Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00096

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Капитал банкны нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монпити Ойл” ХХК-д холбогдох

“1.300.510.768,09 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Чойжилсүрэн, М.Цэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвадорж, Г.Энхжаргал, Б.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Чойжилсүрэн, М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Капитал банк нь “Монпити ойл” ХХК-тай 2014 оны 11-р сарын 13-ны өдөр №81 дүгээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1,250,000,000 (нэг тэрбум хоёр зуун тавин сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Дээрх №81 дүгээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142,68 м2 талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000193300 гэрчилгээний дугаартай Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах 176,11 м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000193299 гэрчилгээний дугаартай, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03-т байрлах 384,79 м талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000297173 гэрчилгээний дугаартай, 18441439838070 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт, Малчин баг, Улаанбаатар явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх, 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м талбайтай 3 өрөө орон сууц, 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Баруун түрүүний аманд байрлах 10000 м газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх, 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52,67 м2 талбайтай 2 өрөө орон сууц; 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139,12 м2 талбайтай 5 өрөө орон сууц; 4153 ОРО улсын дугаартай, К1А Бонгопронтер маркийн, №КШНАР53Е2К812067 арлын дугаартай ачааны автомашин; 4936 ОРО улсын дугаартай, зил 130 маркийн, №2904634 арлын дугаартай ачааны автомашин; 2573 ОРО улсын дугаартай, истана маркийн, №КРDGBDH813Р167122 арлын дугаартай суудлын микробус; 6999 ОРО улсын дугаартай, Жийп маркийн, №JTJHTOOW964012211 арлын дугаартай суудлын автомашин, БНХАУ-; үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн тос боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC маркийн резин боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL10 маркийн моторын хаягдал тос дахин боловсруулах ком тоног төхөөрөмж; үйлдвэрийн бусад бүх тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан. “Монпити Ойл” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү 88,475,490.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,404.93 төгрөг, үндсэн зээл 22,980,183.56 төгрөг, нийт 111,541,078.89 төгрөг төлсөн байна.

Иймд “Монпити ойл” ХХК нь зээлийн төлбөр огт төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 47,025,156.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,333.08 төгрөг, нийт 1,274,170,305.65 (нэг тэрбум хоёр зуун далан дөрвөн сая нэг зуун далан мянга гурван зуун таван төгрөг жаран таван мөнгө) төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,528,802.00 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Капитал банк нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Монпити ойл” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,274,024,972.61 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Бидний хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бйгуулсан №81 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 66,085,986.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 981,401.38 төгрөг нийт 1,294,087,204.59 төгрөг болж байна. иймд банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 20,062,232 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,294,087,204.59 төгрөгийг “Монпити ойл” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Бидний хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бйгуулсан №81 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 72,204,275.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,676.38 төгрөг нийт 1,300,510.768.09 төгрөг болж байна. Иймд банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 6,423,565.29 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,300,510,769.88 төгрөгийг “Монпити ойл” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Монпити ойл” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Анх 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах тул зээлийн гэрээг цаашид үргэлжүүлэх хүсэлтэй байна. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал, улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан үйлдвэрийн ажиллагаа доголдсон, түр зогссон ба манай компани нь зээлийн төлбөрийг графикийн дагуу цаашид төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Манай компанид холбогдуулан 1,274,170,305.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 66,085,986.77 төгрөгөөр ихэсгэж нийт 1,294,087,204.59 төгрөг болгосон байна. “Монпити ойл” ХХК нь Капитал банктай анх 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэээ байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах тул зээлийн гэрээг цаашид үргэлжүүлэх хүсэлтэй байна. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал, улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан үйлдвэрийн ажиллагаа доголдсон түр зогссон ба манай компани нь 2017 оны 04 дүгээр сараас үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэж зээлийн төлбөрийг графикийн дагуу цаашид төлж барагдуулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитал банк, хариуцагч “Монпити ойл” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 11-р сарын 13-ны өдөр №81 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Монпити ойл” ХХК-аас үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 72,204,275.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,676.38 төгрөг нийт 1,300,510.768.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142,68 м2 талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

000193300 гэрчилгээний дугаартай Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах 176,11 м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

000193299 гэрчилгээний дугаартай, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03-т байрлах 384,79 м талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

000297173 гэрчилгээний дугаартай, 18441439838070 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт, Малчин баг, Улаанбаатар явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх;

0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м талбайтай 3 өрөө орон сууц;

0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Баруун түрүүний аманд байрлах 10000 м газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх;

000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52,67 м2 талбайтай 2 өрөө орон сууц; 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139,12 м2 талбайтай 5 өрөө орон сууц; 4153 ОРО улсын дугаартай, К1А Бонгопронтер маркийн, №КШНАР53Е2К812067 арлын дугаартай ачааны автомашин; 4936 ОРО улсын дугаартай, зил 130 маркийн, №2904634 арлын дугаартай ачааны автомашин; 2573 ОРО улсын дугаартай, истана маркийн, №КРDGBDH813Р167122 арлын дугаартай суудлын микробус; 6999 ОРО улсын дугаартай, Жийп маркийн, №JTJHTOOW964012211 арлын дугаартай суудлын автомашин, БНХАУ-; үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн тос боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC маркийн резин боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL10 маркийн моторын хаягдал тос дахин боловсруулах ком тоног төхөөрөмж; үйлдвэрийн бусад бүх тоног төхөөрөмжийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,660,504 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монпити ойл” ХХК-аас 6,660,504 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхэд хэргийн материалтай 2016 оны 12 сарын 26-ны өдөр; 2017 оны 01 сарын 09-ний өдөр тус тус танилцсан бөгөөд 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 14 "цагт товлосон шүүх хуралдаанд ирсэн шинэ баримтуудтай танилцуулалгүй эзгүйд шийдвэрлэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжпэгч шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар буюу 2017 оны 2 сарын 16-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрийнхээ 2 дугаар заалтанд дурьсан. Барьцааны зүйлүүд нь өөрчлөгдсөн, зарим эд хөрөнгүүдийг банк үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар шууд өөртөө шилжүүлсэн авсан, энэ талаараа нэхэмжпэгч шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан байхад байгаа мэтээр шийвэртээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан. Нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон тооцоолол нь зөрүүтэй байхад шүүх тооцоолол огт хийгээгүй, мөн 2017 оны 2 сарын 2-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 6,423,565.29 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхдээ шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа буюу тайлбар гаргах 14 хоногийг урьдчилан бодож нэхэмжилсэн байхад хасаагүй.

Хариуцагчийн өмгөөлөгч миний 2017 оны 1 сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжпэгчээс нотлох баримт гаргуулахаар хүсэлтээ гаргасан, хүсэлтийн дагуу нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн байхад /2017 оны 2 сарын 16-ны өдөр/ ирсэн баримтыг надад танилцуулаагүй. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан журмаар хүргүүлээгүй.

Иймд дээр дурдьсан үндэслэлүүд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг хангаагүй тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 16-ны өдрийн 239 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ү Чойжилсүрэн давж заалдсан гомдолдоо:

2017 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч би товолсон цагаас хэсэгхэн хугацаанд /ойролцоогоор 10 минут орчим/ хоцорсон нь үнэн боловч шүүхээс талуудын мэтгэлзэх зарчмыг хангах үүднээс, мөн холоос буюу Улаанбаатар хотоос шүүх хуралдаанд оролцож байгааг харгалзан үзэж ирж байгаа эсэхийг тодруулах ямар ч ажиллагаа хийлгүй шүүх хуралдааны тов мэдэгсэн боловч хүндэтэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Яагаад гэвэл тухайн орон нутагт авто зам нь цасан бүрхүүл үүссэн халтиргаа гулгаа гарсан, түүнийг техник хэрэгсэл ашиглан цэвэрлэх ажиллаагаа хийгдэж байсан болохоор ердийн хурдтай товолсон цагаас урьтаж ирэх боломжгүй байсан юмаа. Шүүх хуралдааныг эхэлсэн байсан ч би хурал даргалагчид нөхцөл байдлыг тайлбарлаад оролцох гэсэн боловч туслах нь хурал эхэлсэн учир оруулах боломжгүй гэсээр хурлын танхимыг зааж өгөөгүй юм.

Нэхэмжлэгч 2017 оны 02 сарын 02-ны өдөр нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд тус өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 00856 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, хариу тайлбар гаргах боломжит хугацаа олгох, ...” тухай дурдсан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаарт зүйлийн 12.2-т хариуцагч нэхэмжпэлийг гардаж аваад 14 хоногт хариу тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлэх боломжийг хариуцагч талд гаргаж өгөөгүй, Мөн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 00665 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтийг хангаж нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргуулахаар захирамжилсан.

Гэтэл нэхэмжпэгч тал нь 2017 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр дээрхи нотлох баримтуудыг шинээр гаргаж өгсөн байхад эсрэг талд нь танилцах боломж олголгүй хэргийг эзгүйд шийдвэрлэсэн. Энэхүү нэхэмжпэгч талаас гаргаж өгсөн “зээлийн дансны хуулга, хариуцагч компаний диспозит дансны хуулга” гэх бичгийн нотлох баримтыг шүүх хуралдааны бичгийн тэмдэглэлд “шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэж хурал даргалагч асуухад байхгүй” гэж хариулсан мэтээр бичсэн бөгөөд шүүх хуралдааны танхимын дуу бичлэгт 2 минут 50 секунтын үед “шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэж хурал даргалагч асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргалаас тус баримтуудыг нэр заан” шүүхэд гаргаж өгсөн байна. 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 14 цагт эхэлсэн гэх шүүх хуралдааны танхимын дүрс бичлэг хийгээгүй, хүсэлтийн дагуу хэргийг хэлэлцэж байх үеийн утасны бичлэгийг танилцуулсан нь шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална” гэж заасныг зөрчсөн. Дээрхи үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “Хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалттай байна.

Иймд 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 239 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч “Монпити Ойл” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1300510768,09 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Капитал банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 81 тоот зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 13-ны 81 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1.250.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч “Монпити Ойл” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч Капитал банк гэрээнээс хугацааны өмнө татгалзаж зээлээ төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр товлосон ба хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагааг 2017.02.02-ны өдөр хийж, хариу тайлбар гаргах хугацааг 2017.02.16-ны өдрөөр тогтоосон бөгөөд энэ өдрөө шүүх хуралдаанаа хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-дэхь хэсгийг зөрчсөн.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд нотлох баримт гаргуулах шүүх хуралдаан давхцсан тул хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх 2017.01.25-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж 2017.02.02-ны өдөр хийхээр хойшлуулсан ба тухайн өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Наранхүү өөр өмгөөлөгч авах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүх хуралдааныг 2016.02.16 хүртэл хойшлуулсан.

Тухайн өдрийн шүүх хуралдааны товыг өмгөөлөгч М.Цэндсүрэнд мэдэгдээгүй, уг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, /шүүх хуралдааны бичлэгт 2 хуудас нотлох баримт гарган өгч буй нь бичигдсэн шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн/ хариуцагч талыг гаргаж өгсөн нотлох баримттай танилцуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг хэрэгжүүлээгүй зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.1, 26 дугаар зүйлийн 26.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 51 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн хууль зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “Монпити Ойл” ХХК нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Монпити ойл ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.410 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ