Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

   2021        01            12                             2021/ШЦТ/66

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1998 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1064 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, / /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” гэх газраас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэсэн, Улмаар мөн өдөр *** худалдааны төвийн орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин 0.4858 грамм делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрийнхээ ойролцоо хойд гудамжнаас мансууруулах өвс нэг атгыг түүсэн. Тэгээд тэрийгээ хантаазны халаасанд хийгээд Сансар ороод 7 дугаар хорооны тэнд гадаа саванд нөгөө түүсэн өвсөө хийгээд газ шахаад тэрийгээ аяга руу хийсэн. Тэрийгээ ууршуулаад шавар болгоод тугалган цаасан дээр тавиад нэг сорж хэрэглэсэн...Би интернет орчноос мэдэж хараад түүсэн би 2019 оны 02 дугаар сарын үед Сансараас бас шавар хийж хэрэглэсэн. Тэгээд цагдаад баригдаад шүүхээр ороод нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хамгийн том хүүхэд байгаа юм...өмнө нь бас хэрэглээд цагдаад баригдаад шүүхээр ороод тэнсэн ял авч байсан дахин мансууруулах бодис хэрэглээд баригдах үед нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...даруухан гэртээ дүү нараа хараал байж байдаг хүний үгэнд их сайн дуулгавартай хүүхэд байгаа юм. Их нийтэч гэртээ хоолоо хийгээд байж байдаг. Өмнө нь 2019 онд манай хүүхэд мансууруулах бодис хэрэглээд цагдаад баригдаад би мөн ирж мэдүүлэг өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уг тогтоолтой уншиж танилцлаа, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5702 дугаартай дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Н Ц ” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Н Ц ” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрч байна.

3.  Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5701 дугаартай дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан хар ногоон өнгөтэй зүйлээр бохирлогдсон цагаан алаг өнгөтэй асаагуур тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан хар ногоон өнгөтэй зүйлээр бохирлогдсон цагаан алаг өнгөтэй асаагуур тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

3.4. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол  НҮБ-ийн, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. гэх дүгнэлт /хх-ийн 25/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1068 дугаартай дүгнэлт:

  1. ******* нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. ******* нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.
  3. ******* дээрх эмгэг олдмол сэтгэцийн эмгэг болно.
  4. ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. ******* гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан.
  6. ******* нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  7. *******од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  8. ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 31/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зцргийн үзүүлэлт /хх-ийн 5-6/, хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаартай тогтоол /хх-ийн 8/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, гэрлэт бүртгэгдээгүй тухай лавлагаа /хх-ийн 49/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 51/ шийтгэх тогтоолын хуулбар /55-58/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” гэх газраас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэсэн, Улмаар мөн өдөр *** худалдааны төвийн орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин 0.4858 грамм делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь

Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5702, 5701, дугаартай дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-од эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1064 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба дээрх шийтгэх тогтоол биелүүлэх хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Иймд дээрх шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан зиплок түгжээтэй уутны хамт 0.7722 грамм “шавар”, №2 гэж дугаарласан цагаан цэнхэр өнгийн асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******-д урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1064 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-од 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ын урьд цагдан хоригдсон нийт 18 /арван найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан зиплок түгжээтэй уутны хамт 0.7722 грамм “шавар”, №2 гэж дугаарласан цагаан цэнхэр өнгийн асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР