Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 109

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1980 оны 09 сарын 29-ний өдөр Шын М //-т Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын трестээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нгийн М мөн болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Нгийн М //-ыг Дундговь аймаг дахь Техник туслалцааны Барилгын 6-р трестэд 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс 1987 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хүлэг пүүст 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргаг чийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ