| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00865/и |
| Дугаар | 808 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 808
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 8 дугаар байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НЮ 74120508, Хэцүү овогт Доржбилэгийн Цэрэнпагмын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол , ХД-2 байрны 2 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЗЮ 83121501, Боржигон овогт Шагдаржавын Дэмбэрэлсайханд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 725 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Цэрэнпагма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 11 сарын 04-ний өдөр Дэмбэрэлсайхантай харилцан тохиролцон 2016.12.04-ний хүртэл 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийг өгсөн.Зээлээ хугацаандаа төлөөгүй үндсэн зээл 731 000 төгрөг, хүүнд 300 000 төгрөг төлж үлдэгдэл 1 269 000 төгрөг болсон. Дэмбэрэлсайханаас өнөөдрийг хүртэл 72 хоногийн алданги 456 840 төгрөг үлдэгдэл 1 269 000 төгрөг нийт 1 725 840 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Ш. Дэмбэрэлсайханаас зээлийн гэрээний үүрэгт 1 725 840 төгрөгөөс алдангийн 25 840 төгрөгөөс татгалзаж, 1 700 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хариуцагч төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Дэмбэрэлсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид харилцан тохиролцож эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэнпагма хариуцагч Ш.Дэмбэрэлсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 725 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 25 840 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ш.Дэмбэрэлсайхан 1 700 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 564 төгрөгийн 50 хувь болох 21 282 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 282 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 42 150 төгрөгийн 50 хувь болох 21 075 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Цэрэнпагма шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 25 840 /хорин таван мянга найман зуун дөчин/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ш.Дэмбэрэлсайхан үлдэгдэл 1 700 000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Д.Цэрэнпагмад төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 564 төгрөгөөс 21 282 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 282 /хорин нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогоос, 21 075 /хорин нэгэн мянга далан таван/ төгрөгийг Ш.Дэлгэрсайханаас гаргуулан нэхэмжлэгч Д.Цэрэнпагмад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН