Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Г-т холбогдох 2008 02429 1402 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 3 хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мандалын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. Х овогт Л-ын Г /РД:*****/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Г 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМЖ” бааранд бусдыг өмөөрлөө гэсэн шалтгааны улмаас иргэн Д.Ж-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үстэж цохин, газар унагааж эрүүл мэндэд нь “хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн гуя өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Л.Г 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМЖ” бааранд “бусдыг өмөөрлөө” гэсэн шалтгааны улмаас иргэн Д.Ж-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :       

- хохирогч Д.Ж-ын: “... 2020 оны 07 дугаар сарын 29-ний орой Г гэх эмэгтэй нөгөө гурван эмэгтэй рүү агсам тавьж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед нэг жирэмсэн эмэгтэйг Г үстэж чирэхээр нь би өмөөрч дундуур нь орж салгасан чинь Г гэх эмэгтэй өмөөрлөө гэх шалтгаанаар намайг үстэж аваад миний хүзүүнээс зулгааж цохиж хойш газар унагааж тархиар савуулж унагаагаад би дээр нь гарч сууж байгаад цагдаад дуудлага өгсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг /хх-10-12, 79/,

- гэрч Ё.О-ийн: “...Миний биед учирсан гэмтэл байхгүй, тухайн үед баарны бармен эгч Ж намайг өмөөрөөд хамгаалсан чинь тэр эмэгтэй Ж-ыг үсдээд, газар унагаан хүзүүнээс нь зууралцаад байсан, би айгаад гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-66/,

- шинжээчийн дүгнэлт : 1.2 Д.Ж-ын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн гуя өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй /хх-н 33-34/,

              - шүүгдэгч Л.Г-ын: “...Би 2020.07.29-ний өдөр СХД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖМЖ нэртэй бааранд очиж тус газар ажиллаж байсан дүү Б, Г нарт хоол аваачиж өгсөн. Тэгээд тэнд таньдаг ах Баярхүүтэй таараад 0,5 грамм архи аваад хувааж уусан. Б ах авсан архинаас нэг их уулгүй гараад явсан. Тэгээд би үлдсэн архийг ганцаараа уугаад архиндаа нэлээд согтсон. Тэгээд би тухайн бааранд үйлчлүүлж байсан эмэгтэйчүүдэд агсам тавиад, тухайн бааранд түр хугацаагаар ажиллаж байсан Ж гэх эмэгтэйг үсдэж унагаад хүзүүнээс нь зууралдаж байснаа санаж байгаа. Тэгэхэд би нэлээн согтсон байсан. Нэг сэрсэн цагдаа нар ирчихсэн намайг саатуулах байр руу аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.          

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 137.000 төгрөг /хх-31,64/-ийн баримттай, харин мөнгөн гүүр эмнэлэгт хийлгэсэн гэх хүзүүний хэсэг газрын иллэгийн хохирлын санхүүгийн баримтгүй байх ба хохирогч нь 200,000 төгрөг бэлнээр авсан, хохирлыг барагдуулсан, гомдол саналгүй болохоо бичгээр хэрэгт ирүүлсэн  байх тул /шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2012, 2015, 2019 онд төрсөн бага насны 3 хүүхэдтэй, банкны орлого зарлагын гүйлгээний баримт, гэрлэлтийн баталгаагүй, нөхрөөс салсан, өөрийн гэр оронтой зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт авагдсан /хх-5, 29-30, 40, 43-46, 47-54, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :     

1. Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг Л.Г-т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                                 Г.ГАНБААТАР