би санаандгүй сигнал дарчихсан чинь “чи янхан, банзал минь намайг цочоогоод хаячихлаа, нохойг сигнадаж цочоодог юм, би нохой байна уу гэж хэлэн хорвоо дэлхийн бүх хараалын муу муухай үгийг хамж шимж намайг доромжилсон. Тэгэхээр нь би юун сүртэй юм чи гэж хэлтэл гэрт ороод миний толгой руу гараараа олон удаа чичиж цохиж байсан. Тэгэхээр нь би айгаад цагдаа дуудлаа гэж хэлтэл миний хамар руу нэг удаа гараараа цохиод, шанаа руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23/,
Яллагдагч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би Ү.Нын хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо бид хоорондооо ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12885 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ү.Н-г “машины сигнал дарж цочоолоо” гэх үл ялиг зүйлээр шалтаглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, цохин эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын зүүн тал, зүүн бугуйн дотор талд цус хуралт, ууцны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Ү.Нын: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим нөхөр бид хоёр гаднаас хашаа руу машинтайгаа орсон. Тэгээд би санаандгүй сигнал дарчихсан чинь “чи янхан, банзал минь намайг цочоогоод хаячихлаа, нохойг сигнадаж цочоодог юм, би нохой байна уу гэж хэлэн хорвоо дэлхийн бүх хараалын муу муухай үгийг хамж шимж намайг доромжилсон. Тэгэхээр нь би юун сүртэй юм чи гэж хэлтэл гэрт ороод миний толгой руу гараараа олон удаа чичиж цохиж байсан. Тэгэхээр нь би айгаад цагдаа дуудлаа гэж хэлтэл миний хамар руу нэг удаа гараараа цохиод, шанаа руу нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Тыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ү.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Г.Тт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Тыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Тт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Т нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР