Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

  

 

 

 

  

 

 

2021        01           05                      2021/ШЦТ/14                                   

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2021/0006/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Я.Мөнхзаяа,

Нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

Шүүгдэгч Н.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2009023031490 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ..  айлын гудамж, .. тоотод оршин суух хаягтай, Н.Н /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 8 дугаар 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны гадна иргэн *******тай “машинаа ухрааж өгсөнгүй” хэмээн маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, цээж хэсэг рүү нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн мөрөнд цус хуралт, хамрын угалз, цээж, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-н өгсөн: “Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсон. Хохирлын мөнгө гэж хохирогчид 270.000 төгрөгийг төлсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс: 

Хохирогч *******ын өгсөн: “...би .. тавилгын үйлдвэрт ажилладаг. Айлд тавилга угсарч байгаад тэрнийгээ хийж дуусчихаад 2020 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны урд өөрийн автомашинаа зогсоолд байрлуулах гээд явж байтал хөх өнгийн Акуа маркийн автомашин ухарч байхаар нь би зам тавиад хойшоо ухарсан чинь үл таних эрэгтэй хүн бууж ирээд "хойшоо ухар" гэж хэлэхээр нь би хойшоо ухарсан чинь "дахиад хойшоо ухар" гэхээр нь би "наана чинь хангалттай зай байна" гээд хэлсэн чинь "би чамайг ухар гэж байна, би чамд дүрэм заана" гэхээр нь би "согтуу байж яагаад дүрэм заадаг юм" гээд хэлсэн чинь машины онгорхой цонхоор миний толгой руу цохихоор нь би буугаад бариад авсан миний хамар луу гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь хамарнаас цус гараад тонгойж байтал нүүр лүү цохиод хавирга руу өшиглөсөн. ...тэгээд эхнэр нь ирж салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн... 170-175 см орчим өндөртэй, 40 орчим насны, махлагдуу биетэй, жижигхэн үстэй эрэгтэй хүн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Мөрдөн байцаалтын шатанд Н.Н-н яллагдагчаар өгсөн: "...Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны зогсоол руу орох гэж байхад зогсоолоос нэг машин гарах гэж байсан. Тэгээд ухарч гаргаж өгөх гээд байж байтал эхнэрийн машины ард талд өөр нэг машин ирээд хаагаад зогсчихсон ухрах боломжгүй байсан тэгээд зогсоолоос гарах гэж байсан машиныг "ухраад өгөөч" гэхэд тэр залуу "ухарч чадахгүй" гэсэн. Тэрнээс болоод тэр залуу бид 2 маргалдсан. Би тэр залуугийн толгойн тус газар гараараа 2 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020
оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №9.. дугаартай: “...*******ын биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн мөрөнд цус хуралт, хамрын угалз, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь магадлан хянасны үндсэнд Н.Н нь согтуугаар 2020.08.18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны гадна хохирогч Очирбатын Баяржаргалыг “машинаа ухрааж зай тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн мөрөнд цус хуралт, хамрын угалз, цээж, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж байгаа танхай зан байдал нь нөлөөлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Н-н хувьд хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч ******* нь “өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 51 дүгээр талд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг санал гомдолгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР