| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00115/И |
| Дугаар | 136 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 136
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 1.610.220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* *******а нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 04 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2.5 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 сарын 01-нд дуусах боловч зээлдэгч Б.******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.*******аас өнөөдрийг хүртэл графикийн дагуу төлөх 1.460.285 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 138719 төгрөг, бусад гарсан зардал 11216 төгрөг, нийт 1.610.220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* суманд оршин суух Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баасан овогтой ******* нь сум хөгжүүлэх сангаас 2.5 сая төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 1.610.220 төгрөг байгаа. Энэ мөнгөө 2017 оны 10 сард группээ сунгуулахаараа бүрэн төлж барагдуулна. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотноо удаа дараа эмчилгээнд явсан. Үүний улмаас зээлийн төлөлтийг удаашруулсан гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* *******а нь иргэн Б.*******д холбогдуулан 1.610.220 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.610.220 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 40713 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Завхан аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 1.610.220 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.610.220 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Б.*******ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 20356 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ