| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00102/И |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 135
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Улмаар 1977 оноос 1994 он хүртэл мал маллаж байсан талаар архивын лавлагаа гаргуулсан юм.
Иймд Д.******* намайг 1977 оноос 1979 он хүртэл эцэг *******ийн хамт, 1980 оны 08-р сарын 15-нд *******гийн *******тэй гэр болж 1991 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан, мөн 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл ******* сумын Партизан Чойбалсан хувьцаат компанид мал маллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1977 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчин, 1992 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл ******* сумын Партизан Чойбалсан хувьцаат компанид мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Д.******* нь 1977 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчин, 1992 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл тус сумын Партизан Чойбалсан хувьцаат компанид тус тус мал маллаж байсан болох нь 1979 оны 10-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугаагүй хөдөлмөрийн дэвтэр, мөн 1981 оны 12-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугааргүй хөдөлмөрийн дэвтэр болон 1991 оны 12-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугааргүй хөдөлмөрийн дэвтрүүд, аймгийн архивын тасгийн 2017 оны 02-р сарын 01-ний өдрийн А/134 тоот лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан хувьцаат компани нь 79227 регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 16-ны өдөр бүртгэгдэж бүх гишүүдийн 1992 оны 02-р сарын 17-ны өдрийн хурлаар 3 хэсэг болон хуваагдаж үйл ажиллагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2017.02.02 өдрийн 36 тоот лавлагаагаар тогтоогджээ.
Хүсэлт гаргагч Д.*******г дээрх хугацаанд мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.*******, Р.*******, С.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сартуул овогт *******ийн *******г 1977 оны 03 дугаар сарын 02-ноос 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл ******* сумын Партизан Чойбалсан хувьцаат компанид тус тус мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ