| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/101 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/101
2021 02 01 2021/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр ,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овгийн П.Б т холбогдох эрүүгийн 1908027130980 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өндөр овгийн П.Б , 1958 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураг зүй, техникч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байсан, одоо тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 29-21 тоотод оршин суух,
Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1/126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байхдаа тус шүүхээс торгох ял шийтгүүлсэн нэр бүхий хүмүүсийг “...Торгуулийн мөнгөө дансанд шилжүүлчих, дахин ирэх шаардлагагүй...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Сэрээтэрээс 450.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор захад байрлах АТМ-аас шилжүүлэн авсан ба Э.Лхамсүрэнгээс 460.000 төгрөг, Д.Батнямаас 450.000 төгрөг, Н.Цэргийнбаяраас 450.000 төгрөг, Ц.Пүрэвээс 450.000 төгрөг, Ж.Анхбаяраас 500.000 төгрөг, Г.Гал-Очироос 450.000 төгрөг, Г.Батбаяраас 450.000 төгрөг, А.Баярхүүгээс 500.000 төгрөгийг интернэт банк болон мобайл банкаар шилжүүлснийг өөрийн 5019804733 дугаартай дансанд авч, бусдад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн албан бичиг /хх 7/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх 8, 139/,
Дансны хуулга /хх 50, 128-131/,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаал /хх 67, 91/
Албан тушаалын тодорхойлолт/хх 88-90/,
Хөдөлмөрийн гэрээ /хх 92-93/,
Дансны дэлгэргүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 134/,
Хохирогч Б.Сэрээтэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 8 дугаар сард ажлынхаа хүнтэй харилцан зодолдож тэр хүнд хүнд гэмтэл учруулж хэрэг маань шүүх рүү шилжсэн. Тэгээд би шүүхээр орж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр ял шийтгүүлж шүүхээс надад 450.000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулж тус төгрөгийг П.Б гэх хүнд өгчих гэхээр нь би П.Б гэх хүний Хаан банкны дансанд 450.000 төгрөгийг Чингэлтэй дүүрэг дэнжийн мянгын ойролцоо байх Хаан банкны АТМ-аас шилжүүлж өгсөн. Гэвч шүүхийн шийдвэр дээр очиход торгуулийн мөнгө болох 450.000 төгрөгийг шүүхийн шийдвэрт өгөөгүй миний торгуулийн мөнгийг хаалгаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх 10-14/,
Гэрч С.Ичинхорлоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр П.Б ын 5019804733 гэсэн тоот дансанд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш манай нөхөр торгуулийн мөнгөө өгсөн гэж бодоод яваад 2 сар болсон юм. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 3-нд манай нөхрийн найз нь Билэгпунцаг гэх хүн манай нөхрийн данс руу мөнгө шилжүүлсэн боловч хаан банкны хүн нь манай нөхрийн данс зээлтэй ашиглах боломжгүй гээд хэлэхэд нь мэдсэн уул нь манай нөхөр 2018 оны 8 дугаар сарын 16-нд торгуулийн мөнгө бүрэн бүтэн шилжүүлж өгсөн харин П.Б нь манай нөхрийн торгуулийн мөнгийг цааш нь шүүхийн шийдвэрт өгөөгүй 2 сар болсон байсан. Манай нөхөр П.Б ын өгсөн дансанд мөнгөө хийчхээд утсаар холбогдож торгуулийн мөнгөө хийсэн талаар хэлэхэд П.Б нь за одоо болсон ажлаа хийж байж болно ирээд яах юм бэ ингээд асуудал шийдэгдсэн гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Хохирогч Э.Лхамсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний хавьцаа шүүхээр ороод 455.000 төгрөгийн торгуулиар торгуулж байсан юм. Батбаатар гэдэг хүн энэ данс руу торгуулийн мөнгөө хийчих гээд надад данс өгсөн, тэр үед би өөрийн мобайл банкаар Батбаатар гэдэг хүний данс руу 460.000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүхээс надад оноогдсон торгуулийн мөнгийг төлсөн гээд бодоод яваад байсан чинь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагаас намайг дуудаад торгуулийн мөнгөний талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 170-172/,
Хохирогч Д.Батням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр дээр явж очоод нэг настайвтар эрэгтэй хүнтэй уулзсан чинь нэг данс өгч байсан. Торгуулийн 450,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлж байсан, тэгээд намайг дахиж ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Саяхан цагдаагаас торгуулийн мөнгө төлөгдөөгүй байгаа талаар сонсож мэдлээ...” гэх мэдүүлэг /хх 176-178/,
Хохирогч Н.Цэргийнбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргээр би шүүхээр 450,000 төгрөгийн торгуулийн ялд шийтгэгдсэн юм. Тэгээд шүүхэд ажилладаг, архив руу материал хүргэж өгдөг Батбаатар гэх хүн миний эзэмшлийн 5019804733 дугаарын дансруу торгуулийн 450,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 182-184/,
Хохирогч Ц.Пүрэв нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 онд хүн зодсон гэдэг асуудлаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 450.000 төгрөгийн торгуулийн ял авч байсан, тэгээд тухайн үед Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр намайг байж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гээд нэг залуу ирчихсэн байсан, тэр залуу Хаан банкны 5019804733 дугаартай данс бичиж өгөхөөр нь би захирал руугаа залгаж шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Намайг орой залгаад асуугаарай гэхээр нь би орой залгаад миний торгууль төлөгдсөн үү гэж асуухад төлөгдсөн гэж байсан. П.Б гэх хүний иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг харлаа, уг хүн нь надад торгуулийн дансны дугаар өгсөн хүн мөн байна...” гэх мэдүүлэг /хх 187-189/,
Хохирогч Ж.Анхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 116 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн, шүүх дээр байхад тэнд ажилладаг бололтой 50 орчим насны эрэгтэй хүн намайг торгуулиа төлөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед банкны төлбөрийн картгүй явж байсан болохоор ахынхаа дансаар тэр хүний өгсөн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 195-196/,
Хохирогч Г.Гал-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял авсан. Шийтгэх тогтоолын дагуу төлбөрийг төлөхөөр болоход тухайн үед шүүгчийн туслах нь манай шүүхийн зарлагаар ажилладаг гэх 40 гаран насны эрэгтэй хүнд мөнгө торгуулийн мөнгө өгчхөж болно гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгөтэй явж байсан болохоор өөрийнхөө данснаас тухайн эрэгтэйн данс руу шилжүүлсэн. Цахим үнэмлэхийн, улсын бүртгэлтийн лавлагааны зургийг харлаа П.Б гэх хүн мөн байна...” гэх мэдүүлэг /хх 199-200/,
Хохирогч Г.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2018 оны дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодод хөнгөн гэмт хэрэг учруулсан гэж 450.000 төгрөгийн торгуулийн ял авсан юм. Нарны гүүрний зүүн хойд талд байх нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж 40 гаран насны дунд зэрэг махлагдуу биетэй эрэгтэй хүн гарч ирээд нэг дансны дугаар өгөөд энэ данс руу тушаа гэж хэлсэн. Манай эгч Ролзо нь найз Сувдаагийн данснаас тухайн торгуулийн мөнгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх 204- 205/,
Хохирогч А.Баярхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 онд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүх хуралд орж 500.000 төгрөгийн торгуулийн ял сонссон юм. Би 3 сар болоод торгуулиа төлөх гээд тэр шүүхийн туслах дээр очсон. Тэр хүн намайг гадаа хамт гарья гээд гадаа гараад нэг дансны дугаар өгсөн. Тэгээд би шууд ажил дээрээ очоод даргатайгаа уулзаад 500.000 төгрөг торгуульд төлөх ёстой юм аа. Та миний цалингаас хасаад энэ данс руу шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь 10 гаруй хоногийн өмнө цагдаагаас залгаад таны торгуулийн ял биелэгдээгүй байна ирж уулзах шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 206-208/,
Дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд: “...5019804733 дугаартай дансны хуулганд үзлэг явуулахад дансны орлого, зарлагын эхлэх хугацаа нь 2017 оны 09 сарын 15-ны өдөр, дуусах хугацаа нь 2018 оны 10 сарын 28-ыг хүртэл байх бөгөөд уг дансанд орлого болон торгууль, торгуулийн мөнгө гэсэн утгатай шилжүүлэг...” гэх тэмдэглэл /хх 26/
Гэрч Д.Нямхорол нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн гүйцэтгэх хуудсыг шүүхийн бичиг хүргэгчээр дамжуулан хүргэгддэг. Тухайн үед буюу 2018 онд шүүхийн гүйцэтгэх хуудсыг нэг шүүгчийн туслах хариуцан хөтөлдөг байсан. Мөн үүнээс гадна Эрүүгийн нэгдсэн программаас дугаар авч бичиг хүргэгчдээ хүлээлгэж өгдөг байсан. Гар бүртгэлийн дэвтрийг нэг шүүгчийн туслах хөтөлдөг байсан. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүнд гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн талаарх баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан гарын үсэг зурж, хэрэгт нэг хувийг хавсаргадаг байсан. Тухайн үеийн гар бүртгэл нь манай тамгын газрын архивт байгаа. Би 2018 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяагийн туслахаар ажиллаж байхдаа хэрэгт холбогдогчоор шалгагдаж байсан М.Сэрээтэрийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас зэргийг бичиг хэрэг хүргэгч П.Б т хүлээлгэн өгч байсан. Харин торгуулийн мөнгөний талаар би мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн торгуулийн мөнгө тушаах данс нь шүүхийн мэдээллийн самбар дээр байдаг болохоор ихэнхдээ холбогдогч нар уг дансанд мөнгийг нь тушаагаад баримтыг нь хавсаргадаг байсан харин холбогдогч М.Сэрээтэрийн хувьд мөнгөө тушаагаагүй байсан тийм болохоор мөнгөө тушаагаагүй холбогдогч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу материал болон хүний хамт хүргүүлдэг байсан болохоор л би П.Б т хүлээлгэн өгсөн... Мөнгөтэй холбоотой асуудлыг би огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 215/,
Шүүгдэгч П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2013 оноос 2018 оны 10 сарыг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа торгуулийн ялаар шийтгэгдсэн иргэдийг шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт, торгуулийн мөнгийг нь бэлнээр бол бэлэн, дансаар бол өөрийнхөө дансаар шилжүүлэн авч төрийн санд тушаагаад материалын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэж өгдөг байсан. Үүний дотор иргэн Сэрээтэрийн торгуулийн мөнгө болох 450.000 төгрөгийг өөрийнхөө дансаараа авсан байсныг төрийн санд тушаалгүй өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж, мөн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд материалыг аваачиж өгөөгүй байсан, тэгээд Сэрээтэрийн торгуулийн ял төлөгдөөгүй талаар өөрөө мэдээд намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа. ...Би одоо нэг бүрчлэн бол санахгүй байна, ер нь бол торгуулийн ял авсан иргэдийг торгуулийн мөнгө, гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэж өгдөг, шүүхийн шийдвэр лүү материал аваачиж өгөх гэж 7 хоногт 2 удаа явдаг байсан, магадгүй зарим нэгийнх нь мөнгө төгрөгийг дансаараа аваад эргүүлж төрийн санд тушаалгүй мартаад хувьдаа хэрэглэсэн зүйл байгаа байх. Ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна, учруулсан хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 218/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 74/, шүүгдэгч П.Б т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 82-84/, шүүгдэгч П.Б ын 3 хохирогчид хохирлын мөнгө барагдуулсан талаар баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байхдаа тус шүүхээс торгох ял шийтгүүлсэн нэр бүхий хүмүүсийг “...Торгуулийн мөнгөө дансанд шилжүүлчих, дахин ирэх шаардлагагүй...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Сэрээтэрээс 450.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор захад байрлах АТМ-аас шилжүүлэн авсан ба Э.Лхамсүрэнгээс 460.000 төгрөг, Д.Батнямаас 450.000 төгрөг, Н.Цэргийнбаяраас 450.000 төгрөг, Ц.Пүрэвээс 450.000 төгрөг, Ж.Анхбаяраас 500.000 төгрөг, Г.Гал-Очироос 450.000 төгрөг, Г.Батбаяраас 450.000 төгрөг, А.Баярхүүгээс 500.000 төгрөгийг интернэт банк болон мобайл банкаар шилжүүлснийг өөрийн 5019804733 дугаартай дансанд авч, бусдад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн албан бичиг /хх 7/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх 8, 139/, дансны хуулга /хх 50, 128-131/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаал /хх 67, 91/, албан тушаалын тодорхойлолт/хх 88-90/, хөдөлмөрийн гэрээ /хх 92-93/, дансны дэлгэргүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 134/, хохирогч Б.Сэрээтэрийн “...Би 2018 оны 8 дугаар сард ажлынхаа хүнтэй харилцан зодолдож тэр хүнд хүнд гэмтэл учруулж хэрэг маань шүүх рүү шилжсэн. Тэгээд би шүүхээр орж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр ял шийтгүүлж шүүхээс надад 450.000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулж тус төгрөгийг П.Б гэх хүнд өгчих гэхээр нь би П.Б гэх хүний Хаан банкны дансанд 450.000 төгрөгийг Чингэлтэй дүүрэг дэнжийн мянгын ойролцоо байх Хаан банкны АТМ-аас шилжүүлж өгсөн. Гэвч шүүхийн шийдвэр дээр очиход торгуулийн мөнгө болох 450.000 төгрөгийг шүүхийн шийдвэрт өгөөгүй миний торгуулийн мөнгийг хаалгаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх 10-14/, гэрч С.Ичинхорлоогийн “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр П.Б ын 5019804733 гэсэн тоот дансанд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш манай нөхөр торгуулийн мөнгөө өгсөн гэж бодоод яваад 2 сар болсон юм. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 3-нд манай нөхрийн найз нь Билэгпунцаг гэх хүн манай нөхрийн данс руу мөнгө шилжүүлсэн боловч хаан банкны хүн нь манай нөхрийн данс зээлтэй ашиглах боломжгүй гээд хэлэхэд нь мэдсэн уул нь манай нөхөр 2018 оны 8 дугаар сарын 16-нд торгуулийн мөнгө бүрэн бүтэн шилжүүлж өгсөн харин П.Б нь манай нөхрийн торгуулийн мөнгийг цааш нь шүүхийн шийдвэрт өгөөгүй 2 сар болсон байсан. Манай нөхөр П.Б ын өгсөн дансанд мөнгөө хийчхээд утсаар холбогдож торгуулийн мөнгөө хийсэн талаар хэлэхэд П.Б нь за одоо болсон ажлаа хийж байж болно ирээд яах юм бэ ингээд асуудал шийдэгдсэн гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/, хохирогч Э.Лхамсүрэнгийн “...2018 оны 6 дугаар сарын 24-ний хавьцаа шүүхээр ороод 455.000 төгрөгийн торгуулиар торгуулж байсан юм. Батбаатар гэдэг хүн энэ данс руу торгуулийн мөнгөө хийчих гээд надад данс өгсөн, тэр үед би өөрийн мобайл банкаар Батбаатар гэдэг хүний данс руу 460.000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүхээс надад оноогдсон торгуулийн мөнгийг төлсөн гээд бодоод яваад байсан чинь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагаас намайг дуудаад торгуулийн мөнгөний талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 170-172/, хохирогч Д.Батнямын “...Би тухайн үед Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр дээр явж очоод нэг настайвтар эрэгтэй хүнтэй уулзсан чинь нэг данс өгч байсан. Торгуулийн 450,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлж байсан, тэгээд намайг дахиж ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Саяхан цагдаагаас торгуулийн мөнгө төлөгдөөгүй байгаа талаар сонсож мэдлээ...” гэх мэдүүлэг /хх 176-178/, хохирогч Н.Цэргийнбаярын “...Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргээр би шүүхээр 450,000 төгрөгийн торгуулийн ялд шийтгэгдсэн юм. Тэгээд шүүхэд ажилладаг, архив руу материал хүргэж өгдөг Батбаатар гэх хүн миний эзэмшлийн 5019804733 дугаарын дансруу торгуулийн 450,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 182-184/, хохирогч Ц.Пүрэвийн “...Би 2018 онд хүн зодсон гэдэг асуудлаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 450.000 төгрөгийн торгуулийн ял авч байсан, тэгээд тухайн үед Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр намайг байж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гээд нэг залуу ирчихсэн байсан, тэр залуу Хаан банкны 5019804733 дугаартай данс бичиж өгөхөөр нь би захирал руугаа залгаж шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Намайг орой залгаад асуугаарай гэхээр нь би орой залгаад миний торгууль төлөгдсөн үү гэж асуухад төлөгдсөн гэж байсан. П.Б гэх хүний иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг харлаа, уг хүн нь надад торгуулийн дансны дугаар өгсөн хүн мөн байна...” гэх мэдүүлэг /хх 187-189/, хохирогч Ж.Анхбаярын “...Би Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 116 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн, шүүх дээр байхад тэнд ажилладаг бололтой 50 орчим насны эрэгтэй хүн намайг торгуулиа төлөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед банкны төлбөрийн картгүй явж байсан болохоор ахынхаа дансаар тэр хүний өгсөн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 195-196/, хохирогч Г.Гал-Очирын “...Би Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял авсан. Шийтгэх тогтоолын дагуу төлбөрийг төлөхөөр болоход тухайн үед шүүгчийн туслах нь манай шүүхийн зарлагаар ажилладаг гэх 40 гаран насны эрэгтэй хүнд мөнгө торгуулийн мөнгө өгчхөж болно гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгөтэй явж байсан болохоор өөрийнхөө данснаас тухайн эрэгтэйн данс руу шилжүүлсэн. Цахим үнэмлэхийн, улсын бүртгэлтийн лавлагааны зургийг харлаа П.Б гэх хүн мөн байна...” гэх мэдүүлэг /хх 199-200/, хохирогч Г.Батбаярын “...Би Сонгинохайрхан дүүргийн 2018 оны дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодод хөнгөн гэмт хэрэг учруулсан гэж 450.000 төгрөгийн торгуулийн ял авсан юм. Нарны гүүрний зүүн хойд талд байх нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж 40 гаран насны дунд зэрэг махлагдуу биетэй эрэгтэй хүн гарч ирээд нэг дансны дугаар өгөөд энэ данс руу тушаа гэж хэлсэн. Манай эгч Ролзо нь найз Сувдаагийн данснаас тухайн торгуулийн мөнгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх 204- 205/, хохирогч А.Баярхүүгийн “...Би 2018 онд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүх хуралд орж 500.000 төгрөгийн торгуулийн ял сонссон юм. Би 3 сар болоод торгуулиа төлөх гээд тэр шүүхийн туслах дээр очсон. Тэр хүн намайг гадаа хамт гарья гээд гадаа гараад нэг дансны дугаар өгсөн. Тэгээд би шууд ажил дээрээ очоод даргатайгаа уулзаад 500.000 төгрөг торгуульд төлөх ёстой юм аа. Та миний цалингаас хасаад энэ данс руу шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь 10 гаруй хоногийн өмнө цагдаагаас залгаад таны торгуулийн ял биелэгдээгүй байна ирж уулзах шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 206-208/, дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн “...5019804733 дугаартай дансны хуулганд үзлэг явуулахад дансны орлого, зарлагын эхлэх хугацаа нь 2017 оны 09 сарын 15-ны өдөр, дуусах хугацаа нь 2018 оны 10 сарын 28-ыг хүртэл байх бөгөөд уг дансанд орлого болон торгууль, торгуулийн мөнгө гэсэн утгатай шилжүүлэг...” гэх тэмдэглэл /хх 26/, гэрч Д.Нямхоролын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн гүйцэтгэх хуудсыг шүүхийн бичиг хүргэгчээр дамжуулан хүргэгддэг. Тухайн үед буюу 2018 онд шүүхийн гүйцэтгэх хуудсыг нэг шүүгчийн туслах хариуцан хөтөлдөг байсан. Мөн үүнээс гадна Эрүүгийн нэгдсэн программаас дугаар авч бичиг хүргэгчдээ хүлээлгэж өгдөг байсан. Гар бүртгэлийн дэвтрийг нэг шүүгчийн туслах хөтөлдөг байсан. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүнд гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн талаарх баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан гарын үсэг зурж, хэрэгт нэг хувийг хавсаргадаг байсан. Тухайн үеийн гар бүртгэл нь манай тамгын газрын архивт байгаа. Би 2018 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяагийн туслахаар ажиллаж байхдаа хэрэгт холбогдогчоор шалгагдаж байсан М.Сэрээтэрийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас зэргийг бичиг хэрэг хүргэгч П.Б т хүлээлгэн өгч байсан. Харин торгуулийн мөнгөний талаар би мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн торгуулийн мөнгө тушаах данс нь шүүхийн мэдээллийн самбар дээр байдаг болохоор ихэнхдээ холбогдогч нар уг дансанд мөнгийг нь тушаагаад баримтыг нь хавсаргадаг байсан харин холбогдогч М.Сэрээтэрийн хувьд мөнгөө тушаагаагүй байсан тийм болохоор мөнгөө тушаагаагүй холбогдогч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу материал болон хүний хамт хүргүүлдэг байсан болохоор л би П.Б т хүлээлгэн өгсөн... Мөнгөтэй холбоотой асуудлыг би огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 215/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад 4.160.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч П.Б нь хохирогч Д.Батнямд 450.000 төгрөг, Э.Лхамсүрэнд 460.000 төгрөг, Г.Гал-Очирт 450.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 2.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1103Е тоотод оршин суух Бямбын Сэрээтэр /РД: НР77021074/-д 450.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаа хороо, мандал овоо 7 36 тоотод оршин суух Нармандахын Цэргийнбаяр /РД: ЙВ89101031/-д 450.000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 7 133 тоотод оршин суух Цэрэнжавын Пүрэв /РД: ДЮ70012915/-т 450.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойтын гудамж 13а 68 тоотод оршин суух Жаргалсайханы Анхбаяр /РД: УЗ89052473/-д 500.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, бага наран 11 6 тоотод оршин суух Гомбодоржийн Батбаяр /РД: УУ90071738/-д 450.000 төгрөг, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, орхон 10 9 тоотод оршин суух Авирмэдийн Баярхүү /РД: ЕП84120131/-д 500.000 төгрөгийг тус тус олгуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч П.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овгийн П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б аас 2.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1103Е тоотод оршин суух Бямбын Сэрээтэр /РД: НР77021074/-д 450.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаа хороо, мандал овоо 7 36 тоотод оршин суух Нармандахын Цэргийнбаяр /РД: ЙВ89101031/-д 450.000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 7 133 тоотод оршин суух Цэрэнжавын Пүрэв /РД: ДЮ70012915/-т 450.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойтын гудамж 13а 68 тоотод оршин суух Жаргалсайханы Анхбаяр /РД: УЗ89052473/-д 500.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, бага наран 11 6 тоотод оршин суух Гомбодоржийн Батбаяр /РД: УУ90071738/-д 450.000 төгрөг, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, орхон 10 9 тоотод оршин суух Авирмэдийн Баярхүү /РД: ЕП84120131/-д 500.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН