| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00103/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 149
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Я.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Я.******* миний бие нь 1983 онд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад шилжин ирж малчин ий гэргий болон өдгөө хүртэл мал маллан амьдарч байна. Миний хөдөлмөрийн дэвтэр үйлдвэрчний эвлэлийн дэвтэр эвлэлийн батлах шатаж үрэгдсэн тул нотлох баримтгүй болсон. Тэтгэвэр тогтоолгохоор архивын лавлагаанаас харахад 1984-1989 оныг дуустал ажилласан он жил сарууд архивт бүрэн бүтэн бичигдээгүй байна. Иймээс миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.******* нь 1984 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаандЗавхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн Я.******* нь Говь-Алтай аймгийн Тайшир суманд мал маллаж амьдардаг, одоо мал төллөж байгаа, ам бүл муу байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй гээд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 12-р сарын 08-ны өдрийн А/928 тоот лавлагаанд Я.******* нь 1984-1990 онд ******* сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Я.*******д тооцсон хөлс үгүй, суурийн ахлагч Ж.эд тусгагдсан хөлсийг 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1986 онд 564,0 төг, 11,12 сар / э нэрээр/, 1987 онд 2519,88 төг, 1-6, 10-р сар, 1988 онд 3426,99 төг, 4,6-10 сар Жич: 1984-1985 оны Од бригадын 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна. 1987 оны 70-р дансанд хүний нэр тодорхой тусгаагүй учир цалинг хувааж тооцох боломжгүй үүний хуулбараар хүргүүлэв гэжээ.
Хүсэлт гаргагч Я.******* 1987 оны Од бригадын 70-р дансыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба уг дансанд Ж.э 2 хүн гэсэн бичилт хийсэн байна. Иймд Ж.э, Я.******* нарын тухайн үед авч байсан цалин гэж үзэж үндэстэй байна.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч Ж.*******, Л.*******, У.*******, М.******* нарынмэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******г 1984 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ