| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
2021 01 11 2021/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр ,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч П.Ц /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аранзад овгийн П.Ц д холбогдох эрүүгийн 2011017851094 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Аранзад овгийн П.Ц , 1970 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 8-10 насны хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Алтайн 229-34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Цолмон нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 302 тоотод иргэн З.Алтан, Р.Лхагвасүрэн нарыг “Буянт-Ухаа-2 байранд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, З.Алтангаас 10.000.000 /арван сая/, Р.Лхагвасүрэнгээс 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус залилж аван бусдад нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би халамжийн байгууллагад олон жил ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Монгол Улсын Нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан ганц доктор. Нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан ядуу амьдралын боломж бололцоо муутай иргэдэд олгох орон сууцны хөтөлбөрт хамрагдах үйл ажиллагаанд халамжийн чиглэлээр ажилдаг хүмүүстэй холбогдож хүмүүсийн гуйлтын дагуу ярьж хэлж өгсөн юм. Хүнээс хуурч мэхэлж мөнгө авсан үйлдэлдээ сэтгэл эмзэглэж байна. Би эхэлж мөнгө төгрөг авъя гэж хэлээгүй. Энэ мөнгийг аваад энэ ажлыг хөөцөлдөөд хөдөөгөөс ирсэн 2 хүүхдийг орон байртай болгох тал дээр туслалцаа үзүүлчих, чи бас байранд орсон юм байна, хүүхдэдээ байр авч өгсөн юм байна гээд ийм хүсэлт тавьсан. Түүнээс биш би урьдчилан ярьж хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Гэхдээ эцсийн үр дүн нь хүнээс авсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулж дууссан учраас иргэний гомдлыг барагдуулах ёстой гэсэн үүднээс хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Хохирогч нар надад “...Энэ мөнгийг аваад энэ ажлыг хөөцөлдөөд, хэнд хэдэн төгрөг өгөх, юу зарцуулах нь хамаагүй. Эцсийн үр дүн нь байртай болох хэрэгтэй...” гэсэн. Тэгэхлээр нь энэ тал дээр хүн амьтантай ярьж хөөрч болох юм байна гэсэн үндэслэлтэйгээр хүлээгдээд байж байсан. Орон сууцны асуудал нь 2020 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Төрийн орон сууцны корпорацын үйл ажиллагаа үндсэндээ иргэдийг хүлээж орон сууцжуулах үйл ажиллагаа зогссон байгаагаас шалтгаалж энэ гэмт хэрэг гарах болсон. Хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би нийгмийн хамгааллын салбарт олон ажил ажилласан. Энэ салбарт ажиллаж байхдаа би докторын зэрэгтэй болж Монгол Улсад хамгийн анх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж байсан. Нийгмийн хамгааллын салбарт ажилладаг байсан учраас орон сууцанд орох боломж байгаа гэдгийг олж хараад орон гэргүй айлын хашаа болон хөлсний байранд амьдарч байгаа хүмүүст тусалъя гэж бодсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Шүүгдэгч П.Ц гийн 104400297056 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 61/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12, 62-63/,
Хохирогч З.Алтан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баянбүрдийн тойргийн урд байдаг Рич нэртэй зочид буудлын 302 тоотод байрладаг Намир продакшн буюу нутгийн дүү Пүрэвсүрэнгийн ажил дээр очиход Пүрэвсүрэн надад хэлэхдээ Буянт-Ухаа хоёрын байранд орох уу, оруулаад өгөх найдвартай хүн байна. НОСК-ийн захирал Сүхбаатар манай найз байгаа юм тийм болохоор найдвартай эхэлж түрээслээд, дараа нь эзэмших эрхтэй, метр квадрат нь хямд байр байна... би тухайн үед Төрийн банкнаас зээл авчихсан мөнгөтэй байсан болохоор 10 сая төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвсүрэнгийн ажил дээр очиж Цолмон гэх хүүхэнтэй нь уулзаад түүний Төрийн банкны данс болох 104400297056 тоот данс руу шилжүүлсэн тэрнээс хойш өнөө маргаашгүй бүтнэ гэсээр өдийг хүрсэн... ...тиймээ Цолмон надаас авсан 10 сая төгрөгөө миний Хаан банкны 5042026740 дугаартай данс руу хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл • байхгүй” гэх мэдүүлэг /хх 15-19/,
Хохирогч Р.Лхагвасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын сүүл үеэр буюу 28-ны үед манай найз Алтан яриад чи байр сууцаа авсан уу манай нэг найз ярихдаа 10 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд түрээслээд өмчлөх орон сууц байна гэнээ гэхээр нь маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Алтантай уулзаад өдөр 11 цагийн орчим Баянбүрдийн тойргийн урд байдаг Рич нэртэй зочид буудлын 302 тоотод ...тэгсэн удалгүй Цолмон гэх эмэгтэй гаднаас орж ирээд Буянт-Ухаа хоёрын байранд орох боломж байна би өөрөө бас байр авах гээд урьдчилгаа өгсөн байгаа цаад тал нь 2020 оны 01 дүгээр сарын 03 гэхэд бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн... 10 сая төгрөгөө Төрийн банкны 104400297056 тоот данс руу тэр өдөртөө шилжүүлсэн...”, “...Цолмон надаас авсан 10 сая төгрөгийнхөө 9 сая төгрөгийг миний Хаан банкны 5557020925 дугаартай данс руу хийсэн одоо үлдэгдэл 1 сая төгрөг байгаа. Үлдэгдэл 1 сая төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 22-25/,
Гэрч Б.Содбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...5102040747 дугаартай данс нь манай эхнэрийн үеэл Баярчимэгийн данс байгаа юм. Тухайн үед дээрх дансны картыг би түр хэрэглэж байсан бөгөөд хадам ээж Цолмон 2019 оны 10 дугаар сарын эхээр надаас 1.300.000 төгрөг зээлсэн бөгөөд тэр зээлсэн мөнгөө эргүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Т.Золжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 416004989 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансыг 2014 оноос хойш ашиглаж байна. Дээрх 200.000 төгрөгийг ээж надад ойр зуурын хэрэглээндээ зарцуул гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Гэрч Б.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын үед манай нутгийн ах Алтан манай ажил дээр ирээд байр саванд орох тухай яриа болохоор нь би Алтан ахад хандан ...манай найз Буянт-Ухаа хоёрын орон сууцанд хүн оруулах талаар ярьж байсан гэж хэлэхэд Алтан ах ...аан тийм үү тэгвэл тэр хүнтэй чинь уулзъя гээд тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа дахин манай ажил дээр Алтан ах, түүний хоёр найз мөн Цолмон нар уулзаад хоорондоо ярилцаж байгаад явцгаасан өөр мэдэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч Н.Мөнхнайрамдал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 5020732229 дугаартай Хаан банкны дансыг 10-аад жил ашиглаж байгаа. Би Мөнгөн завьяа худалдааны төвд үнэт эдлэл алт монет борлуулдаг бөгөөд тухайн үед дээрх данснаас үнэт эдлэл худалдаж авсан орлого орж ирсэн байна...” гэх мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Д.Уламсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...надад 5925353563 дугаартай данс байдаг... манай найз Цолмон Амвэй буюу олон улсын шууд худалдааны газраас онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахаар болж тухайн үед бараагаа Оросын холбооны улсаас захиалж авах шаардлагатай болсон бөгөөд Цолмон өөрөө олон улсын картгүй байсан болохоор миний олон улсын эрхийн картыг буюу 5925353563 дугаартай дансыг ашиглаж Оросын холбооны улс руу Амвэй бараа худалдан авах гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх 38-39/,
Шүүгдэгч П.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би дээрх зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... тухайн мөнгөнөөс Амвэй хийдэг Уламсайхан гэдэг хүний данс руу 4.9 сая төгрөг шилжүүлж Амвэйн бараа, бүтээгдэхүүн худалдаж авсан мөн өөрийнхөө 5026250047 гэсэн данс руугаа 5 сая төгрөг хийж тэр мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан мөн 5 сая төгрөгийг бэлнээр авч мөн өөртөө зарцуулсан мөн үлдсэн 5 сая төгрөгөөс хүргэнээсээ зээлсэн 1 сая гаран төгрөг, мөн мөнгөн завьяа дэлгүүрээс монетан ээмэг, гинж зэргийг 1.600.000 орчим төгрөгөөр авсан үлдсэн мөнгөнөөс нь СӨХ-өө төлсөн жижиг сажиг хэрэглээ байсан тэрэндээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх 42-45/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 74/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 55/, шүүгдэгч П.Ц гийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 66-73/, хохиролын мөнгө төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Цолмон нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 302 тоотод иргэн З.Алтан, Р.Лхагвасүрэн нарыг “Буянт-Ухаа-2 байранд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, З.Алтангаас 10.000.000 /арван сая/, Р.Лхагвасүрэнгээс 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус залилж аван бусдад нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, шүүгдэгч П.Ц гийн 104400297056 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 61/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12, 62-63/, хохирогч З.Алтангийн “...Баянбүрдийн тойргийн урд байдаг Рич нэртэй зочид буудлын 302 тоотод байрладаг Намир продакшн буюу нутгийн дүү Пүрэвсүрэнгийн ажил дээр очиход Пүрэвсүрэн надад хэлэхдээ Буянт-Ухаа хоёрын байранд орох уу, оруулаад өгөх найдвартай хүн байна. НОСК-ийн захирал Сүхбаатар манай найз байгаа юм тийм болохоор найдвартай эхэлж түрээслээд, дараа нь эзэмших эрхтэй, метр квадрат нь хямд байр байна... би тухайн үед Төрийн банкнаас зээл авчихсан мөнгөтэй байсан болохоор 10 сая төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвсүрэнгийн ажил дээр очиж Цолмон гэх хүүхэнтэй нь уулзаад түүний Төрийн банкны данс болох 104400297056 тоот данс руу шилжүүлсэн тэрнээс хойш өнөө маргаашгүй бүтнэ гэсээр өдийг хүрсэн... ...тиймээ Цолмон надаас авсан 10 сая төгрөгөө миний Хаан банкны 5042026740 дугаартай данс руу хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл • байхгүй” гэх мэдүүлэг /хх 15-19/, хохирогч Р.Лхагвасүрэнгийн “...2019 оны 12 дугаар сарын сүүл үеэр буюу 28-ны үед манай найз Алтан яриад чи байр сууцаа авсан уу манай нэг найз ярихдаа 10 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд түрээслээд өмчлөх орон сууц байна гэнээ гэхээр нь маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Алтантай уулзаад өдөр 11 цагийн орчим Баянбүрдийн тойргийн урд байдаг Рич нэртэй зочид буудлын 302 тоотод ...тэгсэн удалгүй Цолмон гэх эмэгтэй гаднаас орж ирээд Буянт-Ухаа хоёрын байранд орох боломж байна би өөрөө бас байр авах гээд урьдчилгаа өгсөн байгаа цаад тал нь 2020 оны 01 дүгээр сарын 03 гэхэд бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн... 10 сая төгрөгөө Төрийн банкны 104400297056 тоот данс руу тэр өдөртөө шилжүүлсэн...”, “...Цолмон надаас авсан 10 сая төгрөгийнхөө 9 сая төгрөгийг миний Хаан банкны 5557020925 дугаартай данс руу хийсэн одоо үлдэгдэл 1 сая төгрөг байгаа. Үлдэгдэл 1 сая төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 22-25/, гэрч Б.Содбаярын “...5102040747 дугаартай данс нь манай эхнэрийн үеэл Баярчимэгийн данс байгаа юм. Тухайн үед дээрх дансны картыг би түр хэрэглэж байсан бөгөөд хадам ээж Цолмон 2019 оны 10 дугаар сарын эхээр надаас 1.300.000 төгрөг зээлсэн бөгөөд тэр зээлсэн мөнгөө эргүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч Т.Золжаргалын “...Би 416004989 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансыг 2014 оноос хойш ашиглаж байна. Дээрх 200.000 төгрөгийг ээж надад ойр зуурын хэрэглээндээ зарцуул гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...2019 оны 12 дугаар сарын үед манай нутгийн ах Алтан манай ажил дээр ирээд байр саванд орох тухай яриа болохоор нь би Алтан ахад хандан ...манай найз Буянт-Ухаа хоёрын орон сууцанд хүн оруулах талаар ярьж байсан гэж хэлэхэд Алтан ах ...аан тийм үү тэгвэл тэр хүнтэй чинь уулзъя гээд тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа дахин манай ажил дээр Алтан ах, түүний хоёр найз мөн Цолмон нар уулзаад хоорондоо ярилцаж байгаад явцгаасан өөр мэдэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 34-35/, гэрч Н.Мөнхнайрамдалын “...Би 5020732229 дугаартай Хаан банкны дансыг 10-аад жил ашиглаж байгаа. Би Мөнгөн завьяа худалдааны төвд үнэт эдлэл алт монет борлуулдаг бөгөөд тухайн үед дээрх данснаас үнэт эдлэл худалдаж авсан орлого орж ирсэн байна...” гэх мэдүүлэг /хх 36-37/, гэрч Д.Уламсайханы “...надад 5925353563 дугаартай данс байдаг... манай найз Цолмон Амвэй буюу олон улсын шууд худалдааны газраас онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахаар болж тухайн үед бараагаа Оросын холбооны улсаас захиалж авах шаардлагатай болсон бөгөөд Цолмон өөрөө олон улсын картгүй байсан болохоор миний олон улсын эрхийн картыг буюу 5925353563 дугаартай дансыг ашиглаж Оросын холбооны улс руу Амвэй бараа худалдан авах гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх 38-39/, шүүгдэгч П.Ц гийн “...би дээрх зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... тухайн мөнгөнөөс Амвэй хийдэг Уламсайхан гэдэг хүний данс руу 4.9 сая төгрөг шилжүүлж Амвэйн бараа, бүтээгдэхүүн худалдаж авсан мөн өөрийнхөө 5026250047 гэсэн данс руугаа 5 сая төгрөг хийж тэр мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан мөн 5 сая төгрөгийг бэлнээр авч мөн өөртөө зарцуулсан мөн үлдсэн 5 сая төгрөгөөс хүргэнээсээ зээлсэн 1 сая гаран төгрөг, мөн мөнгөн завьяа дэлгүүрээс монетан ээмэг, гинж зэргийг 1.600.000 орчим төгрөгөөр авсан үлдсэн мөнгөнөөс нь СӨХ-өө төлсөн жижиг сажиг хэрэглээ байсан тэрэндээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх 42-45/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч П.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч З.Алтан нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...”, хохирогч Р.Лхагвасүрэнд учирсан хохирлыг нөхөн төлсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч П.Ц г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч П.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч П.Ц нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аранзад овгийн П.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар г төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч П.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН