Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

     2021         01           05                                      2021/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

          улсын яллагч Д.Даваадорж,

          шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001476 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “..” гэх газрын арын албанд ажилладаг, ам бүл 7, эцэг, эх ах, эгч, 2 дүү нарын хамт тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б.М /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.М нь 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 20 минутаас 23 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо, хуучнаар “..” гэх нэртэй кафены ойролцоо иргэн Б.Эийн эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай, саарал өнгийн “Тоёота кроун-200” маркийн авто машинд сууж байхдаа хохирогчийг дэлгүүр явах хооронд тус машины голын хайрцагт байсан бэлэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Мыг 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 20 минутаас 23 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо, хуучнаар “..” гэх нэртэй кафены ойролцоо иргэн Б.Эийн эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай, саарал өнгийн “Тоёота кроун-200” маркийн авто машинд сууж байхдаа хохирогчийг дэлгүүр явах хооронд тус машины голын хайрцагт байсан бэлэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17...дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.М нь 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 20 минутаас 23 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо, хуучнаар “..” гэх нэртэй кафены ойролцоо иргэн Б.Эийн эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай, саарал өнгийн “Тоёота кроун-200” маркийн авто машинд сууж байхдаа хохирогчийг дэлгүүр явах хооронд тус машины голын хайрцагт байсан бэлэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

          Хохирогч Б.Эийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “…Би 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдөр өөрийн танил Б.Мтай түүний .. дугаарын гар утсаар холбогдож “Шангрила” төвийн гадаа уулзалдсан. Тэгээд Б.М бид хоёр “..” гэх нэртэй массажинд хамт ороод 22 цаг 30 минутын үед тус газраас хамт гарсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай, саарал өнгийн “Тоёота кроун-200” маркийн авто машиндаа суугаад байж байхад Марал миний хажууд суусан юм. Тэрээр надад хандан “уумаар байна” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад “Си юу” гэх нэртэй дэлгүүр ороод буцаад машиндаа ирэхэд Марал байхгүй байсан. Тэгээд машиныхаа голын хайрцагт хийсэн байсан 2.290.000 төгрөгөө үзэхэд 2.290.000 төгрөгийг нь аваад явсан байсан. Би тус мөнгийг резинэнд хийгээд тавьсан юм. Би Маралааг ойрхон тамхи татах гээд гарсан юм болов уу гэж бодоход тэрээр ирэхгүй байсан. Тэгээд түүний гар утас руу залгахад ярьж байгаа дохио өгөөд байсан ба мөн түүний “Марал Батбаяр” гэх нэртэй фэйсбүүк хаяг руу ороход намайг блок хийсэн байсан. Би Маралтай уулзахдаа түүнд дээрх мөнгийг өгнө гэж хэлээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

          Гэрч У.Дийн “Э нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр надаас 5.000.000 төгрөгийг “.." банкны 50......... тоот дансанд хийлгүүлэн авсан. Тухайн үед Э нь надад хандан “хамтарч бизнес хийнэ” гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй. 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдөр Э нь 19 цаг 45 минутад над руу залгаад “.............” орж мөнгө авах гэж байна” гэж ярьж байсан. Тэгээд 23 цаг 03 минутад над руу залгаад “мөнгөө алдчихлаа, одоо цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөх гээд сууж байна” гэж ярьж байсан. Тэрээр надад 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр өгнө гэж ярьж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

          Яллагдагч Б.Мын “…Намайг 2020 оны 1..дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байхад танил Э над руу залгаад бид хоёр уулзсан юм. Тэгээд бид хоёр талбайн урд байрлах “Жой” гэх нэртэй массажинд хамт орсон. Бид хоёр массажнаас гарч ирээд Эийн машин дотор сууж байхад тэрээр дэлгүүр явсан. Түүнийг явсан хойгуур нь би машины голын хайрцаг дотор байсан 2.290.000 төгрөгийг хулгайлж аваад машиныг нь онгорхой үлдээгээд явсан. Би түүний мөнгийг авч явах замдаа фэйсбүүк хаяг болон гар утасны дугаарыг нь блок хийсэн…” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17...дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17...дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17...дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Мд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17...дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17...дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР