Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

2021          01              19                           2021/ШЦТ/99

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,                           

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0021 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Г, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404-7 тоотод оршин суух хаягтай гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404 дүгээр байрны 7 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Туулыг “ажлаасаа хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр 2 шил архи уугаад нэлээд согтолттой байсан. Тэгээд эхнэртээ гар хүрсэн байсан” гэв.

Хохирогч Х.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би эмнэлэг дээрээ жижүүртэй хоносон ба 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт ажлаасаа буусан. Манай эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс байсан бөгөөд PCR шинжилгээний хариуг аваад хүнд өгөх гээд 2 цаг орёим хүлээсэн. Тэр хугацаанд манай нөхөр Г над руу яриад чи хаашаа явчихваа гэсэн. Тэгэхээр нь би хүнд шинжилгээний хариу өгөх гээд байж байна гэж хэлээд хүлээж байгаад нөгөө хүндээ шинжилгээний хариуг өгөөд гэртээ харьсан. Намайг гэртээ харихад Г нь архи ууссан маш их сонголттой, хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Манай гэрт манай аав Халтар амьдардаг ба манай аав нь асаргаанд байдаг хүн. Намайг гэртээ орж ирэхэд манай аав хивсэн дээр шээсэн байсан тул манай нөхөр шээсийг нь цэвэрлээч гэсэн. Тэгэхээр нь ариун цэврийн өрөө ороод хувинд ус хийгээд вок аваад гарах гэж байхад манай нөхөр Г хойноос орж ирээд юм яриад байхаар нь би түлхээд чи ер нь яасан гэж архи ууж байгаа юм гээд нэг түлхэхэд унасан. Г босоод ирэхээр нь би дахиж түлхэж унагаасан. Манай нөхөр дахиад босоод ирэхээр нь би маажаад авсан чинь Г зөрүүлээд намайг цохиод авсан. Г нь тухайн үед намайг нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Тухайн үедээ би болиаочээ гэсээр байгаад болиулсан ба намайг зодохоо болихоор нь хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Би тэндээсээ зугтаагаад эгч Цэрмаагийн гэрт нь очиж хоносон. Тэгээд дү Цэлмэг, ах Оргил-Эрдэнэ нартай хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хэвтэн эмчлэгдэж байгаад байсан. Миний нүүр тэр чигтээ хавдсан, хамар хугарсан, шүд гэмтсэн, толгой хаграсан. Миний нүүр болон толгой хэсэгт их хэмжээний гэмтэл учирсан. Тухайн үед ариун цэврийн өрөөнд зодуулсан ба ариун цэврийн өрөөний шал, хана нь плита байсан тул намайг цохихоор нь би хавсраад плита мөргөөд байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13/,

Гэрч Д.Цэлмэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд манай гэрт манай ээж Болормаагийн төрсөн дүү болох Туул нь нөхөр Гд зодуулсан байдалтай орж ирсэн. Тухайн үед манай эгчийн хоёр нүд хавдаж хавагнасанн, хөхөрсөн байсан ба хамар нь зүүн тийш далийсан, хоёр үүдэн шүд нь хөдөлж, нэг шүд нь хугарсан, цустайгаа холилдсон манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь цусыг нь тогтоох гээд 1 цаг орчим хүйтэн жин тавьсан чинь цус нь тогтохгүй байхаар нь толгойг нь харахад манай эгчийн толгойны хуйх нь 2 хэсэгтээ язарсан байсан. Тэгэхээр нь болсон үйл явдлын талаар асуухад Г нь манай эгчийг архи уусан байхдаа жижүүрээс буугаад хурдан ирсэнгүй гэх шалтгаанаар зодсон гэж хэлсэн. Туул эгч болон Г ах нар нь Солонгос улсад амьдарч байсан ба тэнд байхад нь Г ах манай эгчийг зодож байсан гэсэн. Халтарын Туул гэдэг. Ааш зангийн хувьд тайван дөлгөөн, дуу багатай хүн. Харин Г нь ааш зангийн хувьд миний бодлоор бага зэргийн ууртай хүн шиг байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Насанд хүрээгүй гэрч Г.Энх-Үйлст мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж Туул болон аав Г хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр нойл ороод хоорондоо зодолдсон. Тэрнээс хойш болсон явдлын талаар мэдэхгүй байна. Ер нь бол хоорондоо муудалцаж зодолддог. Гэхдээ тийм ч их хэрэлдэж зодолдоод байдаггүй. Тухайн үед манай ээжийн чихнээс цус гараад нүд нь хавдаад, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Би ариун цэврийн өрөөндөө орж харсан. Намайг орж харахад газраар болон ханаар цус болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Яллагдагч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 404 дүгээр байрны 7 тоотод байрлах гэртээ ганцаараа архи уусан. Би архи ууж байхад манай эхнэр ажлаа тараад гэртээ ирсэн. Манай эхнэр гэртээ ирээд намайг архи уусан гээд жаахан загнасан юм шиг байсан. Тэгэхээр нь би уурлаад эхнэрээ зодчихсон байсан. Би эхнэртэйгээ муудалцаж байснаа санаж байна. Харин зодож байсан эсэхээ сайн санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13381 дугаартай дүгнэлт:

  1. Х.Туулын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, хамрын ясны зүүн хажуу хан болон таславчийн хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, эрүү, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн хацрын заалан эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404 дүгээр байрны 7 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Туулыг “ажлаасаа хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Х.Туулын: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би эмнэлэг дээрээ жижүүртэй хоносон ба 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт ажлаасаа буусан. Манай эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс байсан бөгөөд PCR шинжилгээний хариуг аваад хүнд өгөх гээд 2 цаг орёим хүлээсэн. Тэр хугацаанд манай нөхөр Г над руу яриад чи хаашаа явчихваа гэсэн. Тэгэхээр нь би хүнд шинжилгээний хариу өгөх гээд байж байна гэж хэлээд хүлээж байгаад нөгөө хүндээ шинжилгээний хариуг өгөөд гэртээ харьсан. Намайг гэртээ харихад Г нь архи ууссан маш их сонголттой, хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Манай гэрт манай аав Халтар амьдардаг ба манай аав нь асаргаанд байдаг хүн. Намайг гэртээ орж ирэхэд манай аав хивсэн дээр шээсэн байсан тул манай нөхөр шээсийг нь цэвэрлээч гэсэн. Тэгэхээр нь ариун цэврийн өрөө ороод хувинд ус хийгээд вок аваад гарах гэж байхад манай нөхөр Г хойноос орж ирээд юм яриад байхаар нь би түлхээд чи ер нь яасан гэж архи ууж байгаа юм гээд нэг түлхэхэд унасан. Г босоод ирэхээр нь би дахиж түлхэж унагаасан. Манай нөхөр дахиад босоод ирэхээр нь би маажаад авсан чинь Г зөрүүлээд намайг цохиод авсан. Г нь тухайн үед намайг нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Тухайн үедээ би болиочээ гэсээр байгаад болиулсан ба намайг зодохоо болихоор нь хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Би тэндээсээ зугтаагаад эгч Цэрмаагийн гэрт нь очиж хоносон. Тэгээд дүү Цэлмэг, ах Оргил-Эрдэнэ нартай хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хэвтэн эмчлэгдэж байгаад байсан. Миний нүүр тэр чигтээ хавдсан, хамар хугарсан, шүд гэмтсэн, толгой хаграсан. Миний нүүр болон толгой хэсэгт их хэмжээний гэмтэл учирсан. Тухайн үед ариун цэврийн өрөөнд зодуулсан ба ариун цэврийн өрөөний шал, хана нь плита байсан тул намайг цохихоор нь би хавсраад плита мөргөөд байсан...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ш.Самданд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Гг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Туул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Гд хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Гг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Гд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР