| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0120/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 147
2021 01 27 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 04555 0052 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Г, 1973 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, Хийморь харуул хамгаалалт ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 35б-15 тоотод оршин суух хаягтай гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар //,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагийн үед болон өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 6-151 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Цоожийн баруун бугалга, баруун зүүн сугыг чимхэж, баруун гуяыг базаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед баруун бугалга, баруун зүүн суга, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Цоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Гтай хамтран амьдраад 2 сар гаран болж байна. 00 цагийн үед Б.Г согтуу орж ирээд янз бүрийн юм ярьж, агсам тавиад унтуулахгүй байхаар нь аргадаж унтуулах гэхэд үсдэж, биений энд тэндээс базаж, чимхэж зүгээр байлгахгүй байсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод галаа түлсэн чинь Б.Г унтаж амраахгүй гээд баруун бугалга, баруун зүүн суга, баруун гуянаас базаж чимхэж хөхрүүлж манай 9 настай хүүхдийг янз бүрээр хэлээд байхаар нь 107-д дуудлага өгсөн чинь гар утас булааж авсан...миний хувьд одоо салаад тусдаа амьдарч байгаа учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-15/,
Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хоорондоо маргалдаж Э.Цоожийн гэя болон суганаас нь татаж чимхсэн. Тэрнээс өөр цохиж зосон зүйл байхгүй. Би тухайн үйлдэлдээ харамсаж байна дахин ийм зүйл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13198 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагийн үед болон өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 6-151 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Цоожийн баруун бугалга, баруун зүүн сугыг чимхэж, баруун гуяыг базаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед баруун бугалга, баруун зүүн суга, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Э.Цоожийн: “...би Гтай хамтран амьдраад 2 сар гаран болж байна. 00 цагийн үед Б.Г согтуу орж ирээд янз бүрийн юм ярьж, агсам тавиад унтуулахгүй байхаар нь аргадаж унтуулах гэхэд үсдэж, биений энд тэндээс базаж, чимхэж зүгээр байлгахгүй байсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод галаа түлсэн чинь Б.Г унтаж амраахгүй гээд баруун бугалга, баруун зүүн суга, баруун гуянаас базаж чимхэж хөхрүүлж манай 9 настай хүүхдийг янз бүрээр хэлээд байхаар нь 107-д дуудлага өгсөн чинь гар утас булааж авсан...” гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Э.Цоож нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.Гд хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР