| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
2021 01 27 2021/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцага овгийн Г.С ад холбогдох эрүүгийн 2011017441024 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харцага овгийн Г.С , 1999 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, /иргэний үнэмлэхийн хаяг: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хүүхэд сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор гудамж 1-1 тоотод/ оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Хүннү 2222 хорооллын Куалати супермаркет дотор байрлах Метро экспресс хими цэвэрлэгээний газраас иргэн Б.Шинэгэрэлийн Самсунг А7 загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэдэй” нэртэй дэлгүүрт худалдагч ажилтай Б.Лхам-Янжингийн лангуун дээр үлдээсэн байсан Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 759.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би уг нь өөр үйлдсэн хэрэг байгаа гээд бүгдийг нь бичиж мөрдөгчид өгсөн. Гэвч хэрэг дотор байхгүй байсан. Үлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7, 101, 161/,
Иргэн Т.Цэрэннямаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 8/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14, 164-167/,
Хохирогч Т.Цэрэнням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 9 цаг 50 минутын орчим ажилчдын өрөөнд сууж байгаад кассан дээр хүмүүс ихээр үйлчлүүлж ачаалалтай байсан. Тэгээд кассан дээр очиж 2 кассын машины нэг нь дээр нь зогсож иргэдийн авсан бараа бүтээгдэхүүнийг бичиж байгаад өрөө рүүгээ ороход ширээн дээр байсан миний гар утас байхгүй байсан. Ширээн дээрээс гар утсаа аваад өөр газар тавьчихсан юм биш биз гэж бодоод өөрийн зогсож байсан касс дээр очиж үзэхэд гар утас байгаагүй. Тиймээс дэлгүүрийн доторх хяналтын камерийн бичлэгийг шүүхэд ажилчдын өрөө рүү гадны хүн орсон байсан ба тухайн хүн миний гар утсыг авч халаасандаа хийгээд ширээний хажууд байсан хайрцаг дээр тавьсан байсан миний цүнхнээс хэтэвчийг маань авч гарч байгаа бичлэг байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний гар утас айфон 10 маркийн гар утас байсан ба би гар утсаа 2019 оны 3 дугаар сард 1.700.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №ЧД1-20-730 дугаар үнэлгээний тайланд: “...Эдэлгээний сэв, зураастай Iphone X маркын гар утас нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.121.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 28-29/,
Иргэн Б.Шинэгэрэлээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 102/,
Хохирогч Б.Шинэгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Quelity супермаркетийн дотор байрлах Меtro express хими цэвэрлэгээний газар миний бие менежерийн ажил хийж байхад өдрийн 13 цаг 30 минутын үед өөрийн Самсунг А7 маркийн ягаан өнгийн шинэ гар утсаа цэнэглээд ажлын ширээний нүдэнд хийгээд орхисон байсан. Тэгээд би тэрүүгээр ажлаа хийгээд явж байгаад гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон цэнэглэгч нь сугараад үлдсэн байсан. Тэгээд би тэр хавиар баахан хайж байгаад өөрийнхөө дугаар руу залгахад дуудаад байсан. Би бараг 20 орчим минут тасралтгүй өөрийнхөө дугаар руу залгаж байгаад үүдний харуулын байран дээр очиж камер шүүж үзэхэд ямар нэгэн ач холбогдолтой зүйл олж хараагүй. Дотор камерийг шүүх гэтэл дэлгүүрийн ажилтан нь байхгүй амарчихсан байсан. Ингээд би өөрийн гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Ер нь бол манай хими цэвэрлэгээ дэлгүүртэй хамт байдаг хүмүүс орж гараад байнгын хөдөлгөөнтэй байдаг газар байгаа юм. Тэгээд би тухайн үед хөдөө явсан. Саяхан ирээд цагдаад өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг/хх 106-107/,
Тэнцвэрт эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Х-533 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Хуучин хэрэглэж байсан аваад 2 сар болсон Самсунг А7 маркын гар утсыг 410.000 төгрөг тогтоож байна...” гэх үнэлгээ /хх 113-115/,
Хохирогч Б.Лхам-Янжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ханбүргэдэй 13 салбар дэлгүүр дээрээ байж байгаад өөрийн гар утсыг кассны ард үлдээгээд хэсэг хугацааны дараа хартал миний гар утас алга болсон байсан. Тэгээд би өөрийн гар утсаа алга болсон талаар мэдээд ажлын хүний гар утаснаас залгатал нэг эрэгтэй хүн миний утсыг аваад утас чинь надад байна би чиний гар утсыг өгөхгүй гэсэн. Тэгээд би гар утсаа алдсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 169/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн №СБ1-20-1500 дугаар үнэлгээний тайланд: “...Самсунг А51 маркийн 2020.06.25-ны өдөр Тэди төвөөс худалдаж авч байсан, хуучин хэрэглэж байсан гар утас нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 759.200 төгрөг...” гэх үнэлгээ /хх 173-174/,
Шүүгдэгч Г.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 179/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64/, шүүгдэгч Г.С ад холбогдох гэмт хэрэг, зөрчил шалгагдаж байгаа эсэх талаар шалгасан лавлагаа /хх 70-81, 83-86/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.С нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН таурын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Сиркл Кей сүлжээ дэлгүүрийн ажилчдын өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Т.Цэрэннямын Айфон икс-10 загварын гар утас, түрүүвчтэй эд зүйл зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.121.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Хүннү 2222 хорооллын Куалати супермаркет дотор байрлах Метро экспресс хими цэвэрлэгээний газраас иргэн Б.Шинэгэрэлийн Самсунг А7 загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэдэй” нэртэй дэлгүүрт худалдагч ажилтай Б.Лхам-Янжингийн лангуун дээр үлдээсэн байсан Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 759.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Т.Цэрэннямаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 8/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14, 164-167/, хохирогч Т.Цэрэннямын “...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 9 цаг 50 минутын орчим ажилчдын өрөөнд сууж байгаад кассан дээр хүмүүс ихээр үйлчлүүлж ачаалалтай байсан. Тэгээд кассан дээр очиж 2 кассын машины нэг нь дээр нь зогсож иргэдийн авсан бараа бүтээгдэхүүнийг бичиж байгаад өрөө рүүгээ ороход ширээн дээр байсан миний гар утас байхгүй байсан. Ширээн дээрээс гар утсаа аваад өөр газар тавьчихсан юм биш биз гэж бодоод өөрийн зогсож байсан касс дээр очиж үзэхэд гар утас байгаагүй. Тиймээс дэлгүүрийн доторх хяналтын камерийн бичлэгийг шүүхэд ажилчдын өрөө рүү гадны хүн орсон байсан ба тухайн хүн миний гар утсыг авч халаасандаа хийгээд ширээний хажууд байсан хайрцаг дээр тавьсан байсан миний цүнхнээс хэтэвчийг маань авч гарч байгаа бичлэг байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний гар утас айфон 10 маркийн гар утас байсан ба би гар утсаа 2019 оны 3 дугаар сард 1.700.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №ЧД1-20-730 дугаар “...Эдэлгээний сэв, зураастай Iphone X маркын гар утас нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.121.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 28-29/, иргэн Б.Шинэгэрэлээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 102/, хохирогч Б.Шинэгэрэлийн “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Quelity супермаркетийн дотор байрлах Меtro express хими цэвэрлэгээний газар миний бие менежерийн ажил хийж байхад өдрийн 13 цаг 30 минутын үед өөрийн Самсунг А7 маркийн ягаан өнгийн шинэ гар утсаа цэнэглээд ажлын ширээний нүдэнд хийгээд орхисон байсан. Тэгээд би тэрүүгээр ажлаа хийгээд явж байгаад гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон цэнэглэгч нь сугараад үлдсэн байсан. Тэгээд би тэр хавиар баахан хайж байгаад өөрийнхөө дугаар руу залгахад дуудаад байсан. Би бараг 20 орчим минут тасралтгүй өөрийнхөө дугаар руу залгаж байгаад үүдний харуулын байран дээр очиж камер шүүж үзэхэд ямар нэгэн ач холбогдолтой зүйл олж хараагүй. Дотор камерийг шүүх гэтэл дэлгүүрийн ажилтан нь байхгүй амарчихсан байсан. Ингээд би өөрийн гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Ер нь бол манай хими цэвэрлэгээ дэлгүүртэй хамт байдаг хүмүүс орж гараад байнгын хөдөлгөөнтэй байдаг газар байгаа юм. Тэгээд би тухайн үед хөдөө явсан. Саяхан ирээд цагдаад өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг/хх 106-107/, Тэнцвэрт эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Х-533 дугаар “...Хуучин хэрэглэж байсан аваад 2 сар болсон Самсунг А7 маркын гар утсыг 410.000 төгрөг тогтоож байна...” гэх үнэлгээ /хх 113-115/, хохирогч Б.Лхам-Янжингийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ханбүргэдэй 13 салбар дэлгүүр дээрээ байж байгаад өөрийн гар утсыг кассны ард үлдээгээд хэсэг хугацааны дараа хартал миний гар утас алга болсон байсан. Тэгээд би өөрийн гар утсаа алга болсон талаар мэдээд ажлын хүний гар утаснаас залгатал нэг эрэгтэй хүн миний утсыг аваад утас чинь надад байна би чиний гар утсыг өгөхгүй гэсэн. Тэгээд би гар утсаа алдсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 169/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн №СБ1-20-1500 дугаар “...Самсунг А51 маркийн 2020.06.25-ны өдөр Тэди төвөөс худалдаж авч байсан, хуучин хэрэглэж байсан гар утас нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 759.200 төгрөг...” гэх үнэлгээ /хх 173-174/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Г.С ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Г.С ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал буюу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.290.200 /хоёр сая хоёр зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Баянтөхөмийн 23-7 тоотод оршин суух Төмөрбаатарын Цэрэнням /РД: УК96060924/-т 1.121.000 /нэг сая нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөг, Төв аймаг Баян сум Цавчир дашгай 1-1 тоотод оршин суух Биндэръяагийн Шинэгэрэл /РД: НВ81071401/-д 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-17 тоотод оршин суух Болормаагийн Лхам-Янжин /РД: ВЭ93021500/-д 759.200 /долоон зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус олгуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.С ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2020.10.22-ноос 2021.01.26-нб өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоног, нийт 99 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харцага овгийн Г.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.С ад 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С аас 2.290.200 /хоёр сая хоёр зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Баянтөхөмийн 23-7 тоотод оршин суух Төмөрбаатарын Цэрэнням /РД: УК96060924/-т 1.121.000 /нэг сая нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөг, Төв аймаг Баян сум Цавчир дашгай 1-1 тоотод оршин суух Биндэръяагийн Шинэгэрэл /РД: НВ81071401/-д 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-17 тоотод оршин суух Болормаагийн Лхам-Янжин /РД: ВЭ93021500/-д 759.200 /долоон зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С ын энэ хэрэгт цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН