| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1977/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., 11.7.2.1., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 113
2021 01 21 2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорчимэг, Л.Азжаргал, Б.Лхагвадорж, тэдгээрийн өмгөөлөгч Л.Азжаргал,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2006 00000 2433 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигин овогт Мягмарсүрэнгийн Б, 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэншил судлал, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, Моностой, Төхөм гудамж, 13-3 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай боловч Баянзүрх дүүргийн, 23 дугаар хороо, 3в хэсэг, 718 тоотод амьдардаг, ам бүл 5, эхнэр, дагавар 2 охин, 1 хүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД /.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3В хэсэг, 718 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүн болох дагавар охин 9 настай, хохирогч Б.Энэрэлийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “дүү чинь машинд дайрууллаа, холд” хэмээн гэдэс, хэвлий тус газарт нь хөлөөрөө өшиглөн улмаар хохирогч 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,
2019 оны 08 дугаар сард, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 714 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Болорчимэгийг “Архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгаах, байшингийн хана мөргүүлэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Болорчимэгийг “Урд талын гэрийн залуутай янхандаад байна” гэх шалтгааны улмаас гурилын элдүүрээр зүүн хөлийн гуя хэсэгт цохиж, үснээс нь зулгаан чирсэний улмаас усны тэргэнд зүүн хөлийн шилбийг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсэг, 718 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 9 настай, хохирогч Б.Энэрэлийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “Бахь авч ирэхгүй удсан” гэх шалтгаанаар машины хаалгаар савж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, буюу хоёр, түүнээс олон хүнийг, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 713 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 11 настай, хохирогч Б.Эгшиглэнг хөгжлийн бэрхшээлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “Хурдан явж шээ” хэмээн түлхэж, улмаар баруун богтос /шуу/ ясны дунд хэсгийн ташуу, зөрүүгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 714 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 11 настай, хохирогч Б.Эгшиглэнг хөгжлийн бэрхшээлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хавирга хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2017 оны 10 сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун-Овооны нийтийн байранд, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хаданд, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 713 тоотод, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 714 тоотод, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 718 тоотод тус тус амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, жирэмсэн эмэгтэй Б.Болорчимэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 9 настай, хохирогч Б.Энэрэл. гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 11 настай, хөгжпийн бэрхшээлтэй Б.Эгшиглэн нарыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргииг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжпийн бэрхшээлтэй хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие прокурорын яллах дүгнэлттэй холбоотой Болорчимэгийн өгсөн мэдүүлэг болон бусад гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг сонслоо. Миний зүгээс Эгшиглэн охины гар руу нь түлхсэн гэж байна. Үүн дээр би хөл муутай болохоор нь түлхээгүй. Ааваа өмдөндөө бие засах гээд байна гэхээр нь хурдан яваад бие зас гээд цааш нь хөтөлж өгөөд явуулахад гараа эвгүй дараад унах шиг болсон. Тухайн үед ийм л зүйл болсон. Эхнэртэйгээ анх 2016 оны 06 дугаар сард танилцаж байсан. Эхний 2 жилийн хугацаанд хамтран амьдрагчаар амьдарсан. Эгшиглэн охин эхний жил ирж хамт амьдарсан. Энэ хугацаанд миний зүгээс алдаа, дутагдалтай архи, дарс уусан үедээ хэл амаар доромжилж, зүй бус харьцаж байсан тал дээр зарим нэг зүйлийг хүлээн зөвшөөрнө. Нэг зүйлийг хэлэхэд зүй бус харьцаад, дасгал хийлгээд, босгож суулгаад байсан гэдэг дээр би өөрийнхөө хувийн зүгээс үүнийг үгүйсгэж байна. Миний зүгээс Болорчимэгтэй амьдрал зохиогоод нэг гэрт орж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ад үзэж, нүд үзүүрлэсэн зүйл байхгүй. Би өмнө Ганзул гэж эмэгтэйтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2004 оноос хойш хамтран амьдарч байсан. Мөн Эгшиглэн охинтой адилхан хөгжлийн бэрхшээлтэй дагавар хүүхэд байсан. Би Эгшиглэнд дасгал, хөдөлгөөн хэрэгтэй гэдэг талаас нь өөриймсөг хандаж байсан. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ хүүхэд өөрийгөө аваад явчих чадвартай байгаасай, нялцайсан гурил шиг битгий болчхоосой гэсний үндсэн дээр зарим үед хатуурхах, хөл, гараа хөдөлгөж, босож, суу гэдэг талаас нь харьцдаг байсан. Эгшиглэн хавирга руу цохисон гэж мэдүүлсэн байна. Би үүнийг мэдэхгүй байна. Гэхдээ Шархаданд амьдарч байх үед Эгшиглэн өндөр довжоотой байшингийн довжоон дээр хоёр ч удаа Энэрэлтэй давхралдаж унаж байсан. Миний зүгээс энэ нөхцөл байдалд Энэрэл охины амь нас эрсэдсэн талаар өөрийгөө өмгөөлж хамгаалахгүй. Үүн дээр миний буруутай үйлдэл байгаа. Эргэн тойронд байсан хүмүүс болон гэрч нар янз бүрээр ярьсан байна. Эдгээр хүмүүс өөрсдийнхөөрөө мэдүүлэг өгсөн байх. Би үүнийг ойлгохгүй байна. Энэ хугацаанд эхнэр бид хоёр дундаасаа хүний өөрийн гэсэн хоёр, хоёр хүүхэдтэй болчихлоо. Цаашдаа болж бүтье согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ болъё. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ элдэв янзын хэл ярианы соёлгүй байдал гаргадаг. Авиргүй зантай байсан. Энэ зангаа би өөрөө мэддэг байсан. Үүнийгээ засахыг хичээгээд явж ирсэн. Энэ зангаа засаж чадахгүй явсаар эцсийн дүндээ Энэрэл гээд 9 настай охиноо үхэлд хүрэхэд нь өөрөө нөлөөлсөн. Надаас шалтгаалж нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээ үстээд архины мөнгө нэхэж зодоогүй. Тухайн өдөр Болорчимэг өглөө ажлаасаа бууж ирэхдээ нэг залуутай хамт ирсэн. Тэр залуугаар машинаа янзлуулна гэж байсан. Тэр залуугийн нэрийг нь сайн санахгүй байна. Манай эхнэртэй хамт ажилладаг Баярмаа гэдэг хүний дүү нь гээд нэг залуу ирсэн. Тэр залуутай хамт нэг пиво аваад ирсэн. Би архи, дарсаар яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ 2, 3 хоног дампуураад уучихдаг. Тийм учраас яах гэсэн юм бэ гэж хэлсэн. Энэ залуугаар машинаа янзлуулчих гэсэн тэгээд тэр залуутай пиво хувааж уусан. Дараа нь тэр залуугийн эгч нь гээд Баярмаа гэдэг хүн ирсэн. Баярмаа эгч ирээд би нойл орох гээд явж байхад нөгөө залуу Эгшиглэн, Энэрэл хоёрыг өвөр дээрээ суулгаад аав нь, миний охид гээд сууж байсан. Би тухайн үедээ согтуу ухаанаар Болорчимэг рүү уурласан. Чи юу нуугаад байгаа юм. Эхнэрээ байшингийн хажууд сууж байхад нь гар биш хөлөөрөө цохисон. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Шалтгаан нь архины мөнгө нэхээгүй. Тэр залуу зүй бус үйлдэл гаргаад 2 хүүхэд өвөр дээрээ суулгаад аав нь, миний охид гээд сууж байхаар нь Энэрэл, Эгшиглэн нарын эцэг нь юм уу гээд цохисон. Дараа нь Шар-хаданд байхдаа хөл рүү нь гулуузаар цохисон гэдгээ санахгүй байна. Нэлээд согтсон байсан. Маргааш өглөө нь Болорчимэг надад хэлж байсан. Чи өчигдөр намайг чирээд миний хөлийг шалбалчихлаа гэж хэлж байсан. Хажуу айлын залуутай хардсан гэдгээ сайн санахгүй байна. Би эхнэртэйгээ анх танилцаад надад хүү төрүүлж өгсөн учраас хэдий хоёр дагавар хүүхэдтэй ч гэсэн хүүхдүүдээ хүний өөрийн гэлтгүй сайхан авч явъя, хоёулаа архи дарс уухаа болъё гэж хэлж байсан. Үнэнийг хэлэхэд Болорчимэг надтай танилцах үедээ тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг байсан. Хоёр хүн архи ууж байхаар нэг нь ууя гэж хэлж байсан. Би хааяа уудаг гэдэг үүднээс намайг ууж байхад чи битгий ууж бай гэж хэлсэн. Намайг заримдаа уусан байхад согтуу байхаар нь согтуу ухаанаар чи бас уусан юм уу гэдэг үндсэн дээр хэрүүл маргаан болдог байсныг үгүйсгэхгүй. Би Эгшиглэнг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэднэ. Би хүмүүсийн яриад байгаа шиг харгис хэрцгий хүн биш. Би бүх амьдралынхаа туршид хүмүүсийн яриад байгаа шиг байгаагүй. Би өөрийгөө өмөөрөхгүй. Эгшиглэн охинтойгоо өөриймсөг ханддаг байсан. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй явж чаддаггүй ч гэсэн байнга суугаад хэрэггүй гэдэг байсан. Би Эгшиглэн охиноо 2018 онд 14 хоног 100 айлд байрладаг хүүхдийн нөхөн сэргээх сувилалд авч хэвтэж байсан. 5 төрлийн эмчилгээ хийлгэж байсан. Би өөрөө 14 хоног сахиад хэвтэж байхад ийм дасгал хийлгэ, ингэж босго, ингэж хөдөлгө гээд эмч нар заавар зөвлөмж өгч байсан. Үүний дагуу унасан байх үед нь битгий татаж босго гэдэг байсан. Хүн хөндлөнгөөс харахад ширүүн харагдаж байгаа ч гэсэн энэ хүүхдийг сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө аваад явчих, өөрийнхөө төлөө хичээгээсэй гэсний үндсэн тэгж харьцдаг байсан. Заримдаа Эгшиглэн сууж байгаад өмдөндөө эсвэл орондоо бие засчихаар нь бухимдах үе байсан. Гэхдээ би гэртээ ажилгүй байх үедээ аль болохоор өөриймсөг хандаж тэг, ингэ гэдэг талаас нь ханддаг байсан. Гарны хугарал гэж байна. Би тухайн үед хамт байсан. Маргааш өглөө нь эхнэрийг ажлаасаа ирэхэд нь хэлж байсан. Өчигдөр Эгшиглэн шээлээ аав гэхэд нь сандраад хурдан гараарай гээд ардаас нь дэмнээд өгчихсөн. Тэгэхэд гараа эвгүй дараад унах шиг болсон. Тухайн үедээ гайгүй явж байснаа гар өвдөөд байна гээд маргааш өглөө нь дүүргийн эмнэлэг дээр очсон. Гар нь хугараагүй цуурсан байна гэж байсан. Болсон явдал ийм байна. Ийм л зүйл болсон. Эгшиглэн гялс гарч шээхгүй бол өмдөндөө бие засах тохиолдол гардаг. Хурдлаарай гээд ардаас нь дэмнээд түлхсэн. Цаашаагаа гараа эвгүй дараад унасан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавирга нуруу руу цохисон гэж байна. Эгшиглэн өөрөө тэгж хэлсэн байна. Би хавирга болон нурууг нь хугалж, зовуурь, бэртэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Эгшиглэн нь их унадаг. Болорчимэг үүнийг мэдэж байгаа. Заримдаа гараараа тулахгүй унадаг байсан. Шархадны эцэс дээр байсан айлын хашаанд байсан. Тэр айлын байшингийн довжоог янзлаагүй 5, 6 сар болсон. Үүнийг янзлахгүй явж байгаад Эгшиглэн, Энэрэл хоёр унаад бэртсэнийх нь дараа довжоог янзалж байсан. Эгшиглэнгийн хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өргөж аваал шидэж байхад нь гэрийнхэн нь хараад зогсож байсан гээд гэрч мэдүүлэг өгсөн байна. Үүнийг андуурсан байх. Би хэдий хойд эцэг, дандаа зүй бусаар харьцдаг байсан гээд байгаа боловч ингэж харьцдаг байгаагүй. Би охинтойгоо ярилцдаг байсан. Би эрэгтэй, эмэгтэй, жижиг, том гэлтгүй хүүхдүүдтэйгээ ярилцдаг байсан. Чи цаашид бөх болох уу, бүжигчин болох уу. Эмээ нь чамайг бүжигчин болгоё гээд байна. Урлагийн балай юм болж байхаар бөх бол гэж Энэрэлд хэлж байсан. Би бага байхдаа бөхөөр хичээллэдэг байсан. Үүнийхээ үндсэн дээр Энэрэлд өөриймсөг хандаж, бөхийн анхан шатны суурийг тавья гэсний үндсэн дээр хашаан дотроо чанга, чанга ярьдаг байсан. Хүмүүс намайг юу гэж хардаг байсныг мэдэхгүй. Эгшиглэн хараад инээгээд сууж байдаг байсан. Би Энэрэлтэй бөх барилдаад хөл аваадах гэдэг байсан. Бөхийн анхан шатны суурийг тавих дасгалуудыг Улиастайд очсоноосоо хойш хашаан дотроо падушиг гаргаж тавьж байгаад хийдэг байсан. Нэг, Хоёр удаа Энэрэлийг зөөлөн тонгордог байсан. Даралтаас гараадах гээд тиймэрхүү дасгалуудыг хийдэг байсан. Үүнийг хажуу айлын хүмүүс яаж хараад, юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийнхэн рүүгээ агсардаг, харддаг гэж ярьсны эсрэг байна. Хэдий хүмүүс 2 дагавар охиноо гэж хүмүүс дүгнэж яриад байгаа ч гэсэн би хувьдаа энэ хоёр охиндоо өөриймсөг ханддаг байсан. Өглөө эрт босгодог гэж байна. Эгшиглэн орой 20 цагийн үед унтдаг байсан. Эгшиглэн өглөө 5 цагт сэрчихсэн хөдөлгөөнгүй хэвтэж байдаг. Ингэж хэвтэж байхаар Эгшиглэн хоёулаа гадаа гаръя гээд, гадаа гарч хөл, гарыг нь хөдөлгөж алхуулдаг байсан. Өглөөний нарыг эрт харж бай гэсний үндсэн дээр 2 охиндоо гэр бүлийн хүмүүжил олгодог байсан. Би өөрийн хүүхэд байсан ч гэсэн ижил хүмүүжүүлэх байсан. Гэр бүлийн хүмүүжил олгох талаас нь ханддаг байсан гэж өөрийгөө бодож явсан. Би өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч болчихсон, хүний хүүхэд гэдэг байдлаар харьцаад, надаас айж эмээдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эсрэгээрээ надтай бүх зүйлээ ярилцдаг хүүхэд байсан. Энэ хүмүүсийн яриад байгаа шиг аймхай, дорой хүүхэд байгаагүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би машиныг нь засуулах гээд хүн дагуулж ирсэн. Би ганц тэр залууг дагуулж ирээгүй. Баярмаа гээд хамт ажилладаг эгчтэйгээ, нөхрийнх нь дүүтэй нь дагуулж ирсэн. Би тухайн өдөр архи уугаагүй. Тэр гурав л уусан. Баярмаа эгч дүүгийнхээ хамт явчихсан байсан. Яваагүй байсан гээд худлаа яриад байна. Тэр залуу Эгшиглэн, Энэрэл хоёртой ах нь юу авч өгөх үү гээд тоглож байсан. Би цонхны цаанаас харж байсан. Б намайг хүүхдээ харсангүй. Тэр залууг согтуу Энэрэл, Эгшиглэн хоёрыг элж, таалаад байна гэж хэлээд маргаан үүсгэсэн. Эх нь учраас гадаа хүүхдүүдээ тоглож байгааг мэдээж харна. Баярмаа эгч дүүтэйгээ явсны дараа намайг хардсан. Чи яахаараа энэ залууг дагуулж ирдэг юм. Урьд ажил дээрээ хамт хоночхоод албатай юм шиг дагуулж ирсэн гээд маргаан үүсээд архины мөнгө нэхсэн. Тухайн өдөр угаасаа уучихсан байсан. Тэр уурандаа надаас архины мөнгө нэхсэн. Би мөнгө байхгүй гэж хэлээд хэрүүл, зодоон болсон. Намайг үсдэж чирээд шовх үзүүртэй зүйл мөргүүлсэн. Зөндөө олон удаа өшиглөсөн. Шар-хаданд байх үедээ урд айлын Лхагваатай хардсан. Та 2 явалддаг гэсэн би хариугаа авна гэж хэрүүл өдсөн. Лхагвааг оруулаад ир би алаад өгье. Та хоёр яасан овоо юм гээд намайг зүгээр суулгахгүй байсан. Унтах гэхээр бос зайл Лхагваагаа олж ир. Эсвэл тэднийдээ орж хоно гэж байгаад сүүлдээ айлын хаалга шөнөжингөө нүдсэн. Энэний дуу тэр хавиар хадаж байсан. Айлын хаалга нүдэж байгаад гэртээ орж ирээд дахиж хэрэлдсэн. Дахиад зодоон, нүдээн болсон. Би ганжингаар баахан цохиулчхаад гараад гүйхийн завдалгүй ардаас үсдэж дарсан. Энэ хооронд тэргэнд хөлөө цохиод цус гарсан. Тэгээд Б үлдэгдэл архиа уугаад тасраад унтсан. Хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2018 онд ганц, хоёр удаа гар хүрдэг байсан. Чулуун овоонд амьдарч байх үед цагдаа дуудаж байсан. Би тухайн үед төрсөн байсан учраас өргөдлөө буцаагаад авч байсан. Ахаа намайг авраарай гээд мессеж бичиж байсан нь үнэн. Намайг аймар зодоод, би ах руугаа мессеж бичиж байсан. Ах залгаад ярихаар нь Бас айгаад, би юу ч болоогүй юм шиг ярьсан. Би маш их айдастай байдаг байсан. Сүүлийн жил жирэмсэн болоод маш их айдастай байдаг байсан. Би салъя гэж бодож байсан. Энэрэлийг дагуулаад эмнэлгээр явж байхдаа эхийгээ Улаанбаатар хотод ирсэн гэдгийг мэдсэн. 1 дэх өдөр эхтэйгээ уулзаад охиноо өгөөд явуулах гэж байсан. Даанч өгч явуулж амжсангүй. Бд хэлэхгүйгээр явуулах гэж байсан. Хэлэхээр та нарыг ална шүү. Та нар миний боол гэж хэлдэг байсан. Намайг байхгүй үед 2 охиныг маань зодож, нүдсэн байдаг. Хөл болон гар, дух нь хөхөрсөн байдаг байсан. Яасан юм бэ гээд асуухаар юм мөргөөд унасан гэдэг байсан. Би ажил дээрээ байх үедээ гэр рүүгээ утсаар ярихаар талийгаач охиныг маань хөөе чи ингэ, хөөе чи тэг гэж орилж байдаг байсан. Хэрэг болдог өглөө машин асаасан гэж худлаа ярьж байна. Тэр өглөө машинаа асаагаагүй. Би тэнэг хүн биш. Тухайн үед өшиглөснөө яагаад хэлээгүй юм бэ. Үүнийг үнэхээр гайхаж байна. Нарантуул зах руу явж байхдаа маш их ууртай, бухимдалтай байсан. Явах замдаа намайг гичий, нохой гэж харааж байсан. Өөрөө хүүхдээ тэврэхгүй, жирэмсэн хүнээр хүүхдээ тэврүүлчхээд явж байсан. Би 1 буудал газар хүүхдээ тэврээд, хөтөлж явсан. Урд тамхи татаад, эргэж хараад цэхэлзээд явж байсан. Охиныг маань өшиглөсөн байж надад хэлээгүй. Үүнийгээ хэлэхгүй Нарантуул захаар өчнөөн цаг явсан. Би маш их гомдолтой байна. Миний эрүүл, саруул охин. Надад ямар их тус, нэмэр болдог байсныг мэдэж байгаа. Одоог хүртэл байхгүй болсонд нь итгэж чадахгүй байна. Гэртээ зүгээр ороод ирэх байх гэж байнга боддог. Хоёр дүү нь аниа эмнэлэгт байгаа удахгүй гарч ирнэ гэж ярьж байхыг нь сонсоод ямар хэцүү байдаг гэж бодож байна. Надад дахиад 3 хүүхэд байгаа ч гэсэн охиноо үнэхээр санаж байна. Үнэхээр хэцүү байна. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү, маш их гомдолтой байна.” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвадорж: “Миний хувьд Энэрлийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг харахад баруун, зүүн хавирга нь хугарсан, бөөр нь цус хуралттай байсан. Үүнийг үндэслээд бага насны биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг удаа дараа зодож гэмтэл учруулсанд гомдолтой байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Азжаргал: “Өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжилтэн нь Эгшиглэнг Сор клиник эмнэлэгт эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулсан байгаа. Сэтгэл зүйн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх гээд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Мөн Эгшиглэнг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд бие даан мэдүүлэг өгөх боломжтой эсэх тал дээр дүгнэлт гаргуулж ажилласан. Одоогоор Болорчимэг нь 3 хүүхдийнхээ хамт байгаа. Өөрийн гэсэн гэр оронгүй. Түрээсийн байранд байгаа учраас Гэр бүл залуучуудын хөгжлийн газартай холбогдож, түрээсийн орон сууцанд хамрагдуулахаар хүсэлт гаргасан байгаа. Манайхаас анх хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байх үед Эгшиглэнгийн биеийн байдал нь сэтгэл санааны гүн хямралд орсон, бие бялдрын хувьд туранхай хөгжлийн дутагдалд орсон байсан. Одоогийн байдлаар сэтгэл санааны хувьд тайван, жин нэмсэн байдалтай байгаа. Одоо үүссэн Онцгой нөхцөл байдал буюу цар тахалын үед нялх хүүхэдтэй айлд сэтгэл зүйн үйлчилгээ давхар үзүүлэх боломжгүй байгаа. Хөл хорио суларсны дараа сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг санаатай болон санамсаргүй байдлаар удаа дараа сэтгэл санааны болон бие мах бодын хохирол учруулсанд нь маш их гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2011 оны 09-р сарын 19-ний өдөр хойд аавдаа зодуулж, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан Энэрэл охины хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцож байна. Буян-Арвижихын Энэрэл нь 2019 оны 06-р сараас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсгийн 718 тоотод хойд аав Б, ээж Болорчимэг, төрсөн эгч Эгшиглэн, төрсөн дүү Төгсзаяа нарын хамт оршин суудаг гэх бүртгэлтэй байсан. Энэрэл нь их сэргэлэн цовоо, авъяастай, мөн гэрийнхээ ажлыг бүгдийг нь хийдэг байсан талаар хажуу айлынх нь хүмүүс ярьж байсан. ...талийгаач Энэрэлийн оршуулгын зардалд 5.551.940 төгрөг гарсан байгаа. Мөн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй гэрээ хийсэн өмгөөлөгчтэй гэрээ хийж хэрэгт оролцуулж байгаа. Уг өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би талийгаач охин хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учраас гэр бүлийнхэн болон төрөл төрөгсдийнх нь өмнөөс маш их гомдолтой байна. Бага насны, биеэ хамгаалах чадваргүй балчир хүүхдийн амь насыг хохироосон хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-77/,
Хохирогч Б.Болорчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу хагас сайн өдрийн өглөөний 06 цаг өнгөрч байхад хөгжлийн бэрхшээлтэй том охин 12 настай Б.Эгшиглэн, бага охин 9 настай Б.Энэрэл, нөхөр М.Б нар босчихсон байсан. Бага хүү Б.Төгсзаяа надтай хамт унтаж байсан. Тэгэхэд М.Б охин Б.Энэрэлийг “Тоосоо арч” гэж чанга орилсон. Тэгсэн би “Юу болоод байгаа юм, яасан” гээд сэрсэн чинь “Яагаач үгүй, чи унт” гэж нөхөр М.Б хэлсэн. Тэгэхээр нь буцаад унтах гээд нүдээ аниад байж байхад М.Б охин Б.Энэрэлийг “Чи гарч наад юм хумаа сайн олигтойхон хийгээрэй” гээд загнаж байсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрэхэд М.Б орондоо орчихсон цаашаа хараад хэвтэж байсан. Би босоод бага хүү Б.Төгсзаяаг сэрээж хувцаслаад хүүгээ босгож нүүр амыг нь угаагаад, бантан хийж өгөөд, гурил зуурч 2 охиндоо гамбир хайрч өгсөн. Тэр үед 2 охин гэрийн гадаа хашаан дотор Б.Энэрэл нь эгч Б.Эгшиглэнг дасгал хийлгэж хашаан дотор алхуулаад амраагаад байж байсан. Тэгээд цай унд өгчихөөд нөхөр М.Б, бага хүү Б.Төгсзаяа бид гурав Нарантуул зах орж гэрийн дулаалга авахаар гэрээс гарсан. Явахдаа гэртээ 2 охиноо цоожлоод “Унтаад байж бай” гээд орыг нь засаж өгчихөөд явсан. Нарантуул зах руу автобусаар явсан. Автобусанд явж байхдаа нөхөр М.Бтай муудалцаж, нөхөр “Зах руу явмааргүй байхад чинь” гээд автобусанд түгжирч явж байхдаа бухимдаад уурлаад байсан. Тэгээд автобусанд 2 настай Б.Төгсзаяаг тэвэрч байгаад “Май, энэ хүүхдээ ав” гээд надад өгсөн. Би хүүгээ аваад автобусанд тэвэрч яваад Өгөөмөр хавьцаа автобуснаас буугаад хүүхдээ авахгүй уурлаад урд алхаад яваад байсан. Би араас нь хүүхдээ хөтлөөд алхаад явсан. Нарантуул зах дээр очоод гэрийн бүрээс дулаалга сонирхож явж цаг гаран тойроод явж байгаад гэрийн бүрээс авахаар нэг лангуун дээр очоод М.Б “АТМ орж мөнгө авчихаад ирье” гээд явсан. Явснаас хойш 30 орчим минутын дараа хүрч ирсэн. Ирэхэд нь амнаас нь архи үнэртэх шиг болсон. Тэгэхээр нь “Чи яасын” гэсэн чинь ярианы сэдэв өөрчлөөд худалдагчтай яриад өнгөрсөн. Нарантуул зах дээр явж байхдаа “2 охин руу залга даа, нөгөө хоёр чинь юу хийж байна” гэхээр нь охины утас руу залгаад “Юу хийж байна” гэж асуухад “Хэвтэж байна” гэж хэлж байсан. Зах дээр явж байх хугацаандаа би 2 удаа, нөхөр М.Б 2 удаа охидуудтайгаа утсаар ярьсан. М.Б түрүүлээд урд алхаж байхдаа утсаар ярьсан болохоор юу гэж ярьсаныг мэдэхгүй байна. Нарантуул захаас 16 цагийн үед гэрийн бүрээс худалдаж аваад гарсан. Гэртээ 17 цагийн үед ирэхэд Б.Энэрэл гэрээ цэвэрлэчихсэн, будаа агшаагчны саванд цай чанаад сууж байсан. Тэгээд Б.Энэрэлийг харахад нүүр нь цонхийсон байхаар нь “Яасан миний охин” гэсэн чинь “Ээж гэдэс жоохон өвдөөд” гэсэн. Тэгээд харсан чинь дух нь хөхөрчихсөн байхаар нь “Энийгээ яачихсан юм” гэсэн чинь “Юм мөргөсөн” гэсэн. Тэгэхээр нь “Юу мөргөсөн юм” гэсэн чинь “Хаалга мөргөсөн” гэж хэлэхээр нь “Юм хумаа харахад яадаг юм, гараад гэрийн хаяагаа шуучих миний охин” гэж хэлсэн. Тэгээд Б.Энэрэл гэрээс гарсан. Гадаа гэрийн хаалганы урд худагны хажууд М.Б охин Б.Энэрэлтэй “Миний охин яасан. Гэдэс нь зүгээр үү, яаж байна” гэх зэргийг асууж байсан. Б.Энэрэл болохоор “Гайгүй, зүгээр зүгээр” гэж хэлж байсан. Би гэртээ тухайн үед мах чанаад шөлөнд нь будаа хийгээд хоол хийж байсан чинь М.Б “Нэг шил 0,33 литрийн архины мөнгө өгчих” гэсэн. Тэгэхээр нь уурлаад “Үгүй, чи яахаараа архи дарс уудаг юм, ямар ядаргаатай юм” гэсэн чинь түрийвч ил байсан болохоор түрийвчнээс 10.000 төгрөг аваад өөрөө гараад явсан. 20 минут орчмын дараа 0,33 литрийн Хараа архи, лаазтай пиво бариад орж ирсэн. Тэрийгээ М.Б ганцаараа уугаад Б.Энэрэлээс “Миний охин яаж байна. Зүгээр үү” гээд байн байн асуугаад байсан. “Аав нь одоо энийг уучихаад дахиж архи уухгүй” гээд ярьж байсан. Тэр архийг дуусгаад М.Б охин Б.Энэрэлээс “Зайрмаг авах уу? Ундаа уух уу?” гэж асуухад Б.Энэрэл “Тэгье” гэсэн чинь М.Б “Охин ундаа, зайрмаг авъя гэж байна, чи яваад ир” гэсэн. Тэгэхээр нь “За” гээд гарах гэсэн чинь “Нэг лааз пиво авчихаарай” гэсэн. Тэгээд би дэлгүүр орж 2 зайрмаг, 1 ундаа, 1 лаазтай пиво авчирч өгсөн. Тэгээд орж ирэхэд хүүхдүүд тоглоод зурагт үзэж байсан. М.Б гар утсаа оролдоод сууж байсан. Авч ирсэн ундаанаасаа Б.Энэрэлд 1 аягыг хийж өгсөн чинь бүгдийг нь уусан. “Зайрмагаа идэх үү?” гээд задлаад өгсөн чинь зайрмагнаас 1 хазаад дахиж идээгүй. Надад “Ээж хөлдөөчих, өглөө идье” гэсэн. Тэгээд хоол болоод хоолноос Б.Энэрэл бага зэрэг идсэн. М.Баттулгын архи пиво нь дууссан чинь дахиад надаас 1 шил архи нэхэж байгаад 20.000 төгрөг өгч явуулсан. М.Б өөрөө дэлгүүр орж 1 шил 0,33 литрийн архи, 3-4 ширхэг тамхи аваад, хариулт мөнгийг нь надад буцаагаад өгсөн. Тэгээд орж ирээд архинаасаа 2-3 татчихаад гарч хамаатны эгчтэйгээ утсаар яриад байсан. Утсаар ярьж дуусаад гэрт орж ирээд унтсан. Би Б.Эгшиглэнг гадаа гаргаж шээлгээд унтуулсан. Б.Энэрэл орон дээрээ хэвтэж байсан. Би Б.Төгсзаяатай хамт хэвтэж байсан. Хэвтэж байхад Б.Энэрэл “Ээж ус хийгээд өгөөч” гэхээр нь би хийж өгсөн чинь уучихсан. Тэгээд намайг 00 орох гэсэн чинь “Хамт гарая” гээд би шээчихээд түрүүлээд орсон. Б.Энэрэл араас удалгүй ороод ирсэн. Тэгэхээр нь “Баасан юм уу?” гэсэн чинь “Баасан” гэж хэлээд хэвтсэн. Хэвтэж байхдаа “Гэдэс өвдөөд байна” гээд гэдсээ дараад байсан. Тэгэхээр нь “Яг яаж өвдөж байгаа юм” гэсэн чинь “Базлаад өвдөөд байна” гэсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах лаа хийж өгөөд, амоксицилин эм өгсөн. Тэгээд хэвтэж байгаад “Зүгээр үү?” гээд Б.Энэрэлээс асуусан чинь “Зүгээр зүгээр” гээд цоглог дуугарч байсан. Тэгэхээр нь “Түргэн дуудах уу?” гэсэн чинь “Яахын яахын, зүгээр жоохон унтчихвал зүгээр болох байх, та харин зурагтаа унтраачих” гэхээр зурагтаа унтраагаад унтсан. Шөнө 03 цагийн орчимд шээчихээд буцаж орж ирээд Б.Энэрэлээс “Миний охин яаж байна” гээд асуусан чинь “Гайгүй гайгүй, зүгээр ээж” гэсэн. Тэгэхэд М.Б бас сэрээд “Энэрэлээ яаж байна” гэж асуусан чинь “Зүгээр зүгээр” гээд унтацгаасан. Тэгээд удаагүй 4 цаг арай болоогүй байхад сэрээд “Энэрэлээ” гээд дуудсан чинь амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь сандраад түргэн дуудсан. Түргэний эмч 30-40 минут болж байгаад ирсэн. Ирээд хүүхдийг “Нас барсан байна” гэж хэлсэн. Түргэний эмч нь “Цагдаад дуудлага өгөх ёстой” гээд дуудлага өгөөд гадаа машиндаа гарч суусан. Тэр үед нь би орилж чарлаад, М.Б бас хажуугаар орилж гүйж гараад эмчийг дуудаж надад даралтны эм өгүүлсэн. Тэгээд эмчийг гарсан дараа намайг уйлаад сууж байхад М.Б надад “Чи Б.Энэрэлийг усанд явсан” гэж хэлээрэй, намайг ганц энэ удаа авраарай” гэж заналхийлсэн. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа юм, юу гэсэн үг юм бэ?” гэсэн чинь М.Б бачуураад гараад тамхи тариа хайгаад яваад байсан. Тэгж байхдаа үлдсэн архиа уучихсан. Цагдаа нар ирээд М.Баттулгыг машинд суулгасан байсан. Би Б.Төгсзаяаг авч гараад “Хувцсыг нь өмсүүлээрэй” гээд машинд оруулж өгсөн чинь М.Б над руу муухай хараад байсан. Тэгээд намайг нэг цагдаа хашаанаас гаргаж машиндаа суулгаад надаас юм асуугаад охины дух яагаад хөхөрсөн гэдгийг асуусан. Тэгэхээр нь би охины хэлснээр хаалга мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд машинаас нь буугаад хашаанд орж ирээд М.Баттулгын сууж байсан машинд суухад “би Б.Энэрэлийн духыг цохисон гээд үнэнээ хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа юм, яахаараа чи цохидог юм” гэсэн чинь “Машины гуфер янзалж байгаад цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “Яахаараа тэгдэг юм” гэсэн чинь цагдаа нар бид хоёрыг тусгаарлаж суулгасан. Тэр үед М.Б бас над руу муухай хараад л байсан.
...намайг 2018 оны намар байх яг он сар өдрийг нь санахгүй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоонд нийтийн байранд амьдарч байхдаа хажууд талын айлын хоёр хүнтэй М.Б нь архи дарс уусан. Тэгээд би хажууд айл руу орсон чинь намайг “Пиво уу” гэхээр нь тэрнээс нь хэд балгаад гэртээ орсон чинь М.Б “Уучихсан юм уу?” гээд хэрэлдэж маргалдаад миний дух руу гараараа цохиод духан дээр хөхөрч байсан. Тэгсэн хажууд айлын эгч орж ирээд “Чи яахаараа нялх хүүхэдтэй эхнэрээ зоддог юм, цагдаа дуудлага өг” гэхээр нь би айгаад өгөхгүй байсан чинь тэр эгч утсаар залгаад, надад утсаа өгөөд, би цагдаа дуудаж М.Баттулгыг эрүүлжүүлэх рүү авч явсан. Маргааш нь цагдаа дээрээ очоод гомдол саналгүй гэж хэлсэн. Яагаад гэхээр би өөрөө ажил төрөлгүй, М.Б мөнгө төгрөг олж байсан болохоор гуйсаар байгаад аваад гарсан.
...мөн 2018 оны зун ажлын газрын хүмүүс нь ирээд пиво ууцгаасан. Тэгсэн М.Б намайг “Миний хань пиво уу” гэхээр нь уусан. Тэгээд ажлын газрын хүмүүс нь явсны дараа “Чи яахаараа надтай зэрэгцэж уудаг юм” гээд агсараад миний нүд рүү цохиж, нуруу руу өшиглөж байсан. Тэр үед нь цагдаад дуудлага өгөөгүй. Эмнэлэгт үзүүлээгүй. Намайг цохиж зодсоны дараа бүх утаснуудыг аваад нуучихдаг. Миний нүдийг цохиж хөхрүүлчихээд гар утсаараа бичлэг хийчихсэн байсан. Тэр нь гар утсан дээр нь байж магадгүй. Шар хаданд хүүхдүүд ирээгүй үед нэг хоёр удаа зодуулж байсан. Ер нь бол аймар түгшүүртэй байдаг байсан. Миний хөгжлийн бэрхшээлтэй охин Б.Эгшиглэнг алхаж байхдаа унах юм уу, юм түшихээр “Яахаараа унадаг юм, аятайхан явж гараад шээхэд яадаг юм” гээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би урдуур орж хэрэлдээд зодуулж байсан.
2019 оны намар байх. Бас он сар өдрийг нь санахгүй байна. Би 24 цагаар ээлжинд хоночихоод гэртээ ирсэн чинь Б.Эгшиглэнгийн зүүн гар нь байхаа хавдсан байсан. Тэгэхээр нь “Яасан юм” гээд М.Бас асуусан чинь “Жоохон түлхсэн чинь газар тулаад л унасан ш дээ” гэж хэлсэн. Тэгээд М.Б өөрөө эмнэлэг авч явж боолгож гибс хийлгэж байсан.
2018 оны намар байх, яг хэзээ гэдгийг нь бас санахгүй байна Б.Энэрэл нэг ажлаасаа ирсэн чинь М.Б, Б.Энэрэлийг загнаад “Чи яахаараа тэгдэг юм” гээд чанга чанга хашгирч байсан. Тэгэхээр нь “Яасан юм” гэж Б.Энэрэлээс асуусан чинь юм хэлэхгүй байсан. Маргааш өглөө нь Б.Энэрэл алга болоод 4-5 цагийн дараа Улиастайн хуучин эцсийн дэлгүүрээс олсон. Тэгээд Б.Энэрэлээс “Яагаад алга болсон юм” гэж асуусан чинь “Ааваас айгаад, аав намайг гэдэс рүү цохьсон” гэж хэлсэн. Тэрнээс хойш Б.Энэрэлийг намайг байхгүй үед цохиж зоддог болсон юм шиг байна лээ. Намайг ирэхэд л энд тэнд нь хөхөрчихсөн байдаг. Яагаад хөхөрсөн гэж асуухаар энд тэнд юм мөргөсөн гэж хэлдэг. Би уурлаад “Яахаараа тэгдэг юм” гэхээр л намайг дарамталж айлгадаг юм.
2020 оны 06 дугаар сард эмнэлгээс гараад гэртээ ирсэн чинь Б.Энэрэлийн баруун гар нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгэхээр нь “Яасан юм” гэж асуусан чинь М.Б “Наад хоёр чинь уулын уруу давхралдаад унасан ш дээ, тийм биздээ Б.Энэрэлээ” гэсэн чинь Б.Энэрэл “Тийм” гээд яг үгээр нь хариулж байсан. Тэгээд хүүхдээ өөрөө авч яваад эмнэлэгт үзүүлсэн чинь “4 хавирга хугараад эдгэрсэн байна” гэж хэлсэн. Тэр үед л хавирга нь хугарсан гэдгийг нь мэдсэн. Ер нь бол М.Б нь байнгын дарамтанд байлгадаг. ...“Би Энэрэлийг цохисон юм” гэхээр нь “Юу, Юуг цохисон юм” гэсэн чинь “Гэдэс рүү нь нэг цохисон юм аа” гээд байсан.
...би урд нь мэдүүлгээ өгөх үедээ сэтгэл санааны хүнд байдалтай зарим зүйлээ мартчихсан дутуу ярьсан байсан. Би Гүндэгмаагийн хуушуурын цайны газарт тогооч хийдэг үеэр манай гэр Шар хаданд байсан. 2019 оны 11 сарын дундуур өглөө босоод ажилдаа явах гээд замдаа охин Энэрэлийг сургуульд хүргэж өгдөг байсан юм. Сургууль руу нь хүргэж өгөх замд Энэрэл цүнхээ үүрээд явж байхдаа нэлээн хүнд амьсгалаад өөрт нь зовиуртай юм шиг харагдаад байхаар нь “Ээждээ цүнхээ өгчих” гээд цүнхийг нь авсан. Энэ үед “Миний охины хаана нь өвдөөд байна, зүгээр үү?” гэж асуухад “Амьсгалахаар миний цээжээр өвдөөд байна” гэсэн. Яг тэр үедээ ханиад хүрсэн байсан болохоор би хатгаа авчихсан юм болов уу гэж бодоод маргааш нь ажлаасаа бууж очоод охиндоо ханиадны эм өгч байсан юм. Тэр үед л хавирга нь хугарсан байсан байх гэж бодож байна. Өөрөөр хавирга нь хугараад өөрт нь зовиуртай байгаа зүйл надад ажиглагдаагүй. Ер нь Баттулгыг ямар зантай, намайг болон өөрийг нь эгч Эгшиглэнг нь яаж дарамталдагийг миний талийгаач охин мэддэг учраас зодуулаад гэмтэл авсан ч гэсэн надад болон өөр хүнд хэлэхгүй нуугаад ганцаараа өвдөөд шаналаад явж байсан байх.
...2020 оны 6 дугаар сард гэрийнхээ хашаанд Баттулгын үсийг хусаж байгаад урд хэсэгт нь сахлын хутгаар жижиг зүсчихсэн чинь шууд уурлаж босож ирээд гараа зангидаж байгаад миний гэдэс рүү хүчтэй 1 удаа цохисон. Энэ үед охин Энэрэл, Эгшиглэн хоёр хоёулаа харж байсан. Б нь намайг болон миний хоёр охиныг байнга “Пизда, гөлөг, гичий, янхан, ал” гээд хамгийн муу муухай үгээр өдөр бүр тогтмол хараадаг байсан. Эгшиглэнг “Эрүүл болгоно” гээд тогтмол дасгал хийлгэнэ. “Өөрт нь хэрэгтэй” гээд хүчээр өглөө бүр орноос нь 6 цагт босгоод “Гадаа гараад зогс” гээд гэрээс гаргаад зогсоочихдог байсан. Би эхлээд бол “3 эмэгтэй хүнийг дээрэлхэж байна” гэж хэлдэг байсан боловч намайг “2 хачин юм дагуулж ирчихээд чи тэгвэл энэ хоёрыгоо аваад зайл” гээд намайг зодоод заазуур, хутга аваад “Ална” гэж гараа далайлгадаг байсан. Энэ үед миний талийгаач охин байнга хажууд байдаг байсан, Баттулгыг болиулж чадахгүй өөрөө айгаад, нүд нь бүлтэгнээд уйлдаг. Би сүүлдээ зодуулахаас айгаад хэлж чадахгүй, 2 охиноо өмөөрч чадахгүй, Б л миний хоёр охиныг өглөө бүр хүчээр босгож, Эгшиглэнг гадаа гаргаж, Энэрэлийг “Гэрээ янзал, тоосоо арч, битгий их унтаад бай” гэдэг. Би “Жаахан унтуулчих” гэж гуйхад “Эмэгтэй хүүхэд их унтаж болохгүй пизда минь, чи юугаа мэддэг юм, чи өөр шигээ янхан болгох гээд байгаа юм уу?” гэдэг. Би зодуулсныхаа дараа “Гэрээс явна” гэхээр миний бүх утсыг аваад нуучихдаг. Гэрээс бид нарыг гаргадаггүй байсан учраас би цагдаад болон эмнэлэгт хандаж чаддаггүй байсан. Маргааш нь хандах гэхээр Бас айгаад ер нь цагдаад хэлж чадахгүй байсан.
...хамгийн анх намайг 2017 оны намар 10 дугаар сарын сүүлээр байх гэж бодож байна. Яг сар өдрөө сайн санахгүй байна. Б хажуу талын түрээсийн өрөөний 2 залуутай хамт архи уучихаад “Мөнгө өг, би архи ууна” гээд надаас мөнгө нэхэхээр нь “Яах гэж архи уугаад байгаа юм” гэж уурлахад “Ална шүү пизда минь, та хоёр зайл” гээд Эгшиглэн бид хоёрыг хөөсөн. Би охиноо хөтлөөд гарах гэтэл Эгшиглэнг гарнаас нь татаад, надаас булааж аваад, гэр рүү оруулчихсан учраас би буцаж гэртээ ороход миний дух руу гараараа нэг удаа хүчтэй цохиод авахаар нь би айсандаа болоод “Май мөнгөө ав” гээд мөнгө өгөхөд гэрээс гараад яваад шөнө согтуу ирээд унтаад өгсөн. Маргааш нь миний дух хөхрөөд хавдчихсан байсан.
Дараа нь 2018 оны 2 дугаар сард байх. Манай бага хүү Төгсзаяа төрөөд 1 сартай байхад Б согтуу гэртээ орж ирээд би архи уугаагүй хүүхдээ хараад гэртээ байж байхад намайг “Жаахан хүүхэдтэй байж архи уулаа” гээд, хүүхэд уйлсан чинь “Хүүхдээ харсангүй” гэж агсан тавиад “Ална” гээд миний толгой руу гараараа цохиод авсан. Дахиад цохих гээд байхаар нь би айгаад 2 хүүхдээ хувцаслаад гэрээс гарсан чинь араас Б гарч ирээд “Ална шүү пизда минь, гэртээ ор, чи яахаараа хүүхэд авч явдаг юм бэ?” гээд хүчээр гэр рүү оруулаад хаалга дотроос нь түгжчихсэн. Тэр байдлыг хажуу өрөөг түрээслэн амьдардаг байсан эгч сонсоод манай хаалгыг нүдээд “Хаалгаа онгойлго, юу болоод байгаа юм” гэхээр нь би хаалгаа онгойлгосон. Б нүдэн дээр нь миний толгой, нуруу руу гараараа хүчтэй хэд хэдэн удаа цохисон. Мөн Эгшиглэнг хажууд зогсож байхад “Чи цаашаа” гээд хүчтэй түлхээд газарт унагаачихсан чинь нөгөө эгч “Чи болиочээ, нялх биетэй эхнэрээ зодоод байхдаа яадаг юм бэ?” гээд миний тухайн үед ашиглаж байсан 8894-7472 дугаарын утаснаас 102 луу залгаад дуудлага өгсөн. Удахгүй цагдаа ирээд Баттулгыг аваад явсан. Тухайн үед би нялх биетэй жаахан хүүхэдтэй байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй цагдаад очоод “Гомдолгүй” гэж хэлээд Баттулгыг эрүүлжүүлэхээс гаргаж авсан.
Дараа нь 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Шар хаданд түрээслэн амьдардаг байсан байшинд Б согтуу “Дахиж архи ууна, мөнгө өг чи пизда минь” гээд уурлаад миний нүд рүү гараараа 1 удаа хүчтэй цохиод, би тэр үед газарт унасан. Тэгэхэд нуруу руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд би хэд хоног хөхөрсөн нүдтэй нуруу өвдөөд явж чадахгүй болж байсан.
Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур Шар хаданд түрээслэн амьдардаг байсан байшинд Б нэлээн согтчихсон бараг тасрахын наагуур гэртээ орж ирчихээд “Чи архи уусан байна” гээд над руу агсан тавьж эхэлсэн. Би “Угаагүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн чинь “Ална шүү пизда минь” гээд дахиад л гараараа миний бүх бие рүү зодож цохисон. Маргааш нь миний нүд, гуя, хөл, гар, нуруу бүгд хөхрөөд өвчтэй болчихсон байсан.
Дараа нь 2019 оны 8 дугаар сард Улиастайд байшин түрээслэн амьдарч байхад Б согтуу гэрт орж ирээд мөнгө нэхээд өгөхгүй гэхээр Эгшиглэн, Энэрэл хоёрыг “Чи муу наад хоёр гөлөгнүүдээ аваад зайл, гичий минь” гээд агсан тавиад намайг гараараа зодож байгаад, үснээс зулгааж толгойгоор минь байшингийн ирмэг мөргүүлээд, толгой хагалаад цус их гарсан чинь Б айсан бололтой агсан тавихаа болиод өөрөө миний толгойг усаар угааж боож өгсөн.
Дараа нь 2020 оны 3 дугаар сарын сүүлээр Шар хаданд түрээслэн амьдардаг байсан хашаа байшинд нэг хашаанд амьдардаг байсан монгол гэртээ айлын нөхөртэй нь Б намайг хардаад “Чи урд талын гэрийн залуутай янхандаад байгаа юм биш үү, та хоёрыг хамт ална шүү” гээд тэр шөнөө урд талын айлын гэрийн хаалгыг 2-3 цагийн хугацаанд нүдээд “Хаалгаа тайл, ална чамайг” гээд орилоод бөөн юм болсон. Урд талын айлын залуу айгаад хаалгаа тайлаагүй. Хаалгыг нь нүдэж байгаад гэртээ орж ирээд гурилын элдүүр аваад над руу дайраад зүүн хөлийн гуя руу хэд хэдэн удаа цохисон. Би байшингаас гараад зугтаасан чинь араас гүйж ирээд үсдээд чирсэн чинь усны тэргэнд миний зүүн хөлийн шилбийг нэлээн гүн зүсээд цус гарсан чинь Б агсан тавихаа болиод унтаад өгсөн.
Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сард Улиастайн гэрийнхээ хашаанд Баттулгын үсийг хусаж байгаад урд хэсэгт нь сахлын хутгаар жижиг зүсчихсэн чинь шууд уурлаж босож ирээд жирэмсэн миний гэдэс рүү гараа зангидаж байгаад хүчтэй 1 удаа цохисон. Энэ үед охин Энэрэл, Эгшиглэн хоёр хоёулаа харж байсан.
...яг миний нүдэн дээр хоёр охиныг минь олон удаа зодож цохиж байгаагүй. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өвөл би хуушуурын цайны газарт 24 цагаар ажлаа хийгээд ажлаасаа буугаад гэртээ иртэл Эгшиглэн баруун гараа сойгоод боочихсон байсан. Би Бас “Гарыг нь яачихсан юм бэ?” гэхэд “Би хурдан яв” гээд жаахан түлхсэн чинь гараа дараад өөрөө унасан. Наадах чинь гайгүй байх, би цайгаар боосон” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гар нь улам хавдчихсан байсан учраас “Эмнэлэгт очиж үзүүлье” гээд Б Эгшиглэнг дагуулаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж зургийг нь авхуулсан чинь “Гарных нь яс цуурчихсан байна” гээд гипсдүүлчихсэн байсан.
2020 оны 8 дугаар сард байх яг өдрөө санахгүй байна. Хашаан доторх шарилжийг Эгшиглэн, Энэрэл хоёр зулгааж байсан. Би гэртээ хоол хийгээд байж байтал гэрийн гадаа Энэрэл сонин хоолойгоор дугарах шиг болохоор нь би гэрээс гараад хартал гэрийн хойд талд Энэрэлийг зогсоо байдалтай байхад нь Б 2 гараараа хоолойг нь боогоод, Энэрэлийн царай нь сонин болчихсон, нүд нь аниатай байсан. Би “Хөөе чи болиочээ, юу болоод байгаа юм бэ?” гэж орилоход Б гараа тавьсан. Гэтэл Энэрэл газарт шууд уначихсан. Би “Хүүхэд ухаан алдчихсан байна ш дээ” гэхэд Б Энэрэлийг газраас тэвэрч аваад сэгсрээд “Худлаа баашлаад байна, наад муу чинь” гэсэн. Энэ үед Энэрэл сэрээд, бид нар гэр рүү ороод би Бд уурлаад “Чи яаж байгаа юм бэ?, хүүхэд аллаа, ядарсан бид 3-ыг дандаа чи дээрэлхэж байх юм аа” гэхэд миний уруул руу гараараа хүчтэй цохиод авахаар нь би айгаад хэрүүл хийхээ больсон.
Тэгээд байнга хоёуланг нь дарамталж, харааж хоол унд өгөхгүй байлгаад байдаг байсан. Б надтай хэрүүл хийвэл “Чамаас болж байгаа шүү, хоёр охин чинь чамаас болоод хоолгүй байгаа” гээд миний хоёр охинд огт хоол идүүлэхгүй унтуулж байсан олон өдрүүд байгаа. Би хоёр охиноо өлсөж байгаа байх гэж бодоод Бтай хэрүүл хийхгүй өөрөө хараалгаж аяыг олж 2 охиндоо хоол идүүлдэг байсан. Б их огцом ууртай, уурлахаараа “Би зүрхний гажигтай, та нарыг ална шүү” гэж дандаа дайрдаг. Ямар ч хүнтэй харьцсан “Пизда” гэж байдаг. Намайг ах дүү нартайгаа уулзах гэхээр “Танайхан арчаагүй, чи уулзахгүй шүү, битгий гэрт нь оч, битгий манай гэрээр шагайлгаарай” гэдэг. Би энэ байдлаас нь болоод ээж, төрсөн ах, төрсөн дүү нартайгаа айгаад ярьж чадахгүй, уулзаж чадахгүй болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-91/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Эгшиглэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ээжийг хааяа зоддог. Энэрэлийг “Аяга шанага загалтуулахгүй угааж бай” гээд зоддог. Намайг солгой гараараа нүд рүү зоддог. Бас түлхээд газарт унагаадаг. ...манай ээж болон дүү Энэрэлийг “Пизда” гэж хараадаг. Энэрэлийн хамар руу, нуруу руу нь гараараа дандаа цохидог. Ээжийн одоо гэдсэнд байгаа дүү рүү гараараа зоддог. ...Б.Энэрэлийг “Шөлний аяга загалтуулахгүй угаа, Төгсзаяагийн тоглоомыг хураа, тоосоо арч” гэдэг. ...Улиастайн жижиг байшинд байхад Б ах намайг “Хурдан ор руугаа ор” гэж түлхээд намайг унагааж, миний солгой гарыг хугалж байсан. ...Б ах муу хүн. Би одоо хамт амьдармааргүй байна. Энэрэл бид нарыг зоддог учраас. Би Энэрэл дүүгээ санаж байна. Би үлгэрийн ном уншуулмаар байна. ...Улиастайн том шаттай байшинд намайг хуучин хар өнгийн саатай пүүзтэй байхад Б ах миний хавирга руу цохиод би газарт унаж байсан. ...Б ах миний хавирга руу гараараа цохисон” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-102/,
Гэрч Б.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б гэх залуу эхнэр, охины хамт манай түрээсийн байрны 1 давхрын 4 тоот өрөөг түрээслэж, 1 жилийн хугацаанд амьдарсан. /2017-2018 оны хооронд/. Эхний 3-4 сарын хугацаанд ямар нэгэн чимээ шуугиангүй амьдарч байгаад эхнэрээ байхгүй үед хөгжлийн бэрхшээлтэй охиныг зодоод, уйлуулаад байдаг. Манай нөхөр Б дээр ороод “Боль, ийм нялх хүүхдийг яагаад зодоод байдаг юм бэ?” гэж нэлээн олон удаа хэлээд, сүүлдээ охиныг суулгаж босгоод /удаан хугацаагаар/ зодоод байсан учраас нөхөр маань эхнэртэй нь уулзаад “Миний дүүг байхгүй үед охиныг чинь зодож, байнга уйлуулаад байна, миний дүү ийм хүнээр яах вэ? Амьдралаа бодоод сал” гэж хүртэл хэлж байсан. ...би шалтгааныг нь мэдэхгүй байна. Ер нь байнга л ууртай байдаг. Охины толгой, хөх, бие, цээж гээд бүх л бие рүү нь гараараа цохиж зоддог. ...Б нь хөгжлийн бэрхшээлтэй охиныг эрүүл үедээ ч зоддог, согтуу үедээ ч зоддог. Гэхдээ дандаа ээжийг нь байхгүйд зоддог. Эхнэрээ байхад дандаа хараалын үг хэлж, загнаад байдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-110/,
Гэрч Б.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11-ээс 12-р сарын үед байх Болорчимэг нөгөө залуутайгаа хамт Баянзүрх дүүргийн Чулуун-Овооны орчим нийтийн байр түрээслэж хамт амьдарч байгаа талаар надад хэлж байсан. ...Ер нь тэр үеэс хойш Б ажил төрөл гэж яваагүй. Болорчимэг төрөх гээд гэр зуур байсан шиг санаж байна. Гэтэл нэг өдөр ямар ч байсан Болорчимэг төрөөгүй байсан. Нэг өглөө намайг ажилдаа явах гэж байсан чинь Болорчимэгийн дугаараас /одоо яг дугаарыг нь санахгүй байна/ “Ахаа авраарай” гэсэн мессеж ирсэн байсан. Би буцаагаад залгасан боловч утсаа авахгүй байсан. Өдөр нь “Юу болсон бэ?” гэж ярьсан чинь Болорчимэг нь “Зүгээрээ санаа зоволтгүй” гэж хэлээд өнгөрсөн. ...2018 оны 04-өөс 05-р сарын орчим шиг санаж байна. Ээж хөдөөнөөс Энэрэлийн хамт ирсэн. Гэтэл манай дүү Болорчимэг охин Энэрэлийг “Гэртээ авна” гэж уурлаад “Буцаагаад хөдөө явуулахгүй” гэж бөөн юм болж байгаад авч үлдсэн. Удаагүй 09-р сард Баттулгынх Улиастай /Арван цагаан байр/ гэх газарт нүүж очиж амьдарч байгаад Энэрэл 87-р сургуульд сурч байсан. Энэ хугацаанд би тэдний гэрт байнга орж гараад явдаг байсан. Намайг орох үед Энэрэл хичээл хийж байгаа гээд сууж байдаг. Надтай дугарч юм ярьдаггүй байсан. Урьд нь бол маш их дуу шуутай, инээж хөхөрсөн хүүхэд байсан. ...2020 оны 07-р сарын эхээр байх Болорчимэгийн бие нь өвдөөд эмнэлэгт хэвтээд гарсан. Тэгээд би 07-р сарын сүүлээр Болорчимэгтэй утсаар ярьж биеийг нь асуусан чинь цаад талаас нь нөхөр Б нь “Наад пизда чинь эмч юм уу?, Утсаа салга” гэж орилоод Болорчимэг утсаа салгасан. Би буцааж залгаад Бтай утсаар ярьсан чинь Б миний өмнөөс янз бүрээр хэлээд, надтай нэлээд маргалдсан. Гэтэл манай дүү Болорчимэг хажуу талаас нь утсыг нь аваад “Миний амьдралд битгий оролцоод бай” гэж орилоод байхаар нь би утсаа салгаад түүнээс огт холбогдоогүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-114/,
Гэрч Г.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...охин маань тогоочийн туслахаар ажиллаж байхдаа Буян-Арвижих гэдэг залуутай танилцаж дундаасаа Эгшиглэн, Энэрэл хоёрыг төрүүлээд нөхөр нь Солонгос улс руу гэрээгээр 2011 оны үед яваад тэр чигтээ гэр бүлээ хаяад тэндээ өөр эмэгтэйтэй гэр бүл болчихсон. Би охиноо 2 хүүхэдтэй нь гэр рүүгээ Архангай аймаг руу авч яваад хамт 6 сарын хугацаанд амьдарч байгаад манай нөхөр Батбаяр өвчнөөр тухайн ондоо нас бараад бид нар буцаад хотод ирээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9-234 тоотод нутгийн танил хүний хашаанд амьдарсан. Охин маань буцаж тогоочийн ажилдаа ороод би 2 охиныг нь харж байгаад 2016 оны 09-р сарын үед Архангай аймаг руу би гэрээ нүүлгэж, Болорчимэгийн охин Энэрэлийг авч яваад Цахир сумын цэцэрлэгт оруулж төгсгөөд, 6 настай байхад нь Цахир сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид орсон. Талийгаачийн эгч Эгшиглэнг бас над руу явуулж, бид нар хамт амьдарч байсан. Удалгүй манай охин жирэмсэн болсон талаараа надад утсаар хэлсэн. Хүүхдийнхээ эцгийн талаар зөвхөн Б гэдэг нэр л хэлсэн. ...охин Болорчимэг зан аашны хувьд ажилсаг, хүнд тусархуу, хүнтэй нийтэч, илүү дуу үггүй, хэлэх зүйлээ хэлчихдэг, яриа хөөрөөтэй байсан боловч Бтай хамт амьдарч эхэлснээс хойш нэг л дуу цөөтэй, юм нуугаад байгаа юм шиг дотогшоогоо болчихсон. ...би Б гэдэг хүний талаар мэдэхгүй. Царайг нь 2 удаа л харж байсан. Эхний удаад нь Архангай аймагт жимс түүнэ гээд охинтой хамт ирэх үед, дараа нь би 2 зээ охиноо ээж дээр нь хүргэж өгөх гээд гэрт нь ирэх үедээ харсан. Архангай аймагт жимс түүх гэж ирээд бага хүү Өлзийбуянг дагуулаад Болорчимэг, Б тэр гурав уул руу жимсэнд 3 хононо гэж яваад бороо их орсноос болоод манай хажуу айлын залуу мотоцикльтой тосох гэтэл мотоцикль нь асахгүй байснаас болоод манай бага хүү майхан савтайгаа ууланд үлдээд, Болорчимэг, Б хоёр алхаад гэрт түрүүлж ирсэн. Гэтэл Б нь “Тосох байсан тэр муу залуу худлаа ярьчихлаа” гээд уурлаад цай ч уухгүй сууж байснаа гэнэт “Хажуу айлын залууг очиж зодно, хутгалж ална” гэж уурлахаар нь “Чи юу яриад байгаа юм, зайл” гэж хэлэхэд Болорчимэгийг “Явъя” гэж уурлаад тухайн шөнөө гэрт хоноод маргааш нь яваад өгсөн. ...би талийгаач зээтэйгээ олон жил хамт амьдарсан. Ээж болон Б, эрэгтэй дүү, эгч Эгшиглэнгийн хамт 2018 оны 06-р сараас эхлэн амьдарсан. Тэрнээс өмнөх хугацаанд миний талийгаач зээ охин ямар нэгэн байдлаар гэмтэл авч байгаагүй. Гар хөл, бусад яс нь огт хугарч байгаагүй. Миний охин Болорчимэг, зээ охин Эгшиглэн нар мөн адил миний мэдэхийн огт гар хөл болон бусад зүйлээ гэмтээж байгаагүй. Миний жаахан охинг алсанд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-119/,
Гэрч Б.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02-р сард буюу цагаан сараар ах Өлзийхишигийн гэрт бөөнөөрөө золгож уулзахад Б гэдэг хүний царайг анх харж байсан. Энэ үед охин Эгшиглэнгийнх нь нүд хөхөрчихсөн байсан. Би яагаад ийм зүйл болсон талаар асуухад Эгшиглэн “Бөмбөгөнд цохиулсан” гэж хэлэх үед Б хажуунаас нь “Бөмбөгөнд цохиод” гэж хэлсэн. ...тэрнээс хойш эгч 2 охинтойгоо манайд 2 удаа ирж усанд ороод явж байсан. Бтай хамт амьдарч эхэлсэн цагаас хойш би эгчийн хоёр хүүхдэд бэлэг өгөхөөр утсаар ярьж байгаад гэрт нь очиход эгч гэртээ намайг оруулахгүй, талийгаачтай хамт бид нарыг тосож зам дээр уулзаж бэлгээ авдаг байсан. Гэрт нь оръё гэхээр эгч нь ингээд явчихна, гэр замбараагүй байгаа” гэж хэлээд гэртээ оруулахгүй байсан. ...би Болорчимэг эгчтэй 2019 оны 02 дугаар сарын үед утсаар ярьж байхад цаана нь Б “Наад пизда чинь юу гээд байгаа юм бэ? Наадахтайгаа утсаар ярьж яадаг юм бэ?” гээд хараагаад байсан. Би “Юу яриад байгаа юм бэ?” гэж эгчээс асуухад эгч “Бишээ өөр хүнтэй ярьж байна” гээд худлаа яриад байсан. Би энэ үед эгчийгээ бодоод юу ч хэлж чадаагүй. Манай эгч болон хоёр охин нь урьд нь гэмтэл авч, хөл гараа хугалж байсан тохиолдол байхгүй. 2018 оны 02-р сард цагаан сараар эгчийн гэрт очих үед Эгшиглэнгийн нүд нь хөхөрсөн байхыг харсан. ...энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, муухай бузар үйлдэл хийсэн хүнд энэ нийгэмд сургамж болох зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-123/,
Гэрч Х.Жамсран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өглөө үүрээр 5-6 цагт нэг хөгжлийн бэрхшээлтэй охин бас нэг охин нь дагуулаад хөтлөөд яваад байдаг. Тэгээд гэр дотроос эрэгтэй хүн “Тэг, ингэ” гээд орилоод байдаг болохоор нь энэ жаахан хүүхдүүдийг ийм эрт гаргаж яадаг юм бол, хөл муутай хүүхдийнхээ хөлийг нь сайжруулах гэж хөдөлгөөн хийлгэдэг юм байхдаа гэж бодож байснаас өөрөөр зодоон цохион болж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125/,
Гэрч Д.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баттулгыг би согтуу архи уусан явж байхыг олон удаа харж байсан. Б нь нэг уухаараа 2-3 хоног дараалан ууж харагддаг байсан. Хааяа уурласан үедээ эхнэрээ “Пизда” гэх зэргээр хараадаг байсан. Архи л их уудаг хүн байсан. ...нөгөө хөл муутай охин нь алхаж байгаад бүдрээд уначихаар “Босооч” гээд загнаж байхыг нэг бус удаа сонсож байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 126-128/,
Гэрч Б.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай гэр яг хажуу талын айл нь учраас хашааны дээгүүр тэр айлын хашаанд болж байгаа зүйлүүд харагддаг юм. 2020 оны 06-р сард нөхөр нь эхнэр хүүхдүүд рүүгээ чанга орилж, “Пиздануудаа та нарыг ална шүү, гичий минь” гээд харааж байгаад хөгжлийн бэрхшээлтэй том охиноо хоёр гараараа дээшээ өргөж байгаад газарт хүчтэй шидчихсэн. Энэ үед эхнэр нь болон бага охин нь хөдөлж чадахгүй зогсоод байсан. Шидүүлсэн охин нь газраас босож чадахгүй уйлаад байсан. Миний бодлоор эхнэр, хүүхдүүд нь тэр хүнээс маш их айдаг, харцаар нь хөдөлдөг юм шиг санагдсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын сүүлээр би тогны утас холбох гээд хажуу талын айлын хашаа руу орох үед урьд өмнөхтэй адилхан эхнэр, 2 охин руугаа “Пизда, гичий, гөлөг, ална шүү та нарыг” гээд бүх хараалын үгээр хэлээд байсан. Ер нь гэрт дотроо байнга л эхнэр, хүүхдүүдээ хараагаад, орилоод, уйлуулаад байдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 131-133/,
Гэрч Д.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эхнэртэйгээ маргалдаж, муудалцдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Дагавар охиноо байнга л загнаж, зоддог юм шиг байна лээ. Нэг удаа хаалга нь дутуу онгойсон байхад нь гэрийнх нь үүдний хажуугаар өнгөрөхөд Б нь охиноо “Бос суу” гээд босгож, суулгаж, загнаж байсан. Тэгэхээр нь харчихаад явсан. Буцаад коридороор 10-15 минутын дараа явж байхад тэр охиноо “Бос суу” гээд загнаж л байхаар нь ороод “Чи одоо болиоч” гэж хэлж байсан. Манай охин бага насны болохоор тэдний охиныг “Гарч хамт тоглоё” гэсэн чинь “Аав намайг гэрээс гарвал ална” гэсэн гээд гараагүй гэдгийг манай охин надад хэлж байсан. Би Баттулгыг тэр хүүхдийн хойд эцэг нь гэдгийг мэдээд “Чи яагаад энэ нялх хүний хүүхэд ингэж зовоож байдаг юм” гэж хэлсэн. Тухайн үедээ “Миний буруу” гэж хэлж байсан. Ер нь Б нь нийтийн байранд байх хугацаандаа охиноо загнаж, “Пизда” наахуугаар нь дуудаж, орилж, хашгирдаг. Тэр үед нь тэр жаахан охин нь чимээгүй уйлаад л, айсан байдалтай байдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 134/,
Гэрч Б.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 сард байх энэ дэлгүүр, хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед манай худалдаж авсан дэлгүүрийн 2 давхарт Б нь эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан. Би дэлгүүрээ худалдаж авах гээд үзэж харж байгаад Баттулгын гэрт яваад орсон чинь Б нь нэлээн согтуу, завилаад суучихсан, их ширүүн ааш авиртай байрын эхнэр рүүгээ “Юун пизданууд ороод ирэв, наадуулаа гаргаач” гээд муухай хашгирч орилохоор нь санаа зовоод гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 145-147/,
Гэрч О.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний мэдэж байгаагаар Б онгироо зантай юм шиг харагдаж байсан. Ер нь гэр бүл, үр хүүхдээ загнаж байгаа сонсогдоод байдаг байсан. Хүүхдүүдээ маш ширүүн загнаж байхыг нь би хэд хэдэн удаа харсан. Тэгээд Бд хандаж “Хүүхдэд яасан ширүүн харьцаж байгаа юм бэ? боль” гэж хэлсэн чинь Б нээх юм ярьж байгаагүй. ...гэр, хашаан дотор чанга чанга дуугараад загнаж байхыг сонсож байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 165/,
Насанд хүрээгүй гэрч М.Төгсзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай гудамжны хүүхдүүд гараад тоглох үед Тулга ах хүүхдүүдээ огт хашаанаас гаргаж ирж байгаагүй. Бүр байшингаасаа хүртэл “Битгий гараад бай” гэж загнаад байдаг байсан. Би нэг удаа Тулга ахын хашаанд орж хажуу айлын хүүхэдтэй тоглож байсан чинь Тулга ахын охин Энэрэл байшингийн гадаа гараад ирсэн байсан чинь Тулга ах гаднаас орж ирээд Энэрэлийг “Гэртээ ор” гэж маш чанга дуугаар загнаад, Энэрэл гэртээ орсон. Гэтэл Тулга ах Энэрэлийг алгадаад байгаа бололтой чанга чимээ сонсогдож, Энэрэл уйлаад байсан. Би хааяа Тулга ахыг байхгүй үед нь Тулга ахын хашаанд орж тоглодог байсан. Тэр үед бол Энэрэл зарим үед хөл нь гэмтсэн, зарим үед гар нь гэмтсэн, нүүр нь хөхөрсөн байдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 168/,
Гэрч В.Буяннэмэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09-р сарын 21-ний өглөө байх Болорчимэг миний дугаар руу залгаад “Би дунд охиноо алдчихлаа” гээд уйлаад байсан. Би юу болсон талаар асуусан чинь Болорчимэг “Баттулгыг цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би Баттулгыг цагдаа бариад явсан гэхээр нь айгаад “Юу болсон юм бэ?, зодоон болсон юм уу?” гэхэд Болорчимэг “Намайг унтаж байх үед өглөө эрт Б том том дуугарч байсан, би мэдэхгүй байна, миний бие өвдөөд унтаж байсан” гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 171-172/,
Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10958 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс баруун богтос /шуу/ ясны далд хугарал, баруун, зүүн 6,7-р хавирга, 11-р хавирганы хугарлууд дан дангаараа болон нийлээд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 231-232/,
Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Сорви нь харьцангуй өргөн талбайд үүссэн байгаа учраас зулгаралтын дараах сорви гэж үзсэн. Тухайн үед үүссэн хугацаандаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1хх-ийн 236-237/,
Мөрдөгчийн тэмдэглэл: “...Б.Энэрэл хэдэн настай байсныг тоолоход: ...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу яллагдагч М.Б гэдэс рүү нь өшиглөх үед 9 нас, 2 сар, 13 хоногтой, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу нас барах үедээ 9 нас 2 сар, 14 хоногтой байсан болохыг тогтоов” гэсэн нас тоолсон тэмдэглэл /2хх-ийн 170/,
Мөрдөгчийн тэмдэглэл: “...Б.Эгшиглэн нь хэдэн настай байсныг тоолоход: ...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу яллагдагч М.Б гарыг нь хугалах үед 10 нас, 4 сар, 5 хоногтой, 2020 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд буюу яллагдагч М.Б хавирга хэсэг рүү нь гараараа цохиж гэмтэл учруулах үед 10 нас 8 сараас 11 нас, 0 сартай байсан болохыг тогтоов” гэсэн нас тоолсон тэмдэглэл /2хх-ийн 172/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1953 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3850 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10958 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11221 дугаартай шинжээчийн дүгнэлт:
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. 8. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь 6 сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
7. Дээрх гэмтэл сорви нь ердийн явцаараа арилж, бүдгэрэхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 234-235/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5153 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5164 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 998 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. М.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. М.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. М.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
4. М.Б нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодож чадвартай байсан байна.
5. М.Б нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх баримт, шинж үгүй байна.
6. М.Б нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх баримт, шинж үгүй байна. гэх дүгнэлт /2хх-ийн 18-19/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 953 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 07 цагийн үед босоод бага хүүгээ хувцасласан. Эгшиглэн, Энэрэл хоёр бас босчихсон байсан. Би гэрийн гадаа байдаг машины аккумляторыг холбоод машиныг асаасан. Тэр хооронд Энэрэл дүү Төгсзаяаг харж байгаа байх гэж бодоод машинаа бага зэрэг хойшоо ухраасан чинь хойд талд Төгсзаяа зогсож байхаар нь би “Хөөе Энэрэлээ, чи чинь дүүгээ авахгүй яасан юм бэ?, машинд дайрууллаа шд” гээд уурлаад Энэрэлийн гэдэс рүү хөл нүцгэн хөлөөрөө 1 удаа өшиглөж газарт унагаахад Энэрэл газарт хүчтэй унаад газраас босоод гэр рүүгээ орчихсон. Би машинаа унтраагаад араас нь гэр рүү орсон. Ер нь бол Энэрэл гэртээ бүх зүйлд зарагддаг учраас би Энэрэлийг дуудахад гаднаас Энэрэл “Би нойлд бааж байна аа” гэж орилсон. Тэр үед эхнэр орноосоо босоод “Эртхэн хоолоо хийж идээд зах руу гэрийн дулаалга авахаар явъя, наад машин чинь бүтэхгүй юм байна, автобусаар яваад ирэхдээ такси барина” гэсэн. Энэ хооронд Энэрэл 2 ч удаа гарч нойлд бие засаад орж ирсэн ба гэдсээ бариад эвхрээд байсан. Эхнэр “Чиний бие яачихсан юм бэ? Юу нь өвдөөд байна” гэж асуухад “Гэдэс өвдөөд байна” гэж Энэрэл хариулж байсан. Тэгээд өдрийн 12 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр бага хүүгээ аваад Нарантуул зах руу явсан. Энэрэлийг “Эгчийгээ хараад, цай хоолоо идээд гэртээ байж байгаарай” гэж үлдээсэн. Би зах яваад ирэх замдаа Энэрэлийг өглөө нэлээн хүчтэй өшиглөчихсөн гээд нэлээн санаа зовоод Энэрэлийн /88947472, 88669163, 88627477 аль нэг нь/ тухайн үед ашиглаж байсан дугаар руу залгаад “Бие нь яаж байна. Зүгээр үү? Гэдэс нь өвдөж байна уу?” гэж асуухад “Гүйлгэх нь гайгүй болчихлоо аав” гэж хэлсэн. Би зах дээр зуух хайж явж байгаад барилга дээр ажиллаж байхдаа зүс танидаг болсон Халзаа гэж дууддаг залуутай таарсан. Надаас “Мөнгө байна уу?” гэж асуухад нь 10,000 төгрөг гаргаж өгсөн. Би тэр үед архи уумаар санагдаад байсан учраас Халзааг “Архинд яваад ир” гээд авчирсан архинаас нь 200-300 грамм орчим уугаад эсгий үзээд явж байсан эхнэр дээрээ очсон. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд Энэрэл цайгаа чанаад байж байсан. Би эхнэрээс “ганц 330 граммтай Хараа архи аваад ууя” гэж гуйгаад дэлгүүрээс би өөрөө архи авчирч гэртээ ганцаараа уусан. Архи ууж байхад Энэрэлийн нүд нь сонин харагдахаар нь “Яаж байна. Миний охин зүгээр үү?, Аав нь өглөө чамайг эвгүй өшиглөчих шиг болсон. Өнөөдөржингөө санаа их зовлоо” гэж хэлээд гэдсэн дээр нь гараараа дараад үзэхэд нэлээн хатуурчихсан байсан. Энэрэл “Ус уухаар бөөлжөөд байгаа, би өдөр цай хоол идэх гэхээр чадахгүй байгаа, идмээргүй байгаа” гэхэд нь “Чи эм ууж байгаа болохоор тэгж байгаа байх” гэж хэлсэн. Энэ үед Энэрэл ус уучихаад “Бөөлжлөө” гээд угаалтуур руу бөөлжсөн. Надад хандаж “Аав би хүйтэн юм уучихвал гайгүй байх” гэж хэлэхээр нь эхнэр Болорчимэгийг “Чи дэлгүүр яваад Энэрэлд ундаа, зайрмаг аваад өг бас надад ганц пиво аваад ир” гэж дэлгүүр явуулаад лаазтай пиво уучихаад дахиад эхнэрээс мөнгө аваад ганцаараа дэлгүүр яваад 200 граммтай “Хараа” архи, лаазтай “Нийслэл” пиво хоёрыг аваад гэртээ ирээд ууж байгаад тасраад унтчихсан байсан. Шөнө 02 цагийн би сэрээд “Энэрэлээ аавдаа ус хийгээд ирээч” гэхэд Энэрэл “За” гэж дугарч байсан боловч надад ус хийж өгөөгүй. Хэсэг унтчихсан байсан. Үүрээр 05 цагийн үед л байх эхнэр Болорчимэг “Сэрээрэй, түргэн дуудаарай, Энэрэл сэрэхгүй байна” гээд охиноо тэврээд орилоод, уйлаад байсан. Би сандарч босоод түргэн рүү залгаж дуудлага өгөхөд “Эмч очтол та нар өөрсдөө анхны тусламж үзүүл, цээжин дээр нь дараад хиймэл амьсгал хийгээрэй” гээд утсаар яриад заалгаж байгаад би Энэрэлд хиймэл амьсгал хийсэн. 4-5 минутын дараа түргэний машины жолооч “Зам зааж өг” гэж утсаар ярьсан. Би гэрээс гараад замаас нь тосож аваад гэрийн гадаа авчирсан. Эмч орж ирж Энэрэлийг үзээд “Нас барсан байна” гэж хэлэхэд нь би “Надаас л боллоо” гэж чанга хэлээд их сандарснаас болж юм ярьж чадахгүй, түргэний эмч надад даралтны эм өгсөн. Би гэрт байсан үлдсэн архиа уусан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...би охиныхоо ходоодных нь доод хэсэгт хөл нүцгэн гуталгүй баруун хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би 1 л удаа өшиглөсөн. Өөрөөр зодож цохиогүй. ...би өөрийгөө тэгдэггүй байсан, ингэдэггүй байсан гэж ярьмааргүй байна. Гэр бүл болсон хойно эхнэр бид хоёрын хооронд маргалдах зүйл гардаг байсан. Энэрэлийг бол бөгс рүү нь хааяа хөлөөрөө цохидог, бас толгой руу нь гараараа нударчих тохиолдлууд байсан. ...эхнэр Болорчимэгийг 2018 оны үед, яг сар өдрөө сайн санахгүй байна. Бага хүү төрчихсөн, гэр Чулуун овооны түрээсийн байранд байсан. Эхнэр бид хоёр ээлжлээд Гүндэгмаа гэдэг хүний 24 цагийн хуушуурын цайны газарт ажилладаг байсан. Би ажилтай эхнэр хүү Төгсзаяа, Эгшиглэн хоёртой гэрт үлдсэн боловч над руу согтуу шөнийн 2 цагт залгаад “Хань нь унтах гэж байна” гэж хэлээд цаад талд нь хүмүүс шуугилдаад байсан учраас би шууд такси бариад гэртээ очиход эхнэр согтуу байсан. Би уурлаад “Нялх хүүхэдтэй байж архи уулаа” гээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь маргааш нь нүд нь хөхөрчихсөн байсан. ...түргэн зуурын уур бухимдалтай зангаасаа болоод үйл хөдлөлөө хянаж чадаагүй байдлаасаа боллоо. ...талийгаач охиныхоо амь насыг нь хохирооно гэж өшиглөөгүй, тухайн үеийн огцом уур уцаараас болоод ийм үйлдэл гаргалаа. Маш их харамсаж байна, гэмшиж байна. Надад өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй байна. Эхнэрээсээ маш их уучлалт гуймаар байна, хүүхдүүдээ маш их санаж байна. ...духан дээр нь овоож хавдсан гэмтэл нь ямар учиртай вэ? гэхээр 2020 оны 09-р сарын 17-ны өдрийн Пүрэв гаригт би талийгаачийг хичээлээс нь аваад хамт гэртээ ирчихээд би хашаандаа байсан машины гал хамгаалагчийг янзалж байгаад талийгаачийг “Бахь аваад ир” гэж хэлээд удаад байхаар нь “Хөөе яачихав аа” гэж хэлээд машиныхаа хаалгыг гадагшаа саваад гартал Энэрэл машины хаалганд духаараа цохиулчихсан. Яг тэр үедээ шууд дух нь том хавдчихсан юм. ...2019 оны 02 дугаар сард байх манай эхнэр Болорчимэг ажилтай байсан. Гэрт Эгшиглэн, Энэрэл, Төгсзаяа бид 3 үлдээд гэртээ байсан. Эгшиглэн бие засах гээд байшингийн шатаар бууж байхад нь “Хурдан явж шээ” гээд гараараа түлхсэн чинь газарт өнхрөөд уначихсан. Тэр оройдоо баруун гарынх нь шуу хэсгээр хөхөрчихсөн, гараа хөдөлгөж чадахгүй байсан учраас би халуун хар цайгаар шавшаад, маргааш өглөө нь эхнэрийг ирэхэд нь болсон асуудлыг хэлээд 1 хоног гарыг нь хараад гар нь бүүр өвдөөд Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү яваад дагуулж яваад зургийг нь даруулахад баруун гарынх нь шууны савхан яс жаахан цуурсан байна гэж хэлсэн. ...2019 оны 8 дугаар сард Болорчимэг 24 цагаар тогооч хийгээд гэртээ ажлаасаа бууж ирсэн байхад нь хашааны гадаа ажлынх нь залуу гадаа довжоон дээр суугаад Эгшиглэн, Энэрэл хоёрыг өвөр дээрээ суулгаад “Миний охидууд” гэж байсан. Би уурлаад Болорчимэгийг цохисон чинь байшингийн хананд толгойг нь цохигдоод хагарчихсан юм. Хөлний гэмтлийг нь би сайн санахгүй байна. ...Төгсзаяа орноосоо өглөө эрт боссон, би хувцсыг нь өмсүүлсэн. Энэрэлийг өшиглөсөн шалтгаан нь Төгсзаяаг машины араас авсангүй гэж өшиглөсөн. ...би Болорчимэгийг ахиад жирэмсэн болохоор нь өөрийнхөө муухай зан авирыг засаад сайхан амьдаръя гэж бодохоор болоогүй. Миний хувьд надад өөрийгөө өмгөөлж хамгаалаад янз бүрийн байдлаар илүү дутуу зүйл бодож санах юм алга. Эцсийн байдлаар Эгшиглэн, талийгаач хоёрыг анхнаас нь ээжтэй нь хүлээн зөвшөөрч болно бүтнэ гэж хамт амьдарсан. Би Эгшиглэнтэй 3 жил, Энэрэлтэй 2 жил амьдрах хугацаандаа ээжид нь анх хэлсэн шигээ амьдарч чадаагүй. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр төрсөн эцэг шиг нь хандаж чадаагүй. Энэ хоёр хүүхдийг хүмүүжилтэй, ажил хийж чаддаг, аминдаа арчаатай хүүхдүүд болгох гэсэн юм. Би талийгаач охиныг ална гэж бодоогүй. Эцсийн үр дүнд нь хүүхдийн аминд хүрлээ. Өөрийгөө өмгөөлж хамгаалах, хэлэх үг байхгүй байна. Цаашдаа хийсэн хэргийнхээ гэм нүглийг би дотроо бодон бодон үүрнэ. Би өөрийгөө жигшин зэвүүцэж байна. ...миний хувьд хийсэн үйлдэлдээ өөрийгөө өмөөрөөд байх зүйл байхгүй. Эцсийн дүндээ Эгшиглэн, Энэрэл хоёрт хандаж байсан миний хандлага бол хоёр охиндоо өөрт нь хэрэгтэй хүмүүжил олгож байна гэж бодож, буруу үйлдэл гаргаж, хэт хатуу ширүүн байдлаар харьцаж байсан гэдгээ сүүлд ухаарлаа. Миний хувьд эхнэр Болорчимэгийг ийм хэцүү байдалтай буюу бага насны хүүхдүүдтэй, орох оронгүй үлдээж байгаадаа л хамгийн их харамсаж, өөрийгөө зүхэж байна. Цаашид миний энэ хийсэн үйлдлээс бол миний хань ижил, хүүхдүүд минь нийгэмд ичгэвтэр байдалд орох вий дээ гэж их айж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 60-72, 3хх-ийн 06-08/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-15/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 20-24/, гар утас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-63/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8д/1311 дугаартай албан тоот, түүний хавсралт /2хх-ийн 120-121/, 34.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /2хх-ийн 182-188/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /2хх-ийн 189-202/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2хх-ийн 203-207/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 242/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3В хэсэг, 718 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүн болох дагавар охин 9 настай хохирогч Б.Энэрэлийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “дүү чинь машинд дайрууллаа, холд” хэмээн гэдэс, хэвлий тус газарт нь хөлөөрөө өшиглөн улмаар хохирогч 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэгийн: “...би 2011 оны 09-р сарын 19-ний өдөр хойд аавдаа зодуулж, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан Энэрэл охины хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцож байна. Буян-Арвижихын Энэрэл нь 2019 оны 06-р сараас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсгийн 718 тоотод хойд аав Б, ээж Болорчимэг, төрсөн эгч Эгшиглэн, төрсөн дүү Төгсзаяа нарын хамт оршин суудаг гэх бүртгэлтэй байсан. Энэрэл нь их сэргэлэн цовоо, авъяастай, мөн гэрийнхээ ажлыг бүгдийг нь хийдэг байсан талаар хажуу айлынх нь хүмүүс ярьж байсан. ...талийгаач Энэрэлийн оршуулгын зардалд 5.551.940 төгрөг гарсан байгаа. Мөн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй гэрээ хийсэн өмгөөлөгчтэй гэрээ хийж хэрэгт оролцуулж байгаа. Уг өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би талийгаач охин хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учраас гэр бүлийнхэн болон төрөл төрөгсдийнх нь өмнөөс маш их гомдолтой байна. Бага насны, биеэ хамгаалах чадваргүй балчир хүүхдийн амь насыг хохироосон хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Болорчимэгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу хагас сайн өдрийн өглөөний 06 цаг өнгөрч байхад хөгжлийн бэрхшээлтэй том охин 12 настай Б.Эгшиглэн, бага охин 9 настай Б.Энэрэл, нөхөр М.Б нар босчихсон байсан. Бага хүү Б.Төгсзаяа надтай хамт унтаж байсан. Тэгэхэд М.Б охин Б.Энэрэлийг “Тоосоо арч” гэж чанга орилсон. Тэгсэн би “Юу болоод байгаа юм, яасан” гээд сэрсэн чинь “Яагаач үгүй, чи унт” гэж нөхөр М.Б хэлсэн. Тэгэхээр нь буцаад унтах гээд нүдээ аниад байж байхад М.Б охин Б.Энэрэлийг “Чи гарч наад юм хумаа сайн олигтойхон хийгээрэй” гээд загнаж байсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрэхэд М.Б орондоо орчихсон цаашаа хараад хэвтэж байсан. Би босоод бага хүү Б.Төгсзаяаг сэрээж хувцаслаад хүүгээ босгож нүүр амыг нь угаагаад, бантан хийж өгөөд, гурил зуурч 2 охиндоо гамбир хайрч өгсөн. Тэр үед 2 охин гэрийн гадаа хашаан дотор Б.Энэрэл нь эгч Б.Эгшиглэнг дасгал хийлгэж хашаан дотор алхуулаад амраагаад байж байсан. Тэгээд цай унд өгчихөөд нөхөр М.Б, бага хүү Б.Төгсзаяа бид гурав Нарантуул зах орж гэрийн дулаалга авахаар гэрээс гарсан. Явахдаа гэртээ 2 охиноо цоожлоод “Унтаад байж бай” гээд орыг нь засаж өгчихөөд явсан. Нарантуул зах руу автобусаар явсан. Автобусанд явж байхдаа нөхөр М.Бтай муудалцаж, нөхөр “Зах руу явмааргүй байхад чинь” гээд автобусанд түгжирч явж байхдаа бухимдаад уурлаад байсан. Тэгээд автобусанд 2 настай Б.Төгсзаяаг тэвэрч байгаад “Май, энэ хүүхдээ ав” гээд надад өгсөн. Би хүүгээ аваад автобусанд тэвэрч яваад Өгөөмөр хавьцаа автобуснаас буугаад хүүхдээ авахгүй уурлаад урд алхаад яваад байсан. Би араас нь хүүхдээ хөтлөөд алхаад явсан. Нарантуул зах дээр очоод гэрийн бүрээс дулаалга сонирхож явж цаг гаран тойроод явж байгаад гэрийн бүрээс авахаар нэг лангуун дээр очоод М.Б “АТМ орж мөнгө авчихаад ирье” гээд явсан. Явснаас хойш 30 орчим минутын дараа хүрч ирсэн. Ирэхэд нь амнаас нь архи үнэртэх шиг болсон. Тэгэхээр нь “Чи яасын” гэсэн чинь ярианы сэдэв өөрчлөөд худалдагчтай яриад өнгөрсөн. Нарантуул зах дээр явж байхдаа “2 охин руу залга даа, нөгөө хоёр чинь юу хийж байна” гэхээр нь охины утас руу залгаад “Юу хийж байна” гэж асуухад “Хэвтэж байна” гэж хэлж байсан. Зах дээр явж байх хугацаандаа би 2 удаа, нөхөр М.Б 2 удаа охидуудтайгаа утсаар ярьсан. М.Б түрүүлээд урд алхаж байхдаа утсаар ярьсан болохоор юу гэж ярьсаныг мэдэхгүй байна. Нарантуул захаас 16 цагийн үед гэрийн бүрээс худалдаж аваад гарсан. Гэртээ 17 цагийн үед ирэхэд Б.Энэрэл гэрээ цэвэрлэчихсэн, будаа агшаагчны саванд цай чанаад сууж байсан. Тэгээд Б.Энэрэлийг харахад нүүр нь цонхийсон байхаар нь “Яасан миний охин” гэсэн чинь “Ээж гэдэс жоохон өвдөөд” гэсэн. Тэгээд харсан чинь дух нь хөхөрчихсөн байхаар нь “Энийгээ яачихсан юм” гэсэн чинь “Юм мөргөсөн” гэсэн. Тэгэхээр нь “Юу мөргөсөн юм” гэсэн чинь “Хаалга мөргөсөн” гэж хэлэхээр нь “Юм хумаа харахад яадаг юм, гараад гэрийн хаяагаа шуучих миний охин” гэж хэлсэн. Тэгээд Б.Энэрэл гэрээс гарсан. Гадаа гэрийн хаалганы урд худагны хажууд М.Б охин Б.Энэрэлтэй “Миний охин яасан. Гэдэс нь зүгээр үү, яаж байна” гэх зэргийг асууж байсан. Б.Энэрэл болохоор “Гайгүй, зүгээр зүгээр” гэж хэлж байсан. Би гэртээ тухайн үед мах чанаад шөлөнд нь будаа хийгээд хоол хийж байсан чинь М.Б “Нэг шил 0,33 литрийн архины мөнгө өгчих” гэсэн. Тэгэхээр нь уурлаад “Үгүй, чи яахаараа архи дарс уудаг юм, ямар ядаргаатай юм” гэсэн чинь түрийвч ил байсан болохоор түрийвчнээс 10.000 төгрөг аваад өөрөө гараад явсан. 20 минут орчмын дараа 0,33 литрийн Хараа архи, лаазтай пиво бариад орж ирсэн. Тэрийгээ М.Б ганцаараа уугаад Б.Энэрэлээс “Миний охин яаж байна. Зүгээр үү” гээд байн байн асуугаад байсан. “Аав нь одоо энийг уучихаад дахиж архи уухгүй” гээд ярьж байсан. Тэр архийг дуусгаад М.Б охин Б.Энэрэлээс “Зайрмаг авах уу? Ундаа уух уу?” гэж асуухад Б.Энэрэл “Тэгье” гэсэн чинь М.Б “Охин ундаа, зайрмаг авъя гэж байна, чи яваад ир” гэсэн. Тэгэхээр нь “За” гээд гарах гэсэн чинь “Нэг лааз пиво авчихаарай” гэсэн. Тэгээд би дэлгүүр орж 2 зайрмаг, 1 ундаа, 1 лаазтай пиво авчирч өгсөн. Тэгээд орж ирэхэд хүүхдүүд тоглоод зурагт үзэж байсан. М.Б гар утсаа оролдоод сууж байсан. Авч ирсэн ундаанаасаа Б.Энэрэлд 1 аягыг хийж өгсөн чинь бүгдийг нь уусан. “Зайрмагаа идэх үү?” гээд задлаад өгсөн чинь зайрмагнаас 1 хазаад дахиж идээгүй. Надад “Ээж хөлдөөчих, өглөө идье” гэсэн. Тэгээд хоол болоод хоолноос Б.Энэрэл бага зэрэг идсэн. М.Баттулгын архи пиво нь дууссан чинь дахиад надаас 1 шил архи нэхэж байгаад 20.000 төгрөг өгч явуулсан. М.Б өөрөө дэлгүүр орж 1 шил 0,33 литрийн архи, 3-4 ширхэг тамхи аваад, хариулт мөнгийг нь надад буцаагаад өгсөн. Тэгээд орж ирээд архинаасаа 2-3 татчихаад гарч хамаатны эгчтэйгээ утсаар яриад байсан. Утсаар ярьж дуусаад гэрт орж ирээд унтсан. Би Б.Эгшиглэнг гадаа гаргаж шээлгээд унтуулсан. Б.Энэрэл орон дээрээ хэвтэж байсан. Би Б.Төгсзаяатай хамт хэвтэж байсан. Хэвтэж байхад Б.Энэрэл “Ээж ус хийгээд өгөөч” гэхээр нь би хийж өгсөн чинь уучихсан. Тэгээд намайг 00 орох гэсэн чинь “Хамт гарая” гээд би шээчихээд түрүүлээд орсон. Б.Энэрэл араас удалгүй ороод ирсэн. Тэгэхээр нь “Баасан юм уу?” гэсэн чинь “Баасан” гэж хэлээд хэвтсэн. Хэвтэж байхдаа “Гэдэс өвдөөд байна” гээд гэдсээ дараад байсан. Тэгэхээр нь “Яг яаж өвдөж байгаа юм” гэсэн чинь “Базлаад өвдөөд байна” гэсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах лаа хийж өгөөд, амоксицилин эм өгсөн. Тэгээд хэвтэж байгаад “Зүгээр үү?” гээд Б.Энэрэлээс асуусан чинь “Зүгээр зүгээр” гээд цоглог дуугарч байсан. Тэгэхээр нь “Түргэн дуудах уу?” гэсэн чинь “Яахын яахын, зүгээр жоохон унтчихвал зүгээр болох байх, та харин зурагтаа унтраачих” гэхээр зурагтаа унтраагаад унтсан. Шөнө 03 цагийн орчимд шээчихээд буцаж орж ирээд Б.Энэрэлээс “Миний охин яаж байна” гээд асуусан чинь “Гайгүй гайгүй, зүгээр ээж” гэсэн. Тэгэхэд М.Б бас сэрээд “Энэрэлээ яаж байна” гэж асуусан чинь “Зүгээр зүгээр” гээд унтацгаасан. Тэгээд удаагүй 4 цаг арай болоогүй байхад сэрээд “Энэрэлээ” гээд дуудсан чинь амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь сандраад түргэн дуудсан. Түргэний эмч 30-40 минут болж байгаад ирсэн. Ирээд хүүхдийг “Нас барсан байна” гэж хэлсэн. Түргэний эмч нь “Цагдаад дуудлага өгөх ёстой” гээд дуудлага өгөөд гадаа машиндаа гарч суусан. Тэр үед нь би орилж чарлаад, М.Б бас хажуугаар орилж гүйж гараад эмчийг дуудаж надад даралтны эм өгүүлсэн. Тэгээд эмчийг гарсан дараа намайг уйлаад сууж байхад М.Б надад “Чи Б.Энэрэлийг усанд явсан” гэж хэлээрэй, намайг ганц энэ удаа авраарай” гэж заналхийлсэн. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа юм, юу гэсэн үг юм бэ?” гэсэн чинь М.Б бачуураад гараад тамхи тариа хайгаад яваад байсан. Тэгж байхдаа үлдсэн архиа уучихсан. Цагдаа нар ирээд М.Баттулгыг машинд суулгасан байсан. Би Б.Төгсзаяаг авч гараад “Хувцсыг нь өмсүүлээрэй” гээд машинд оруулж өгсөн чинь М.Б над руу муухай хараад байсан. Тэгээд намайг нэг цагдаа хашаанаас гаргаж машиндаа суулгаад надаас юм асуугаад охины дух яагаад хөхөрсөн гэдгийг асуусан. Тэгэхээр нь би охины хэлснээр хаалга мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд машинаас нь буугаад хашаанд орж ирээд М.Баттулгын сууж байсан машинд суухад “би Б.Энэрэлийн духыг цохисон гээд үнэнээ хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа юм, яахаараа чи цохидог юм” гэсэн чинь “Машины гуфер янзалж байгаад цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “Яахаараа тэгдэг юм” гэсэн чинь цагдаа нар бид хоёрыг тусгаарлаж суулгасан. Тэр үед М.Б бас над руу муухай хараад л байсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1953 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
Мөн 2019 оны 08 дугаар сард, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 714 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Болорчимэгийг “Архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгаах, байшингийн хана мөргүүлэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Болорчимэгийг “Урд талын гэрийн залуутай янхандаад байна” гэх шалтгааны улмаас гурилын элдүүрээр зүүн хөлийн гуя хэсэгт цохиж, үснээс нь зулгаан чирсэний улмаас усны тэргэнд зүүн хөлийн шилбийг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсэг, 718 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 9 настай, хохирогч Б.Энэрэлийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “Бахь авч ирэхгүй удсан” гэх шалтгаанаар машины хаалгаар савж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, буюу хоёр, түүнээс олон хүнийг, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь,
Хохирогч Б.Болорчимэгийн: “...намайг 2018 оны намар байх яг он сар өдрийг нь санахгүй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоонд нийтийн байранд амьдарч байхдаа хажууд талын айлын хоёр хүнтэй М.Б нь архи дарс уусан. Тэгээд би хажууд айл руу орсон чинь намайг “Пиво уу” гэхээр нь тэрнээс нь хэд балгаад гэртээ орсон чинь М.Б “Уучихсан юм уу?” гээд хэрэлдэж маргалдаад миний дух руу гараараа цохиод духан дээр хөхөрч байсан. Тэгсэн хажууд айлын эгч орж ирээд “Чи яахаараа нялх хүүхэдтэй эхнэрээ зоддог юм, цагдаа дуудлага өг” гэхээр нь би айгаад өгөхгүй байсан чинь тэр эгч утсаар залгаад, надад утсаа өгөөд, би цагдаа дуудаж М.Баттулгыг эрүүлжүүлэх рүү авч явсан. Маргааш нь цагдаа дээрээ очоод гомдол саналгүй гэж хэлсэн. Яагаад гэхээр би өөрөө ажил төрөлгүй, М.Б мөнгө төгрөг олж байсан болохоор гуйсаар байгаад аваад гарсан.
...мөн 2018 оны зун ажлын газрын хүмүүс нь ирээд пиво ууцгаасан. Тэгсэн М.Б намайг “Миний хань пиво уу” гэхээр нь уусан. Тэгээд ажлын газрын хүмүүс нь явсны дараа “Чи яахаараа надтай зэрэгцэж уудаг юм” гээд агсараад миний нүд рүү цохиж, нуруу руу өшиглөж байсан. Тэр үед нь цагдаад дуудлага өгөөгүй. Эмнэлэгт үзүүлээгүй. Намайг цохиж зодсоны дараа бүх утаснуудыг аваад нуучихдаг. Миний нүдийг цохиж хөхрүүлчихээд гар утсаараа бичлэг хийчихсэн байсан. Тэр нь гар утсан дээр нь байж магадгүй. Шар хаданд хүүхдүүд ирээгүй үед нэг хоёр удаа зодуулж байсан. Ер нь бол аймар түгшүүртэй байдаг байсан. Миний хөгжлийн бэрхшээлтэй охин Б.Эгшиглэнг алхаж байхдаа унах юм уу, юм түшихээр “Яахаараа унадаг юм, аятайхан явж гараад шээхэд яадаг юм” гээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би урдуур орж хэрэлдээд зодуулж байсан.
2019 оны намар байх. Бас он сар өдрийг нь санахгүй байна. Би 24 цагаар ээлжинд хоночихоод гэртээ ирсэн чинь Б.Эгшиглэнгийн зүүн гар нь байхаа хавдсан байсан. Тэгэхээр нь “Яасан юм” гээд М.Бас асуусан чинь “Жоохон түлхсэн чинь газар тулаад л унасан ш дээ” гэж хэлсэн. Тэгээд М.Б өөрөө эмнэлэг авч явж боолгож гибс хийлгэж байсан.
2018 оны намар байх, яг хэзээ гэдгийг нь бас санахгүй байна Б.Энэрэл нэг ажлаасаа ирсэн чинь М.Б, Б.Энэрэлийг загнаад “Чи яахаараа тэгдэг юм” гээд чанга чанга хашгирч байсан. Тэгэхээр нь “Яасан юм” гэж Б.Энэрэлээс асуусан чинь юм хэлэхгүй байсан. Маргааш өглөө нь Б.Энэрэл алга болоод 4-5 цагийн дараа Улиастайн хуучин эцсийн дэлгүүрээс олсон. Тэгээд Б.Энэрэлээс “Яагаад алга болсон юм” гэж асуусан чинь “Ааваас айгаад, аав намайг гэдэс рүү цохьсон” гэж хэлсэн. Тэрнээс хойш Б.Энэрэлийг намайг байхгүй үед цохиж зоддог болсон юм шиг байна лээ. Намайг ирэхэд л энд тэнд нь хөхөрчихсөн байдаг. Яагаад хөхөрсөн гэж асуухаар энд тэнд юм мөргөсөн гэж хэлдэг. Би уурлаад “Яахаараа тэгдэг юм” гэхээр л намайг дарамталж айлгадаг юм.
2020 оны 06 дугаар сард эмнэлгээс гараад гэртээ ирсэн чинь Б.Энэрэлийн баруун гар нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгэхээр нь “Яасан юм” гэж асуусан чинь М.Б “Наад хоёр чинь уулын уруу давхралдаад унасан ш дээ, тийм биздээ Б.Энэрэлээ” гэсэн чинь Б.Энэрэл “Тийм” гээд яг үгээр нь хариулж байсан. Тэгээд хүүхдээ өөрөө авч яваад эмнэлэгт үзүүлсэн чинь “4 хавирга хугараад эдгэрсэн байна” гэж хэлсэн. Тэр үед л хавирга нь хугарсан гэдгийг нь мэдсэн. Ер нь бол М.Б нь байнгын дарамтанд байлгадаг. ...“Би Энэрэлийг цохисон юм” гэхээр нь “Юу, Юуг цохисон юм” гэсэн чинь “Гэдэс рүү нь нэг цохисон юм аа” гээд байсан.
...би урд нь мэдүүлгээ өгөх үедээ сэтгэл санааны хүнд байдалтай зарим зүйлээ мартчихсан дутуу ярьсан байсан. Би Гүндэгмаагийн хуушуурын цайны газарт тогооч хийдэг үеэр манай гэр Шар хаданд байсан. 2019 оны 11 сарын дундуур өглөө босоод ажилдаа явах гээд замдаа охин Энэрэлийг сургуульд хүргэж өгдөг байсан юм. Сургууль руу нь хүргэж өгөх замд Энэрэл цүнхээ үүрээд явж байхдаа нэлээн хүнд амьсгалаад өөрт нь зовиуртай юм шиг харагдаад байхаар нь “Ээждээ цүнхээ өгчих” гээд цүнхийг нь авсан. Энэ үед “Миний охины хаана нь өвдөөд байна, зүгээр үү?” гэж асуухад “Амьсгалахаар миний цээжээр өвдөөд байна” гэсэн. Яг тэр үедээ ханиад хүрсэн байсан болохоор би хатгаа авчихсан юм болов уу гэж бодоод маргааш нь ажлаасаа бууж очоод охиндоо ханиадны эм өгч байсан юм. Тэр үед л хавирга нь хугарсан байсан байх гэж бодож байна. Өөрөөр хавирга нь хугараад өөрт нь зовиуртай байгаа зүйл надад ажиглагдаагүй. Ер нь Баттулгыг ямар зантай, намайг болон өөрийг нь эгч Эгшиглэнг нь яаж дарамталдагийг миний талийгаач охин мэддэг учраас зодуулаад гэмтэл авсан ч гэсэн надад болон өөр хүнд хэлэхгүй нуугаад ганцаараа өвдөөд шаналаад явж байсан байх.
...2020 оны 6 дугаар сард гэрийнхээ хашаанд Баттулгын үсийг хусаж байгаад урд хэсэгт нь сахлын хутгаар жижиг зүсчихсэн чинь шууд уурлаж босож ирээд гараа зангидаж байгаад миний гэдэс рүү хүчтэй 1 удаа цохисон. Энэ үед охин Энэрэл, Эгшиглэн хоёр хоёулаа харж байсан. Б нь намайг болон миний хоёр охиныг байнга “Пизда, гөлөг, гичий, янхан, ал” гээд хамгийн муу муухай үгээр өдөр бүр тогтмол хараадаг байсан. Эгшиглэнг “Эрүүл болгоно” гээд тогтмол дасгал хийлгэнэ. “Өөрт нь хэрэгтэй” гээд хүчээр өглөө бүр орноос нь 6 цагт босгоод “Гадаа гараад зогс” гээд гэрээс гаргаад зогсоочихдог байсан. Би эхлээд бол “3 эмэгтэй хүнийг дээрэлхэж байна” гэж хэлдэг байсан боловч намайг “2 хачин юм дагуулж ирчихээд чи тэгвэл энэ хоёрыгоо аваад зайл” гээд намайг зодоод заазуур, хутга аваад “Ална” гэж гараа далайлгадаг байсан. Энэ үед миний талийгаач охин байнга хажууд байдаг байсан, Баттулгыг болиулж чадахгүй өөрөө айгаад, нүд нь бүлтэгнээд уйлдаг. Би сүүлдээ зодуулахаас айгаад хэлж чадахгүй, 2 охиноо өмөөрч чадахгүй, Б л миний хоёр охиныг өглөө бүр хүчээр босгож, Эгшиглэнг гадаа гаргаж, Энэрэлийг “Гэрээ янзал, тоосоо арч, битгий их унтаад бай” гэдэг. Би “Жаахан унтуулчих” гэж гуйхад “Эмэгтэй хүүхэд их унтаж болохгүй пизда минь, чи юугаа мэддэг юм, чи өөр шигээ янхан болгох гээд байгаа юм уу?” гэдэг. Би зодуулсныхаа дараа “Гэрээс явна” гэхээр миний бүх утсыг аваад нуучихдаг. Гэрээс бид нарыг гаргадаггүй байсан учраас би цагдаад болон эмнэлэгт хандаж чаддаггүй байсан. Маргааш нь хандах гэхээр Бас айгаад ер нь цагдаад хэлж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10958 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11221 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр,
Мөн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 713 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 11 настай, хохирогч Б.Эгшиглэнг хөгжлийн бэрхшээлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “Хурдан явж шээ” хэмээн түлхэж, улмаар баруун богтос /шуу/ ясны дунд хэсгийн ташуу, зөрүүгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 714 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 11 настай, хохирогч Б.Эгшиглэнг хөгжлийн бэрхшээлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хавирга хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь,
Хохирогч Б.Болорчимэгийн: “...хамгийн анх намайг 2017 оны намар 10 дугаар сарын сүүлээр байх гэж бодож байна. Яг сар өдрөө сайн санахгүй байна. Б хажуу талын түрээсийн өрөөний 2 залуутай хамт архи уучихаад “Мөнгө өг, би архи ууна” гээд надаас мөнгө нэхэхээр нь “Яах гэж архи уугаад байгаа юм” гэж уурлахад “Ална шүү пизда минь, та хоёр зайл” гээд Эгшиглэн бид хоёрыг хөөсөн. Би охиноо хөтлөөд гарах гэтэл Эгшиглэнг гарнаас нь татаад, надаас булааж аваад, гэр рүү оруулчихсан учраас би буцаж гэртээ ороход миний дух руу гараараа нэг удаа хүчтэй цохиод авахаар нь би айсандаа болоод “Май мөнгөө ав” гээд мөнгө өгөхөд гэрээс гараад яваад шөнө согтуу ирээд унтаад өгсөн. Маргааш нь миний дух хөхрөөд хавдчихсан байсан.
Дараа нь 2018 оны 2 дугаар сард байх. Манай бага хүү Төгсзаяа төрөөд 1 сартай байхад Б согтуу гэртээ орж ирээд би архи уугаагүй хүүхдээ хараад гэртээ байж байхад намайг “Жаахан хүүхэдтэй байж архи уулаа” гээд, хүүхэд уйлсан чинь “Хүүхдээ харсангүй” гэж агсан тавиад “Ална” гээд миний толгой руу гараараа цохиод авсан. Дахиад цохих гээд байхаар нь би айгаад 2 хүүхдээ хувцаслаад гэрээс гарсан чинь араас Б гарч ирээд “Ална шүү пизда минь, гэртээ ор, чи яахаараа хүүхэд авч явдаг юм бэ?” гээд хүчээр гэр рүү оруулаад хаалга дотроос нь түгжчихсэн. Тэр байдлыг хажуу өрөөг түрээслэн амьдардаг байсан эгч сонсоод манай хаалгыг нүдээд “Хаалгаа онгойлго, юу болоод байгаа юм” гэхээр нь би хаалгаа онгойлгосон. Б нүдэн дээр нь миний толгой, нуруу руу гараараа хүчтэй хэд хэдэн удаа цохисон. Мөн Эгшиглэнг хажууд зогсож байхад “Чи цаашаа” гээд хүчтэй түлхээд газарт унагаачихсан чинь нөгөө эгч “Чи болиочээ, нялх биетэй эхнэрээ зодоод байхдаа яадаг юм бэ?” гээд миний тухайн үед ашиглаж байсан 8894-7472 дугаарын утаснаас 102 луу залгаад дуудлага өгсөн. Удахгүй цагдаа ирээд Баттулгыг аваад явсан. Тухайн үед би нялх биетэй жаахан хүүхэдтэй байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй цагдаад очоод “Гомдолгүй” гэж хэлээд Баттулгыг эрүүлжүүлэхээс гаргаж авсан.
Дараа нь 2020 оны 3 дугаар сарын сүүлээр Шар хаданд түрээслэн амьдардаг байсан хашаа байшинд нэг хашаанд амьдардаг байсан монгол гэртээ айлын нөхөртэй нь Б намайг хардаад “Чи урд талын гэрийн залуутай янхандаад байгаа юм биш үү, та хоёрыг хамт ална шүү” гээд тэр шөнөө урд талын айлын гэрийн хаалгыг 2-3 цагийн хугацаанд нүдээд “Хаалгаа тайл, ална чамайг” гээд орилоод бөөн юм болсон. Урд талын айлын залуу айгаад хаалгаа тайлаагүй. Хаалгыг нь нүдэж байгаад гэртээ орж ирээд гурилын элдүүр аваад над руу дайраад зүүн хөлийн гуя руу хэд хэдэн удаа цохисон. Би байшингаас гараад зугтаасан чинь араас гүйж ирээд үсдээд чирсэн чинь усны тэргэнд миний зүүн хөлийн шилбийг нэлээн гүн зүсээд цус гарсан чинь Б агсан тавихаа болиод унтаад өгсөн.
Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сард Улиастайн гэрийнхээ хашаанд Баттулгын үсийг хусаж байгаад урд хэсэгт нь сахлын хутгаар жижиг зүсчихсэн чинь шууд уурлаж босож ирээд жирэмсэн миний гэдэс рүү гараа зангидаж байгаад хүчтэй 1 удаа цохисон. Энэ үед охин Энэрэл, Эгшиглэн хоёр хоёулаа харж байсан.” гэсэн мэдүүлгээр,
Мөн 2017 оны 10 сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун-Овооны нийтийн байранд, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хаданд, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 713 тоотод, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 714 тоотод, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зв хэсгийн 718 тоотод тус тус амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, жирэмсэн эмэгтэй Б.Болорчимэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 9 настай, хохирогч Б.Энэрэл. гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 11 настай, хөгжпийн бэрхшээлтэй Б.Эгшиглэн нарыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргииг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн болох нь
Насанд хүрээгүй хохирогч Б.Эгшиглэнгийн “...ээжийг хааяа зоддог. Энэрэлийг “Аяга шанага загалтуулахгүй угааж бай” гээд зоддог. Намайг солгой гараараа нүд рүү зоддог. Бас түлхээд газарт унагаадаг. ...манай ээж болон дүү Энэрэлийг “Пизда” гэж хараадаг. Энэрэлийн хамар руу, нуруу руу нь гараараа дандаа цохидог. Ээжийн одоо гэдсэнд байгаа дүү рүү гараараа зоддог. ...Б.Энэрэлийг “Шөлний аяга загалтуулахгүй угаа, Төгсзаяагийн тоглоомыг хураа, тоосоо арч” гэдэг. ...Улиастайн жижиг байшинд байхад Б ах намайг “Хурдан ор руугаа ор” гэж түлхээд намайг унагааж, миний солгой гарыг хугалж байсан. ...Б ах муу хүн. Би одоо хамт амьдармааргүй байна. Энэрэл бид нарыг зоддог учраас. Би Энэрэл дүүгээ санаж байна. Би үлгэрийн ном уншуулмаар байна. ...Улиастайн том шаттай байшинд намайг хуучин хар өнгийн саатай пүүзтэй байхад Б ах миний хавирга руу цохиод би газарт унаж байсан. ...Б ах миний хавирга руу гараараа цохисон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Болорчимэгийн: “...яг миний нүдэн дээр хоёр охиныг минь олон удаа зодож цохиж байгаагүй. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өвөл би хуушуурын цайны газарт 24 цагаар ажлаа хийгээд ажлаасаа буугаад гэртээ иртэл Эгшиглэн баруун гараа сойгоод боочихсон байсан. Би Бас “Гарыг нь яачихсан юм бэ?” гэхэд “Би хурдан яв” гээд жаахан түлхсэн чинь гараа дараад өөрөө унасан. Наадах чинь гайгүй байх, би цайгаар боосон” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гар нь улам хавдчихсан байсан учраас “Эмнэлэгт очиж үзүүлье” гээд Б Эгшиглэнг дагуулаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж зургийг нь авхуулсан чинь “Гарных нь яс цуурчихсан байна” гээд гипсдүүлчихсэн байсан.
2020 оны 8 дугаар сард байх яг өдрөө санахгүй байна. Хашаан доторх шарилжийг Эгшиглэн, Энэрэл хоёр зулгааж байсан. Би гэртээ хоол хийгээд байж байтал гэрийн гадаа Энэрэл сонин хоолойгоор дугарах шиг болохоор нь би гэрээс гараад хартал гэрийн хойд талд Энэрэлийг зогсоо байдалтай байхад нь Б 2 гараараа хоолойг нь боогоод, Энэрэлийн царай нь сонин болчихсон, нүд нь аниатай байсан. Би “Хөөе чи болиочээ, юу болоод байгаа юм бэ?” гэж орилоход Б гараа тавьсан. Гэтэл Энэрэл газарт шууд уначихсан. Би “Хүүхэд ухаан алдчихсан байна ш дээ” гэхэд Б Энэрэлийг газраас тэвэрч аваад сэгсрээд “Худлаа баашлаад байна, наад муу чинь” гэсэн. Энэ үед Энэрэл сэрээд, бид нар гэр рүү ороод би Бд уурлаад “Чи яаж байгаа юм бэ?, хүүхэд аллаа, ядарсан бид 3-ыг дандаа чи дээрэлхэж байх юм аа” гэхэд миний уруул руу гараараа хүчтэй цохиод авахаар нь би айгаад хэрүүл хийхээ больсон.
Тэгээд байнга хоёуланг нь дарамталж, харааж хоол унд өгөхгүй байлгаад байдаг байсан. Б надтай хэрүүл хийвэл “Чамаас болж байгаа шүү, хоёр охин чинь чамаас болоод хоолгүй байгаа” гээд миний хоёр охинд огт хоол идүүлэхгүй унтуулж байсан олон өдрүүд байгаа. Би хоёр охиноо өлсөж байгаа байх гэж бодоод Бтай хэрүүл хийхгүй өөрөө хараалгаж аяыг олж 2 охиндоо хоол идүүлдэг байсан. Б их огцом ууртай, уурлахаараа “Би зүрхний гажигтай, та нарыг ална шүү” гэж дандаа дайрдаг. Ямар ч хүнтэй харьцсан “Пизда” гэж байдаг. Намайг ах дүү нартайгаа уулзах гэхээр “Танайхан арчаагүй, чи уулзахгүй шүү, битгий гэрт нь оч, битгий манай гэрээр шагайлгаарай” гэдэг. Би энэ байдлаас нь болоод ээж, төрсөн ах, төрсөн дүү нартайгаа айгаад ярьж чадахгүй, уулзаж чадахгүй болсон” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Өлзийхишигийн: “...2017 оны 11-ээс 12-р сарын үед байх Болорчимэг нөгөө залуутайгаа хамт Баянзүрх дүүргийн Чулуун-Овооны орчим нийтийн байр түрээсэлж хамт амьдарч байгаа талаар надад хэлж байсан. ...Ер нь тэр үеэс хойш Б ажил төрөл гэж яваагүй. Болорчимэг төрөх гээд гэр зуур байсан шиг санаж байна. Гэтэл нэг өдөр ямар ч байсан Болорчимэг төрөөгүй байсан. Нэг өглөө намайг ажилдаа явах гэж байсан чинь Болорчимэгийн дугаараас /одоо яг дугаарыг нь санахгүй байна/ “Ахаа авраарай” гэсэн мессеж ирсэн байсан. Би буцаагаад залгасан боловч утсаа авахгүй байсан. Өдөр нь “Юу болсон бэ?” гэж ярьсан чинь Болорчимэг нь “Зүгээрээ санаа зоволтгүй” гэж хэлээд өнгөрсөн. ...2018 оны 04-өөс 05-р сарын орчим шиг санаж байна. Ээж хөдөөнөөс Энэрэлийн хамт ирсэн. Гэтэл манай дүү Болорчимэг охин Энэрэлийг “Гэртээ авна” гэж уурлаад “Буцаагаад хөдөө явуулахгүй” гэж бөөн юм болж байгаад авч үлдсэн. Удаагүй 09-р сард Баттулгынх Улиастай /Арван цагаан байр/ гэх газарт нүүж очиж амьдарч байгаад Энэрэл 87-р сургуульд сурч байсан. Энэ хугацаанд би тэдний гэрт байнга орж гараад явдаг байсан. Намайг орох үед Энэрэл хичээл хийж байгаа гээд сууж байдаг. Надтай дугарч юм ярьдаггүй байсан. Урьд нь бол маш их дуу шуутай, инээж хөхөрсөн хүүхэд байсан. ...2020 оны 07-р сарын эхээр байх Болорчимэгийн бие нь өвдөөд эмнэлэгт хэвтээд гарсан. Тэгээд би 07-р сарын сүүлээр Болорчимэгтэй утсаар ярьж биеийг нь асуусан чинь цаад талаас нь нөхөр Б нь “Наад пизда чинь эмч юм уу?, Утсаа салга” гэж орилоод Болорчимэг утсаа салгасан. Би буцааж залгаад Бтай утсаар ярьсан чинь Б миний өмнөөс янз бүрээр хэлээд, надтай нэлээд маргалдсан. Гэтэл манай дүү Болорчимэг хажуу талаас нь утсыг нь аваад “Миний амьдралд битгий оролцоод бай” гэж орилоод байхаар нь би утсаа салгаад түүнээс огт холбогдоогүй байсан” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Баттулгыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг,
- Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үргэлжилсэн үйлдлээр буюу хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
- Хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөгжлийн бэрхшээлтэй буюу бие хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 6.551.940 төгрөгийг гаргуулж талийгаачийн оршуулгын зардалд 5.551.940 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорчимэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн зардалд Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст 1 сая төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг улсын яллагчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хөндлөн судалтай, ягаан өнгийн өмд 1 ширхэг, хөндлөн судалтай, ягаан өнгийн цамц 1 ширхэг, “Нийслэл” гэсэн бичиглэл бүхий 0.5 литрийн багтаамжтай пивоны хоосон сав /лааз/ 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэл бүхий 0.33 литрийн багтаамжтай хоосон архины шил 1 ширхэг, цагаан өнгийн нүүртэй, хар өнгийн гэртэй “Самсунг” маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг,
- Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үргэлжилсэн үйлдлээр буюу хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
- Хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөгжлийн бэрхшээлтэй буюу бие хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар М.Бд 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бд 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар М.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар М.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг өдрийн хорих ялд дүйцүүлэн 3 сарын хорих ялыг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг,
- Эрүүгийн мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн М.Баттулгын бүгд биечлэн эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Баттулгын урьд цагдан хоригдсон нийт 123 /нэг зуун хорин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хөндлөн судалтай, ягаан өнгийн өмд 1 ширхэг, хөндлөн судалтай, ягаан өнгийн цамц 1 ширхэг, “Нийслэл” гэсэн бичиглэл бүхий 0.5 литрийн багтаамжтай пивоны хоосон сав /лааз/ 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэл бүхий 0.33 литрийн багтаамжтай хоосон архины шил 1 ширхэг, цагаан өнгийн нүүртэй, хар өнгийн гэртэй “Самсунг” маркийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, М.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Бас нийт 6.551.940 /зургаан сая таван зуун тавин нэг мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж үүнээс 5.551.940 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорчимэгт, 1 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Э.ЧИНГИС