| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
2021 01 19 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001498 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 22 настай, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл-3 ээж, эгчийн хамт амьдрах, мэргэжилгүй, “Адидас" нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.М /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, дугаар байрны гадна хамтран амьдрагч Н.Эгэлзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж, зодон газар унагаан 2 нүдний зовхинд хаван цус хуралт, шалбаралт, хацар, уруулд хаван цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Мөнх-Эрдэнийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, дугаар байрны гадна хамтран амьдрагч Н.Эгэлзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж, зодон газар унагаан 2 нүдний зовхинд хаван цус хуралт, шалбаралт, хацар, уруулд хаван цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч М.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, дугаар байрны гадна хамтран амьдрагч Н.Эгэлзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж, зодон газар унагаан 2 нүдний зовхинд хаван цус хуралт, шалбаралт, хацар, уруулд хаван цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Н.Эгэлзаяагийн "...Би Мөнхбат овогтой Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй хагас жил орчим хугацаанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 12-24 тоотод хамт амьдарч байгаа. Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найзуудтайгаа аг газар хэдэн пиво уугаад сууж байтал миний найз залуу Мөнх-Эрдэнэ нь ирж авсан. Тэгээд бид хоёр Мөнх-Эрдэнийн найзууд дээр очиж хэсэг хугацаанд юм ярьж байгаад тарсан. Тэгээд тэндээс гараад Мөнх-Эрдэнийн машиныг найз Төрболд гэх залуу нь бариад бид хоёрыг хүргэж өгсөн.Тэгээд Төрболдыг явснаас хойш гэр лүүгээ орох гэтэл Мөнх-Эрдэнэ согтуу байж орохгүй гээд байхаар нь би оръё гээд энэ шалтгааны улмаас бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ намайг зодсон. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Би тухайн үед айсан учир яг хэдэн удаа хаана нь цохисныг сайн санахгүй байна.Зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун нүдний зовхины хэсэг шалбарч хөхөрсөн.нуруу бага зэргийн зовиуртай, зүүн өвдөг шалбарсан байна п..., гичий гэх зэргээр хэлж байсан. Зодчихоод хохино гичий минь гэж хэлээд яваад өгсөн. Тэр өдрөөс хойш холбоогүй байгаа. Шүүх хуралд оролцмооргүй байна
..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр 04-ний өдрийн №12571 тоот актын “…Н.Эгэлзаяагийн биед 2 нүдний зовхинд хаван цус хуралт, шалбаралт, хацар, уруулд хаван цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
яллагдагч М.Мөнх-Эрдэнийн "...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Эгэлзаяа гэр орно гээд би гэрт орохгүй гэснээс маргаан үүссэн..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Мд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч М.Мд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч М.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР