Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 327

 

                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Б, Б.Г, П.П,

          Б.Х, Б.О, М.Т нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Цэнд-Аюуш,

Хохирогч И.Иийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Хохирогч Х.Лгийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Нямхүү,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч И.И, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Х.Лгийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Б.Г, П.П, Б.Х, Б.О, М.Т нарт холбогдох эрүүгийн 201625013102 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгон овогт Баярсайханы Б.Б, 1991 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Цэргийн 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 00-2500 тоотод оршин суудаг,

2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: 000000616/,

 

Боржигон овогт Бямбасүрэнгийн Б.О, 1967 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн гудамж 8 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ШБ67120003108/,

 

Боржигон овогт Батзоригийн Б.Г, 1986 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суудаг,

2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 42 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, /РД: 00000070/,

 

Боржигон овогт Пүрэвжавын П.П, 1987 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 9 дүгээр байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 458-А тоотод оршин суудаг,

2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: 000005/,

 

Боржгон овогт Баатарбилэгийн Б.Х, 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эцэг, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 28 дугаар байрны 31 тоотод оршин суудаг,

2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: 000000491/,

 

Боржигон хараат овогт Мөнхтогоогийн М.Т, 1986 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сум, 1 дүгээр багийн Хараатад оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цагаан давааны 48-9А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000472/.

 

Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хохирогч Х.Лгийн хувийн хаусны подвалийн цонхоор нэвтэрч “Ай-пад”, эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг хулгайлж 92.641.733 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 16 цагаас шөнийн 00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жапан таун” хотхоны с1-107 тоотод оршин суудаг хохирогч И.Иийн байранд нэвтрэн орж бэлнээр 1.200.000 иен, 3.400 ам.доллар, 200.000 төгрөг, гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэлүүд, “Канон” брэндийн зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 19-нөөс 21 цагийн хооронд П.Птэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух хохирогч П.Болормаагийн байранд нэвтэрч “Ай-пад”, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд П.П, Б.Г, Б.Х нартай бүлэглэн, 40-35 УНХ улсын дугаартай “Тоёота Алфард” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг үйлдэж, хохирогч нарт нийт 354.982.032 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

П.П нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 19-өөс 21 цагийн хооронд Б.Бтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суудаг хохирогч П.Болормаагийн байранд нэвтэрч “Ай-пад”, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Б, Б.Г, Б.Х нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдэж хохирогч нарт нийт 215.455.089 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

Б.Х нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Б, Б.Г, П.П нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Г нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Б, П.П, Б.Х нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

мөн М.Ттай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим Төв аймгийн Зуун мод сум, 6 дугаар багт байрлах “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн арын хашаанд болон үерийн далангийн дэргэд хохирогч Н.Батзориг, Ж.Очирпүрэв нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

М.Т нь Б.Гтэй бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим Төв аймгийн Зуун мод сум, 6 дугаар багт байрлах “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн арын хашаанд болон үерийн далангийн дэргэд хохирогч Н.Батзориг, Ж.Очирпүрэв нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Б.О нь Б.Быг 2016 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах Х.Лгийн хувийн хаусны подвалийн цонхоор нэвтэрч “Ай-пад”, эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг 92.641.733 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдэхэд хатгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, П.П, Б.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар, Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар, Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох хэргээс хохирогч Б.Болормаагийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Б.Х, П.П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Б.Гийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсаны улмаас их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Б.Г, М.Т нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгййн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, М.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар Боржгон овогт Баярсайханы Б.Бад 6 /зургаа/ жилийн  хугацаатай хорих ялаар, Боржигон овогт Пүрэвжавын П.Пд 4 /дөрөв/ жилийн    хугацаатай хорих ялаар, Боржгон овогт Баатарбилэгийн Б.Хд 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус зааснаар: Боржигон овогт Батзоригийн Б.Гт 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Бад оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ял, П.Пд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаатай хорих ял, Б.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ял, Б.Хд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын цагдан хоригдсон 386 /гурван зуун наян зургаа/ хоног, Б.Гийн цагдан хоригдсон 149 /нэг зуун дөчин ес/, П.Пгийн цагдан хоригдсон 396 /гурван зуун ерэн зургаа/, Б.Хгийн цагдан хоригдсон 278 /хоёр зуун далан найм/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Т нь 3 /гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Баас 147.918.280 /нэг зуун дөчин долоон сая есөн зуун арван найман мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулж, хохирогч Х.Лд 62.254.051 /жаран хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга тавин нэгэн төгрөг/, хохирогч И.Ит 46.885.210 /дөчин зургаан сая найман зуун наян таван мянга хоёр зуун арав/ төгрөг, Д.Ууганбаярт 38.779.017 /гучин найман сая долоон зуун далан есөн мянга арван долоо/ төгрөг, Б.Гөөс 38.779.017 /гучин найман сая долоон зуун далан есөн мянга арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ууганбаярт, П.Пгээс 41.739.017 /дөчин нэгэн сая долоон зуун гучин есөн мянга арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогч П.Болормаад 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Д.Ууганбаярт 38.779.017 /гучин найман сая долоон зуун далан есөн мянга арван долоо/ төгрөг, Б.Хгээс 38.779.017 /гучин найман сая долоон зуун далан есөн мянга арван долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ууганбаярт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хураагдан ирсэн AG3343876, АВ2057990, AF3013580, AF5978600, АН9185729, АЕ0481688, АЕ0932220, АЕ4016331, АС9710084, А31285443, AG4720908, АВ2344313, AZ22458407, АЛ 294190, AD4205455, AG0012843, АВ4324857, АН7254954, AD4888139, AZ8781765, АВ3082847, АА8550209, AZ1284441, AF5808751 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 20 ширхэг, AN2856393 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AS0522892, AS9744826 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, нийт 482.500 төгрөгийг шүүгдэгч Б.Бын хохирлоос хасч хохирогч О.Ууганбаярт, мөн АЕ3255279, AD8472412, AD5409651, АА0042058, AZ2005088, AD1310597, AF1856669, AG1536713,  А5461367, АВ6556483, АС8981804, АА4275599, АЕ3391578, АА8083951, АА0824259, AZ2608389, АВ3971192, AJ0513533, АН9697038,            АС5881916,    АН1845427, АВ8942999, АН2335979, AG1864403, AF9782087, AJ0044200, AJ0214061, АН4889853, АЕ2921025, АВ6092088, AF2625954, AZ1893105, AZ5101152,           AZ6519937,            AG0144738, АС9631608, AD5466185, АН4972217, АС4866749, АВ9190984, AG3804022, AZ6359073, АН9759004, AD2978429, АН3007103, AG2103868, AZ4197169, АА4711521, AZ7574121, АЕ3822897, AG5147659, АА1422846, АВ5774683, АВ3557819, AF8014920, АА6257824, АС5621368, АС5901259, АЕ2694694, АА0772340 сериал дугаартай 60 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, АА8423304 серийн дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийт 1.210.000 төгрөгийг шүүгдэгч П.Пгийн хохирлоос хасч хохирогч О.Ууганбаярт тус тус тооцон олгож,

ногоон өнгийн куртик 1 ширхэг DVD тоглуулагч 1 ширхэг, хар өнгийн нокиа маркийн товчлууртай гар утас 1 ширхэг, цэнэглэгчийн хамт, хүрэн өнгийн модон тагш, гялгар уутанд боосон печень, чихэр, улаан утсан оосортой сахиус 1 ширхэг, задалсан dirol бохь 1 ширхэг, лейкопластырь верофарм нэртэй жижиг дөрвөлжин цаасан хайрцагтай эмнэлэгийн лент 1 ширхэг задалсан бинт 1 ширхэгийг тус тус Б.Хд,

шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, шаргал өнгийн хатан сүйн бөгж 1 ширхэг,   ВlаскВеггу маркийн 1 ширхэг товч нь унасан гар утас 1 ширхэг, Б.Бын гадаад паспорт 1 ширхэг, Let,s move гэсэн бичигтэй ёроолдоо шингэн бүхий үнэртэй усны сав 1 ширхэг, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан өнгийн  майк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг асаагуур 1 ширхэг, хүрэн өнгийн цүнх 1 ширхэг, ногоон өнгийн 8997688004 дугаар бүхий сим карт, картны том, жижиг үүр тус бүр 1 ширхэгийг Б.Бад,

Б.Гийн гадаад паспорт 1 ширхэг, “Самсунг” маркийн товчтой гар утас 1 ширхэг, цэнэглэгчийн хамт, уруул өнгөлөгч 1 ширхэг, РАЫССН1 маркийн бугуйн цаг 1 ширхэг, цайвар өнгийн металл бөгж 1 ширхэг, цайвар өнгийн металл гинж 1 ширхэг, хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, AD0388197 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АН5700555 серийн дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AS4027440, АТ1374998, AQ7615456, AS5195199, AS0224997, AR1068888, AS2702299 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, АМ8848868, АР5566418, AM1806666 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, AG8139524, AN41434334, АК4934546, AG5953636, АМ9780419, AG5552516, AG5512312, AZ1004544, AZ0814119, АК8638265, AN7122122 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг, AL2547134, АК4869443, АК4589017, АК9766629, АС7165762, AL2924424, AL3027312, AG8352381, AJ5983372, АL2547133, AD8856349 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 11 щирхэг, К76166057А, Н44060182В, В70644710К, В75766058В, B53737230J, K02339718J, Н20509142А  серийн  дугаартай 1-тийн дэвсгэртээр ам.доллар 7 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, смарт карт 1 ширхэг, F87T388298, D2T3714504 дугаартай 1-тийн юань 2 ширхэг, QIA7335605 дугаартай 10-тын юань 1 ширхэг, Д.Мядагбадам гэсэн нэрийн хуудас 1 ширхэг, AJ5123781, AF9919407 серийн дугаартай 10.000-тын дэвсгэрт 2 ширхэг, AJ94Q2732, АН3833246 серийн дугаартай 20-тын дэвсгэрт 2 ширхэг, АК5963283, АК5443627, AG4595635 серийн дугаартай 10-тын дэвсгэрт 3 ширхэг, AD3686374 серийн дугаартай 5-тын дэвсгэрт 1 ширхэг, AD2611655 серийн дугаартай 2008 оны 1-тийн дэвсгэрт 1 ширхэг, ЕТ057625 серийн дугаартай 1983 оны 1-тийн дэвсгэрт 1 ширхэг, хүрэн өнгийн цүнх 1 ширхэгийг Б.Гт,

АА8423304 сериал дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AN5437221, AS0931633 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AJ9727776 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АК3560639, AJ4927889 дугаартгай 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AD3159230 дугаартай 5 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, F51156306M дугаартай 1 ам доллар, ПБ0650037 дугаартай 50 рубль 1 ширхэг, Z318944037, ТЗР2916748 дугаартай 1-тийн юань 2 ширхэг, ВР9206554 дугаартай вьетнам 1000 донг 1 ширхэг, М2С9454076 дугаартай 5-тын WUJIAO гэсэн бичигтэй мөнгөн тэмдэгт 1 ширхэг, edifice гэсэн бичигтэй металл бугуйн цаг 1 ширхэг, Д.Алтангэрэлийн Төрийн банкны виза карт 1 ширхэг, 1610000004440707 дугаартай Худалдаа хөгжлийн банкны смарт карт 1 ширхэг, 9400535 сери дугаартай Юнителийн дугаарын үүр сим картны хамт, 0530030, 0952055 сери дугаартай Юнителийн дугаарын үүр 2 ширхэг, 4G гэсэн бичигтэй ногоон өнгөтэй сим карт 1 ширхэг, Мобикомын сим карт 1 ширхэг, цагаан өнгийн симний үүр 1 ширхэг, ногоон өнгөтэй симний үүр 2 ширхэг, 88035952 гэсэн дугаар бичсэн хүрэн өнгийн Юнителийн сим картны цаасан уут 1 ширхэг, хар өнгөтэй урт түрийвч 1 ширхэг, chine mobile гэсэн бичигтэй шар өнгөтэй сим картны үүр 1 ширхэг, china tietong гэсэн бичигтэй цагаан өнгийн цаасан карт 1 ширхэг, Х.Цолмонбат гэх хүний нэртэй нэрийн хуудас 1 ширхэг, П.Пгийн цээж зураг 1 ширхэг, П.Пгийн зураг 1 ширхэг, 2 орчим настай хүүхдийн өнгөгүй хар зураг 1 ширхэг, үнэртэй усны 1 мл-ийн граммын шилтэй грамм тодорхойгүй шаргал өнгийн /шилний ёроолд харагдах/ металл зүйлсийн үүрмэг, гялгар уутанд боосон арвайн будаа зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтуудыг П.Пд тус тус буцаан олгож,

3 ширхэг сиди, HP маркийн ягаан өнгийн 4гб хэмжээтэй флаш диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

улаан хүрэн өнгийн хээтэй хөөрөгний даалин 1 ширхэг, хар эрээн өнгөтэй хөөрөгний бөгс 1  ширхэг, улаан хүрэн өнгийн толгойтой шаргал өнгийн нуухтай хөөрөгний толгой 1 ширхэгийг улсын орлого болгож эвдэрсэн сейф, УБЭДС бичигтэй ромбо 1 ширхэг, МАСАХ 10 гэсэн бичиггэй тэмээний зурагтай шаргал өнгийн тэмдэг 1 ширхэг, Найрамдал гэсэн бичигтэй энгэрийн зүүлт 1 ширхэг, “ГОТОВ К РУДУ” гэсэн бичигтэй энгэрийн тэмдэг 1, щирхэг, монгол бичгээр бичсэн бичигтэй шаргал өнгийн тэмдэг 1 ширхэгийг тус тус устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн “Тоёота Алфард” 40-35 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай эд зүйл битүүмжлэх тогтоол /1хх-248/-ыг хүчингүй болгож, ...шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, П.П нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Х, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Т, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч И.И шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Ишцог овогтой И.И нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 2-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

1. Баярсайхан овогтой Б.Б нь 2016 оны 9 сарын 9-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байдаг манай гэрээс бэлэн мөнгө эд зүйл хулгайлж нийт 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт миний бие хохирогчоор тогтоогдож, шүүх хуралд биеэр оролцсон юм.

Б.Б нь манай гэрээс хулгайлж авсан миний удам дамжиж өвлөгдөж ирсэн гартаам хөөрөг, эхнэрийн маань ээмэг, бөгж зэрэг үнэт эдлэлүүд, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж аваагүй гэж мэдүүлснээс гадна хулгайлж авсан валют мөнгөний дүнг багасгаж илтэд худал ярьж байсан бөгөөд хохирогч гэх бусад хүмүүсийн гэрээс хулгайлсан алт мөнгөн эдлэлүүдийг граммлаж аваад зүсийг нь хувиргаж борлуулдаг “Урт цагаан”-ы ченж гэх эмэгтэйн талаар тодорхой мэдүүлэг өгч байсан. Манай гэрээс хулгайлж авсан валютыг зарж борлуулан эхнэртээ машин авч өгсөн тухай түүний эхнэр М.Ганчимэг мөрдөн байцаалтанд тодорхой мэдүүлсэн байсныг шүүх хурал дээр хадам ээжээс ирсэн мөнгө болон эхнэр декретний мөнгөөрөө авсан болгож ярьж байсан.

Гэтэл шүүх хулгай хийсэн хэрэгтэн хүний өөрийнх нь энэ мэдүүлгийг үндэслэн хулгайлсан алт мөнгийг нь авч зарж борлуулдаг Б.О гэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрөөсөө ганц төгрөг төлөөгүй, цаашид ч төлөх найдваргүй хүнд прокурорын хэлсэн саналаас бага ял оногдуулж байгааг ойлгоогүй бөгөөд хохирсон иргэдийг илтэд дорд үзсэн шийдвэр гэж үзэж байна.

2. Манай гэрээс хулгайлсан мөнгөөр худалдаж авсан гэх “Тоёота Алфард” машиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигчид нь оногдуулах нь зүйтэй гэсэн шийдвэр  гарсан. Тэгвэл уг машины хууль ёсны эзэмшигч нь хэн бэ гэдгийг тодорхой зааж ямар үндэслэлээр тэр хүн хууль ёсны эзэмшигч болсныг үндэслэлтэй тогтоох ёстой гэж үзэж байна.

Миний бие эхнэрээ эмчлүүлэх зорилгоор гэртээ хадгалж байсан мөнгөө алдсан, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хөөргөө үнэлүүлж ч чадаагүй, дахин давтагдашгүй учир насан туршдаа харамсаж явах гэм хор учирсан. Гэтэл шүүх миний хохирлоос өчүүхэн төдий төлөх боломж буюу түүний хулгайн мөнгөөрөө худалдаж авсан машиныг хүртэл өөрт нь буцааж өгч байгаад маш их гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 2-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Баас надад учруулсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэжээ.

 

Хохирогч Х.Лгийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгч бид, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 2-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Х.Лгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 43 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зорчсөн үндэслэлүүд тогтоогдож байна.

 

  1. Шүүхийн тогтоол заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Лгийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамжны АОС-34 тоот гэрт нэвтрэн орж “Ай-пад”, эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медиалиуд зэрэг 92.641.733 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Отэй хамтран оролцож үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Шүүгдэгч Б.Б болон шүүгдэгч Б.О нарын утсаар ярьсан тухай “Voice002.m4a” гэсэн файлыг хураан авсан тэмдэглэлд “Эм: за за болгоомжтой юу яагаарай.., эр: Би бол таны 99199851-ийг бол хэнд ч хэлэхгүй.., эм: би танихгүй гээд танихгүй гэдгээрээ л дуусъя...” гэх мэт ярианы бичлэг авагдсан байх /1xx-232-234/ бөгөөд 2017 оны 10 сарын 8-ны өдөр СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч Б.О нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогддог /6хх-37-42 тал/. Мөн гэрч М.Ганчимэг, Б.Уламбаяр нарын   Хаан банкны дансны хуулгаар шүүгдэгч Б.О нь Хаан банкны 5022316945 тоот данснаас 2016 оны 8 сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 сарын 1-ний өдрүүдэд мөнгө шилжүүлж байсан /1xx-237-238 тал/ бөгөөд М.Ганчимэг нь ямар зориулалттай мөнгө болон тэрхүү мөнгийг авч хэрэглээгүй, харин Б.Б нь авч хэрэглэсэн тухай мэдүүлдэг.

Энэ нь шүүгдэгч Б.Оийн Хаан банкны дансны хуулгаар мөн нотлогддог /1хх-223-225/. Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч байсан нь түүний гэрч, сэжигтэн, яллагдагчаар удаа дараалан өгч байсан мэдүүлгээр нотлогдох бөгөөд шүүгдэгч Б.Б руу 2016 оны 8 сарын 31-ний өдрөөс хойш удаа дараалан залгаж ярьж байсан тухай “Юнител” ХХК, “Мобиком” ХХК-ийн лавлагаагаар батлагддаг. Мөн гэрч, эрүүгийн ахлах мөрдөгч М.Батбаярын мэдүүлэгт /6хх-45/ 2016 оны 8 сарын 31-ний өдрийн 13 цагт Б.О 99199851 утаснаас /93023013/ залгасан гэх боловч 99199851 дугаарын лавлагаагаар тэрхүү ярианы баримт авагдаагүй байна. Мөн гэрч М.Батбаяр нь 2016 оны 8 сарын 30-ны өдөр Б.От “Толгой халбага хоёр нь салчихсан сул унжсан толгойтой, дунд зэргийн халтар манан хөөрөг” байгаа гэж хэлсэн гэх боловч хохирогч Х.Лгийн хулгайд алдагдсан халтар манан хөөрөг нь толгой, халбага салаагүй хөөрөг байсан гэдэг. Хэрхэн яаж хулгайн эд зүйлийн шинж тэмдэгийн гэрч мэдэх болсон нь эргэлзээтэй байх бөгөөд шүүгдэгч Б.О нь 2010 оноос хойш 100 гаруй орон байрны хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан гэх боловч тэрхүү баримтууд нь хэрэгт авагдаагүй байна. Үнэхээр л Б.О гэрч М.Батбаярын хэлсний дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдээд худалдан авсан юм бол ямар зорилгоор, яагаад н.Гэрэлмаа гэх хүнээр 2016 оны 9 сарын дундуур Од буюу Очгэрэл гэдэг хүнд 1.200.000 төгрөгөөр худалдаж, яагаад мөнгийг аваад байх вэ.

Шүүгдэгч Б.Оийг бусдад захиалга өгч гэмт хэрэг үйлдүүлдэг болохыг гэрч Г.Энхтулгын мэдүүлэг /2хх-37/ нотолдог юм. Гэрч Г.Энхтулга нь энэхүү хэрэгт ямар ч холбоогүй хүн бөгөөд Б.Оийн талаар мэдээллийг үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхтулгыг шүүгдэгч Б.Оийн урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд захиалга өгч байсан хүн эсэхийг таньж олуулах ажиллагаагаар тогтоох ч боломжтой юм. Иймд дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Оийг шүүгдэгч Б.Бтай хамтран оролцож хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох боловч анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

 

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай:

Шүүгдэгч Б.От холбогдох хэргийг улсын яллагч яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн. Шүүгдэгч Б.О нь хулгайн гэмт хэргийг удаа дараа зохион байгуулж амьдралын эх үүсвэр болгож байсан нь гэрч Г.Энхтулга, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгээр нотлогдох бөгөөд гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг бусадтай хуйвалдан борлуулж байгаа нь өөрөө бие даасан гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Бын хулгайлсан 92.641.733 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, эд зүйлүүдийг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эд зүйлүүдийн шинж чанарыг өөрчилж, нуун далдлан авсан болох нь тогтоогдож байна. Учир нь шүүгдэгч Б.Быг огт танихгүй, утсаар ярьж байгаагүй, уулзаж байгаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар түүнийг Б.Бтай холбоотой болохыг тогтоосноор барахгүй мөнгө шилжүүлж байсан, урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэхийг захиалж байсан зэрэг нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оийн хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд ял оногдуулах үндэслэлтэй юм.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай:

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаах ёстой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 2-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор М.Цэнд-Аюуш бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах зөрчил байна. Үүнд: 1. Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь хамтран 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хохирогч Х.Лгийн хувийн хаусны подвалийн цонхоор нэвтэрч “Ай-пад”, эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг 92.641.733 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б нь П.Птэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суудаг хохирогч П.Болормаагийн байранд нэвтэрч “Ай-пад”, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг 3.560.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан хоёр гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, банкаар мөнгө шилжүүлсэн тухай баримт эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, яллагдагч Б.Б, Б.О нарын хоорондоо утсаар ярьсан талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад нотлогдон тогтоогдохгүй байна гэж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “Энэ хэрэгт “Тоёота Алфард” 40-35 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай эд зүйл битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн атлаа уг машиныг хэний эзэмшилд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

3. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Б, Б.О, Б.Х, Б.Г, П.П, М.Т нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэтэл нь тэдгээрийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарласан хилийн хориг хэвээр байгааг дурдсан боловч тогтоолын тогтоох хэсэгтээ тэдгээрт тавьсан хоригийг цааш үргэлжлүүлэх эсвэл цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Ийнхүү шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.О Б.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн зэрэгцээ шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогч И.Иийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 2-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн Б.Б нарт холбогдох хэргийн хохирогч И.Иийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна,

1. Энэ хэргийн шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Б.Б нь 2016 оны 9 сарын 9-ний өдрийн 16 цагаас шөнийн 00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жапан таун” хотхоны С1-107 тоотод оршин суух И.Иийн гэрээс 1.200.000 иен, 3.400 ам.доллар, 200.000 төгрөг болон гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэлүүд, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж түүнд 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан юм. Б.Б нь И.Иийн гэрээс бэлэн мөнгө, валют хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний эхнэр М.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ И.Иийн гэрт хулгай орсны маргааш өдөр буюу 2016 оны 9 сарын 10-ны өдөр Б.Б гэртээ халамцуу орж ирэхдээ бага хэмжээний доллар, их хэмжээний иен, валют хийсэн жижиг бор цүнхтэй орж ирсэн, надад тухайн үед юм яриагүй, би хулгайн мөнгө гэж бодсон, маргааш хоёулаа машин авч унана гээд интернэтээс зар харж байгаад цагаан өнгийн “Тоёота Алфард” маркийн машиныг худалдаж авсан гэх зэргээр валют сольсон, бэлэн мөнгө өөрийнх нь данс руу хэрхэн шилжүүлж өгсөн зэрэг бүхий л байдлыг тодорхой хэлсэн байдаг. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдал зэрэг бүхий л баримтыг тал бүрээс нь судалж дүгнээгүй, зөвхөн хэрэгтний өөрт ашигтайгаар ярьсан мэдүүлэгт үндэслэн “Тоёота Алфард” машиныг И.Иийн гэрээс хулгайлж авсан мөнгөөр худалдаж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн үндэслэл зааж уг автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх уг машины хууль ёсны эзэмшигч хэн бэ гэдгийг заагаагүй, тогтоолын утгаас М.Ганчимэгт олгохоор шийдвэрлэсэн гэж ойлгогдож байгаа боловч энэ хүн ямар үндэслэлээр хууль ёсны эзэмшигч болж байгаа нь ч тодорхойгүй байна.

2. Б.Б нь удаа дараагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, мөнгөтэй, үнэт эдлэл хадгалдаг айлуудыг судлаж хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан атлаа хулгайн гэмт хэргээ тохиолдлын чанартай үйлдсэн гэж ярьж хохирлын хэмжээг багасгаж, илт худал мэдүүлэг өгч, бусдад учруулсан хохирлоос огтхон ч төлөөгүй байхад шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэж, шүүгдэгчийн өөрийнх нь хэлсэн үг ярианд үндэслэн хэрэгт битүүмжлэгдэн хураагдаж ирсэн автомашиныг түүний эхнэрт олгуулах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эдгээр шүүгдэгч нар байнга хулгай хийж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо амьдарч, амьжиргааны эх сурвалжаа болгосон, зарим нэг нь объектоо судалдаг, зааж өгдөг, зарим нь үнэт эдлэл алт мөнгийг хайлуулдаг, өнгө зүсийг нь хувиргадаг, зарж борлуулдаг зэрэг зохион байгуулалтын хэлбэрт орсон, хохирогч нарт учруулсан хохирлоо төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байхад шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсан нь илт хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 2-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 40-35 УНХ улсын дугаартай “Тоёота Алфард” маркийн автомашиныг хохирогч И.Ит олгуулан Б.Бын түүнд учруулсан хохирлоос хасч тооцуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

Хохирогч Х.Лгийн өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч И.Иийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гарсан. Х.Лгийн гэрт хулгай орж 92.641.733 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, эд зүйлийг хулгайлсан байдаг. Энэ хүний насаараа цуглуулж хуримтлуулсан хөрөнгийг нь нэг л шөнө хулгайлаад аваад явчихаж байгаа юм. Яагаад энэ айлд орох болов, яагаад энэ айлд энэ их үнэт зүйлс байгаа болохыг мэдсэн бэ гэдэг нь Б.О гэх хүнээс бүх зүйлийн талаар мэдээлэл авсан байдаг. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа, нотлох баримтад тулгуурлаж давж заалдах гомдлоо бичсэн. Тэд хоорондоо байнга харилцаа холбоотой байсан талаар утасны яриа, гар утасны бичлэг, Ганчимэг, Уламбаяр нарт мөнгө шилжүүлж байсан, тэр мөнгийг нь Ганчимэг нь аваад Б.Бдаа өгч байсан талаар давж заалдах гомдолд тодорхой бичсэн байгаа. Айлыг зааж өгдөг, айлаас хулгайлуулсан мөнгө аягануудыг нь задлаад, хэмхлээд сууж байдаг. Тэгээд цагдаа ирэхээр нь энийгээ буцаагаад ав гээд өгч, нөгөөдөх нь аваад явж байдаг талаар олон баримтууд хавтаст хэрэгт байдаг. 2 дугаар хавтасны 37 дугаар хуудсанд энэ хэрэгт оролцоогүй, хувийн сонирхолгүй гэрч Энхтулга гэдэг хүний мэдүүлэгт Б.О Б.Б нар байнгын хамтран ажилладаг байсан талаар тодорхой байгаа. Иймээс энэ хэрэгт Б.Оийг зайлшгүй татаж оролцуулах ёстой. Хохирогч Х.Лгийн хувьд зарим эд зүйлээ буцааж авч чадаагүй, тэр эд зүйл дотор үнэлэгдэх боломжгүй эцэг, эхээс нь уламжлагдаж ирсэн эд хөрөнгө, үнэт зүйлс байсан гэдэг. Тэр эд зүйл нь олдохгүй байгаад тэрээр маш их гомдолтой байдаг. Эдгээр дээрх зүйлүүд нь Б.От одоо хүртэл хадгалагдаж байгаа гэж Х.Л үздэг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

                                                                                            

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхэлж Б.Быг өмгөөлж оролцсон. Шүүх ял оногдуулах тал дээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг баримталж үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үздэг. Б.Б нь гэм буруугаа хүлээдэг, бүх үйлдсэн хэргүүд дээрээ хүлээдэг. Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн хохирогч Болормаагийн хэрэг дээр оролцоо байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон юм. Үүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Тэр “Тоёота Алфард” загварын автомашин нь сүүлийн байдлаар барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр байгаа. Хэрвээ машиныг шилжүүлье гэвэл Банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татах асуудал гарах байх. Хохирогч И.Иийн гэрийн хулгайн үйлдэл дээр манай үйлчлүүлэгч авсан эд зүйлээ хүлээн зөвшөөрдөг. Тэр бас их эргэлзээтэй байдаг. Өмнө нь бас өөр хүний гутлын мөр байдаг. Энэ талаар би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан. Шинжээч эмч шинэхэн мөр байна, хэрэв мөр 24 цагаас удвал алга болчихдог юм тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд Б.Б нь хийсэнд үйлдэлдээ тохирсон ял шийтгэл авсан байдаг. Тийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Х нь анх удаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн үйлдэлд нь оноосон ял шийтгэл болон прокурорын зүгээс үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт түүний хийсэн хэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Б.Хгийн хувьд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэгдсэн байгаа. Түүнээс 108 хоногийг нь 461 дүгээр ангид урьдчилан цагдан хоригдсон байгаа. Ийм учраас Б.Хгийн өмгөөлөгчийн хувьд 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Оийг гэм буруутай гэсэн асуудал яригдаж байна. Б.Оийг мөрдөн байцаалтын шатнаас олон дахин шалгасан байдаг. Гэм буруутай болох нь тогтоогддоггүй юм. Б.Б нь 2016 оны 8 сарын 25-ны өдөр Б.Оээс мөнгө зээлэх гэж очсон, очиход мөнгө байхгүй гэсэн, харин мөнгө олох арга зааж өгье гэсэн. Тэнд нэг гэр байгаа, тэрийг очоод ухаад, юмыг нь аваад ир гэсэн ийм асуудал тавьсан гэж ярьдаг. Энэ нь шалгалтаар тогтоогддоггүй юм. Б.Бтай 2016 оны 8 сарын 25-ны өдөр уулзсан гэдэг нь тогтоогддоггүй, энэ талаар зөвхөн Б.Б л хэлдэг. Мөн Б.Оийг 2012-2013 оны үед таньдаг байсан болох нь ч тогтоогддоггүй юм.

Мөн Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Х.Лгийн гэрт нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Б.О надтай утсаар ярьсан гэдэг зүйл ярьдаг. Гэтэл энэ утасны билл болон бусад баримтаар тогтоогддоггүй юм. Цагдаагийн байгууллагаас Б.От 2016 оны 8 дугаар сарын 30-нд ийм хөөрөг, эд зүйлс алдагдсан байна, зарах гэж орж ирвэл мэдэгдээрэй гэж туслалцаа хүссэн байдаг. Өмнө нь ч хамтарч ажилладаг байсан байдаг. Үүний дагуу нөгөө хөөрөг чинь орж ирлээ гэж мэдэгдсэн. Чи худалдаад авчих, би хөдөө ажилтай явна гэсэн байдаг. Ингээд Б.О худалдаж авсан байдаг. Цагдаагаас ирж авахгүй удсан, тэгэхээр нь энэ хөөрөг үнэ ханштай юм бэ гэж иргэн Гэрэлмаад өгч явуулахад тэр хүн цааш нь худалдсан үйл баримт тогтоогддог. Б.О нь иргэн Х.Лг танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй, гэр нь ч хаана байдгийг мэдэхгүй. Б.Б хорих ангид хоригдож байхдаа болон батлан даалтаар гараад очиж Б.Отэй уулзаж хийсэн бичлэг байдаг. Энэ нь яагаад анхан шатны шүүх хурал дээр нотлох баримтын чанараа алдсан бэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэний хууль бусаар мөрдөж чагнахыг хориглоно гэснийг зөрчиж байгаа, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.” гэсэн заалттай зөрчилдөж байна. Ийм учраас эдгээр бичлэгүүдийг улсын яллагч нотлох баримтын хэмжээнд үнэлэхээс татгалзсан. Иргэн Б.Оийн утасны биллийг шалгахад 2016 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Б.Бтай холбогдож байсан ямар ч яриа байдаггүй юм. Харин 31-нээс хойш буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Б.Бын эхнэрийн данс руу 2 удаа 900.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Өөр ямар ч мөнгө шилжүүлээгүй байдаг. Б.Бын тухайд Б.От өширхсөндөө худал мэдүүлэг өгч, түүнийг хэрэгт холбогдуулж байгаа талаар цагдаагийн байгууллагын алба хаагч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн. Мөн миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Баас чи ямар үндэслэлээр Б.Оийг хэрэгт холбогдуулаад байна вэ гэж асуухад Б.Б ганц үг дугараагүй. Анхан шатны шүүх энэ бүхнийг харгалзан үзэж, үндэслэлтэй дүгнэлт хийж Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ бол бодитой дүгнэлт гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэлүүд тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Гэтэл Б.Бын гэмт хэрэг үйлдэж олсон гадаад валютуудаар 40-35 УНХ улсын дугаартай, “Тоёота Алфард” загварын автомашиныг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Б.Бын эхнэр М.Ганчимэгийн өмчлөлд байгаа дээрх автомашиныг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор гаргуулаагүй нь буруу байна.

Прокуророос Б.Гийн “хулгайлах” гэмт хэргийг “2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Б, П.П, Б.Х нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэж яллаж буй атлаа прокурор болон шүүхээс түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь өрөөсгөл болжээ. Өөрөөр хэлбэл Б.Гийг “хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч” хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутайд тооцсон байтлаа Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлээгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бын холбогдсон гэмт хэргийн заримыг болон шүүгдэгч Б.Оийн холбогдсон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэжээ. Гэтэл шүүхээс шүүгдэгч тус бүрийг ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байх ба шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэм зэргийг тогтоохдоо шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг бага хэмжээгээр төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Б.Б, Б.Г, П.П, Б.Х, Б.О, М.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн хохирогч И.И, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Х.Лгийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудын “Тоёота Алфард” автомашиныг хохиролд тооцуулах, шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн, мөн шүүгдэгч Б.От холбогдох хэргийг болон шүүгдэгч Б.Бад холбогдох хэргийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан гаргасан гомдлын үндэслэлүүдийг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Б.Г, П.П, Б.Х, Б.О, М.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б, П.П, Б.Х Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.О, М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

Д.МЯГМАРЖАВ