| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
2021 01 05 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
улсын яллагч Д.Даваадорж,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001395 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улаанбаатар хотод 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Г /регистрийн дугаар/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо .. дугаар байр .. тоотод байрлах өөрийн гэртээ “Хүүхдийн утас олж өгсөнгүй" гэх шалтгаанаар эхнэр Р.Атай маргалдаж цохиж эрүүл мэндэд нь “Зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Гыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо .. дугаар байр .. тоотод байрлах өөрийн гэртээ “Хүүхдийн утас олж өгсөнгүй" гэх шалтгаанаар эхнэр Р.Атай маргалдаж цохиж эрүүл мэндэд нь “Зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо .. дугаар байр .. тоотод байрлах өөрийн гэртээ “Хүүхдийн утас олж өгсөнгүй" гэх шалтгаанаар эхнэр Р.Атай маргалдаж цохиж эрүүл мэндэд нь “Зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Р.Аын "...Гэрт орж ирээд хүүхдийн утас хайгаад байсан. Тэгснээ утас өг п... минь гээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Би мэдэхгүй гэж хэлсэн чинь өрөөний буйдан дээрээс хөлнөөс татаад саваад унагаасан. Миний нуруу руу гараараа 2-3 удаа цохисон. Би машины түлхүүр өгөөд гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд шээс минь хүүхдийн утас өг гэхээр нь би яаж мэддэг юм гээд хогийн шүүр аваад нүүр рүү нь савсан. Ингээд байвал ямар байна гээд надаас хогийн шүүр булааж аваад намайг нүүр рүү цохисон. Би хогийн шүүрийг нь булааж аваад эргүүлээд зүүн гар руу нь цохисон. Миний биед зүүн гар хөхөрсөн, баруун гар хөхөрсөн, баруун хөлний шагай өвдөг хэсэгт хөхөрсөн. ...2018 оны 5 дугаар сард маргалдаж байгаад намайг зодоод цагдаад дуудлага өгч байсан. 2020 оны цагаан сарын битүүний урд өдөр согтуу орж ирээд чи гэрээс хэзээ зайлах гэж байна гээд намайг зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №..489 тоот актын “…Р.Аын биед зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ..Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Гын "...Би А ыг буйдан дээр сууж байхад нь баруун гарнаас нь татсан босохгүй болохоор юбканаас нь татахад урагдсан, дараа нь баруун гарын булчин хавиас нь татаад тагт руу чирж очоод гар утас хаана нуусан бэ гэж асуусан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Гт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Гт 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Гт 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Г нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР