| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00824/и |
| Дугаар | 872 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 872
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн, Хайрхан дулаан 3 дугаар баг, Эмээлтэд оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЙП 72062511, Дархан овогт Төмөрбаатарын Мөнхтогтохын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамж 9 тоотод байрлах, регистрийн дугаар 5443202, Алтан зурлага ХХКомпанид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3 887 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Мөнхтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 6 сарын 5-ны өдөр Алтан зурлага ХХК-тай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан.Гэрээний дагуу бүх ачаагаа тээвэрлэж дууссан.Тус компанитай 2016 оны 12 сарын 15-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 6 500 00 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 2,850.000 төгрөгийн хөлсийг надад төлсөн. Үлдэгдэл 3,650.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр төлөхөөр тохирч хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги төлөхөөр төлбөр барагдуулах хэлцэлийг захирал Г.Сэргэлэнбаатартай 2016 оны 12 сарын 15-ны өдөр хийсэн.Гэвч тохирсон хугацаа болсон зч одоог хүртэл төлбөрийг барагдуулахгүй байх тул ачаа тээвэрлэлтийн үлдэгдэл хөлс 3,650.000 төгрөг, алданги 237.250 төгрөг нийт 3,887.250 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт Алтанзурлага ХХК-иас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Т.Мөнхтогтох шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Алтан Зурлага ХХКомпанийн төлөөлөгч Т.Сэргэлэнбаатартай харилцан тохиролцож, би118 625 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 3 768 625 төгрөгийн 1 884 312 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор, 1 884 312 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Сэргэлэнбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Нэхэмжлэгчтэй тохиролцож, 3 768 625 төгрөгөөс 1 884 312 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор, 1 884 312 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор Т.Мөнхтогтоход төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхтогтох хариуцагч Алтанзурлага ХХКопанид холбогдуулан асаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 3 887 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Мөнхтогтох нэхэмжлэлийн шаардлагынхаа 2118 625 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Алтанзурлага ХХКомпани 3 768 625 төгрөгийн 1 884 312 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор, 1 884 312 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор Т.Мөнхтогтоход төлж барагдуулахаар талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 146 төгрөгийн 50 хувь болох 38 573 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 38 573 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 75 248 төгрөгийн 50 хувь болох 37 624 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Мөнхтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 118 625 /нэг зуун арван найман мянга зургаан зуун хорин таван/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Сэргэлэнбаатар 3 768 625 төгрөгөөс 1 884 312 /нэг сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор, 1 884 312 /нэг сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор Т.Мөнхтогтоход төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 146 төгрөгөөс 38 573 /гучин найман мянга таван зуун далан гурван/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 38 573 /гучин найман мянга таван зуун далан гурван/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч байгууллагаас 37 624 /гучин долоон мняга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнхтогтоход олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН