Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ц.Т, Э.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Ц-ын Т, Х овогт Э-ын А нарт холбогдох 2116000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын төв Эрдэнэ-Уул 815 тоот хашааны орчимд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ц.Д-тэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор доод хананы хугарал, хамрын ясны хугарал, 14 дүгээр шүдний 1 дүгээр зэргийн хөдөлгөөн, баруун нүдний алимны хөдөлгөөний бага зэргийн хязгаарлалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Ань 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Говь-Алтай аймаг Чандмань сумын Талын шанд 4-р багт оршин суух иргэн Ц.Тын хашаанд нагац ах Ц.Д-г зодсон хэмээн Ц.Ттай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд шүдний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө манай нагац ах зодуулсан байдалтай байна гэж гэрээс нь шөнө 02 цагийн үед аав ээж бид гурвыг унтаж байхад эхнэр хүүхэд нь ирсэн. Тэгээд бид гурав гэрт нь очиход зодуулсан байдалтай байсан. Аав ээж хоёр тэднийд үлдээд би сумын цагдаа руу явсан. Б-ийг авч ирээд Ц.Т ахын хашаанд ирсэн. Та манай нагац ахыг зодсон байна гээд бид хоёр жоохон маргалдаад муудалцаад би нүүр рүү нь 2, 3 удаа цохисон гэв.

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 12 дугаар сарын 22-ны орой Д ахтай архи уусан. Архи ууж согтуурсны улмаас айлын хашааны үүдэн дээр очсон. Нилээд согтуу байсан учир зарим зүйлээ санахгүй зүйл гарч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээж өөрийнхөө бурууг ойлгосон. Гэртээ ирээд байж байхад Э.Аирээд намайг 2, 3  удаа цохиж авсан. Бага зэрэг маргалдсаны улмаас Э.А намайг 2,  3 удаа цохисон. Өөр зүйл байхгүй гэв.

Нэг. Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын төв Эрдэнэ-Уул 815 тоот хашааны орчимд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ц.Д-тэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор доод хананы хугарал, хамрын ясны хугарал, 14 дүгээр шүдний 1 дүгээр зэргийн хөдөлгөөн, баруун нүдний алимны хөдөлгөөний бага зэргийн хязгаарлалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:Хохирогч Ц.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 23-ны шөнө би Ц.Тад зодуулсан юм. Тухайн өдөр хамт архи ууж байгаад архи дуусахад Ц.Т нь машинаа бариад хамт айлд очихоор гараад Б-ийн хашааны гадаа очиж зогсоод намайг зодсон юм. Би энэ талаар өмнө мэдүүлэгтээ дэлгэрэнгүй өгсөн байгаа ...Ц.Т надаас уучлалт гуйн эмчилгээний зардал болох 650.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад Ц.Ттай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53, 60-рт/,

Ц.Д-ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Т нэлээд согтсон байсан. Бид хоёр огт маргалдаагүй юм. Ө-ыг л зодох гээд байсан надтай андуураад цохьчих шиг болсон юм. Би уг нь Т-ыг уулзсан бол гомдол саналгүй байсан юм. Өөрөө намайг цохиогүй зодоогүй гэж булзсан болохоор би цагдаад өгсөн юм. Одоо цагдаа шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Хийсэн хэргээ булзааруулж зугтаад байгаад нь гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-рт/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 12 сарын 22-ны орой манайд Т /хамар/ ах -манайд очьё гээд аав, ээж хоёрыг авч явсан юм. Тэгээд шөнийн 02 цагт хүнд зодуулсан байдалтай нэг нүд нь хавдсан, нүүр ам нь хавдартай, цус нөж болоод ирсэн юм. Тэгээд ирэхдээ Төрбатад /хамар гэж авгайлдаг/ зодуулчихлаа, намайг юмаар цохичихлоо гэж хэлээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61-рт/

Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 сарын 23-ны шөнө 02 цагийн үед манайд А ирээд -манай авга ахыг зодчихсон байна очоод үзээд өгөөч гээд би хамт машинд нь суугаад явсан ...Д-нд очиход Д нь зодуулсан байдалтай нүүр ам нь хавдсан байсан. Т-д л зодууллаа гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69, 84-рт/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Т, Д хоёрын хооронд болсон асуудал байх. Хэн хэнийгээ цохьсон зодсоноо хүлээн зөвшөөрөхгүй баахан хүмүүсийн дунд хэрүүл маргааны асуудал болгож байгаа л гэж бодож байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 68, 80-81-рт/,

Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагт манай хаалгыг хүн цохиод би 10 орчим минут цохихоор нь онгойлгосон. Тэр хүн Д ах нь байна Н миний дүү хаалгаа гэж хэлээд цохиод байсан. Тэгээд би хаалга онгойлгоход нүд ам нь хаагдсан, цустайгаа хутгалдсан Д ах зогсож байсан тул та ороод цус нөжөө угаа гэхэд ахыгаа гэр хүргээд өгчих ахыг нь Төрбат, Баттөр 2 нийлээд зодчихлоо, нэг нүд сохорчих шиг боллоо гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-рт/,

Гэрч Ц.Ш-н мөрдөн байцаалтад өгсөн "... Тэгээд ганц юманд явна гээд манай нөхөр Д, Т хоёр гараад явсан. Би эхнэр Б-тай нь юм яриад сууж байгаад 10 минут хэртэй болохоор нь гараад хайхад олдоогүй юм. Тэгэхээр нь би гэртээ алхаад иртэл манай нөхөр зодуулсан байдалтай байж байсан. Тэгээд яав гэж асуухад Т, Б хоёр нийлээд зодчихлоо гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 76-рт/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Д Т-д зодуулсан гэж ярьж байсан. Төрбат нь Алтан-Оргилд зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76, -рт/,

Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 сарын сүүлээр байх, нэг шөнө Төрбат хаалга цохиод -хаалгаа тайл гээд орилоод орж ирсэн юм. Шөнийн 02 цаг болж байсан. Би нөхрийн хамт унтаж байсан. Орж ирэхдээ хамарнаас нь цус гарсан. Нүүр ам нь цус болсон байдалтай, хүнд зодуулчихлаа гар чийдэн байна уу гэж орж ирсэн юм. Тэгээд манай нөхрийг пизда минь хүргэж өг гээд манай нөхөр босоод хувцаслаад хүргэж өгөхөөр гарсан юм. Тэгээд нэлээд удаж байгаад манай нөхөр ирсэн юм. Хүнд зодуулчихлаа гэхээр нь би хэнд зодуулчихваа гэхэд Д-д зодууллаа гэж хариулахаар нь ямар Д гэж ахиулж асуухад Паацаг Д гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 66-рт/,

Хохирогч Ц.Д-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 31-34, 43-47-рт/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-рт/,

Хохирогч Ц.Д-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-рт/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай “...2. Ц.Д-ийн биед тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор доод хананы хугарал, хамрын ясны хугарал, 14-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, гэмтлийн гаралтай зүүн нүдний хүүхэн харааны өргөсөлт, баруун нүдний алимны хөдөлгөөний бага зэргийн хязгаарлалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт /хх-ийн 91-92-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хоёр. Шүүгдэгч Э.Ань 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Говь-Алтай аймаг Чандмань сумын Талын шанд 4-р багт оршин суух иргэн Ц.Тын хашаанд нагац ах Ц.Д-г зодсон хэмээн Ц.Ттай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд шүдний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:Хохирогч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн“...Ингээд байж байхад цагдаа Б ирээд таныг шалгах хэрэгтэй байна цуг яв гээд хамт гарсан юм. Гэтэл урдаас машин орж ирээд А, Н нар бууж ирээд намайг шууд А цохиж унагаагаад, дээр суугаад дээрээс өвдөглөөд, цохиод байсан. А нь зодоод байсан ...Би Э.А-д цохиулснаас болж хөдөлсөн 2 шүдний 1 шүд тогтох боломжтой, 1 шүд тогтох боломжгүй унах шүд байна гэсэн учир нэг шүдээ хийлгэмээр байна. Зах зээлийн дундаж ханш 850.000 төгрөг байдаг тул энэ мөнгийг нэхэмжилж байна ...Э.А-с уучлалт гуйн, миний эмчилгээний зардал болох 850.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад Э.А-тай холбоотой санал, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59-рт/,

 Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2020 оны 12 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед А ирээд Д ахыг Т зодсон байна. Хоёулаа очьё гээд хамт очсон юм. Т хашаандаа байж байсан тул яагаад Д ахыг зодсон гэхэд -би зодоогүй юу яриад байгаа юм гээд А-ыг Т барьж авахаар нь А түлхэж унагаад 2 цохиод, дээр нь гараад нам дараад суучихсан ...2 нүүрлүү цохисон” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73, 77- рт/

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Т бие засах гэж гараад Б-тэй уулзаад байж байхад гаднаас Приус 30-тай А, Н хоёр орж ирээд Т-ыг зодоод, дээр нь гараад Алтан-Оргил суучихсан зодож байсан. Б цагдаа А-ыг салгах гээд хүчрэхгүй байсан юм. Миний хөгшин нагац Д-г зоддог чи хэн бэ гээд Т-ыг зодоод, Т доошоо хараад хэвтчихээд байж байсан ...Эхэлж орж ирэхдээ хамраас нь цус гоожсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68, 80-83-рт/

Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Эхлээд А Ц.Тын нүүр рүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Ц.Тын нүүрний аль хэсэгт цохисныг харанхуй байсан болохоор хараагүй. Тэгэхэд Ц.Т нүүрээ дараад газарт унасан. Э.АЦ.Тын дээр гарахад Ц.Т доошоо толгойгоо 2 гараараа хамгаалаад хэвтчихсэн байхад Э.А, Ц.Тыг 4-5 удаа толгойны ар хэсэг, нуруу орчим руу цохиод мөн үснээс нь татаад байхаар би А-ын 2 гарыг бариад дахиж цохиулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69, 84-рт/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Д Т-д зодуулсан гэж ярьж байсан. Т нь А-д зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85-рт/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр Ц.Т, сумын цагдаа Б хоёр түрүүлээд манай гэрээс гарсан. Араас нь гарахад хүмүүс дуугараад байхаар нь хартал манай нөхрийн дээр А гарчихсан манай нөхөр доошоо хараад өвдөглөөд байсан. Э.А манай нөхрийг зодсоноос болж 2 шүд нь хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 89-рт/,

Хохирогч Ц.Тын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх- ийн 37-40-рт/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай “...2. Ц.Тын биед үүдэн дээд 2 шүдний мултрал, хамрын ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, үүдэн 2 шүдний мултрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно” бүхий гэх дүгнэлт /хх-ийн 97-98-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын төв Эрдэнэ-Уул 815 тоот хашааны орчимд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ц.Д-тэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор доод хананы хугарал, хамрын ясны хугарал, 14 дүгээр шүдний 1 дүгээр зэргийн хөдөлгөөн, баруун нүдний алимны хөдөлгөөний бага зэргийн хязгаарлалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Ань 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Говь-Алтай аймаг Чандмань сумын Талын шанд 4-р багт оршин суух иргэн Ц.Тын хашаанд нагац ах Ц.Д-г зодсон хэмээн Ц.Ттай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд шүдний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтууд тогтоогдлоо.

Дээрх үйл баримтууд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.  

Ц.Д-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Ц.Д-ийн мөрдөн байцаалтад хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлэг,  гэрч Д.Э,  У.Б, Г.Б, Д.Н, Ц.Ш, Ч.Б,  Б.Т нарын мэдүүлэг, хохирогч Ц.Д-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Д-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг   нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Ц.Тын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.А үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч М.Н, Г.Б, У.Б, Ч.Б, Д.Б нарын мэдүүлэг, хохирогч Ц.Тын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг   нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Т, Э.Анарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Т, Э.А нарт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ц.Даваасүрэнд 650.000 төгрөгийн хор уршгийг шүүгдэгч Ц.Т барагдуулсан, хохирогч Ц.Тад учирсан 850.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Абүрэн барагдуулсан бөгөөд хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн хохирогч нарын хүсэлт /ХХ196-197/ хэрэгт авагдсан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ц.Т, Э.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ц.Т, Э.А нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 199-рт/ байх бөгөөд улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Т, Э.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Ц-ын Т, Х овогт Э-ын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Ц.Т, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Т, Э.А нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Т, Э.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Т, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА