Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0571

 

2022.08.25*******ны өдөр 221/МА2022/0571

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ж” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Ж” ХХК*******ийн гүйцэтгэх захирал Ц.С

Нэхэмжлэгч “Ж” ХХК

Хариуцагч Нийслэлийн Татварын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30*******ны өдрийн 537 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0130/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК*******иас шүүхэд хандан “... Нийслэлийн Татварын албаны 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл” 22/01 дугаар шийдвэр, ... 2021 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл” 22/03 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30*******ны өдрийн 537 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК*******иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Ж” ХХК*******ийн гүйцэтгэх захирал Ц.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. .Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдөр 22/01 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл”, дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлсэн байна, ... Нийслэлийн Татварын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн A/74 дүгээр “Хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай” тушаалаар анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ... 20 хувь бууруулж 2022 оны 01 дүгээр сарын 14*******ны өдрийн 11 цаг 00 минутад Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 хаягт байрлах Нийслэлийн татварын газраас зохион байгуулах 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай гэж шийдвэрлэн, уг тушаалыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 21*******ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулах 22/03 дугаар мэдэгдлийг гаргажээ ... эдгээр мэдэгдлүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий мэдэгдлүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв” гэж хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.2. Дэлхий дахинд 2020 онд Корона вирусын халдвар тархаж, өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээ тухайн үеийн шүүхийн шийдвэрүүд гарч байсан үеэс 40 хувиар өссөн болох нь Үндэсний статистикийн хорооны судалгаа, тайлан, мэдээнээс тодорхой харагдаж байна.

3.3. Гэтэл зах зээлийн үнэ өртгийг тооцохгүйгээр 2019 оны зах зээлийн үнэлгээгээр дуудлага худалдааг зохион байгуулж, бүр 50 хувь бууруулан нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шууд халдаж эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

4. Түүнчлэн 4 газар, 3 үл хөдлөх эд хөрөнгийн 1 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээнд оруулалгүй орхигдуулсан, мөн 380 цахилгаан станц, дулааны тоног төхөөрөмжүүдийг огт үнэлгээнд оруулан тооцоогүй атлаа өмнөх хөрөнгийг үнэлгээгээр үнэлж, түүний албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль бус манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө “Ж” ХХК*******ийн татварын өр барагдуулах ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байсан, энэ ажиллагааны хүрээнд татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2*******т заасан ажиллагаанууд бүрэн хийгдсэний үндсэн дээр дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааны шатанд ирсэн байгаа нь хэрэгт цугларсан гүйцэтгэх баримт бичгийн холбогдох баримтуудаар тогтоогдсон тул “дарааллын дагуу явуулаагүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж хуулийн утга, агуулгыг буруугаар тайлбарлан дүгнэсэн.

4.2. Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн татварын газар Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 22/01 дугаар шийдвэрийг гаргасан нь Татварын тухай хууль, бусад хууль тогтоомж, Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журмын зэргийг ноцтой зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг агуулж байна.

4.3. Учир нь Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд татварын өрийг тодорхойлж түүнийг барагдуулах, хураах ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэгт заасны дагуу Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ гээд 55.1.1*******т “...татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй”, 55.1.2*******т “... татвар төлөгч энэ хуулийн 54.2*******т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугцаанд татвараа бүрэн төлөөгүй...”, 55.1.3*******т “...өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй...”, 55.1.4*******т “...татвар төлөх хугацаанаас хойш нэхэмжлэх хүлээн авсан татвар төлөгчид энэ хуулийн 54.1*******д заасан нөхцөл байдал үүссэн...” бол татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлэхээр байна.

4.4. Гэтэл татварын алба нь дээрх хуульд заасан нөхцлүүдийн аль нь ч үүсээгүй байхад татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь өөрөө Татварын ерөнхий хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2*******т “... Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ гээд 55.2.1*******д “... нэхэмжлэх хүргүүлэх”, 55.2.2*******т “...татварын өрийг үл маргах журмаар гаргуулах...”, 55.2.3*******т “...бэлэн мөнгө хураах...”, 55.2.4*******т “...хөрөнгө болон авлага битүүмжлэх...”, 55.2.5*******т “...битүүмжилсэн хөрөнгийг хураах...”, 55.2.6*******д “...битүүмжилэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх...”, 55.2.7*******д “...орлогыг хуваарилах...” гэж заасан байна. Сүхбаатар дүүргийг татварын хэлтсээс уг татварын өр төлбөртэй холбоотой хэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хэргийг 2021 оны 12 дугаар сард шилжүүлэн авсан даруйдаа дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдөр зарлаж, 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь үе шаттайгаар хэрэгжүүлэх хуулийн дээрх заалтуудыг огт хэрэгжүүлж ажиллахгүй зөрчиж байна.

4.5. Үндсэндээ бол Татварын алба нь Татварын албан татварын өрийг хураах үйл ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2*******т заасан дарааллын дагуу хэрэгжүүлэх буюу эхлээд нэхэмжлэх хүргүүлэх, дараа нь татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, бэлэн мөнгө хураах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөх хэлбэрт шилжүүлэх, орлогыг хуваарилах зэрэг үе шаттайгаар явуулахаар байна. Гэтэл нэхэмжлэгч “Ж” ХХК*******д ирүүлээгүй, мөнгө хураах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг хийлгүйгээр хуулийн дээгүүр алхаж, үе шатуудыг алгасаж үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаа нь илт үндэслэлгүй.

5. Татварын ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах гээд 65.1*******д “...Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, үйлчлэлийн хугацаа болон битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, ашиг орлого олох харилцааг дараах байдлаар хэрэгжүүлнэ. 65.1.1*******д “...үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ өртэй татвар төлөгчид битүүмжлэлийн хуудас хүргүүлэх бөгөөд битүүмжлэх ажиллагаа нь тухайн битүүмжлэлийн хуудсыг өртэй татвар төлөгчид хүргүүлснээр эхлэх...”*******р заасан байна. Гэтэл энэхүү ажиллагааг Татварын албаас огт хэрэгжүүлж явуулаагүй. Түүнчлэн хуулийн 65.1.2*******т “...татварын албан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн талаар бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасныг хэрэгжүүлээгүй атлаа дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хууль бус байна.

5.1. Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журмын 1 дүгээр зүйлийн 1.1*******т Энэхүү журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 68.2*******т заасан татварын албаны битүүмжилсэн хөрөөнгө, барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино...” гэж заагаад журмын 5*******ын 5.2*******т “...хөрөнгө битүүмжилсэн тухай битүүмжилсэн акт, битүүмжлэлийн хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас; хөрөнгө барьцаалсан тухай барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ; хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт, улсын бүртгэлийн холбогдох баримт бичгийн хуулбар; тухайн хөрөнгийн ашиглах, эзэмших гэрчилгээний хуулбар үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн бичиг баримт...”*******ыг өртэй татвар төлөгчид хүргүүлэхээр заасан байна. Журмын дээрх заалтуудын дагуу нэг ч баримт бичгийг ирүүлэлгүйгээр зөвхөн мэдэгдэх хуудас, зар ирүүлсэн нь журмаа зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг явуулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

6. Дашрамд дурдахад Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22*******ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “... 2020 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн татварын өрийг татварын алба хураана...” гэж заасны дагуу татварын алба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжүүлэн авсан татварын өр төлбөрийг шилжүүлэн авсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдсэн бүхий л ажиллагааг зогсоож, битүүмжлэгдсэн байсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож дуудлага худалдаанд оруулахаар болсон байсныг үл хэрэгсэж, татварын хууль тогтоомжинд заасны дагуу үе шаттайгаар зохих арга хэмжээнүүдийг авч өр барагдуулах ажлыг хийж байгаа. Энэ нь татварын ерөнхий газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжиж ирсэн татварын өр төлбөртэй иргэн хуулийн этгээд дээр хийгдэж байгаа ажиллагаа.

6.1. Гэтэл манай компанийн өр төлбөрийг барагдуулахдаа бусдын жишгээр бус, хууль журамд заасны дагуу ажиллагаануудыг хийлгүйгээр өр барагдуулах ажиллагааг хийж байгаа нь хууль бус байна.

7. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцэх, хэргийн материалтай танилцах эрхийг бүрэн эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмнөх өмгөөлөгч нь хувийн шалтгаанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болж улмаар өмгөөлөгч О.Б*******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 30*******ны өдөр оролцуулахаар болсон.

7.1. Өмгөөлөгч О.Б уг өдөр хэргийн материалтай танилцаагүй байгаагаа илэрхийлж хэргийн материалтай танилцах хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүх хүлээж аваагүйгээр үл барам, шүүх хуралдааныг явуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2*******т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1*******т “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж зааасан эрхийг эдлүүлээгүй.

7.2. Улмаар хэргийн материалтй танилцах эрхийг нь эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд Мэтгэлцэх зарчмыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 6.1*******т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2*******т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” 6.3*******т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4*******т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн.

8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2*******т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30*******ны өдрийн 537 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгчээс “... Нийслэлийн Татварын албаны 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл” 22/01 дугаар шийдвэр, ... 2021 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл” 22/03 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” үндэслэлээ “... Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2*******т заасан Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дарааллын дагуу хэрэгжүүлээгүй, ... зөвхөн дуудлага худалдааг зохион байгуулж улмаар шууд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь хууль бус, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар худалдан борлуулах үйл явцыг зогсоосноор нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дээрдүүлэх боломжтой” гэж маргасныг шүүхээс хүлээн авч маргаан бүхий актуудыг хүчингүй болгох боломжгүй юм.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн 953 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “Ж” ХХК*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс алтны үнийн өсөлтийн болон хувь хүний орлогын албан татварт 3,566,099.100 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын үйлчилгээний хөлс 50,500 төгрөг, нийт 3,566,149.600 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 4740 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ж” ХХК*******ийн зүгээс мөн шүүхэд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан “... үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн 106 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн тогтоолоор хуулийн заалтыг нэмж өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн асуудлыг хэвээр үлдээсэн, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгө хураах тогтоолуудыг гаргаж, нэхэмжлэгчээс төлбөр төлөх саналаа хүргүүлснээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас үнийн санал хүргүүлэхээр албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулж холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна.

3. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 6 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн татварын өрийг татварын алба хураана” гэж зааснаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас нэхэмжлэгчид холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 200925040150 дугаар бүхий тооцоо нийлсэн актаар хариуцагч Нийслэлийн татварын албанд хүлээлгэн өгчээ.

3.1. Нийслэлийн Татварын газарт “Ж” ХХК*******ийн татварын өрийг хураах үйл ажиллагаа хуульд зааснаар шилжсэн тул хариуцагчаас 2021 оны а/57 тушаалаар ажлын хэсэг байгуулж, А61 дүгээр тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 08 дугаар сарын 19*******ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 01/200925040150 дугаар актаар битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэн, маргаан бүхий 22/01 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл”*******ээр дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлснийг шууд буруутгах боломжгүй, хариуцагчаас “татварын өрийг хураах үйл ажиллагааг дарааллын дагуу хэрэгжүүлээгүй” гэж үзэхгүй юм.

3.2. Учир нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн 306 дугаар тушаалаар батлагдсан “Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”*******ын 1.1, 1.2, 3.1, 3.3*******т заасан журмын дагуу маргаан бүхий актуудыг гаргасан, “Ж” ХХК*******ийн төлөх татварын өрийг хураах ажиллагааны хүрээнд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2*******д заасан дарааллын дагуу явуулаагүй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө “Ж” ХХК*******ийн татварын өр барагдуулах ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан гүйцэтгэх баримт бичгийн холбогдох баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд шүүхээс дахин Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын албыг татварын өрийг хураах үйл ажиллагааг дахин хэрэгжүүлэх байдлаар маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... манай компанийн өр төлбөрийг барагдуулахдаа бусдын жишгээр бус, хууль журамд заасны дагуу ажиллагаануудыг хийлгүйгээр өр барагдуулах ажиллагааг хийж байгаа нь хууль бус” гэх гомдлыг хүлээн авах боломжгүйгээс гадна “Ж” ХХК*******ийн эд хөрөнгийг худалдан борлуулах үйл явцыг зогсоосноор нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дээрдүүлэх боломжтой гэж үзэхгүй юм.

4. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /Тодорхойлох хэсгийн 7*******7.2/*******д гомдлоор анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй.

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 07*******ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3*******т заасан хугацаа дуусчээ.

4.2. Шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 22*******ны өдөр шүүх хуралдааны товыг хүргэсэн талаар баримт үйлджээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болох тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааныг явуулах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, харин өмгөөлөгч О.Б*******ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээ хүргүүлж, өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч байгууллагад шүүх хуулиар тогтоосон эрхийг хэрэгжүүлэх боломжтой хугацааг олгож байсан” гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.3. Шүүх хуралдааныг хойшлуулах эрх нь хэргийн оролцогчийн хязгааргүй эрх биш бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нь ялангуяа тухайн хэргийн нэхэмжлэгчийн хувьд зүй ёсны асуудал тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О 2022 оны 06 дугаар сарын 30*******ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн, /2022.06.22*******2022.06.30/ энэ хугацаанд өмгөөлөгч Х.Б*******д хэргийн материал танилцуулах боломжит хугацаа байсан гэж үзнэ.

4.4. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б*******ийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хангаагүй нь журмын зөрчил боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц хэмжээний гомдол биш тул шийдвэрлэсэн асуудлыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

5. Иймд, нэхэмжлэгч “Ж” ХХК*******ийн гүйцэтгэх захирлын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30*******ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж” ХХК*******ийн гүйцэтгэх захирал Ц.С*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН