Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2017/00056/И |
Дугаар | 145 |
Огноо | 2017-03-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 145
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Ш.*******т холбогдох 109802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* *******а нэхэмжлэлийн шаардлагадаа: Ш.******* нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 3.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 10-нд дууссан. Зээлдэгч Ш.******* нь зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.471.485 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн боловч хугацаа хэтэрсэн алдангийг сарын 0.5 хувиар тооцон хугацаанаас хойш 8 сар өнгөрсөн тул үлдэгдэлд тооцсон алданги 98586 төгрөг бусад холбогдон гарсан зардал 11216 төгрөг нийт 109802 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* сумын ******* *******а шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Ш.******* нь алдангийн 98856 төгрөгийг боломжтой хугацаанд нь төлж барагдуулна гэж нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон учир нэхэмжлэлээс татгалзах санал хүргүүлж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/129 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Ш.*******т холбогдох 109802төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4.Нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ