Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Х.Батчимэг,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч С.Одгариг,

гэрч Б.Ч, О.М, Г.М, Д.А,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Б холбогдох эрүүгийн 1905041920404 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Б дүүргийн 0 дүгээр хороо 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт д-ийн Б /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд “тус байгууллагын эзэмшлийн Ногоон зоорийг худалдана” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.М-ын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Миний бие М-ыг залилаагүй, хууль, дүрэм, журам зөрчөөгүй, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгийг зарахад би дангаараа шийдвэр гаргадаггүй тул түүнээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “...Тухайн үед Бтай очиж уулзаад танилцахад надад бизнесийн санал тавимаар байна, хамтран ажилламаар байна гэсэн. Б хэлэхдээ манай ногоон зоорины энэ объектууд бүгд ашиглалтын хугацаа дууссан дахин ашиглах боломжгүй тул худалдан борлуулж ашигтай санал тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Б нь нийт 49.500.000 төгрөгийг надаас авсан. Миний бие энэ хүнээс болж эдийн засаг эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсон. Маш их гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ч мэдүүлэхдээ: “...М надтай хамт мөнгө бүхэлдье гээд Төмөр замын тэр хавийн дэлгүүр, шатахуун түгээх газруудаар явж бүхэлдүүлээд 10 сая төгрөг болгож байсан. Тэгээд надтай хамт яваад Б даргын өрөөний гадаа намайг байж бай гэчхээд өөрөө мөнгөтэй цүнхээ бариад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа хоосон цүнхтэй гарч ирсэн. Тухайн үед би дөнгөж ажилд орж байсан болохоор юм асуугаагүй надад ч юм хэлээгүй. Тэгээд бүр сүүлд 2016 оны 6 сард  даргын өрөө рүү дахиж ороход нь асуумаар санагдаад дамжиж ордог өрөөнийх нь завсарт хаалгыг нь дутуу хаагаад харж байтал М Б-д мөнгө гаргаж өгч байхыг нь харсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.М мэдүүлэхдээ: “...2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Мын ажил дээр очтол ажил дээрээ байгаагүй. Тэгэхээр нь утас руу нь залгахад Нарантуул захын хажууд явж байна чи манай гэрээс очоод мөнгө аваад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь хар цүнхтэй мөнгө аваад ажил дээр нь буцаад очсон. Тэгээд М мөнгөө гаргаж тоолоод хүлээж авсан. 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол байсан. Тэгээд бид хоёр Монголд үйлдвэрлэв төвийн хажууд байдаг 2 давхрын шатан дээр намайг хүлээлгэж байгаад өөрөө цүнхтэй мөнгөө аваад орсон. Тийшээ ороод 10-20 минут болохоор нь би гадагшаа гараад явсан. Тэгээд гадаа нь хүлээж байтал гараад ирсэн тухайн үед авч орсон мөнгөө өгсөн байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.М мэдүүлэхдээ: “...Тухайн үед өмнөх орой нь над руу яриад хөгшин нь зоорь худалдаж авах гэж байгаа юм мөнгө дутаад байна зээлэх мөнгө байхгүй биз гэхээр нь чамд хэдэн төгрөг байна гэхээр нь надад 1.300.000 орчим төгрөг байна би 300.000 төгрөгийг нь авч үлдээд чамд 1.000.000 төгрөгийг нь зээлье гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед 1 сая төгрөгөө аваад ажил дээр нь очсон. Тэгэхэд М-ын ажил дээр манай найз М бас ирчихсэн байсан бөгөөд би 1 сая төгрөгөө өгөөд М-д өөрт нь 4 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрттэй мөнгө байсан М бас 10.000 төгрөгийн 1 боодол 1 сая төгрөгийг гаргаж өгсөн. Тэр мөнгөнүүдийг М аваад бид гурав М-ын машинд суугаад Монголд үйлдвэрлэв төвийн хажуугийн байр руу М орсон. Би машинд нь хүлээгээд 1 цаг орчим болоод гарч ирсэн. Юу болсон талаар асуухад болчихсон гэрээгээ хийчихлээ гэж хэлсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.А мэдүүлэхдээ: “...Би Б-тай 2014-2016 оны үед хамт ажиллаж байсан, миний бие мөнгөний нярав, бичиг хэргийн албан тушаал дээр ажилладаг байсан. Манайх орлогыг бэлнээр авахыг зөвшөөрдөггүй, байгууллагын данс руу шууд тушаалгадаг байсан. Мөн 2016 оны 6 дугаар сард Б дарга ээлжийн амралттай байсан. Б, М хоёр ажил төрлийн холбооноос гадна хувийн найз нөхдийн харилцаатай байсан талаар сайн мэдэхгүй...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч М-ын:

“....2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “УБТЗ” ХНН-ээс “Р Ш” ХХК-ийн захирал М манай эзэмшлийн зоорь, 33-р дэлгүүр, 24-р байрны 1 давхрын дэлгүүрийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг” гэсэн нэхэмжлэл гаргаж ирсний дагуу шүүх хурал хуралдахад би бүх объектуудын түрээсийн гэрээг гаргаж өгсөн. Түрээс ба худалдан авалтын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Хамгийн анх 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын Худалдаа үйлчилгээний бизнес төвийн дарга Т гэдэг хүнтэй ногоон зоорийг түрээслэх гэрээг байгуулж түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулахаар талууд тохирсон байсан. Үүний дараа 2014 онд 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээгээ сунгачихсан байсан. Түрээсийн төлбөр нь тухайн үед нэг сарын 1.000.000 төгрөгийн түрээстэй байсан. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар төмөр замын Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд төлдөг байсан. Д.Б нь Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний даргаар томилогдож ирсний дараа намайг ирж уулз гэснээр бид 2 удаа дараа уулзаж байсан ба уг объектын ашиглалтын хугацаа дууссан, акталчихсан /Удирдах газраас зах зээлийн үнэлгээг хийгдээд дахин үнэлгээгээр 24.000.0000 төгрөгөөр үнэлэгдсэн/ учраас зооринуудыг хэсэгчлэн худалдаж авснаас бүхэлд нь 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Б надтай байгуулсан гэрээг нэг ёсондоо худалдах худалдан авах гэрээгээр өөрчилж байгууллаа гээд намайг хуурч түрээсийн гэрээ дахин байгуулсан. /1 хх 41-42/,

...Би Улаанбаатар төмөр зам ХНН-н Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б-т “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ өгсөн. Мөн 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 4 дүгээр сард бас дахин гэрээ хийхдээ “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Мөн 2016 оны 6 дугаар сарын сүүлээр би 5.500.000 төгрөг өгсөн. “Р Ш” ХХК-д албан бичиг гаргаж өгөх болгондоо надаас мөнгө авдаг байсан. Нэг ёсондоо хамтран ажиллаж байна гээд надаас мөнгө авдаг байсан. Баримтаа авъя гэхээр худал шалтаг хэлээд надад өгдөггүй байсан шүү дээ. /3 хх 49-50/,

...Би эхлээд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, хамгийн сүүлд Б-тай нүүрэлдүүлж байцаалт өгөхөд Б надаас мөнгө аваагүй гээд гүрийгээд дургүй хүргээд, үгүй гээд байхаар нь би сүүлийн мэдүүлэгт надаас авсан бүх мөнгийг нь хэлж нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт хавсаргасан хоёр зоорь, нэг ногоон сараа буулгасан талаар улаан тамгатай бичиг байгаа, улаан тамгатай бичгээс миний мөнгө өгсөн өдөр нь тухайн бичгийн он, сар, өдрийн өдөр нь би мөнгө өгсөн байгаа. Он, сар, өдрийг яагаад мэдээд байна гэхээр 2014 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь гэрээ байгаа болохоор, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн нь албан бичиг бичигдсэн өдөр өгсөн болохоор санаж байна, 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг өгсөн нь наадмын өмнө өгсөн болохоор санаж байна, наадмын хуушуурын мөнгө гээд тоглоом хийж байгаад өгсөн болохоор сайн санаж байна, тэгээд зээлчих гээд авсан, яг таг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. 2015 оны 6 сарын сүүлээр Б намайг өөрөө дуудаад мэнд ус асуугаад, улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч гэхээр нь би 3.500.000 төгрөг байна гэхэд тэрийгээ зээлчих, наадам болох гээд мөнгө цаасны хэрэг байна гэхээр нь би 3.500.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. 2016 оны 6 сарын сүүлээр наадам болох гэж байх үед намайг өрөөндөө дуудаад хэдэн цаас хэрэгтэй байна, 5.000.0000-6.000.000 төгрөгийг зээлээч гэхээр нь за наадмынхаа хуушуурын мөнгийг гэж байна уу би маргааш авч ирж өгье гээд маргааш нь ажил дээр нь очиж 5.500.000 төгрөгийг өгсөн, надад 6.000.000 төгрөг байсан ч би 500.000 төгрөгийг нь Ч-д хөдөө явах гэж байгаа гэхээр нь бензиний мөнгө гээд өөрийн ажилтан Ч-д өгчхөөд дараа нь Б-ийн ажил дээр очиж үлдэгдэл 5.500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн Б-тай гэрээг тэдэн сарын тэдний өдрөөс тохирлоо шүү гээд гэрээ байгуулах өдрөөс 2-3 хоногийн өмнө байх 4-5 хоногийн өмнө үү, тийм л байх ёстой би 10.000.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ нь мөрдөгдөж байгаа.

...Ингээд харилцан бүх юмаа тохирсны дараа 2015 оны 02 дугаар сарын дундуур гэрээ байгуулсан, өдрийг нь санахгүй байна, гэрээн дээр байгаа. Гэрээ үйлдээд, гарын үсэг зураад би гэрээгээ аваад явсан, тэгээд маргааш нь намайг дахиж дуудахаар нь яваад очиход дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ гэхээр нь би чи хүлээлцэх хүнээ гаргачих, би хүмүүсээ гаргая гэхэд за хөгшинд нь хэдэн цаас хэрэгтэй байна гэхээр нь би мөнгө маруухан байна гэхэд зохицуулаач гэхээр нь хэдэн цаас бэ гэхэд хөгшиндөө 10.000.000 төгрөг өгчих гэсэн, тэгээд ярьж байхад надад наадах чинь хуучин нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын эзэмшилд байсан, төмөр замын эзэмшил биш харьяалалгүй, уг газар татан буугдсаны дараа эзэнгүйдсэн байсан, тэгэхээр нь би төмөр замын блансад блансжуулаад авсан юм, би дараа нь блансаас нь хасчихна, одоо бол төрийн өмч төрийн өмчийн хороо мэднэ, тэгэхээр чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр чи ав гэсэн. Үүнээс 2 билүү 3 хоногийн дараа надад маш их задгай мөнгө байсан болохоор би Ч-тай хамт ченж, бөөний дэлгүүр, бензин колонк орж 10.000.000 төгрөгийг бүхэлдэж 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол мөнгө болгож, нийт 10.000.000 төгрөг болгож, Б-ийн ажил дээр очоод би Б-ийн хаалгаар ороход хаалганы гадна талд Чинбат үлдсэн, би өөрийн гар цүнхэнд 10.000.000 төгрөгтэй орсон, би ороод өөрийн барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод Б-т 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд Б--ийн хамт хаалгаар нь гарахад  зогсож байсан, би гараад мөнгийг нь аваад өөрийн хоосон болсон цүнхийг Ч-д өгөхөд Б үүдээ түгжээд цаашаа явахдаа царай нь сонин болоод зүгээр юм байгаа биз дээ гэхэд би зүгээрээ гэсэн, миний цүнх тухайн үед цахилгаан нь онгорхой байсан...” /3 хх-216/,

...2014 оны 9 дүгээр сарын дундуур Ногоон зоорины худалдаж, худалдан авах урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гарсан үед 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оны 02 сард 33 дугаар байрны дэлгүүрийн гурван жилийн гэрээг үйлдэхэд 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2015 оны 6 дугаар сарын сүүл улсын наадам болох гэж байсан үеэр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Ногоон зоорь худалдан авалтын урьдчилгаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 49.500.000 төгрөгийг хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /4 хх 32-33/,

2. Гэрч Б.Ч-ын: 

“...25-р эмийн сангийн ард байрлах дэлгүүрийг хүлээж авахын өмнө билүү хүлээж авч байх үед би М гуайн талбайн захирал нэртэй ажил эрхэлдэг байсан, ногоон зоорины талбайг хариуцан ажиллаж байсан. Би он, сарыг сайн мэдэхгүй байна. Уг дэлгүүрийг хүлээж авахын 2 хоногийн өмнө Ногоон зоорь дээр ажилтай байж байхад М 100 төгрөгийн тортой мөнгөтэй ирээд хоёулаа мөнгө бүхэлдүүлээдэхье гэсэн. Тэгээд хамт яваад Богд ар орчим Шунхлай колонк, болон бензин колонк, Тоса дэлгүүрүүдээр яваад мөнгөө бүхэлдүүлээд 5 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт болгосон, нийт 10.000.000 төгрөг болсон. Би өмнөх мэдүүлэгт Мөнхбат байцаагчид хэлж байсан. Тэгээд уг мөнгөө аваад Тээш худалдааны төв дээр ороод 2 давхрын коридорт гараад намайг наанаа байж бай гээд дамжиж ордог Б дарга гэж бичсэн ертөнцийн зүгээр хойшоо харсан өрөө рүү орсон, М гуай тийшээ байнга ордог. М гуай цүнхтэй мөнгөө аваад орсон, 5-10 минут орчим болоод М гуай гарч ирэхдээ надад май миний хүү энийг барьж бай гээд цүнхээ өгсөн, цүнхний цахилгаан онгорхой байсан, дотор байсан 5 боодол мөнгөгүй болсон байсан, М саарал жижиг цүнхээ өөрөө байнга авч явдаг. М, Б даргын хамт гарч ирсэн, Б дарга хаалгаа түгжээд над руу нэг сүрхий том харж байсан, М гуай тоглоом, шоглоомоор манай ажилчин мэдэж байгаа биз дээ гээд инээгээд хэлж байсан, намайг хараад жаахан эвгүйцсэн гэж би бодсон, над руу сүрхий том харсан...” гэсэн мэдүүлэг, /3 хх 220/

3. Гэрч Г.М-ийн:

“...би гэр лүү нь очоод “М хар цүнхтэй мөнгө аваад ир” гэсэн гэж хэлтэл “энэ байна” гээд надад хар цүнх өгсөн, Би цүнхийг нь аваад М-гийн ажил дээр нь очтол ажил дээрээ ирчихсэн байсан, цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхэд 20.000-тын дэвсгэртээр 5 боодол мөнгө гаргаж ирээд нэг нэг боодлоор нь нэг бүрчлэн тоолж дуусчхаад надад “хоёулаа гаръя” гэж хэлэхээр нь би дагаж гараад машинд нь суусан. Би машинд нь сууж явж байхдаа “чи энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “энэ ногоон зоорийг худалдаж авах гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь “өө тийм үү” гэж хэлээд л орхичихсон юм. Тэгээд бид 2 ажлаас нь гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байгаад Барс захын баруун талд буюу Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй газрын зүүн талд байх 2 давхар байшингийн хашаа руу нь орсон. Машинаас хамт буугаад “хоёулаа хамт оръё” гэж хэлээд 2 давхар байшингийн 2 давхар луу гараад М намайг “чи эндээ байж бай” гэж хэлээд цаад талын мухар луу ганцаараа цүнхтэй мөнгөө бариад явчихсан, би шатан дээр үлдээд тамхи татмаар санагдаад гараад машиных нь хажууд зогсож байхад М 10-аад минутын дараа гараад ирсэн. Тэр үед нэг гартаа цүнхээ барьчихсан, цүнх нь хоосон бололтой санжганачихсан байсан, харин нэг гартаа цаас барьчихсан нэлээн сэтгэл хангалуун байгаа бололтой инээчихсэн гарч ирснээ машиндаа суугаад гэрээ хийчихлээ гэж хэлээд цүнхээ онгойлгоод барьж гарч ирсэн цаасаа нугалаад цүнхэндээ хийчихсэн. М “би ногоон зоорийг худалдаж авч байна миний хувийн юм болж байна” гэж надад хэлээд намайг үйлдвэр комбинатад байдаг манай ажил руу хүргэж өгсөн.

...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр М над руу утсаар залгаад “чамд ойр зуур хэрэглэчих 1.000.000-2.000.000 төгрөг байна уу” гэж асуухад нь тухайн үед би байшин барих гээд хураачихсан мөнгө байсан болохоор “1.000.000 төгрөг зээлүүлье” гэж хэлсэн чинь маргааш өглөө эрт бэлнээр аваад ажил дээр хүрээд ирээч” гэхээр нь би өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажил дээр нь очоод 10000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөгөө өгсөн. Намайг М-гийн ажил дээр сууж байхад манай талийгаач найзын эхнэр Мягмардорж гаднаас орж ирээд бид нар хоорондоо жаахан юм ярьж байгаад Мягмардорж 10.000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөг өгсөн, М 4 боодол 20000-тын дэвсгэрт гаргаж ирээд нийлүүлээд цүнхэндээ хийчихсэн. Тэгэхээр нь би “чи энэ их мөнгөөр яах гэж байгаа юм бэ?” гэж асуутал “нөгөө ногоон зоорины чинь юм яваад байгаа ш дээ” гэж хэлсэн. Би ахиж юм асуугаагүй. Тэгээд бид 3 М-гийн ажлаас машинтай нь гараад 2014 онд очиж байсан 2 давхар байшингийнхаа гадаа очоод М машинаасаа ганцаараа буугаад явж ороод 20-оод минутын дараа гарч ирсэн. Тэр үед бас л нэг гартаа цүнхээ барьчихсан, нэг гартаа цаас барьчихсан гарч ирсэн. Би тухайн үед машиных нь гадаа тамхи татаад зогсож байгаад орсон, намайг орох үед М “бүх юм болж байх шиг байна шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 49-50/,

4. Гэрч О.М-ийн: 

“...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр байсан. М над руу утсаар яриад миний найзад бэлэн мөнгө байна уу гэсэн. Яасан гэхэд мөнгө хэрэг болоод байна гэсэн. Яах гэж байгааг асуухад Ногоон зоорь авах гээд байна гэсэн. Би 10.000-таар боосон боодолтой мөнгө өгсөн. Цаад талд нь 20.000-тын боодолтой мөнгө байсан. Намайг хамт гарья гээд манай найз М бид 3 хамт яваад Монголд үйлдвэрлэв гээд дэлгүүрийн гадаа ирсэн. Бид 2-ыг гадаа сууж бай гэсэн. Өөрөө ороод 10-20 минут болоод гарч ирээд найз нь энэ Ногоон зоорийг авах гэж байгаа гэж хэлээд орж ирсэн...” /1 хх 9/,

...Тухайн үед М 1.000.000 төгрөг өгсөн гэж байсан, Мөнгөнсүх 10.000 дэвсгэртээр 1.000.000 төгрөг өгсөн байсан, мөнгийг ширээн дээр тавьсан байсан, өөрийн жижиг хар цүнхнээс гаргаж ирсэн, надад 8.000.000 төгрөг байна, та хоёроос авсан мөнгийг нэмээд 10.000.000 төгрөг боллоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх 142/,

5. Гэрч Б.У /УБТЗ-ын Худалдааны албаны ерөнхий нягтлан бодогч/: 

“...УБТЗ-ын Ногоон зоорийг худалдах асуудал огт яригдаагүй. Наад асуудлыг чинь би сая л сонсож байна. Төмөр замын эд зүйлийг байгууллагын дарга дур мэдээд зарах эрх хэмжээ байхгүй шүү дээ. Олгосон эрх хэмжээний хүрээнд түрээслүүлэх л эрх хэмжээтэй...” гэсэн мэдүүлэг /3 хх 41/,

6. “Р Ш” ХХК-наас Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэгтэй байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 13/Д/05, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13/Н/05, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-53, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15/2-53, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн /дугааргүй/ гэрээнүүд /хх1-05, 96, 100, 104, хх2-242, ххЗ-103/,

7. Д.Б-ийг ажилд томилсон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б-1- 71, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б-1-237 дугаартай тушаал, /1 хх 85, 87/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1хх 1/,

2. Хохирогч М-ын Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл /1хх 3/,

3. УБТЗ-ын Тээш худалдааны төв, “Р Ш” ХХК-ийн хооронд хийсэн түрээсийн гэрээ /1хх 5-7/,

4. Гэрч Г.М-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг /1хх 8/,

5. Гэрч О.М-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг /1хх 9/,

6. Нийслэлийн прокурорын газрын “Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” прокурорын тогтоол /1хх 17-18/,

7. “Хэрэг бүртгэлтийн 190504192 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон хяналтын харьяалал тогтоолгох тухай” албан тоот /1 хх 29/,

8. Улсын Ерөнхий прокурорын газрын “Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай” прокурорын тогоол /1хх 30/,

9. Тээврийн прокурорын газрын албан тоот /1хх 33/,

10. Хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоолууд /1хх 34-37/,

11. Гэрч Г.Т-ийн:

“...Б нь 1987 онд Худалдаа бэлтгэлийн яамнаас Улаанбаатар төмөр замын ажилчны хэрэгцээ хангах албанд мэргэжилтнээр томилогдож ирсэн, тэр цагаас хойш Б-ийг таньдаг болсон. 1995 онд Улаанбаатар төмөр замын Бизнес төв байгуулагдаад даргаар Б томилогдон ажиллаж байгаад 1997 онд Худалдааны албаны орлогч даргаар томилогдож би Бизнес төвийн даргаар томилогдсон юмаа. Б бид 2 ажил төрлийн харьцаатай хүмүүс байсан тэрнээс хамаатан садан найз нөхдийн харьцаа байхгүй. Б нь ерөнхийдөө түвшин дүү, номын, дуу цөөхөнтэй, ажил төрөлдөө няхуур чамбай хүн байсан, сагсалзсан ямар нэгэн овилгогүй зан байхгүй. М-ыг 2012 оноос хойш таньдаг болсон, Улаанбаатар төмөр замын Худалдааны албаны даргаар ажиллаж байсан Нарангэрэл нь Улаанбаатар төмөр замын объект болох ногоон зоорийг “Р Ш” ХХК-ны захирал М-д 2012 оны хавьцаанаас түрээслэх үүрэг өгсний дагуу М-тай Улаанбаатар төмөр замын Бизнес төв нь 3 жилийн хугацаатай сарын 300.000 төгрөгөөр түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулж байсан. Түрээсийн гэрээний хугацаа дуусаад Улаанбаатар төмөр замаас хяналтын албанаас шалгалт ирээд түрээсийн төлбөр нэмэх үүрэг даалгавар өгсний дагуу М-тай уулзаж тайлбарлахад “3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байгаа тул түрээсийн гэрээгээ өөрчлөхгүй 1.000.000 төгрөгөөр түрээслэн гэж байхгүй” гэх мэтээр хэрүүл маргаан хийж байж 2013 оноос нэг сарын түрээсийн төлбөрийг 1.000.000 төгрөг болгож нэмсэн. М нь Улаанбаатар төмөр замын объектуудыг өөрийн болгох гэж л зорьсон хүн байгаа юм, жишээ нь: ногоон зоорь, 33-р дэлгүүр, булангийн дэлгүүр зэргийг эхний ээлжинд түрээслээд цаашид авах гэсэн л зорилготой байсан. Мөн өөрийнхөө талд л асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол хүнийг хэл амаар доромжилно, гүтгэнэ, арай л зодохоос бусдыг хийдэг байсан. Намайг ерөнхий сайд А-ийг доромжилсон гэж Зам тээврийн хөгжлийн яаманд өргөдөл бичиж тухайн үеийн замын даргаар ажиллаж байсан С нь надад арга хэмжээ ав гэж хуулийн албанд цохолт хийн хуулийн зөвлөх нь надтай уулзаж байсан, миний буруутай үйлдэл тогтоогдоогүй учраас надад ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй, М нь манай ажлын байранд байнга л орж ирээд өнөөдөр найз шиг байна шүү гэж гараа сунгаад л сууж аваад хэрүүл маргаанаа хийгээд эхэлдэг байсан. М-ыг ороод ирэхээр манай төвийн нягтлан, нярав, жижүүрүүд хүртэл айдаг байсан, надад хашаагаар орж ирэхэд л жижүүр мэдэгддэг байсан. Улаанбаатар төмөр замын Ногоон зоорины түрээсийг замын даргаас баталсан түрээсийн тариф гэж байдаг байсан, ногоон зоорины 1 сарын 800.000 төгрөгөөр түрээсэлж байсан тэгэхэд М нь ерөнхий түрээслэгч гэдгээрээ 1 сарын 300.000 төгрөгөөр түрээслэх саналыг М өөрөө тооцоолоод оруулж ирснийг Худалдааны албаны даргаар ажиллаж байсан Н нь зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулж байсан. Түрээсийн гэрээний ерөнхий загварын Хуулийн албанаас боловсруулаад байгууллага өөрийнхөө онцлогт тохируулж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өгдөг. Намайг ажиллаж байх хугацаанд Улаанбаатар төмөр замын Ногоон зоорийг худалдах талаар ямар нэгэн яриа ерөөсөө гарч байгаагүй, ногоон зоорийг хувьчлах, худалдах эрх Улаанбаатар төмөр замд байхгүй, төрийн өмчийн хороо л мэднэ. М нь хүнд 20.000.000 төгрөг өгөх нь битгий хэл авах л гэж үздэг, хэрвээ хүсэл сонирхолд нь нийцэхгүй бол хүнийг юу ч гэж гүжирдэж чадна, Ногоон зоорийг хувьчилж өгөх эрх мэдэл Б-т байхгүй, төмөр зам ч хувьчлахыг мэдэхгүй. Мөн Б-тай би олон жил ажилласан, хүнийг ажилд оруулж өгнө гэж мөнгө төгрөг авчихлаа гэж албан тушаалаа ашиглаад мөнгө төгрөг авчихсан гэсэн яриа ерөөсөө сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 55-57/,

12. Гэрч Д.Ш-ийн:

“...Түрээсийн гэрээг эдийн засагч боловсруулаад Хууль зүйн албанаас дугаар авдаг гэж бодож байна. Ногоон зоорийг худалдах талаар ямар нэгэн яриа ерөөсөө гарч байгаагүй. Улаанбаатар хотын мэдлийн газар байгаа юм аа. Би Б даргыг М-аас 20.000.000 төгрөг авсан гэсэн мэдээллийг ерөөсөө сонсож байгаагүй, Б дарга олон жил дарга хийчихсэн хүн ийм асуудалд орохгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 58-60/,                  

13. Гэрч Д.Ш-ийн:

“...”Р Ш” ХХК нь Ногоон зоорь гэх газрын түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн түрээсийн төлбөр, засвар үйлчилгээнд төлсөн 140.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлдээ тусгасан байсан. Иргэний хэргийн нэхэмжлэгч талаас эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлт гарган 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Миний хувьд Ногоон зоорь гэх газрыг худалдана гэж ярьж байсныг сонсож байгаагүй, ер нь нэгжийн дарга буюу Б гэх хүн нь өөрөө бие даан худалдах боломжгүй. Энэ нь 1949 оны “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрэмд зохицуулсан байдаг, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрх мэдлийг ерөнхий хороо болон ерөнхий хорооноос олгосон эрхийн хүрээнд замын дарга худалдах зохицуулалттай байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх 61-62/,

14. Гэрч Д.Ж-ын:

“...М нь Б дарга дээр байнга ирж уулздаггүй байсан, хааяа л ирж уулздаг байсан, эхэндээ бол зүгээр энгийн харьцаатай байдаг байсан боловч сүүлд Улаанбаатар төмөр замаас аудитын шалгалт орсноос хойш тэр 2-ын харьцаа таарамжгүй болсон, аудитын шалгалтын комисс ногоон зоорины түрээсийг цуцал, талбай чөлөөлөх хуудас наа гэсэн үүрэг өгдөг байсан боловч тэр асуудал нь манай байгууллага ач холбогдолгүй байсан учраас сүрхий шавдуулдаггүй байсан, М аудитын шийдвэрийг эсэргүүцэн манай байгууллага дээр ирж хэрүүл маргаан их гаргадаг байсан. Намайг 2015 онд ажилд ороход Ногоон зоорийг М түрээсэлдэг байсан, эдийн засагч түрээсийн гэрээг боловсруулаад дарга түрээсийн гэрээг тухайн аж ахуйн нэгж болон хувь хүнтэй байгуулдаг байсан, энэ нь миний ажил үүргийн хуваарьт байхгүй асуудал юмаа. Би Б даргыг М-аас 20.000.000 төгрөг авсан гэсэн мэдээллийг ерөөсөө сонсож байгаагүй. Б дарга олон жил төмөр замд ажилласан дадлага туршлагатай хүн байгаа юм, ажлын тал дээр ямар нэгэн сонирхол байхгүй юм байна гэж надад ажиглагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 64-66/,

15. Гэрч Д.З-ийн:

“...Би 2016 оны 1 сард Улаанбаатар худалдааны төвд аж ахуйн эрхлэгч албан тушаалд томилогдоод төмөр замын урд, хойд шугам замын аж ахуйг хариуцахаар болсон. Тэр хугацаанаас хойш Ногоон зоорийг түрээслэгч “Р Ш” ХХК-ны захирал М-ыг таньдаг болсон, намайг томилогдож очихоос өмнө төмөр замтай гэрээтэй ба хамгаалалтын албатай гэрээтэй байсан боловч намайг очсоны дараа М хамгаалалтаа өөрөө хариуцдаг болсон. Тэгээд М-тай харьцах харьцаа багассан. 2017 онд Улаанбаатар төмөр замын дээд удирдлагаас ногоон зоорийг түрээслэхгүй өөрсдөө газраа ашиглана гэсэн шийдвэр гарсан тул буцаад М-тай харьцах болсон. Манай байгууллагаас ногоон зоорийг чөлөөлөх шаардах хуудас аваачиж өгөхөд манай ажилтнуудтай хэрүүл маргаан хийдэг байсан боловч З-той бол юм ярихгүй гээд надтай энгийн харьцаагаар харьцдаг байсан. Манай эдийн засагч, гэрээний техникч нартай байнгын хэрүүл маргаан хийж дайраад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 67-69/,

16. Гэрч Т.Б-ийн:

“...”Р Ш” ХХК-ны захирал М-ыг мэднэ, нэг удаа манай өрөөнд орж ирээд юм асуугаад гарч байсан, бид хоёрын дунд тааламжтай харьцаа үүсээгүй. М зурагтаар зөндөө гарч байсан, хүмүүсийн яриагаар дүгнэхэд эвгүй хүн гэсэн ойлголт байсан. Ногоон зоорийг чөлөөлөх асуудлаар манайд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б-тай нэлээн үзсэн боловч шүүхийн шийдвэр нь манай талд гарсан гэж байсан. Ногоон зоорь нь Улаанбаатар төмөр замын Худалдааны байгууллагын балансанд бүртгэлтэй байдаг объект юмаа. 2010 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын хэмжээнд байгаа Улаанбаатар төмөр замын аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа газруудыг гэрчилгээжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М, Нийслэлийн газрын албанд хүсэлтээ гаргаж байсан. Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 15190 м2 талбайтай Ногоон зоорь гэх газарт 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 000345984 дугаартай гэрчилгээ гаргаж өгсөн. Ногоон зоорийг худалдах талаар ерөөсөө яригдаж байгаагүй, хэрвээ объектыг худалдахаар бол ерөнхий хороогоор заавал ордог, ерөнхий хороо нь хэр барагтай шийдвэр гаргахгүй, эдийн засгийн үндэслэл, яагаад зарах болсон тайлбар хэрэгтэй байдаг тэгэхээр худалдах шийдвэр барагтай бол гарахгүй. Ногоон зоорийг худалдана гэдэг нь ер нь боломжгүй юм. Улаанбаатар төмөр замын дарга, нэгжийн дарга нарт жилийн эхэнд нэгдсэн итгэмжлэл өгдөг, үүний дагуу салбар нэгжийн эдийн засагт нар гэрээнүүдээ авчирч холбогдох албадуудаасаа зөвшөөрлөө авдаг. Тухайн объектыг салбар нэгжийн дарга худалдах эрх байхгүй, замын даргад ч тийм эрх мэдэл байхгүй, хэрвээ ерөнхий хороо хуралдаад шийдвэр өгсөн тохиолдолд замын дарга хэлцэл хийж болно...” гэсэн мэдүүлэг /1хх 70-71/,

17. Гэрч Б.Ц-ын:

“...Б даргыг 2012 оноос хойш танина. Намайг 2012 оны 5 сард Улаанбаатар хотод байрлах Нийгмийн хангамжийн албаны эдийн засагчаар шилжиж ирэх үед Б дарга албаны орлогч даргаар ажиллаж байсан. Би Б даргатай 2016 оны 12 сар буюу сүүл хүртэл хамт ажилласан. Б даргын хувьд хувийн зан чанарын хувьд ажилчидтайгаа нийцтэй харьцаатай, ширүүн дориун зантай хүн биш зөөлөн талдаа ааштай хүн байсан. Миний хувьд дарга ажилтны харьцаатай өөр харьцаа байхгүй. Удирдах чадварын хувьд дунд зэргийн байсан гэж дүгнэнэ. Б чимээгүй л ажлаа хийгээд явдаг, ар гэрийн талаас боломжийн юм шиг харагддаг байсан, хүнийг ажилд оруулж өгнө ч гэдэг юм уу хүнээс мөнгө төгрөг авчихсан гэж сонсогдож байгаагүй. М гэдэг хүний талаар 2012 онд Улаанбаатар хотод байрлах Нийгмийн хангамжийн албаны эдийн засагчаар шилжиж ирэх үед ажилчдаас дам сонсож байсан. Тухайн үед хүмүүс М-ыг характер муутай, ширүүн дээрэнгүй харьцаатай гэж ярьдаг байсан. Тухайн үеийн Бизнес төвийн даргаар ажиллаж байсан Т эгчийг айлгадаг, өрөөндөө байгаа мөртлөө байхгүй гэж хэлээрэй гээд өрөөгөө түгжчихдэг байсан гэж хүмүүс ярьж байхыг нь сонсож байсан. 2014 онд Улаанбаатар худалдааны төвийн эдийн засагчаар ажиллах болсон, тэр үеэс М-тай түрээсийн гэрээ байгуулахаар шууд харьцаж эхэлсэн. Тухайн үед М нь ногоон зоорь, 19-р дэлгүүр зэргийг түрээсэлдэг байсан. М нь ерөнхийдөө их дээрэнгүй харьцаатай хүн байсан, сарын 25-ны дотор түрээсийн төлбөр бусад нэмэлт гарсан зардлуудын төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд төлөх ёстой байдаг боловч зарим саруудад хугацаа хэтрүүлж төлдөг байсан, би утсаар дуудахаар манай ажлын байранд ирээд хашхираад байдаг байсан, гэрээнийхээ үүргийг биелүүл гэсэн шаардлагыг хүлээж авдаггүй нэлээн маргалддаг байсан. Сүүлдээ намайг ар гэрийн байдлаар дарамталдаг болсон, үр хүүхдүүдэд чинь ямар нэгэн юм тохиолдоод осол аваарт орвол битгий гайхаарай, би алддагаа алдсан хүн би юу ч хийж мэднэ шүү гэх мэтээр дарамтлаад байхаар нь холбогдох алба болон цагдаагийн газарт 2016 оны 6 сард гомдол гаргаж хандаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 73/,

18. Шүүгдэгч Д.Б-ийн ажлын анкет, Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тушаалууд /1хх 78-89/,

19. Түрээсийн гэрээнүүд /1хх 90-98/,

20. Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэм /108-114/,

21. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1хх 120-124/,

22. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /1хх 125-132/,

23. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /1хх 133-143/,

24. Түрээсийн гэрээ “№13/05” /1хх 145-146/,

25. Улаанбаатар Төмөр замын худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл үйлчилгээний төвийн “Ногоон зоорины түрээсийн тухай” албан тоот /1хх 147/,

26. “Р Ш” ХХК-ийн хүсэлт /1хх 148/,

27. Түрээсийн гэрээ “№15/2-53” /1хх150-151/,

28. Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын бичиг /1хх 152/,

29. Гэрч Б.Ц-аас гаргаж өгсөн баримтууд /1хх 153/,

30. Тээш худалдааны төвийн эдийн засагч Б.Ц-ийн гаргасан гомдол /1хх 165-169/,

31. Тээш худалдааны төвийн эдийн засагч Б.Ц-ийн Төмөр замын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх 170/,

32. Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн 2014.10.21-ны өдрийн №17/159, 2014.12.04-ны өдрийн 17/213, 2015.10.13-ны өдрийн 17/421, 2017.01.10-ны өдрийн 17/50 дугаартай албан бичгүүд /175-178/,

33. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах журам /1хх 179-183/,

34. Цагдаагийн ерөнхий газрын төмөр зам дахь цагдаагийн газрын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2020.01.22-ны өдрийн 15/116 дугаартай албан тоот /1хх 184/,

35. Цагдаагийн ерөнхий газрын төмөр зам дахь цагдаагийн газрын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2020.01.29-ний өдрийн 15/116 дугаартай албан тоот /1хх 186/,

36. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02236 дугаартай шийдвэр /1хх 189-196/,

37. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дугаартай шийдвэр /1хх 197-206/,

38. Түрээсийн гэрээ №15/2-35 /1хх 207-209/,

39. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018.07.26-ны өдрийн 10/158, 2018.07.27-ны өдрийн 10/159 дугаартай албан тоотууд /1хх 210-212/,

40. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.30-ны өдрийн 102/ШЗ2018/10391 дугаартай шүүгчийн захирамж /1хх 213-214/,

41. Худалдаа хөгжлийн банкны баримтууд /1хх 215-218/,

42. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02 дугаартай магадлал /1хх 222-232/,

43. Түрээсийн гэрээ №15/2-36 /1хх 241/,

44. Гэрч О.М-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг /2 хх 4/,

45. Гэрч Г.М-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг /2 хх 4/,

46. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 8-9/,

47. Шүүгдэгч Д.Б-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн:

“...Намайг даргаар байхад ногоон зоорийг түрээсэлдэг гэрээтэй байсан. Бүтцээ өөрчилсөн учраас М-тай түрээсийн гэрээ шинэчлэн байгуулж, гэрээг үргэлжлүүлсэн. Надад түрээсийн гэрээ хийх эрх байгаа болохоос худалдах, худалдан авах гэрээ хийх эрх байхгүй. Би М-аас хэзээ ч мөнгө аваагүй. Түрээсийн гэрээ байгуулсан. Харин түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас би 2016 онд ажлаасаа халагдсан. Надад худалдах, худалдан авах гэрээ хийх эрх байхгүй Манай байгууллагын дүрмээр аливаа эд хөрөнгийг худалдаалахдаа хурлаар орж байж шийддэг. Надад түрээслэх л эрх байсан. Худалдана гэж амлаад мөнгө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх14-15/,

48. Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /2 хх 52/,

49. МЗХНН Улаанбаатар Төмөр замын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 57/,

50. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн саналууд /2 хх 239-240, 244/,

51. Улсын Ерөнхий прокурорын газраас Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Арвинбуудайд хүргүүлсэн албан тоот /3 хх 1/,

52. Хохирогч М-ын Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасан өргөдөл /3 хх 2-3/,

53. Тээврийн прокурорын газрын “гомдол хүлээн авахаас татгалзах тухай” Ерөнхий прокурорын тогтоол /3 хх 4/,

54. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын өргөдөл шилжүүлэх тухай албан тоот /3 хх 13/,

55. Хохирогч Мын Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргасан гомдол /3 хх 14-16/,

56. Гэрч Б.У-ийн:

“...2016 онд Зорчигч үйлчилгээний төвд ерөнхий бодогчийн үүргийг гүйцэтгэж байгаад Тээш худалдааны төвийн санхүүгийн үйл ажиллагаатай нь танилцаад явж байтал ерөнхий нягтлан бодогчийн өрөөнд нэг хүн чанга чангаар орилж хашиграад ярьж байснаа эдийн засагчийн өрөөнд ороод ирсэн. Тэгсэн эдийн засагч Ц надад хандаж би ажлаа хийж байтал энэ М гэх хүн миний ажлыг хийлгэхгүй, элдэв янзаар дуудаад байна, би ажлын шаардлага л тавьж байгаа, өр авлага өгөх авах талаар хэлэх үед намайг зүй бусаар хэлээд байна гэсэн юм ярьж байсан. Тэгэхээр нь би нөгөө М гэх хүнээс та ямар учраас юун хүн ингээд яваад байгаа юм бэ гэхэд нөгөө хүн чинь аа та энэ албаны ерөнхий нягтлан уу гээд надад баахан л юм ярьж эхэлсэн. Ингээд уулзалт дээр ногоон зоорь гэх газрыг түрээсэлж байгаад түрээсийн мөнгөө түрээсийн гэрээнд зааснаас дутуу төлөөд байгаа болохоор түүнээс зөрүү гарч авлага үүссэн байгаа. Уг түрээсийн гэрээн дээрээ 7 сая төгрөгөөр ногоон зоорийг түрээслэх гэж байтал М нь 5 сая төгрөгийн түрээсийн гэрээ үзүүлээд тэр гэрээний дагуу төлбөрөө төлөөд байсан талаар асуудал яригдсан. Тээш худалдааны төв нь 7 сая төгрөгийн гэрээгээр төлбөрөө бодоод байдаг, харин М нь 5 сая төгрөгийн гэрээгээр төлбөрөө төлөөд байдаг. Үүнээс нь зөрүү гаргаад авлага үүсгээд байсан. Энэ нь хэдэн сараар үүсээд овоо хэдэн төгрөгийн авлага үүсгэсэн байсан. М-аас та 7 сая төгрөгийн төлбөрөө төлөөч ээ гэхэд би юу гэж 7 сая төгрөгөөр төлбөрөө төлөх юм бэ? танай даргатай би дахин гэрээ байгуулсан уг гэрээнд дээр түрээсийн төлбөрөө 5 сая төгрөг гээд нэг гарын үсэгтэй /Тамга, тэмдэгтэй байсан эсэхийг санахгүй байна/ гэрээ үзүүлэхээр нь та наад гэрээгээ үнэн зөвийг нотариатаар батлуулж ирүүлж байж асуудлаа шийдэх ёстой гэсэн. М нь намайг хэлэхээр өө тэгэлгүй яах вэ тэгнэ тэгнэ гэж хэлээд байсан... гэсэн мэдүүлэг /3 хх40-41/,

57. Гэрч Г.Г-ын:

“...Намайг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын ажлын хүлээн авахад манай төвийн харьяа ногоон зоорийг “Р Ш” ХХК түрээсэлж байсан. Түрээсийн гэрээг намайг энэ ажлыг авахаас өмнө нь Б даргатай хийсэн байсан. Түрээсийн гэрээ нь 7 сая, 5 сая гээд л яригдаад байсан. Түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг Ц гэх хүн сайн мэдэж байгаа. Энэ хүн тухайн ажлыг шууд хариуцсан эдийн засагч байгаа. Наад Ногоон зоорь гэх газрыг “Р Ш” ХХК-нд худалдан борлуулсан гээд байгаа зүйлийг анх удаа сонсож байна. Энэ талаар М надад огт ярьж байгаагүй. Хэрвээ тэр хүнд худалдсан бол юу гэж төмөр зам эд хөрөнгөө түүнээс авах юм бэ. Одоо наад хүний чинь түрээсэлж байгаа бүх газрыг шүүхийн шийдвэрээр төмөр зам авсан. Энэ чинь төмөр замын хөрөнгө шүү дээ, цагаан дээр хараар бичигдсэн зүйл шүү. Төмөр замын эд хөрөнгийг худалдан борлуулах асуудлыг Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр явагдана...” гэсэн мэдүүлэг /3 хх 42-43/,

58. Гэрч Г.Э-ийн:

“...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчийг худалдан борлуулна гэж огт байхгүй шүү дээ. М гэх хүн Ногоон зоорийг худалдан авч байгаа гэж манай байгууллагаар нэг ч удаа яриад явж байгаагүй. Наадах чинь бол бүтэхгүй асуудал. Харин Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг худалдан борлуулах, үндсэн хөрөнгөнөөс хасах шийдвэрийг Улаанбаатар төмөр замын удирдах зөвлөл гаргах байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /3 хх 45-46/,

59. Гэрч М.Э-ийн мэдүүлэг /3 хх 51-52/,

60. Гэрч Б.Ч-ын:

“...Би “Р Ш” ХХК нь Улаанбаатар төмөр замын Худалдааны төвийн харьяа Ногоон зоорь гэх газрыг худалдан авч байгаа талаараа ямар нэгэн бичиг баримт үзэж харж байгаагүй. Надад М ах тийм нарийн ширийн зүйлээ үзүүлээд байдаггүй. Би тэр мөнгө өгч байх үед Ногоон зоорийг худалдан авч байгаа гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 54-56/,

61. Гэрч Г.М-ийн:

“...Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б гэх хүнд мөнгө өгч байх үйл явдлыг бол ёстой хараагүй...гэсэн мэдүүлэг /3 хх 58-60/,

62. Гэрч Д.Б-ийн:

“...М хэзээ ч надад мөнгө өгч байгаагүй. Би наад хүнээс чинь мөнгө авах үндэслэл байхгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байсан бөгөөд намайг амралт явсан хойгуур миний ажлыг дотоод хяналт шалгалтаар шалгаад, хурал хийгээд намайг 2016 оны 07 дугаар сард ажлаас халсан. Би 2016 оны 06 дугаар сард ажил дээрээ байгаагүй. Намайг ээлжийн амралтай байх хугацаанд ажлаас халсан байсан. Энэ талаарх баримт нь надад байгаа. Наад хүний яриад байгаа зүйл бол бүгд худлаа шүү дээ. Намайг ажлаас халсан асуудлаар би Улаанбаатар төмөр зам ХНН-ийг шүүхэд өгсөн бөгөөд намайг үндэслэлгүйгээр халсан байна гэж шүүх үзсэн. Энэ талаарх баримт нь надад байгаа. Хэрэгтэй бол би авч ирж өгнө. Намайг 2016 оны 04 дүгээр сард ажлаас халагдсанаас хойш надтай нэг удаа ч харьцаагүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 63-65/,

63. Гэрч Д.Б, хохирогч М-аас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3 хх 66-71/,

   64. Д.Б-ийн ажлын өдөр тутмын ирцийн бүртгэл /3 хх 74-75/,

   65. Мэдээлэл, баримт бичиг гаргуулах авах тухай мөрдөгчийн тогтоол /3 хх 76/,

   66. “Р Ш” ХХК-ийн УБТЗ-ын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга Д.Б-т гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт /3 хх 84/,

   67. “Р Ш” ХХК-ийн УБТЗ-ын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга Д.Б-т гаргасан 2015.11.03, 2014.10.09, 2014.12.05 2014.09.05-ны өдөр гаргасан хүсэлтүүд /3 хх 85-88, 100/,

   68. УБТЗ дахь Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн 2014.09.04-ны өдрийн 17/104 дугаартай албан тоот /3 хх 101/,

   69. Д.Б-ийн ажлын байрны тодорхойлолт /3 хх 106-108/,

   70. Мэдэгдэх хуудас /3 хх 109/,

   71. Гэрч Б.Ч-аас дахин авсан мэдүүлэг /3 хх 135-136/,

72. Гэрч Г.М-ээс 3 дахь удаагаа авсан:

“...Ногоон зоорийг худалдан авах гээд гэрээ, хэлцэл хийж байж байна гэж хэлж байсан. Мөнгө өгч байхыг бол хараагүй...” гэсэн мэдүүлэг /3 хх138-140/,

73. Гэрч О.М-оос дахин авсан:

“...М ганцаараа ороод гэрээгээ хийчихлээ шүү хөгшин нь гээд гэрээ гээд цаас барьсан байсан, тэрийгээ өөрийнхөө хар цүнхэнд нугалж хийсэн. Тэгээд намайг ажил дээр хүргэж өгөөд явсан. Үүнээс өөрөөр би М-д мөнгө өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 141-143/,

74. Гэрч О.М-оос 3 дахь удаа авсан:

“...Би яагаад 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй гэж гарч ирснийг мэдэхгүй байна. Яагаад гэдгийг мэдэхгүй байна, наадах чинь худлаа гарсан байна. 5042361235 дугаар дансыг би 2018 оны 04 сараас шинээр авч эзэмшиж, ашиглаж эхэлсэн. 2016 онд уг дансыг ашиглаагүй, 2016 онд ашиглагдсаныг нь гайхаад байна. Би М-д нэг удаа тус болж 1,000,000 төгрөг зээлсэн, миний буруу болж таарч байна уу, М надаас мөнгө зээлээд байхаар ч хүн биш юм...” гэсэн мэдүүлэг /3 хх 144/,

75. Тээврийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /3хх 186/,

76. Гэрч Б.Ч-аас дахин авсан:

“...Би Б.Б-тай уулзаад мөнгө авсныг хараагүй. М мөнгөтэй ороод хоосон цүнхтэй гарч ирсэн болохоор өгсөн гэж ойлгож байна. Мөнгө хөл ургаад явахгүй нь ойлгомжтой. Яагаад мөнгө өгсөн талаар надад ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 219-221/,

77. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын “Журам баталж үнийн комисс томилох тухай” 2010.10.15-ны өдрийн А-231 дугаартай тушаал /4хх 1-4/,

78. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гэрээ байгуулах журам /4хх 6-7/,

79. 2015.02.24-ний өдрийн 61/04-01 дугаартай Худалдаа, үйлчилгээний Улаанбаатар төвийн аудитын тайлан /3 хх 16/,

80. Тээврийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2020.10.30-ны өдрийн прокурорын тогтоол

81. Хохирогч М-ын мэдүүлгүүд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 хх 30/, түүний нэр дээр орон сууц бүртгэлтэй тухай албан тоот /2хх 43/, хуулийн этгээд бүртгэлтэй тухай албан бичиг, лавлагаа /2хх 45-46/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /2хх 50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /4хх 63/, “Худалдаа хөгжлийн банк”-нд эзэмшдэг депозит дансны хуулга /2хх152-163/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б нь Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн М-ын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг “Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судаллаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлын үнийн дүн зөрүүтэй байна гэж ярьж байна. Тухайн үед дансаар санхүүгийн гүйлгээгээ хийсэн бол ийм зүйл болохгүй байсан, мөнгийг бэлнээр аваад байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. 5 жилийн өмнөх асуудлыг яг өдөр хоногоор нь санахгүй байгаагаар үгүйсгээд байгаа нь үндэслэлгүй байна. Нүдээрээ харсан гэрчүүдийн мэдүүлгийг яаж үгүйсгэх юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт мэдээллийг нотлох баримт гэнэ, үүнд гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гээд заачихсан. Энэ мэдүүлгүүдийг хууль бус аргаар цуглуулсан гэсэн баримт байхгүй, няцааж чадахгүй байна. Иргэний шүүх түрээсийн гэрээ гэж тогтоосон. Хохирогч хэлээд байна би залилуулчихлаа тухайн үед сэтгэл санаа хямралтай байсан тэгээд гарын үсэг зурсан гэж. Залилангийн гэмт хэргийн шинж нь аргалах байдаг. Тухайн үед хохирогч бичиг үсгийн чадваргүйдээ гарын үсэг зурсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-тай хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг шинжлэн судаллаа. Энэ хүмүүсийн мэдүүлэг нь мөнгө өгч, авч байхыг нүдээрээ харсан гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй. Мөн хохирогчийн тухайн үед гаргаж байсан зан аашны талаарх баримтуудыг судалснаараа энэ гэмт хэргийг мөн үгүйсгэж чадахгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Б-аас хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл “Хуульд заасан нотолбол зохих байдлыг тогтоох нь чухал. Эрүүгийн хариуцлага хүлээхдээ гэмт хэргийн шинжийг болон цаг хугацааг баримжаагүйгээр тогтоохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д цаг хугацааг нарийн тоолно гэсэн заалт байгаа. Гэмт хэрэг гарсан гэх 8 удаагийн цаг хугацаа, мөнгөний тоо болон хохирогчийн өөрийнх нь мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд бүгд хоорондоо зөрдөг. Энэ гэрчүүд чинь хохирогчийн багийн найз, нутаг усных, өөрийг нь ажилд авч цалинжуулж байсан ашиг сонирхол нэгтэй хүмүүс. 2016 оны 6 дугаар сард Б нь Улаанбаатар хотод байгаагүй. Ээлжийн амралттай байсан. Мөн хавирганы боомтоор олон удаа гарч орсон байдаг. Үнэхээр залилуулсан юм бол 2 жилийн хугацаанд 8 удаагийн үйлдлээр мөнгө өгөөд байдаг юм уу. Гэрчүүд мөнгө өгч байхыг харсан гэх он, сар өдрийг зөрүүтэй хэлэхээс гадна хүний өмсөж байсан цамц, цүнхний өнгийг хүртэл буруу хэлж байгаа тул зөрүүтэй мэдүүлгээр энэ хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Энэ хэргийг дээд шатны прокуророос үүрэг өгсний дагуу шүүх рүү орж ирсэн болохоос өмнө нь прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Мөн энэ хэргийн талаар иргэний шүүхийн шийдвэр гарсан байгаа.

Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж гэрчүүдийн хувийн байдлыг шалгуулах хүсэлттэй байна. Мөн хавтаст хэрэгт хавсаргасан архиваас авсан гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгах ёстой. Төмөр замын цагдаагийн газар шалгахгүй. Мөн Д.Б-т чиглэл үүрэг өгөөд наад хүнтэйгээ л гэрээ хий гээд шахалт үзүүлээд байгаа дарга нарыг шалгуулах нь зүйтэй. Хувийн өс хонзонгийн асуудлаас болж энэ хүнд мөнгө өгсөн гэж гүтгээд байна. Д.Б хохирогчоос болж ажлаасаа хүртэл халагдаж байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.        

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “тус байгууллагын эзэмшлийн Ногоон зоорийг худалдана” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн М-ын 49.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

-Хохирогч М-ын “...Д.Б нь Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний даргаар томилогдож ирсний дараа намайг ирж уулз гэснээр бид 2 удаа дараа уулзаж байсан ба уг объектын ашиглалтын хугацаа дууссан, акталчихсан учраас зооринуудыг хэсэгчлэн худалдаж авснаас бүхэлд нь 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Б надтай байгуулсан гэрээг нэг ёсондоо худалдах худалдан авах гэрээгээр өөрчилж байгууллаа гээд намайг хуурч түрээсийн гэрээ дахин байгуулсан.

...Би Улаанбаатар төмөр зам ХНН-н Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Бт “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ өгсөн. Мөн 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 4 дүгээр сард бас дахин гэрээ хийхдээ “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Мөн 2016 оны 6 дугаар сарын сүүлээр би 5.500.000 төгрөг өгсөн. “Р Ш” ХХК-д албан бичиг гаргаж өгөх болгондоо надаас мөнгө авдаг байсан. Нэг ёсондоо хамтран ажиллаж байна гээд надаас мөнгө авдаг байсан. Баримтаа авъя гэхээр худал шалтаг хэлээд надад өгдөггүй байсан шүү дээ.

...Би эхлээд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, хамгийн сүүлд Б-тай нүүрэлдүүлж байцаалт өгөхөд Б надаас мөнгө аваагүй гээд гүрийгээд байхаар нь би сүүлийн мэдүүлэгт надаас авсан бүх мөнгийг нь хэлж нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт хавсаргасан хоёр зоорь, нэг ногоон сараа буулгасан талаар улаан тамгатай бичиг байгаа, улаан тамгатай бичгээс миний мөнгө өгсөн өдөр нь тухайн бичгийн он, сар, өдрийн өдөр нь би мөнгө өгсөн байгаа. Он, сар, өдрийг яагаад мэдээд байна гэхээр 2014 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь гэрээ байгаа болохоор, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн нь албан бичиг бичигдсэн өдөр өгсөн болохоор санаж байна. Мөн 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг өгсөн нь наадмын өмнө өгсөн болохоор санаж байна. Наадмын хуушуурын мөнгө гээд тоглоом хийж байгаад өгсөн болохоор сайн санаж байна. Тэгээд зээлчих гээд авсан. ...2015 оны 6 сарын сүүлээр Б намайг өөрөө дуудаад ...улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч гэхээр нь би 3.500.000 төгрөг байна гэхэд тэрийгээ зээлчих, наадам болох гээд мөнгө цаасны хэрэг байна гэхээр нь би 3.500.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр наадам болох гэж байх үед намайг өрөөндөө дуудаад ...5.000.0000-6.000.000 төгрөгийг зээлээч гэхээр нь за наадмынхаа хуушуурын мөнгийг гэж байна уу би маргааш авч ирж өгье гээд маргааш нь ажил дээр нь очиж 5.500.000 төгрөгийг өгсөн, надад 6.000.000 төгрөг байсан ч би 500.000 төгрөгийг нь Ч-д хөдөө явах гэж байгаа гэхээр нь бензиний мөнгө гээд өөрийн ажилтан Ч-д өгчхөөд дараа нь Б-ийн ажил дээр очиж үлдэгдэл 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Б-тай ...гэрээ байгуулах өдрөөс 2-3 хоногийн өмнө байх 4-5 хоногийн өмнө үү, тийм л байх ёстой би 10.000.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ нь мөрдөгдөж байгаа.

Ингээд харилцан бүх юмаа тохирсны дараа 2015 оны 02 дугаар сарын дундуур гэрээ байгуулсан. ...Гэрээ үйлдээд, гарын үсэг зураад би гэрээгээ аваад явсан, тэгээд маргааш нь намайг дахиж дуудахаар нь яваад очиход дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ гэхээр нь би чи хүлээлцэх хүнээ гаргачих, би хүмүүсээ гаргая гэхэд за хөгшинд нь хэдэн цаас хэрэгтэй байна гэхээр нь би мөнгө маруухан байна гэхэд зохицуулаач гэхээр нь хэдэн цаас бэ гэхэд хөгшиндөө 10.000.000 төгрөг өгчих гэсэн, тэгээд ярьж байхад надад наадах чинь хуучин нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын эзэмшилд байсан, төмөр замын эзэмшил биш харьяалалгүй, уг газар татан буугдсаны дараа эзэнгүйдсэн байсан, тэгэхээр нь би төмөр замын блансад блансжуулаад авсан юм, би дараа нь блансаас нь хасчихна, одоо бол төрийн өмч төрийн өмчийн хороо мэднэ, тэгэхээр чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр чи ав гэсэн. Үүнээс 2 билүү 3 хоногийн дараа надад маш их задгай мөнгө байсан болохоор би Ч-тай хамт ченж, бөөний дэлгүүр, бензин колонк орж 10.000.000 төгрөгийг бүхэлдэж 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол мөнгө болгож, нийт 10.000.000 төгрөг болгож, Б-ийн ажил дээр очоод би Б-ийн хаалгаар ороход хаалганы гадна талд Ч үлдсэн, би өөрийн гар цүнхэнд 10.000.000 төгрөгтэй орсон, би ороод өөрийн барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод Б-т 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд Бийн хамт хаалгаар нь гарахад Ч зогсож байсан, би гараад мөнгийг нь аваад өөрийн хоосон болсон цүнхийг Ч-д өгөхөд Б үүдээ түгжээд цаашаа явахдаа царай нь сонин болоод зүгээр юм байгаа биз дээ гэхэд би зүгээрээ гэсэн, миний цүнх тухайн үед цахилгаан нь онгорхой байсан...”,

...2014 оны 9 дүгээр сарын дундуур Ногоон зоорины худалдаж, худалдан авах урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гарсан үед 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оны 02 сард 33 дугаар байрны дэлгүүрийн гурван жилийн гэрээг үйлдэхэд 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 6 дугаар сарын сүүл улсын наадам болох гэж байсан үеэр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Ногоон зоорь худалдан авалтын урьдчилгаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 49.500.000 төгрөгийг хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ч-ын “...Ногоон зоорь дээр ажилтай байж байхад М 100 төгрөгийн тортой мөнгөтэй ирээд хоёулаа мөнгө бүхэлдүүлээдэхье гэсэн. Тэгээд хамт яваад Богд ар орчим Шунхлай колонк, болон бензин колонк, Тоса дэлгүүрүүдээр яваад мөнгөө бүхэлдүүлээд 5 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт болгосон, нийт 10.000.000 төгрөг болсон. Би өмнөх мэдүүлэгт М байцаагчид хэлж байсан. Тэгээд уг мөнгөө аваад Тээш худалдааны төв дээр ороод 2 давхрын коридорт гараад намайг наанаа байж бай гээд дамжиж ордог Б дарга гэж бичсэн ертөнцийн зүгээр хойшоо харсан өрөө рүү орсон, М гуай тийшээ байнга ордог. М гуай цүнхтэй мөнгөө аваад орсон, 5-10 минут орчим болоод М гуай гарч ирэхдээ надад май миний хүү энийг барьж бай гээд цүнхээ өгсөн, цүнхний цахилгаан онгорхой байсан, дотор байсан 5 боодол мөнгөгүй болсон байсан. М саарал жижиг цүнхээ өөрөө байнга авч явдаг. М, Б даргын хамт гарч ирсэн, Б дарга хаалгаа түгжээд над руу нэг сүрхий том харж байсан. М гуай тоглоом, шоглоомоор манай ажилчин мэдэж байгаа биз дээ гээд инээгээд хэлж байсан, намайг хараад жаахан эвгүйцсэн гэж би бодсон, над руу сүрхий том харсан...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Г.М-ийн “...би гэр лүү нь очоод “М хар цүнхтэй мөнгө аваад ир” гэсэн гэж хэлтэл “энэ байна” гээд надад хар цүнх өгсөн, Би цүнхийг нь аваад М-гийн ажил дээр нь очтол ажил дээрээ ирчихсэн байсан, цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхэд 20.000-тын дэвсгэртээр 5 боодол мөнгө гаргаж ирээд нэг нэг боодлоор нь нэг бүрчлэн тоолж дуусчхаад надад “хоёулаа гаръя” гэж хэлэхээр нь би дагаж гараад машинд нь суусан. Би машинд нь сууж явж байхдаа “чи энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “энэ ногоон зоорийг худалдаж авах гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь “өө тийм үү” гэж хэлээд л орхичихсон юм. ...М намайг “чи эндээ байж бай” гэж хэлээд цаад талын мухар луу ганцаараа цүнхтэй мөнгөө бариад явчихсан, ...арваад минутын дараа гараад ирсэн. Тэр үед нэг гартаа цүнхээ барьчихсан, цүнх нь хоосон бололтой санжганачихсан байсан, харин нэг гартаа цаас барьчихсан нэлээн сэтгэл хангалуун байгаа бололтой инээчихсэн гарч ирснээ машиндаа суугаад гэрээ хийчихлээ гэж хэлээд цүнхээ онгойлгоод барьж гарч ирсэн цаасаа нугалаад цүнхэндээ хийчихсэн. М “би ногоон зоорийг худалдаж авч байна миний хувийн юм болж байна” гэж надад хэлээд намайг үйлдвэр комбинатад байдаг манай ажил руу хүргэж өгсөн.

...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр М над руу утсаар залгаад “чамд ойр зуур хэрэглэчих 1.000.000-2.000.000 төгрөг байна уу” гэж асуухад нь тухайн үед би байшин барих гээд хураачихсан мөнгө байсан болохоор “1.000.000 төгрөг зээлүүлье” гэж хэлсэн чинь маргааш өглөө эрт бэлнээр аваад ажил дээр хүрээд ирээч” гэхээр нь би өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажил дээр нь очоод 10000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөгөө өгсөн. Намайг М-гийн ажил дээр сууж байхад манай талийгаач найзын эхнэр Мягмардорж гаднаас орж ирээд бид нар хоорондоо жаахан юм ярьж байгаад Мягмардорж 10.000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөг өгсөн, М 4 боодол 20000-тын дэвсгэрт гаргаж ирээд нийлүүлээд цүнхэндээ хийчихсэн. Тэгэхээр нь би “чи энэ их мөнгөөр яах гэж байгаа юм бэ?” гэж асуутал “нөгөө ногоон зоорины чинь юм яваад байгаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд бид 3 М-гийн ажлаас машинтай нь гараад 2014 онд очиж байсан 2 давхар байшингийнхаа гадаа очоод М машинаасаа ганцаараа буугаад явж ороод 20-оод минутын дараа гарч ирсэн. Тэр үед бас л нэг гартаа цүнхээ барьчихсан, нэг гартаа цаас барьчихсан гарч ирсэн. М “бүх юм болж байх шиг байна шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.М-ийн “...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр байсан. М над руу утсаар яриад миний найзад бэлэн мөнгө байна уу гэсэн. Яасан гэхэд мөнгө хэрэг болоод байна гэсэн. Яах гэж байгааг асуухад Ногоон зоорь авах гээд байна гэсэн. Би 10.000-таар боосон боодолтой мөнгө өгсөн. Цаад талд нь 20.000-тын боодолтой мөнгө байсан. Намайг хамт гарья гээд манай найз М бид 3 хамт яваад Монголд үйлдвэрлэв гээд дэлгүүрийн гадаа ирсэн. Бид 2-ыг гадаа сууж бай гэсэн. Өөрөө ороод 10-20 минут болоод гарч ирээд найз нь энэ Ногоон зоорийг авах гэж байгаа гэж хэлээд орж ирсэн...”,

...Тухайн үед М 1.000.000 төгрөг өгсөн гэж байсан, М 10.000 дэвсгэртээр 1.000.000 төгрөг өгсөн байсан, мөнгийг ширээн дээр тавьсан байсан, өөрийн жижиг хар цүнхнээс гаргаж ирсэн, надад 8.000.000 төгрөг байна, та хоёроос авсан мөнгийг нэмээд 10.000.000 төгрөг боллоо гэсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.У-ийн “...УБТЗ-ын Ногоон зоорийг худалдах асуудал огт яригдаагүй. Наад асуудлыг чинь би сая л сонсож байна. Төмөр замын эд зүйлийг байгууллагын дарга дур мэдээд зарах эрх хэмжээ байхгүй шүү дээ. Олгосон эрх хэмжээний хүрээнд түрээслүүлэх л эрх хэмжээтэй...” гэсэн мэдүүлэг,

- “Р Ш” ХХК-иас Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэгтэй байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 13/Д/05, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13/Н/05, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-53, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15/2-53, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугааргүй гэрээнүүд,  

- Д.Б-ийг ажилд томилсон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б-1- 71, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б-1-237 дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь “Би М-ыг залилаагүй, түүнээс мөнгө аваагүй” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн түүний өмгөөлөгч О.Сайнгэрэлийн “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээш худалдааны төвийн хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, худалдан борлуулах шийдвэрийг дүрэмд зааснаар Ерөнхий хороо шийдвэрлэхээр байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа хохирогч М-тай уулзаж “уг объектын ашиглалтын хугацаа дууссан, акталчихсан учраас зооринуудыг хэсэгчлэн худалдаж авснаас бүхэлд нь 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж, хамтран ажиллаж байна, мөнгө хэрэгтэй байна, улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч, дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ, чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр чи ав” гэх зэргээр хуурч, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээш худалдааны төвийн даргын албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 49.500.000 төгрөгийг авсан үйл баримт нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Б.Ч, Г.М, О.М, Б.У нарын мэдүүлэг, ажилд томилсон тушаал зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. “Гэрчүүдийн хувийн байдал, архиваас авсан гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэргийн харьяалал болон хувийн өс хонзонгийн асуудлаас болж гүтгэсэн болон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж бусад асуудлыг шалгах шаардлагатай” гэх боловч энэхүү байдал нь бусад баримтаар тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн хохирогч М-аас мөнгө аваагүй гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хууль зүйн хувьд хуурч мэхлэх бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. Шүүгдэгч Д.Б нь албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхэлж байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн үед үйлдэгдсэн байх бөгөөд тус хэргийн улмаас 49.500.000 төгрөгийн хохирол учирсан нь онц их хэмжээнд /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг x 200 дахин/ хамаарч байх тул энэхүү гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, тус зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын төрөл, хэмжээ нь “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар  хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.

Харин шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх үед 2015 онд батлагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд шүүгдэгчийн албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг нь дээрх хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байх ба, тус зүйл хэсэгт зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх тул тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ийг “албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч М-д 49.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Б нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 49.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч М-д олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах, 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн тул хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байсан. Гэхдээ прокуророос гаргасан торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн улсын яллагчаас “шүүгдэгч Д.Б-т торгох ял оногдуулах, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалттай.

Шүүгдэгч Д.Б нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар их, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүхээс торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзсэн болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг “албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн насны байдал буюу хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905041920404 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Б-ийг “албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 49.500.000 /дөчин есөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Мд олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ