Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Бичилийн 3 тоотод оршин суух, Мэргэн овогт Цэвэгдоржийн  Мягмар /ЗА57032715/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Мягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Мягмар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн, улсад 26 жил ажилласан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтрийг гээж үрэгдүүлсэн тул гэрчийн мэдүүлэг, цалингийн карт зэргийг үндэслэн 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд ажилласан жилийг тогтоож өгнө үү  гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Мягмар нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 57 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1991 оы 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан тухай Цэвэгдорж овогтой Мягмарт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 4-р хуудас/
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 08/105 дугаартай лавлагаагаар: ‘’ Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 04 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд ‘’Амьдралын туг’’ ХК, 1996 оны 04 сарын 30-нд ‘’Амьдралын туг’’ хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно’’ гэжээ.
  3. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 09 сарын 08-ны өдрийн 02/2028 дугаар архивын лавлагаагаар: ‘’Цэвэгдоржийн Мягмар нь Дундговь аймгаас НАХЯ-ны сайдын 1979 оны 06 сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0132 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1982 оны 06 сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар 06 сарын 20-нд хагадажээ’’ гэжээ.
  4. Ц.Мягмарт олгосон 1975, 1976, 1977, 1978, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 оны цалин тооцооны хүснэгт,
  5. Гэрч Б.Дизаабадь, У.Цэвэлмаа, Д.Базарваань нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Ц.Мягмарыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 57 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Мягмарыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  хугацаанд тус тус ажиллаж байсныг хэргийн 6-19-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мэргэн овогт Цэвэгдоржийн  Мягмарыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР