Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 138

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч П.*******, хариуцагч О.*******  нарыг оролцуулан хийж П.*******ын нэхэмжлэлтэй О.*******д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.******* миний бие 2005 онд ын *******тай танилцаж 2007 онд албан ёсны гэр бүл болцгоосон.

Миний том хүү Ш. 2006 онд төрсөн, охин Ш. 2010 онд төрсөн, бага хүү Ш.******* 2012 онд төрсөн. 2007 онд гэр бүл болж Завхан аймгийн ******* суманд мал маллаж, амьдарч байгаад 2013 онд гэр бүлээрээ аймаг руу шилжин суурьшсан. аймгийн сумын төвд амьдарч байхдаа гэх айлын малыг хөлсөөр маллаж хөдөө ганцаараа амьдарч байсан. Хөдөө мал маллаж байх хугацаандаа сард гэртээ ганц нэг хоногоор очдог байсан тэр үед манай эхнэр болох ******* нь өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болж ааш авир нь өөрчлөгдөж гэр бүл хэрүүлтэй болсон. 2013 оны 12-р сард гэртээ очиход том хүү аар миний хувцасыг өгүүлж намайг хөөсөн тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2013 оны 04-р сард гэрээ барьж засч өгчөөд явсан. Тэрнээс хойш гэр бүлтэйгээ уулзалдаагүй, хүүхдүүдийнхээ сургийг хүнээс сонсоод Эрдэнэт хотод би ажил хийдэг байсан. 2016 оны 02-р сард т амьдардаг манай авга талын хамаатан нь надад хэлэхдээ танай том хүү нь аймгийн суманд гэх айлд мал маллаж, хар бор ажил хийж байна гэж хэлсэн. Тэгээд би авга ах болох той хамт 2016.03.20-нд гэх айлд очиж том хүү болох ыг авъя гэтэл 700.000 төгрөг өгөөд аваад яв гэхээр нь мөнгө төгрөг өгч чадахгүй хуулийн байгууллагад хандаж байгаад хүүгээ авна гэж байж хүүхдээ авч явсан. Тэрнээс хойш том хүү тай хамт Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багт гэр барьж амьдарч байна.

Эхнэр болох ******* нь өөр нөхөртэй болж 2 хүүхэд гаргаж Завхан аймгийн ******* суманд одоогоор амьдарч байна. *******гийн шинэ нөхөр миний охин , бага хүү ******* хоёрт ширүүн ханддаг, зодож загнах нь их болсон. Мөн тэднийх амьдрал тааруу тул бидний гэрлэлтийг цуцлаж 3 хүүхдийг минь миний асрамжинд үлдээж, *******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын баг ийн хуучин хэсэг тоотод түр оршин суух иргэн овгийн ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие 2002 онд 8-р анги төгсөөд Эрдэнэт хотод амьдарсан. Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байхдаа Пүрэвээгийн *******тай танилцаж 2007 онд айл болж амьдарсан. Энэ хугацаанд бид хоёрын дундаас 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. П.******* нь үргэлж хардаж зодож гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд амьдарч сэтгэл зүйн хувьд маш их зовж байсан ба 2014 онд биднийг орихж явсан. Олон өнчин хүүхэд өсгөж өндийлгөхөд хүнд байсан бага хүү Эрхэмбаяр тэр үед дөнгөж олдож үлдсэн. Би нөхөр *******ын доромжлол хүчирхийллийг дааж тэвчих арга байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү Том хүү Ш. 13 настай, охин Ш. 7 настай, бага хүү Ш.санчир 5 настай, Эдгээр хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч үлдэх саналтай байна. Нөхөр *******аас 3 хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч: П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* надтай нэг  удаа л утсаар ярьсан. Хүүхдүүдээ улирал улирлаар авч байх уу? гэж надаас асууж байсан. Хүүхдүүдээ нүүдлийн шувуу шиг зөөгөөд байх боломжгүй гэж үзэж байна. Би уг нь бага хүүхдээ ээж дээр нь үлдээгээд 2 том хүүхдээ би өөр дээрээ авъя гэж бодсон юм. Гэтэл ээжийнхээ асрамжид үлдэнэ гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Тиймээс ээж дээр нь үлдээе гэж бодож байна. Одоогоор би том хүү тайгаа амьдарч байгаа гэв.

Хариуцагч: О.*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо өөр нөхөртэй болсон. Би *******тай нэг нэгнээсээ мөнгө төгрөг нэхэмжлээд яахав. Хүүхдүүдээ улирал улирлаар нь ээлжлээд авч байя. Хүүхдүүд нэг тал дээрээ удаан байх их өрөвдөлтэй юм байна лээ. Манай охин аавуудын баяраар аавыгаа зур гэсэн чинь цагаан цаас хураалгасан байсан. Яагаад аавыгаа зураагүй юм бэ гэхэд  надад аав байхгүй гэж хэлсэн байсан. Би хүүгээ чи миний хажууд байх  ёстой гэж тулгаж шаардах эрх надад байхгүй. Аль болох газраа л амьдрах эрхтэй. Хүүхдийнхээ саналыг хүндэтгэж үзнэ. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч О.*******гаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч О.******* нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа “Би одоо өөр нөхөртэй болсон. Би *******тай нэг нэгнээсээ мөнгө төгрөг нэхэмжлээд яахав. Хүүхдүүдээ улирал улирлаар нь ээлжлээд авч байя. Хүүхдүүд нэг тал дээрээ удаан байх их өрөвдөлтэй юм байна лээ” гэжээ.   

Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 2013 оны 12-р сараас эхэлж тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаанд хэн хэнээс нь эвлэрэх санаачлага гаргаагүй, энэ хугацаанд хариуцагч О.******* нь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон, гэрлэгсэд өмнө нь хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарамж муутай байсан болох нь тэдний өөрсдийнх нь тайлбар болон гэрч Л.*******гийн “Ах нь энэ хоёрыг Эрдэнэтэд байр авч өгч айл орон болгож байсан юм. Гэтэл хоёулаа байраа зарчихаад хүрээд ирсэн тэгээд би 200 гаран бог мал тасдаж өгөөд нэг гэр барьж өгсөн тэгсэн *******д хүүхний талынхныг бараадаад малаа маллана гэж явсан чинь малаа юу ч үгүй болгочихоод ирсэн би *******аас малаа яагаад үгүй хийчихвээ гэж асуухаар юу ч дуугардаггүй юм байна лээ. Тэгээд дараа нь энэ 2 зүүн тийшээгээ ажил олж хийнэ гээд явсан сураг нь ******* айлын мал маллаж байна гэж сонсогдсон. Өнгөрсөн хавар над руу нэг хүн утсаар яриад *******ын нэг хүүхдийг айлд өгч ажил хийлгэж байгаа, 2 хүүхэд нь *******гийн эгч дээр байна гэхээр нь би хүнд хэлж байж тэр айлаас хүүгийнхээ том хүүг авчруулсан юм. *******гийн эгч дээр 2 хүүхэд нь байж байгаад дараа нь ******* өөрөө ирсэн гэсэн. ******* зүүн тийшээгээ ажил хийнэ гэж явахдаа нэг залуутай суугаад одоо 2 хүүхэд гаргачихсан байгаа юм байна лээ. Одоо энэ хоёр цаашид эвлэрээд хамт амьдарна гэж байхгүй болсон юм байна гэж би хувьдаа ойлгож байна. Миний хувьд *******тай нэг ч удаа уулзалдаагүй, надтай ч уулзаагүй.  *******ыг л хүүхдүүдийн хувь заяагаар тоглолоо гэж зэмлэдэг юм. Би энэ 2-ыг Эрдэнэтэд айл болгочихоод л хүрээд ирсэн болохоор Эрдэнэтэд ямархуу байсныг нь би мэдэхгүй харин Эрдэнэтээс байр орноо зарчихаад манайд нэг хэсэг байдаг байсан юм. Тэгэхэд л ******* ******* хоёр байнга л хоорондоо муудалцаад л нэг л таарч тохирохгүй байдаг байсан юм. Би тэгээд хэлдэг байсан юм. Та хоёр нэгэнт л гэр бүл болж хүүхдүүдийн эцэг эх болчихоод яах гэж ингэж муудалцаж байдаг юм бэ? бие биенийхээ эвийг олоод амьдарч болдоггүй юмуу гэж хэлдэг байсан юм. Би өөрөөр янз бүрийн юм ярьдаггүй байсан. Хоорондоо их л муудалцдаг байсныг нь би мэднэ түүнээс цохиж зодолддог байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна“ гэсэн мэдүүлэг,

гэрч П.ын “Энэ хоёр 2007 онд гэр бүл болсон юм. Тэгээд гэрлэснээс хойш байнга л хэрүүл зодоонтой байгаад байдаг байсан юм. *******г зодчихлоо гэж дуулддаг байсан, яг нүдээр үзэж байгаагүй л дээ. Тэгээд зүүн тийшээ шилжиж яваад тэнд бас таарч тохирохгүй байна гэж сонсогддог байсан юм. Тэгсэн ******* *******г 4 хүүхэдтэй нь хүний нутагт хаячихаад өөрөө алга болчихсон гэсэн. ******* одоо нэг залуутай хамт амьдарч байгаа дундаас нь нэг хүү гарсан одоо 4 сар гарантай юм. ******* аймгийн төвд байх айл байхгүй гээд манайд байгаа юм. Саяхан гарсан жоохон хүү нь унаж татаад бие нь муу байгаа, эмч нар хот яаралтай яв гэсэн нөхөр нь ч хотоос яаралтай ир гээд байгаа юм. Одоо энэ гэрлэлтийнхээ асуудлыг цэгцэлчихээд явах санаатай байгаа юм. ******* ******* хоёрын тухайд эргээд эвлэрээд амьдрах ямар ч боломжгүй болсон юм байна гэж би бодож байна. Яагаад гэхээр ******* өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болчихсон болохоор. *******гийн аав ээж нь нас барчихсан, ах эгч нар нь бүгд хөдөө амьдардаг одоо мал төллөөд хүн бүл зав муутай гээд ирэх боломжгүй байгаа юм “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэстэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 настай хүү Ш., 7 настай охин Ш. нарыг өмгөөлөгч байлцуулан гэрчээр асууж авсан бөгөөд Ш. “...би аавтайгаа цуг амьдрах хүсэлтэй байна“ гэж мэдүүлсэн, Ш. “...би ээжтэйгээ цуг амьдрах хүсэлтэй байна“ гэж мэдүүлжээ.

Хүү Ш.ыг эцэг П.*******ын асрамжид, охин Ш., хүү Ш.******* нарыг эх О.*******гийн асрамжид үлдээхийг гэрлэгсдийн хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгч П.*******ын “...Би уг нь бага хүүхдээ ээж дээр нь үлдээгээд 2 том хүүхдээ би өөр дээрээ авъя гэж бодсон юм. Гэтэл ээжийнхээ асрамжид үлдэнэ гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Тиймээс ээж дээр нь үлдээе гэж бодож байна. Одоогоор би том хүү тайгаа амьдарч байгаа “ гэсэн тайлбар, хариуцагч О.*******гийн “...Би хүүгээ чи миний хажууд байх  ёстой гэж тулгаж шаардах эрх надад байхгүй. Аль болох газраа л амьдрах эрхтэй. Хүүхдийнхээ саналыг хүндэтгэж үзнэ. Өөр хэлэх зүйлгүй “ гэсэн тайлбараар нотлогдож байна.  

Иймд Хүү Ш.ыг эцэг П.*******ын асрамжид, охин Ш., хүү Ш.******* нарыг эх О.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэстэй байна.

Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******, овгийн ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 06-р сарын 29-ний өдөр төрсөн хүү Ш.ыг түүний эцэг П.*******ын асрамжид, 2010 оны 02-р сарын 02-ны өдөр төрсөн охин Ш., 2012 оны 04-р сарын 19-ний өдөр төрсөн хүү Ш.******* нарыг тэдний эх О.гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 06-р сарын 29-ний өдөр төрсөн хүү Ш., 2010 оны 02-р сарын 02-ны өдөр төрсөн охин Ш., 2012 оны 04-р сарын 19-ний өдөр төрсөн хүү Ш.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү Ш.ыг эх О.*******гаар, охин Ш., хүү Ш.******* нарыг эцэг П.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Мон******* улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

8.  Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

9.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

10.    Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

11.  Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Ш.ОДОНЗУЛ