Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

2021         02             03                                 2021/ШЦТ/189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Эт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00114 3021 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Э, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймаг, Сигал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дотоод Хэргийн Их Сургуулийн хилийн албаны сургуулийн сонсогч, ам бүл 5 ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Гарьдын 40/б/ байрын 50 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД /.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дотоод хэргийн их сургуулийн 314 тоот ангиас иргэн Б.Бэлгүтэйн эзэмшлийн “Самсунг А50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Бэлгүтэй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 314 тоот ангид хичээл орж байгаад завсарлаад сонсогч нараа хувцсыг нь өмсүүлээд долоон сонсогч авч гаргасан. Би сонсогч Д.Этай хамт үлдсэн. Тэгээд эхлээд Д.Эыг хичээл заасан багшийн эд зүйлийг өрөө лүү нь оруулах гэсэн боловч өрөө нь цоожтой байна гээд буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь миний сууж байсан 1 дүгээр салааны ширээн дээр байсан “Самсунг А50” маркийн гар утсаа үлдээгээд багшийн нөүтбүүкийг оруулж өгөх гээд гарсан. Тэгээд 4-5 минутын дараа орж ирэхэд миний утас алга болсон байсан. Анги дотор хүн байхгүй байхаар нь ангийнхаа хүүхдүүд дээр очиж асуусан чинь миний утсыг харсан хүн байхгүй байсан. ...би Д.Э гэх сонсогчийг сэжиглэж байна. Өмнө нь бас ийм явдал болж байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 11-12/,

Яллагдагч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ангид ирэхэд анги онгорхой байсан ба ангид хэн ч байгаагүй. Ангид ороод багшийн ширээн дээр компьютер поректор зэргийг нь тавьчхаад гарах гэтэл 1 дүгээр салааны 1 дүгээр ширээн дээр түрүүч Б.Бэлгүтэйн гар утас байсан тэгэхээр нь би аваад гарсан. Тэр үед их завсарлагаа таарч байсан болохоор жагсаалын талбай дээр байж байтал Бэлгүтэй ирээд миний утсыг харсан хүн байна уу гэж бид нараас асуусан. Бид нар хараагүй гэхэд бид нарыг анги руу ор гээд 314 тоот анги руу оруулахаар явсан. Анги руу явж байтал манай сургуулийн багш Баяр-Эрдэнэ намайг дуудаад гадагшаа хоолонд яваад ир гээд явуулсан. ...би анги руу ороход Бэлгүтэй утас алга болсон гээд бөөн юм болсон байхаар нь ангиас эргэж гараад 00-ийн өрөө ороод Б.Бэлгүтэйн утсыг суултуурын араар хийж орхиод буцаад ангид орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /ХХ-ийн 19/,

Д.Эын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дотоод хэргийн их сургуулийн 314 тоот ангиас иргэн Б.Бэлгүтэйн эзэмшлийн “Самсунг А50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Бэлгүтэйн мэдүүлэг, шүүгдэгч Д.Эын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Бэлгүтэй нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Эт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Одбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ШИНЭБАЯР